Ирээд, Намайг дага
3-р сарын 18–24. Матай 13; Лук 8; 13: ‘Сонсох чихтэй нь сонсогтун’


“3-р сарын 18–24. Матай 13; Лук 8; 13: ‘Сонсох чихтэй нь сонсогтун’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“3-р сарын 18–24. Матай 13; Лук 8; 13,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2019

Хураахад бэлэн болсон буудай

3-р сарын 18–24

Maтай 13; Лук 813

“Сонсох чихтэй нь сонсогтун”

Та Maтай 13, Лук 813-ыг уншихдаа эдгээр зүйрлэл дэх Аврагчийн сургаалыг “сонсож” мөн талархахад өөрийгөө хэрхэн бэлдэх тухай бодоорой. Та эдгээр сургаалыг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх вэ?

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Аврагчийн хамгийн мартагдашгүй сургаалуудын зарим нь сургаалт зүйрлэлүүд гэж нэрлэдэг энгийн түүх хэлбэрээр байдаг. Эдгээр нь энгийн эд зүйл эсвэл үйл явдал, сонирхолтой явган яриа зэргээс хамаагүй илүү бөгөөд сүнслэгээр бэлтгэсэн хүмүүст зориулсан Бурханы хаант улсын талаарх гүн гүнзгий үнэнүүдийг агуулсан. Шинэ Гэрээнд бичигдсэн сургаалт зүйрлэлүүдийн хамгийн эхний сургаалт зүйрлэлийн нэг болох тариачны тухай зүйрлэл (Maтай 13:3–23-ыг үзнэ үү) нь биднийг Бурханы үгийг хүлээн авахад бэлэн эсэхээ шалгахад урьдаг. Есүс “Учир нь хэн хүлээж авна,” “түүнд ихээр өгөгдөж, элбэг дэлбэг байх болно” (Иосеф Смитийн Орчуулга, Матай 13:10) хэмээн тунхагласан.  Тиймээс бид Аврагчийн сургаалт зүйрлэлийг эсвэл Түүний ямар ч сургаалыг судлахад бэлтгэх үедээ зүрх сэтгэлээ чагнаж, Бурханы үгэнд биднийг болон гэр бүлийг маань адисалж, элбэг дэлбэг байлгах ургац ургуулж, соёолуулж, цэцэглүүлэн, үр жимс өгүүлэх “сайн хөрс” өгч байгаа эсэхээ тодорхойлохоос эхлэх нь зөв эхлэл юм (Матай 13:8).

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Maтай 13

Матай 13-т Христийн дурдсан “тэнгэрийн хаант улс” гэж юу вэ?

Энэ бүлэгт гарсан “тэнгэрийн хаант улс” нь Христийн үнэн сүм буюу дэлхий дээрх тэнгэрийн хаант улс юм. Дэлгэрэнгүй мэдээллийг Судруудын удирдамжийн “Бурханы хаант улс буюу тэнгэрийн хаант улс-аас үзнэ үү.

Матай 13:3–23; Лук 8:4–15

Бурханы үгийг хүлээн авахын тулд би зүрх сэтгэлээ бэлдэх ёстой.

Яагаад зарим хүний зүрх сэтгэл үнэнийг хүлээж авахдаа амархан байдаг бол бусад нь эсэргүүцдэг вэ? Тариачны тухай сургаалт зүйрлэлийг унших нь танд Их Эзэний үнэнийг хэрхэн хүлээн авдаг тухайгаа бодож үзэх сайхан боломж олгоно. Матай 13-ын 3–8-р шүлгийг 18–23-р шүлэг дэх тайлбартай харьцуулах нь тустай байж болох юм. Та өөртөө “сайн хөрс” боловсруулахын тулд юу хийж болох вэ? Бурханы үгийг үнэн сэтгэлээсээ сонсож, дагахад ямар “хогийн ургамал” танд саад болох вэ?

Түүнчлэн Лук 13:34; Moзая 2:9; 3:19; Aлма 12:10–11; 32:28–43 болон Даллин Х.Өүксийн “Тариачны сургаалт зүйрлэл” хэлсэн үгийг 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х. 16–19-өөс үзнэ үү.

Матай 13:24–35, 44–52

Есүсийн сургаалт зүйрлэл надад Түүний Сүмийн өсөлт хөгжил, хувь заяаг ойлгоход тусалдаг.

Бошиглогч Иосеф Смит Maтай 13-р бүлэг дэх сургаалт зүйрлэлүүд нь хожмын өдрүүд дэх Сүмийн өсөлт хөгжил, хувь заяаг тайлбарладаг хэмээн заасан (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 151). Та дараах сургаалт зүйрлэлийг уншихдаа энэ нь танд Их Эзэний Сүмийн талаар юу зааж байгааг бичиж тэмдэглээрэй (эдгээр сургаалт зүйрлэлийн талаар бошиглогч Иосефын заасан зүйлийг нэмж бичиж болно).

  • Буудай ба зэрлэг өвс (13:24–30, 36–43): Ёс бусчууд болон зөв шударга хүмүүс дэлхийн төгсгөл хүртэл хамтдаа өсөж хөгжих болно.

