Ирээд, Намайг дага
2-р сарын 25-аас 3-р сарын 3. Maтай 6–7: ‘Тэр эрх мэдэлтэй нэгэн шиг тэдэнд зааж байв’


“2-р сарын 25-аас 3-р сарын 3. Матай 6–7: ‘Тэр эрх мэдэлтэй нэгэн шиг тэдэнд зааж байв’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“2-р сарын 25-аас 3-р сарын 3. Матай 6–7,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2019

Зураг
Есүс нуурын эрэг дээр зааж байгаа нь

Жэймс Тиссот, Есүс нуурын эрэг дээр хүмүүст зааж байгаа нь

2-р сарын 25-аас 3-р сарын 3

Матай 6–7

“Тэр эрх мэдэлтэй нэгэн шиг тэдэнд зааж байв”

Заадаг хүүхдүүдийнхээ тухай бодонгоо Maтай 6–7-г уншиж эхлүүл. Тэд эдгээр бүлгээс ямар захиасыг сонсох хэрэгтэй вэ? Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага болон энэ тойм танд заах санаа өгөхөд туслах болно.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Өнгөрсөн долоо хоногт хэн нэгэнд гэрэл эсвэл үлгэр жишээ болохын тулд хийсэн зүйлээ хуваалцахыг хүүхдүүдээс хүс.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Бага насны хүүхдүүдэд зориулав

Матай 6:5–13

Би Есүстэй адил Тэнгэрлэг Эцэгтээ хандан залбирч чадна.

Хүүхдүүд бусдын залбирлыг сонссоноор залбирч сурах болно. Та тэдэнд эдгээр шүлэгт буй Есүс Христийн залбирлаас суралцахад хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Maтай 6:5–13 дахь залбирлын талаарх Есүсийн сургаалыг унш. Та Шинэ Гэрээний түүхүүдийн х. 51–52 дахь “Бүлэг 20: Есүс залбирлын тухай заасан нь” эсвэл холбогдох видео бичлэгийг (LDS.org) ашиглаж болно.

  • Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг ашиглан залбирлын өөр өөр хэсгийг санахад хүүхдүүдэд тусал.

  • Цаасан дээр хүүхэд бүрийн гарын хуруунуудыг тойруулан зур. Бид залбирч байхдаа гараа ямар байдалд байлгах ёстой талаар ярилц. Бидний залбирч байхдаа хийх хэрэгтэй зүйлүүдийг цаасан дээр зурсан хуруу болгон дээр бич (жишээлбэл, толгойгоо бөхийлгөх, нүдээ аних гэх мэт).

  • Хүүхдүүдэд өглөө, орой залбирахыг санахад туслах зурагт хуудас эсвэл хүснэгт хийж гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахад тусал.

  • Хүүхдүүдтэй хамт залбирлын тухай дуу дуулж (Children’s Songbook номын  25-р хуудсан дээрх “We Bow Our Heads” гэх мэт), залбирлын хүчийн талаар гэрчлэлээ хуваалц. Та мөн хүүхдүүдийг залбиралтай холбоотой туршлагаасаа хуваалцахад урьж болно.

Зураг
залбирч буй хөвгүүн

Би Есүстэй адил Тэнгэрлэг Эцэгтээ хандан залбирч чадна.

Maтай 7:12

Би бусад хүнийг надад яаж хандаасай гэж хүсэж байгаа шигээ бусдад хандах ёстой.

Maтай 7:12 дахь Есүсийн сургаал буюу алтан дүрэм нь бусдад хэрхэн хандах талаар энгийн удирдамж өгдөг. Таны заадаг хүүхдүүдэд энэ зарчмаар амьдрахад юу туслах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Maтай 7:12-ыг уншаад, хүүхдүүдэд ойлгомжтой энгийн үгээр ярьж өг. Дараах өгүүлбэрийг хэд хэдэн арга замаар гүйцээж хэлэхэд хүүхдүүдэд тусал. “Бусад хүн миний төлөө -д би дуртай.” Өгүүлбэр бүрийн дараа тантай хамт “Тиймээс би бусдын төлөө хэрэгтэй” гэж давтаж хэлэхэд тэднийг урь.

