“3-р сарын 18–24. Maтай 13; Лук 8; 13: ‘Сонсох чихтэй нь сонсогтун’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)
“3-р сарын 18–24. Maтай 13; Лук 8; 13,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2019
3-р сарын 18–24
Maтай 13; Лук 8; 13
“Сонсох чихтэй нь сонсогтун”
Сургаалт зүйрлэл нь хүүхдүүдэд сонирхолтой байж болох энгийн түүх юм. Энэ тойм болон Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага танд хүүхдүүдэд чухал үнэнийг заахдаа Аврагчийн сургаалт зүйрлэлүүдийг ашиглахад тусална.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Maтай 13 дахь сургаалт зүйрлэлүүдийг мартахгүй байхад хүүхдүүдэд туслах үр, сувд, эрдэнэсийн хайрцаг гэх мэт хэд хэдэн зүйл авчир. Хүүхдүүдийг сургаалт зүйрлэлүүдийн талаар санаж байгаа зүйлээ хуваалцахад урь.
Сургаалыг заа
Бага насны хүүхдүүдэд зориулав
Би Есүсийн сургаалаас суралцахад зүрх сэтгэлээ бэлдэх хэрэгтэй.
Бага насны хүүхдүүд тариачны сургаалт зүйрлэл дэх бүх бэлгэ тэмдгийг ойлгохгүй байж болох ч тэдгээрийн заадаг сайн мэдээний энгийн үнэнээс суралцаж чадна. Энэ сургаалт зүйрлэл тэдэнтэй хэрхэн холбогдож байгааг илүү сайн ойлгоход нь та тэдэнд хэрхэн тусалж чадах вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Maтай 13:3–8-ыг товчлон ярьж байхдаа өөр өөр төрлийн хөрс шороог харуул (эсвэл хөрсний зураг). Хүүхэд бүрд хөрсөнд суулгах үр өг. Бид үрээ ургуулахын тулд юу хийж болохыг хүүхдүүдээс асуу. Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христэд итгэх итгэлтэй байх нь гэрчлэлийн “үрээ” ургуулахад туслах нэг арга зам гэдгийг тайлбарла.
-
Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг ашиглан Maтай 13-т дүрсэлсэн төрөл бүрийн хөрс бидний зүрх сэтгэлийн тухай юу зааж байгааг хүүхдүүдэд ойлгуул. Өөрийнх нь сургаалуудаас суралцахын тулд ямар зүрх сэтгэлтэй байхыг Есүс биднээс хүсдэгийг хүүхдүүдээс асуу.
-
Maтай 13:9, 15-ыг уншаад, хүүхдүүдийг биеийн аль нэг хэсгийг дурдах үед биеийн тухайн хэсэг рүү заахад урь. Бид Есүсийн сургаалуудаас суралцахын тулд биеийн эдгээр хэсгийг хэрхэн ашиглаж болох вэ?
Тэнгэрлэг Эцэг намайг зөвийг сонгоосой хэмээн хүсдэг.
Есүсийн зарим сургаалт зүйрлэл эцсийн өдөр Бурхан ёс бусчуудыг зөв шударга хүмүүсээс тусгаарлана хэмээн заадаг. Та хүүхдүүдийг зөв сонголт хийхэд урамшуулахын тулд сургаалт зүйрлэлүүдийг хэрхэн ашиглаж болох вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Буудай ба зэрлэг өвсний сургаалт зүйрлэлийг хүүхдүүдээр жүжигчлэн үзүүл (Maтай 13:24–30-ийг үзнэ үү). Буудай нь зөв шударга сонголт хийдэг хүмүүсийг, харин зэрлэг өвс нь (хортой зэрлэг ургамлууд) буруу сонголт хийдэг хүмүүсийг төлөөлдөг гэдгийг тайлбарла. Нэг өдөр Тэнгэрлэг Эцэг зөв шударга хүмүүсийг Өөртэйгөө хамт амьдруулахаар цуглуулах болно.
-
Хүүхдүүд сонголт хийж байгаа энгийн түүх ярь. Түүхэн дээрх хүүхдүүдийг зөвийг сонгох үед “буудайн сонголт” гэж, харин буруу сонголт хийхэд нь “зэрлэг өвсний сонголт” гэж хэлэхийг хүүхдүүдээс хүс.
-
Багц буудайн зураг авчраад, хүүхдүүдээр зөв шударга байж болох зарим арга замыг дээр нь зуруул.
-
Хүүхдүүд тариачны сургаалт зүйрлэлийн хэсгүүдийг Maтай 13:18–23 дээрх тайлбартай тааруулах тоглоом зохио.
Есүс Христийн Хожмын үеийн Гэгээнтнүүдийн Сүм дэх гишүүнчлэл маань үнэ цэнтэй.
Та хүүхдүүдэд Христийн Сүмд харьяалагдахын үнэ цэнийг ойлгуулахын тулд эрдэнэс, үнэт сувдны зургийг хэрхэн ашиглаж чадах вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Эрдэнэсийн авдар болон сувдны зургийг өрөөнд нууж, хүүхдүүдээр олуул. Maтай 13:44–46 дахь сургаалт зүйрлэлийн тухай заахад зургуудыг ашигла. Хүүхдүүд үзэсгэлэнтэй сувд эсвэл талбай дахь эрдэнэсийг авахын тулд юу өгөх байсан бэ? Зарим үед ямар нэгэн сайхан зүйлийг бүр илүү сайхан зүйлийн төлөө өгдөг гэдгийг тайлбарла. Сайн мэдээ танд ямар үнэ цэнтэй болохыг хүүхдүүдэд хэл.