  • Гичийн үр (13:31–32):

  • Исгэх хөрөнгө (13:33):

  • Нуусан эрдэнэ ба их үнэтэй сувд (13:44–46):

  • Загасны тор (13:47–50):

  • Өрхийн тэргүүлэгч (13:52):

Та эдгээр сургаалт зүйрлэлийн талаар тунгаан бодсоныхоо дараа Христийн хожмын үеийн Сүмийн ажилд илүү бүрэн дүүрэн оролцохын тулд юу хийхээр өдөөгдөж байна вэ? Эдгээр сургаалт зүйрлэлийг амьдралдаа хэрэгжүүлэхэд тань туслах ямар ямар асуулт санаанд тань орж ирж байна вэ? Жишээлбэл, “Би Сүмийн төлөө ямар золиослол хийхэд бэлэн байна вэ?”

Түүнчлэн Судруудын удирдамжаас “Сургаалт зүйрлэл”-ийг үзнэ үү.

Сувд

Есүс Христийн сайн мэдээ бол “их үнэтэй сувд” (Maтай 13:46) юм.

Матай 13:24–30, 36–43

Зөв шударга хүмүүс дэлхийн төгсгөл хүртэл ёс бусчуудын дунд өсөж хөгжих ёстой.

Энэхүү сургаалт зүйрлэлийг нарийвчлан авч үзэх нэг арга бол үүнийг зураад, Maтай 13:36–43, Сургаал ба Гэрээ 86:1–7 дээрх тайлбарын дагуу нэрлэх явдал юм. Зэрлэг өвс бол “түрүү нь гарах хүртлээ буудайтай адилхан харагддаг хорт ургамал” (Bible Dictionary, ”Зэрлэг өвс”) билээ. Энэ сургаалт зүйрлэл дэх ямар үнэн таныг дэлхий дээрх ёс бусыг үл харгалзан итгэлтэй хэвээр үлдэхэд сүнслэгээр өдөөж байна вэ?

Лук 8:1–3

Ямар арга замаар “зарим эмэгтэйчүүд” Аврагчид үйлчилсэн бэ?

“Эмэгтэй шавь нар сүнслэг байдлаар Есүсээс суралцаж, материаллаг зүйлсээр Түүнд үйлчлэн Есүсийг болон арван хоёрыг даган аялдаг байсан. … Эдгээр эмэгтэй Есүсийн тохинуулал буюу сайн мэдээний баярт мэдээ, Түүний эдгээлтийн хүчний адислалыг хүлээн авахын зэрэгцээ эд материал, хайр халамжаа үзүүлэн Түүнд үйлчилж байсан” (Daughters in My Kingdom [2011], 4). Аврагчийг дагасан эмэгтэйчүүд тэрчлэн Түүний талаар хүчирхэг гэрчлэл хуваалцаж байсан (Линда К.Бөртон, “Итгэлтэй эмэгтэйчүүд,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн үгс, 130–133).

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Гэр бүлээрээ Аврагчийн сургаалыг судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцлох мөн хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Дараах саналуудыг хавсаргав. Үүнд:

Maтай 13

Гэр бүлийнхэн тань Аврагчийн сургаалт зүйрлэлүүдийг уншиж байхдаа дотно эд зүйл, нөхцөл байдлаа ашиглан тэнгэрийн хаант улсын (Сүмийн) тухай адилхан үнэнүүдийг заадаг өөрсдийн гэсэн сургаалт зүйрлэлийг бодон баясаж болох юм.

Матай 13:3–23; Лук 8:4–15

Бид зүрх сэтгэлдээ болон гэр орондоо “сайн хөрс” боловсруулахын тулд гэр бүлээрээ юу хийж болох вэ? (Maтай 13:23). Танай гэр бүл бага насны хүүхэдтэй бол Бурханы үгийг сонсоход зүрх сэтгэлээ бэлдэх өөр өөр арга замыг гэр бүлийн зарим гишүүн жүжигчлэн үзүүлж, бусад нь тэдний юу хийж байгааг таавал хөгжилтэй байж болох юм.

Матай 13:13–16

Та гэр бүлийнхэндээ Христийн үгийг дуртайяа хүлээн авахын ач холбогдлыг ойлгоход хэрхэн тусалж чадах вэ? Жишээлбэл, та гэр бүлийнхээ нэг гишүүний чихийг таглаад, Матай 13:13–16-г намуухан уншиж болно. Тэр эдгээр шүлгээс юу ойлгосон бэ? Бурханы үгийг хүлээн авахад бидний нүд, чих, зүрх сэтгэл ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? Бид ямар ямар арга замаар Бурханы үгсэд нүд, чих, зүрх сэтгэлээ таглаж байгаа мэт ханддаг вэ?

Матай 13:44–46

Энэ сургаалт зүйрлэлд гарч байгаа хоёр хүн юугаараа адилхан бэ? Бид хувь хүний хувьд төдийгүй гэр бүлийн хувьд Бурханы хаант улсыг амьдралдаа нэгдүгээрт тавихын тулд өөр ямар ямар зүйлийг нэмж хийх хэрэгтэй вэ?

Лук 13:11–17

Бид хэрхэн Аврагчийн жишээг даган, боолчлолд байгаа хүмүүсийг чөлөөлж болох вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж болно.

Заах чадвараа сайжруулах

Судар цээжил. Гэр бүлийн тань хувьд утга учир бүхий судрын хэсгийг сонгоод, цээжлэхэд гэр бүлийнхнээ урь. Ахлагч Ричард Г.Скотт “Цээжилсэн судар нь цаг хугацаа өнгөрсөн ч холдож хөндийрөхгүй үнэнч анд болдог” (“Судрын хүч,” 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн үгс, 6) хэмээн заасан.

Үр суулгаж байгаа эрэгтэй

Жорж Сөүпэр, Тариачны сургаалт зүйрлэл