  • Хүүхдүүдтэй хамт Children’s Songbook номын  61-р хуудсан дээрх “Jesus Said Love Everyone” дууг дуулж, уг дуунд тохирох энгийн хөдөлгөөнүүд зохиож хий. Аврагчийн үлгэр жишээнээс бид бусдад хэрхэн хандах ёстой талаар юу сурч мэдсэнийг хүүхдүүдээс асуу.

  • Эцэг эх нь эсвэл гэр бүлийн бусад гишүүн нь тэдний төлөө хийдэг сайн сайхан зүйлсийг жагсаахад хүүхдүүдийг урь. Мөн Maтай 7:12-ыг уншаад, гэр бүлийнхнийхээ төлөө хийж чадах сайн сайхан зүйлсийн жагсаалт гаргахыг хүүхдүүдээс хүс.

Maтай 7:24–27

Би Есүсийг дагаснаар бат бөх суурин дээр барьж чадна.

Элс эсвэл хадан дээр барьсан байшингийн талаарх Аврагчийн сургаалт зүйрлэлийг ашиглах нь сурч мэдсэн зүйлиийнхээ дагуу амьдрахын ач холбогдлыг хүүхдүүдэд заах дурсамжтай арга зам байж чадна.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдтэй хамт Children’s Songbook номын  281-р хуудсан дээрх “The Wise Man and the Foolish Man” дууг дуулж, уг дууны үгсэд тохирох хөдөлгөөнүүд хий.

  • Maтай 7:24-ийг ашиглан мэргэн хүн, мунхаг хүн хоёрын ялгааг заа. Хүүхдүүдийг өөрсдийгөө байшин барьж байна хэмээн төсөөлөн бодоход урь. Бид хэрхэн мэргэн хүнтэй адил байж чадах вэ?

  • Мэргэн ба мунхаг хүний тухай сургаалт зүйрлэлийн зургийг хүүхдүүдээр зуруул.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Том хүүхдүүд

Матай 6–7

Уулан дээрх номлолд надад зориулсан захиасууд байдаг.

Заадаг хүүхдүүдэд тань хамаатай олон захиас эдгээр бүлэгт байж болно. Тэдгээрийг уншиж байхдаа хүүхдүүдийн тухай бод. Танд юу нь онцгой санагдсан бэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Уулан дээрх номлолын үеэр Есүсийн заасан зүйлээс суралцаж байгаа гэдгийг нь хүүхдүүдэд сануул. Тэд өнгөрсөн долоо хоногт сурч мэдсэн зүйлээсээ ямар ямар үнэнийг санаж байна вэ?

  • Уулан дээрх номлол дахь мөн судрын биш зарим хэллэгийг самбар дээр бич. Хүүхдүүдийг аль хэллэг нь уулан дээрх номлолд байдгийг олоод, сурч мэдсэн зүйлээ хуваалцахад урь.

  • Maтай 6–7-оос хүүхдүүдэд ач холбогдолтой гэж бодсон хэдэн шүлэг сонго. Судрын эшлэлүүдийг цаасан дээр бичээд, анги дотор энд тэндгүй нуу. Хүүхдүүдээр тэдгээрийг олуулж, шүлгүүдийг уншуулаад, эдгээр сургаал яагаад тэдэнд чухал болохыг тайлбарлуул.

  • Maтай 6–7-оос дуртай хэсгээ хуваалцаж, яагаад дуртай болохоо тайлбарла. Хэрэв хүүхдүүдэд таалагддаг хэсэг байвал энэ нь яагаад таалагддагийг мөн юу сурснаа хуваалцахад тэднийг урь.

