Шинэ Гэрээ 2023
3-р сарын 27-оос 4-р сарын 2. Maтай 14; Maрк 6; Иохан 5–6: “Бүү ай”


“3-р сарын 27-оос 4-р сарын 2. Maтай 14; Maрк 6; Иохан 5–6: ‘Бүү ай,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“3-р сарын 27-оос 4-р сарын 2. Maтай 14; Maрк 6; Иохан 5–6,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2023

Сагстай талх барин шавь нартайгаа алхаж буй Есүс

3-р сарын 27-оос 4-р сарын 2

Матай 14; Марк 6; Иохан 5–6

“Бүү ай”

Та Maтай 14; Mарк 6 болон Иохан 5–6-аас заахад бэлтгэж байхдаа заадаг хүүхдүүдийн тань амьдралд хамаатай захиасыг эрж хай. Тэдэнд эдгээр захиасыг ойлгоход юу тусална гэж та бодож байна вэ? Энэ тойм танд зарим санааг өгөх болно.

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Есүсийн усан дээр алхаж байгаа зургийг үзүүлээд (Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав доторх энэ долоо хоногийн тоймыг эсвэл Сайн мэдээний уран зургийн цуглуулга, х. 43-ыг үзнэ үү), уг түүхийн талаар мэддэг зүйлээ хуваалцахыг хүүхдүүдээс хүс.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Иохан 5:1–9

Есүс Христ надад юу хэрэгтэй гэдгийг мэддэг бөгөөд надад тусалж чадна.

Есүсийн Бетзада цөөрмийн дэргэд нэгэн хүнийг эдгээсэн түүхийг тунгаа. Та энэ түүх Есүсийн нинжин сэтгэл, хайр мөн бусад зан чанарын талаар зааж буй зүйлийг олж харахад хүүхдүүдэд хэрхэн тусалж болох вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Христ Бетзада цөөрөмд өвчтөнийг эдгээсэн нь (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, х. 42) зургийг ашиглан, Иохан 5:1–9 дээрх түүхийг хүүхдүүдэд ярьж өг.   Өөрсдийгөө Есүсийн эдгээсэн тэр хүн гэж төсөөлөн бодохыг хүүхдүүдээс хүс. Есүс тэднийг эдгээх үед тэдэнд ямар санагдах байсан бэ?

    3:3
  • Тэдэнд хэцүү байдаг эсвэл тэднийг гунигтай болгодог зарим зүйлийг нэрлэхийг хүүхдүүдээс хүс. Амьдралынхаа хүнд хэцүү үед Аврагчаас тусламж хүлээн авсан талаар тэдэнд ярь. Есүс бидний бүх асуудлыг мэддэг ба бидэнд туслахыг хүсдэг гэдгийг гэрчил.

Матай 14:13–21

Бид бусдад эелдэг хандахдаа Есүсийн үлгэр жишээг дагадаг.

Есүсийн хайраа харуулдаг байсан нэг жишээ бол дагалдагчдаа өлсөж байхад нь хооллодог байсан явдал юм. Та Есүсийн адил бусдад үйлчилж сурахад нь хүүхдүүдэд хэрхэн тусалж болох вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Maтай 14:13–21 дээрх түүхийг ярихдаа, хүүхдүүдэд сагс болон хэсэг талх үзүүл. Хэдийгээр Есүс ганцаараа байхын тулд зэлүүд газар луу явсан ч хүмүүс Түүнтэй ойр байхыг хүссэн гэдгийг тайлбарла. Түүхийн үлдсэн хэсгийг хүүхдүүдтэй хуваалцаад, Есүс тэдэнд эелдэг хандаж, хайрлаж байгаагаа харуулахын тулд юу хийснийг олж сонсохыг хүс.

  • Хүүхдүүдээс хэн нэгэн хүн өөрсдөд нь ямар байдлаар нинжин сэтгэлээр хандсан талаар хуваалцахыг хүс. Бусдад эелдэг хандахын тулд энэ долоо хоногт хийж чадах зүйлсээ бодоход тэдэнд тусал. Тэдний өгөх хариулт бүрд самбар дээр нэг талх эсвэл загас зур. Тэд эдгээр зүйлийг хийснээр, Есүс өлссөн таван мянган хүнийг хооллосноор үзүүлсэн үлгэр жишээг дагаж байгаа хэрэг гэдгийг хүүхдүүдэд хэл.

