Шинэ Гэрээ 2023
4-р сарын 3–9. Христийн амилсны баяр: “Үхэл ээ, ялалт чинь хаана байна вэ?”


“4-р сарын 3–9. Христийн амилсны баяр: ‘Үхэл ээ, ялалт чинь хаана байна вэ?,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“4-р сарын 3–9. Христийн амилсны баяр,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2023

Зураг
Бунхант цэцэрлэг

4-р сарын 3–9

Христийн амилсны баяр

“Үхэл ээ, ялалт чинь хаана байна вэ?”

Христийн амилсны баяр бол Аврагчид баясаж, Түүний золиосонд талархах талархлаа гүнзгийрүүлэх үе гэдгийг харахад нь туслахын тулд хүүхдүүдтэй өнгөрүүлж байгаа цагаа ашигла. Энэхүү тоймд байгаа олон санаа ямар ч насны хүүхдэд заахад тань туслахын тулд өөрчлөгдөж болно.

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Гетсемани дахь болон загалмай дээрх мөн амилсан Аврагчийн зургийг үзүүл (зургийг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм болон Сайн мэдээний уран зургийн цуглуулга, х. 56–60-аас үзнэ үү). Зургуудад байгаа үйл явдлын талаар мэддэг зүйлээ хуваалцахыг хүүхдүүдээс хүс.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Есүс Христ бол миний Аврагч.

Та Есүс Христийн Цагаатгалын талаар уншихдаа, Есүс хүүхдүүдэд ямар их хайртайг мэдрэхэд нь тэдэнд хэрхэн тусалж чадахаа тунгаан бод.

Боломжит үйл ажиллагаа

  • Есүсийн зургийг үзүүлээд, Түүний бидний төлөө хийсэн зүйлсийн талаар мэддэг зүйлээ хуваалцахыг хүүхдүүдээс хүс. Аврагчийн хайр, биднийг нүглээс аврах Түүний хүчийн талаарх гэрчлэлээ хуваалц. Толь барьж, хүүхдүүдийг ээлж ээлжээр толинд харуул. Хүүхэд бүрийг харах үед “Есүс [уг хүүхдийн нэр]-д хайртай бөгөөд Тэр [уг хүүхдийн нэр]-ийг аварч чадна” гэж хэл.

  • Дэлхийн нүглүүдийн улмаас Гетсеманийн цэцэрлэгт зовж буй Есүсийн түүхийг ярихдаа, Гетсеманийн цэцэрлэгт залбирч буй Есүс (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, х. 56) зургийг үзүүл (Maтай 26:36–46; Лук 22:39–44-ийг үзнэ үү). Есүс Христ зовж шаналсан болохоор бид буруу сонголт хийсэн үедээ уучлагдаж чадна гэдгийг гэрчил. Та мөн “51-р бүлэг: Есүс Гетсеманийн цэцэрлэгт зовж шаналсан нь”-ыг ашиглаж болно (Шинэ Гэрээний түүхүүд, х. 129–132 эсвэл ChurchofJesusChrist.org дээрх холбогдох видео).

  • Би Аврагчийн хайрыг мэдэрдэг” (Хүүхдийн дууны ном, 42–43) зэрэг биднийг гэх Аврагчийн хайрын тухай дууг хамт дуул. Энэ дууны Аврагчийн хайрыг дүрсэлсэн үгсийг таньж мэдэхэд хүүхдүүдэд тусал. Түүний хайрыг мэдрэхэд бидэнд юу туслах вэ? Бид бусдад Түүний хайрыг мэдрэхэд нь хэрхэн тусалж болох вэ?

Зураг
Христ Мариатай хамт хоосон булшин дээр

Тэр амилсан, Грэг Олсэн

Есүс нас барж, амилсан болохоор би дахин амьдрах болно.

Есүс Христийн ачаар бид болон хайртай хүмүүс маань хэзээ нэгэн өдөр амилуулагдах болно гэдгийг ойлгоход нь та хүүхдүүдэд хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Гетсемани дахь, загалмай дээрх, амилсны дараах Христийн зургийг ашиглан Христийн амилсны баярын түүхийг хүүхдүүдэд заа (Сайн мэдээний уран зургийн цуглуулга (х. 56–60 болон Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав доторх энэ долоо хоногийн тоймыг үзнэ үү). Та түүх ярьж байхдаа, цөөн хүүхдээр зургуудыг бариул. Мариа (Иохан 20:1–18-ыг үзнэ үү) эсвэл Tомас (Иохан 20:24–29-ийг үзнэ үү) гэх мэт Есүсийг амилсных нь дараа харсан хэдэн хүний тухай хүүхдүүдэд ярьж өг.

  • Бид яагаад Христийн амилсны баярыг тэмдэглэдэг болохыг хүүхдүүдээс асуу. Христийн амилсны баяраар бид Есүс Христийн амилсан өдрийг тэмдэглэдэг гэдгийг тайлбарла. Есүс Христийн Амилалтыг дурсан санахын тулд гэр бүл нь юу хийдгийг хуваалцах хүсэлтэй хүүхэд байгаа эсэхийг асуу.

  • Амилуулагдах гэдэг нь бид нас барсныхаа дараа дахин амьдрах гэсэн утгатай гэдгийг тайлбарла. Есүс Христийн ачаар бид амилуулагдах бөгөөд нас барсныхаа дараа дахин амьдарч, дахин хэзээ ч үхэхгүй гэсэн гэрчлэлээ хуваалц.

