Шинэ Гэрээ 2023
4-р сарын 3–9. Христийн амилсны баяр: “Үхэл ээ, ялалт чинь хаана байна вэ?”


“4-р сарын 3–9. Христийн амилсны баяр: ‘Үхэл ээ, ялалт чинь хаана байна вэ?,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“4-р сарын 3–9. Христийн амилсны баяр,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2023

Бунхант цэцэрлэг

4-р сарын 3–9

Христийн амилсны баяр

“Үхэл ээ, ялалт чинь хаана байна вэ?”

Та энэхүү тойм дахь Аврагчийн Амилалтын тухай гэрчлэлүүдийг уншихдаа, Ариун Сүнснээс ирэх мэдрэмж, сэтгэгдлийг тэмдэглэж аваарай.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Аврагчийн амьдралын сүүлийн долоо хоногийн туршид эргэн тойронд нь байсан олон иудей хүн Дээгүүр өнгөрөх баярын уламжлалд оролцсон. Тэд хоол бэлдэж, дуу дуулан, Израилын угсаа Египетийн боолчлолоос чөлөөлөгдсөнийг дурсан санах гэж цуглацгаажээ. Гэр бүлүүд хурганы цусаар хаалган дээрээ тэмдэг тавьсан өвөг дээдсийнх нь гэр дээгүүр устгагч тэнгэр элч нар өнгөрч байсан тухай түүхийг сонсож байв. Маш олон төрлийн тэмдгийг агуулдаг эдгээр тэмдэглэлт үйл явдлын дунд харьцангуй цөөн хүн Бурханы Хурга Есүс Христ Өөрийн шаналал, үхэл, Амилалтаар дамжуулан тэднийг нүгэл, үхлийн боолчлолоос чөлөөлөх гэж байсныг мэдэж байсан. Хэдий тийм ч Есүсийг өөрсдийн амлагдсан Мессиа, мөнхийн Чөлөөлөгч хэмээн таньж байсан хүмүүс байсан. Тэр өдрөөс эхлэн Есүс Христийн шавь нар бүх дэлхийд “Христ бидний нүглийн төлөө үхсэн бөгөөд оршуулагдан, … гурав дахь өдөртөө амилуулагджээ” (1 Коринт 15:3–4) хэмээн гэрчилж байв.

хувиараа суралцах шигтгээ зураг

Хувиараа судраас судлахад зориулсан санаа

Матай 21–28

Есүс Христ намайг нүгэл ба үхлээс чөлөөлж, сул талуудыг маань хүчирхэгжүүлж, сорилт бэрхшээл тулгарахад тайтгаруулдаг.

Энэ долоо хоногт Аврагчийн Цагаатгалын адислалд төвлөрөх нэг арга зам бол өдөр бүр Есүсийн амьдралын сүүлийн долоо хоногийн талаар уншихад цаг зарцуулах явдал юм (унших хуваарийг хавсаргав). Та эдгээр бүлгээс Аврагчийн хайрыг мэдрэхэд туслах юуг олж мэдэх вэ? Тэр таныг гэм нүгэл, үхэл, сорилт, сул дорой байдлаас хэрхэн ангижруулж болох талаар эдгээр бүлэгт юу зааж байгааг тунгаан бод. Та Түүний чөлөөлөх хүчинд итгэх итгэлээ хэрхэн хөгжүүлж байна вэ?

  • Ням гараг: Ялгуусан байдалтай Иерусалимд орсон нь (Maтай 21:6–11)

  • Даваа гараг: Ариун сүмийг цэвэрлэсэн нь (Maтай 21:12–16)

  • Мягмар гараг: Иерусалимд заасан нь (Maтай 21–23)

  • Лхагва гараг: Үргэлжлүүлэн заасан нь (Maтай 24–25)

  • Пүрэв гараг: Дээгүүр өнгөрөх баяр ба Гетсеманийн цэцэрлэг дэх Христийн шаналал (Maтай 26)

  • Баасан гараг: Сорилт, цовдлуулалт, оршуулга (Maтай 27:1–61)

  • Бямба гараг: Түүнийг сүнсний дэлхийд тохинуулж байхад (Сургаал ба Гэрээ 138) Христийн бие булшинд байсан нь (Maтай 27:62–66)

  • Ням гараг: Есүс Христ тэнгэрт өргөгдөж мөн шавь нартаа харагдсан нь (Матай 28:1–10)

Мөн Easter.ComeuntoChrist.org-ыг үзнэ үү.

Загалмай дээрх Есүс

Цовдлуулалт, Льюис Паркэр

Maтай 28:1–10; Лук 24:13–35; Иохан 20:19–29; 1 Коринт 15:1–8, 55

Олон гэрч Есүс Христийн амилсныг гэрчлэв.

Есүсийг доромжлуулж, ад үзэгдэж, цовдлуулж байхыг харах шавь нарт нь ямар байсныг төсөөл. Тэд Түүний сүр хүчний гэрч байж, сургаалынх нь үнэнийг мэдрэн, Түүнийг Бурханы Хүү гэдэгт итгэх итгэлтэй байсан. Түүний үхлийг нүдээр харсан нь шавь нарыг гашуудал, төөрөгдөлд хүргэсэн байж болох ч удалгүй тэд Түүний Амилалтын агуу гайхамшгийг гэрчлэх боломжтой болсон.