-
Ариун сүм, Мормоны Ном гэх мэт Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн “эрдэнэсийг” төлөөлөх хэд хэдэн эд зүйл эсвэл зургийг хайрцаг эсвэл авдарт хий. Хүүхэд бүрээс нэг зүйл эсвэл нэг зураг сонгоод, яагаад тухайн зүйл эрдэнэс болох талаар хэлэхийг хүс.
-
Хамтдаа Children’s Songbook номын 77-р хуудасны “The Church of Jesus Christ” дууг дуулаад, хүүхдүүдээс Сүмийн гишүүн байснаар ирдэг адислалуудыг сонсохыг хүс. Сүмийн гишүүн байснаар хүлээн авсан адислалуудаа гэрчил.
Сургаалыг заа
Том хүүхдүүдэд зориулав
Би Есүсийн сургаалыг хүлээн авахад зүрх сэтгэлээ бэлдэх хэрэгтэй.
Есүсийг өөрсдөдөө заах боломж олгохын тулд зөөлөн, дуулгавартай зүрх сэтгэлтэй байхын ач холбогдлыг таньж мэдэхэд хүүхдүүдэд хэрхэн тусалж болох вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хүүхэд бүрд Maтай 13:4–8-д гардаг дөрвөн төрлийн хөрсний тухай унших даалгавар өг. Тэднийг уншсан төрлийнхөө хөрсөн дэх үрэнд юу тохиолддогийг хайж олж, хуваалцахад урь. Бидний зүрх сэтгэл өөр өөр төрлийн хөрстэй хэрхэн адилхан байж болох вэ? (Матай 13:19–23-ыг үзнэ үү).
-
Хүүхэд бүрд хоёр хоёр үр өгөөд, үрүүдээ зөөлөн хөрс болон овоолсон чулуун дотор суулгахад урь. Аль үр нь илүү их ургах магадлалтай вэ? Бид Аврагчийн сургаалыг хүлээн авахын тулд хэрхэн зүрх сэтгэлээ зөөлөн хөрстэй адилхан байлгаж чадах вэ?
-
Хүүхдүүдийг Maтай 13:9–17-г уншихад урь. Самбар дээр нүд, чих, зүрх зур. Бид Есүсийн сургаалаас суралцахдаа биеийнхээ эдгээр хэсэг болгоныг хэрхэн ашигладаг вэ?
Бидний эргэн тойронд байгаа хүмүүс зөвийг сонгохгүй байсан ч би зөвийг сонгож чадна.
Эдгээр шүлгийг унших үедээ хүүхдүүдийн тухай бодоход танд ямар сэтгэгдэл төрж байна вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хүүхдүүдийг Maтай 13:24–30 дахь буудай ба зэрлэг өвсний сургаалт зүйрлэлийн өөр өөр хэсгүүдийг зураад, зургаа ангийнхантайгаа хуваалцахад урь. Тэднээс Maтай 13:36–43 дээрх сургаалт зүйрлэлийн тайлбарыг ашиглан зургууддаа нэр өгөхийг хүс. Зэрлэг өвс бол хортой зэрлэг ургамал гэдгийг тайлбарла.
-
Боломжтой бол буудай, зэрлэг өвс хоёрын зургийг үзүүл. Буудай, зэрлэг өвс хоёр нь дэлхийн төгсгөл хүртэл хамт ургана гэдгийг тайлбарла. Энэ нь бид сайн болон ёс бус хүмүүсийн аль алинтай хамт амьдардаг бөгөөд зөвийг сонгохын тулд анхааралтай байх ёстой гэдгийг заадаг. Хүүхдүүдээс сайн, мууг хэрхэн ялгадгаа хуваалцахыг хүс.
Есүс Христийн Хожмын үеийн Гэгээнтнүүдийн Сүм дэх гишүүнчлэл маань үнэ цэнтэй.
Таны заадаг хүүхдүүд Сүм дэх гишүүнчлэлээ үнэ цэнтэй эрдэнэс гэж үздэг үү? Maтай 13:44–46 дахь сургаалт зүйрлэл тэдэнд үүнийг ойлгоход тусалж болох юм.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хүүхдүүдийг Maтай 13:44–46-г дотроо уншаад, сургаалт зүйрлэлийг ангийнхаа нэг гишүүнтэй өөрийн үгээр хуваалцахад урь.
-
Зоосыг төлөөлсөн дугуйнуудыг хайчилж аваад, эрдэнэсийн авдарт хий. Хүүхдүүдийг нэг нэг зоос аваад, дээр нь Сүмийн гишүүн байгаадаа талархдаг нэг зүйлээ зурж эсвэл бичихэд урь. Хүүхдүүдээс зоосон дээрээ юу зурж, бичсэнээ хуваалцахыг хүс.
-
Тойргийн нэг гишүүнийг хөрвүүлэгдсэн түүхээ хүүхдүүдтэй хуваалцаад, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд нэгдэхийн тулд юугаа золиосолсон талаар ярихад урь.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Хүүхдийн хэсэгт сурсан сургаалт зүйрлэлүүдээсээ нэгийг гэр бүлийнхэндээ заахад хүүхдүүдийг урь.