  • Бээлий ашиглан бид бүгдэд бие (бээлий нь төлөөлдөг) болон сүнс (бидний гар төлөөлдөг) байгаа гэдгийг хүүхдүүдэд заа. Биднийг үхэхэд бидний сүнс, бие махбод салдаг. Сүнс маань амьдарсаар байдаг боловч бие маань тэгдэггүй. Биднийг амилуулагдахад сүнс болон бие махбод маань дахин нэгддэг. Хүүхдүүдээр ээлжээр бээлийг өмсүүлж мөн тайлуул.

  • Хамтдаа “Есүс үхлийн дараа үнэхээр амилсан уу?” эсвэл “Есүс амилсан” (Хүүхдийн дууны ном, 45, 44) гэх мэт Христийн амилсны баярын дууг дуулж, Есүсийн амилсны дараах зургийг хүүхдүүдэд үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, х. 59–61).

  • Нас барсан таньдаг хүнийхээ зургийг үзүүл. Есүс Христийн Цагаатгал, Амилалтаар дамжуулан уг хүн амилуулагдана гэсэн гэрчлэлээ хуваалц.

  •   Эсвэл Easter.ComeuntoChrist.org дээрх Христийн амилсны баярын тухай өөр видео үзүүл.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Есүс Христ Гетсеманид, загалмай дээр миний төлөө зовж шаналсан.

Та энэ долоо хоногт судраас судлахдаа, Есүс Христ болон Түүний Цагаатгалд итгэх итгэлээ хүчирхэгжүүлэхэд нь хүүхдүүдэд хэрхэн тусалж чадахаа тунгаан бод.

Боломжит үйл ажиллагаа

  • Хүүхдүүдтэй хамт Лук 22:39–44-ийг уншиж, Maтай 27:29–50-аас сонгосон шүлгүүдийг унш. Гетсеманид болон загалмай дээр Аврагчийн туулсан зүйлийг ойлгоход тусалдаг үгсийг хайж олоход тэднийг урь.

  • Хүүхдүүдэд итгэлийн гуравдугаар тунхгийг цээжлэхэд тусал. Есүс Христ биднийг нүгэл, үхлээс аврах хүчтэй гэдгийг гэрчил.

  • Хүүхдүүдэд Есүс Христийн Цагаатгалын тухай бусадтай хуваалцаж болох богино үг бэлдэхэд тусал. Тэднийг үгэндээ судар болон гэрчлэлээ багтаахад урамшуул. Хэрэв тэдэнд тусламж хэрэгтэй бол тэд Судруудын удирдамж дээрээс “Цагаатгах, Цагаатгал” гэдгийг үзэж болно (scriptures.ChurchofJesusChrist.org).

Есүс нас барж, амилсан болохоор би дахин амьдрах болно.

Таны заадаг хүүхдүүдийн хайртай хүн хэзээ нэг өдөр нас барах болно. Есүс Христ амилсан учраас бид бүгд амилуулагдах болно гэдгийг мэдэхэд тэдэнд тусал.

Боломжит үйл ажиллагаа

  • Сайн мэдээний уран зургийн цуглуулга, х. 57–59 дээрх зургийг үзүүлж, зургуудыг Maтай 27:29–38, 59–60; Иохан 20:10–18 дахь хэсгүүдтэй тохируулахыг хүүхдүүдээс хүс.

  • Хүүхдүүдийг Судруудын удирдамж дахь “Амилуулалт” (scriptures.ChurchofJesusChrist.org) хэсгийг дор бүрнээ уншаад, гэр бүлийнхэндээ зааж болох ямар нэгэн зүйл олоход урь. Олсон зүйлээ хуваалцах цагийг хүүхдүүдэд гаргаж өг.

  • Есүс Христ эсвэл Амилалтын талаар дуулахыг хүсэж байгаа бол дууг олохын тулд Хүүхдийн дууны номын Сэдвийн жагсаалтаас харахад хүүхдүүдэд тусал. Дууг хамтдаа дуулаад, хүүхдүүдээс энэ дуунаас юу сурсныг асуу.

  • Цөөн хүүхдийг Аврагчийн Цагаатгал, Амилуулалтын талаарх гэрчлэлээ хуваалцахад урь. (Та эдгээр хүүхдээс хичээл эхлэхээс хэд хоногийн өмнө асууж болох ба ингэснээр тэд ангид бэлтгэлтэй ирж чадна.) Хүүхдүүдийг гэрчлэлээ гэртээ хуваалцахын тулд бичиж авахад урь.

Зураг
суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Суралцсан зүйлээ гэр бүлтэйгээ хуваалцахад хүүхдүүдэд туслахын тулд тэднийг энэ долоо хоногт Есүс Христийн тухай дууг гэртээ дуулахад урамшуул.

Заах чадвараа сайжруулах

Аливааг давтан үйлдэх нь хүүхдүүдэд ашиг тустай. Ялангуяа бага насны хүүхдүүдээр хийлгэж байгаа үед үйл ажиллагаануудыг хэд хэдэн удаа давтахаас бүү ай. Давтах нь хүүхдүүдэд таны заасан зүйлийг санахад тусална.

Хэвлэх