Та амилсан Аврагчийн гэрч болсон хүмүүсийн түүхээс юу сурч мэдэж болох вэ? Maтай 28:1–10; Лук 24:13–35; Иохан 20:19–29; 1 Коринт 15:1–8, 55 дээрх хүн бүрийн туршлагыг тэмдэглэж, бич. (Амилсан Христийн бусад гэрчийг 3 Нифай 11; Moрмон 1:15; Eфер 12:38–39; Сургаал ба Гэрээ 76:19–24; 110:1–10; Иосеф Смит—Түүх 1:15–17 зэргээс олж болно.) Эдгээр гэрчийн юу нь та нарын сэтгэлийг хөдөлгөсөн бэ? Аврагчийг амилсны дараа өөр бусад хүн амилж, олон хүнд үзэгджээ (Maтай 27:52–53; 3 Нифай 23:9-ийг үзнэ үү). Аврагчид итгэх итгэл болон амилуулалтын тухай амлалт нь та нарын амьдралын хэв маягт хэрхэн нөлөөлдөг вэ?

 

2:19
2:29

1 Петр 1:3–11

Есүс Христ надад итгэл найдвар, баяр баясал өгдөг.

1 Петр 1:3–11 дэх ямар үг, хэллэг танд Есүс Христээс ирэх найдварыг өгч байна вэ? Та хэзээ тэр найдварыг мэдэрсэн бэ?

Ахлагч Гэррит В.Гонг “Амилуулалт нь гар хөлөө алдсан, харах, сонсох, алхах чадваргүй болсон эсвэл хүнд өвчин, сэтгэцийн эмгэгтэй, бусад чадвар, чадамжаа алдсанаас болж зовсон хүмүүст найдвар өгдөг. Тэр биднийг олдог. Тэр биднийг бүтэн болгодог. … [Мөн] ‘Бурхан өөрөө дэлхийн нүглийн төлөө цагаатгалыг нөхөн төлдөг’ [Алма 42:15] учраас … Тэр бидний сул дорой байдлын дагуу нигүүлслээр халамжилж чадна. Бид наманчилж, чадах бүхнээ хийдэг. Тэр биднийг ‘iхайрын мутраараа’ [2 Нифай 1:15] мөнхөд хүрээлдэг” гэж гэрчилсэн (“Хосанна, Халлелуяа—Амьд Есүс Христ: Сэргээлт, Христийн амилсны баярын утга учир,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 63).

Мөн Aлма 27:28; 36:1–24; 3 Нифай 9:11–17; Моронай 7:40–41-ийг үзнэ үү.

гэр бүлээрээ суралцах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судраас судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа

ComeuntoChrist.org.Easter.ComeuntoChrist.org хэсэгт Аврагчийн амьдралын сүүлчийн долоо хоногийн өдөр бүр юу тохиолдсоныг тайлбарласан он цагийн хэлхээс байгаа. Долоо хоногийн өдөр бүр гэр бүлээрээ Аврагчийн тухайн өдөр юу хийснийг харахын тулд эдгээр тайлбарыг унших юм уу судраас Түүний сүүлчийн долоо хоногийн тухай уншиж болно (дээр байгаа “Хувиараа судраас судлахад зориулсан санаа” хэсэгт санал болгосон жагсаалтыг харна уу).

Сүмийн дуулал болон Хүүхдийн дууны ном.Энэ долоо хоногт Аврагчийн Цагаатгал, Амилалтын тухай сайн мэддэггүй зарим дууг хамтдаа дуулахыг бод. (“Цагаатгал,” “Христийн амилсны баяр” эсвэл “Амилалт” гэх мэт сэдвээр Дуулал эсвэл Хүүхдийн дууны номын сэдвийн индексийг үзнэ үү.) Гэр бүлийнхэндээ дуунуудыг сурахад нь туслахын тулд үгсийг төлөөлөх зургуудыг харуулж болно.

Gospel Library“ дахь “Есүс Христ” цуглуулга.Есүс Христ” гэсэн гарчигтай Gospel Library цуглуулгад Христийн амилсны баяраар Аврагчийн Амилалтыг тэмдэглэхэд гэр бүлд тань туслах видео, урлагийн бүтээл, хөгжим орсон байгаа.

“Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл.”Гэр бүлээрээ “Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл”-ийг уншина уу (ChurchofJesusChrist.org). Гэр бүлийн гишүүн бүрийг энэхүү гэрчлэлээс Христийн амилсны баярын захиасыг сонгон авч, бусадтай хуваалцахад урь. Жишээлбэл, та нар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр болон гэрийнхээ хаалган дээр эсвэл гэртээ тавих зурагт хуудас хийж болно.

Хүүхдүүдэд заах нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Санал болгох дуу: “Есүс амилсан,” Хүүхдийн дууны ном, 44.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Биелүүлж болохуйц зорилго тавь. Судраас судлахад өдөрт хэдхэн минут ч болов зарцуулах нь таны амьдралыг адислах болно. Өдөр бүр судлах амлалт өг, амлалтыг тань сануулах арга замыг хайж ол, үүнийгээ хамгийн сайнаараа дага. Хэрэв мартсан бол бүү бууж өг. Зүгээр л дахиад эхэл.

Христ Гетсеманид

Гетсемани, Адам Абрам