  • Children’s Songbook номын 78–79-р хуудсан дээрх “I’m Trying to Be like Jesus” дууг хүүхдүүдтэй хамт дуулаад, Maтай 6–7-д заасан зарчимтай холбоотой үг хэллэг (“найзууддаа үйлчлэхийг сурч байна” гэх мэт) гарч ирэх болгонд түр зогс. Эдгээр бүлгээс сурсан зүйлээ хооронд нь холбоход хүүхдүүдэд тусал.

Maтай 6:5–13; 7:7–11

Намайг залбирахад Тэнгэрлэг Эцэг маань сонсож, хариулдаг.

Maтай 6:5–13; 7:7–11-ийг судалж байхад хүүхдүүд залбирлын тухай юу ойлгох хэрэгтэй гэж танд бодогдсон бэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдийг Maтай 6:9–13-ыг чанга уншаад, Аврагчийн залбиралдаа хэлсэн зүйлүүдийг жагсаахад урь. Бид залбирахдаа Түүний үлгэр жишээг хэрхэн дагаж чадах вэ?

  • Сүмийн дуулал болон хүүхдийн дуу номын  48–49-р хуудсан дээрх “Залбиръя гэж бодов уу?” зэрэг залбиралтай холбоотой дууг хүүхдүүдтэй хамт дуул. Хүүхдүүдэд дууны шүлгээс залбирах шалтгаан болон залбирлаас ирдэг адислалуудыг хайж олоход тусал.

  • Дараахтай адил тоглоом тоглох замаар хүүхдүүдэд Maтай 7:7-г цээжлэхэд тусал: Нэг хүүхэд уг шүлгийн эхний үг эсвэл хэллэгийг цээжээр хэлээд өөр хүүхэд рүү бөмбөг шидэхэд дараагийн хүүхэд дараагийн үг эсвэл хэллэгийг цээжээр хэлнэ.

  • Энгийн зүйлүүд ашиглан хүүхдүүдтэй хамт Maтай 7:9–10-ыг жүжигчлэн үзүүл. Энэ нь залбирлын талаар юу зааж байгаа талаар хуваалцахыг хүүхдүүдээс хүс.

  • Залбирлыг тань хариулж байсан туршлагаасаа хуваалц.

Матай 6:19–21

Би дэлхийн баялгийн оронд мөнхийн баялгийг эрэлхийлж чадна.

Та дэлхийн зүйлсээс илүүтэй мөнхийн зүйлсийг үнэлэх талаар заадаг хүүхдүүддээ хэрхэн заах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Дэлхийд үнэ цэнтэйд тооцогддог мөнгө эсвэл тоглоом гэх мэт эд зүйл эсвэл зургуудаар дүүрэн “эрдэнэсийн” хайрцаг авчир. Та Maтай 6:19–21-ийг хүүхдүүдтэй хамт уншсаны дараа хайрцган доторх дэлхийн эд зүйлсийг орлох тэнгэрлэг баялгийг бодож олоход туслахыг тэднээс хүс.

  • “Тэнгэрт эд баялгийг … хураахын” (Maтай 6:20) тулд хүүхдүүдийг хийж чадах зүйлүүдээ нэрлэх эсвэл зурахад урь.

Зураг
суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Хүүхдүүдийг уулан дээрх номлолоос дуртай сургаалаа гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахад урь.

Заах чадвараа сайжруулах

Ангийн гишүүдээ ойлгохыг хичээ. Та заадаг хүүхдүүдээ мэднэ. Эдгээр тоймд орсон санаануудыг ангийнхныхаа хэрэгцээнд тааруулан өөрчлөх хэрэгтэй байж болно. Та ангидаа тохирсон санааг олохын тулд заадаг хүүхдүүдийнхээ насанд зориулсан үйл ажиллагаануудаас гадна энэ тоймд орсон бүх үйл ажиллагааг уншиж болно. (Аврагчийн арга барилаар заах нь, 7-г үзнэ үү.)

Зураг
үйл ажиллагааны хуудас: Би Есүсийн адил залбирч чадна.

Хэвлэх