Матай 14:22–33

Есүс Христэд итгэх итгэл надад айхгүй байхад тусалж чадна.

Петр усан дээгүүр Есүсийн зүг алхахдаа агуу итгэлийг харуулсан. Энэ түүхэд хүүхдүүдэд зориулсан ямар сургамж байж болох вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Та Матай 14:22–33 дээрх түүхийг ярьж байхдаа, Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дээрх зургийг харуул (мөн Сайн мэдээний уран зургийн цуглуулга, х. 43-ыг үзнэ үү). Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг ашиглан уг түүхийг танд эргүүлэн ярихад хүүхдүүдэд тусалж болно. Та мөн жижиг аягатай ус авчраад, хүүхдүүдийг усан дээр хуруугаараа “алхаж” байгаа мэт хөдөлгөөн хийхэд урь.

  •     Дараа нь тэднийг айж байсан үеийнхээ тухай ярьж, юу тэдэнд тус болсон талаар хуваалцахыг хүс. Есүс Христэд итгэх итгэл нь бидэнд айдсыг ялан дийлэхэд тусалдаг гэдгийг олж харахад тэдэнд тусал.

2:6
заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Иохан 5:17–47

Есүс Христ надад Тэнгэрлэг Эцэгийн талаар заадаг.

Эцэгийнхээ тухай заасан Есүсийн сургаал Тэнгэрлэг Эцэгийн талаар суралцахад хүүхдүүдэд хэрхэн туслах вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Иохан 5 дээр Есүс Тэнгэрлэг Эцэгийн тухай заахдаа ашигласан хайр, амьдрал ба ажлууд (Иохан 5:20, 26, 36-г үзнэ үү) гэх мэт үгсийг хоёр хос цаасан дээр бич. Цааснуудыг доош харуулан тавиад, хүүхдүүдээс цаасыг эргүүлэн харж, ижил үгтэй хоёр цаас олохыг хүс. Ижил үгтэй цааснууд гарах бүрд уг үг орсон шүлгийг уншаад, Тэнгэрлэг Эцэгийн талаар юу зааж байгааг нь хүүхдүүдээс асуу.

  • Хүүхдүүдээс Иохан 5:30-ийг уншаад, “Би өөрийнхөө хүслийг бус, харин …” гэсэн өгүүлбэрийг гүйцээхийг хүс. Христ хэрхэн Тэнгэрлэг Эцэгийнхээ хүслийг биелүүлсэн бэ? Бид Тэнгэрлэг Эцэгийн хүслийг хэрхэн биелүүлж чадах вэ?

Талх ба загаснууд

Есүс таван талх, хоёр загасаар таван мянган хүнийг гайхамшигтайгаар хооллов.

Иохан 6:5–14

Миний өчүүхэн өргөл өөрчлөлт авчирч чадна.

Есүст таван мянган хүнийг хооллоход ашигласан талх мөн загасыг нэгэн хөвгүүн авчирч өгсөн. Та заадаг хүүхдүүддээ тэднийг Их Эзэний ажилд хувь нэмэр оруулж чадна гэдгийг олж харахад хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Таван мянган хүн гэж хэр их хүн байхыг төсөөлөн бодоход хүүхдүүдэд тусал. Тийм олон хүнийг ердөө таван талх, хоёр загасаар хооллоход ямар байх байсан бэ?

  • Нэг хүүхдийг таван мянган хүнийг хооллож буй түүхийг өөрийн үгээр ярихад урь. Их Эзэн энэхүү гайхамшгийг гүйцэтгэхэд ашигласан талх, загасыг нэгэн хөвгүүн авчирч өгсөн гэдгийг онцол. Бид хэрхэн Иохан 6:9 дээрх хөвгүүнтэй адил байж чадах вэ? Хүүхдүүдийг цаасан дээр талх, загас зураад, дээр нь Их Эзэний ажилд туслахын тулд Түүнд өгч чадах зарим зүйлээ бичихэд урь.

  • Хүүхдүүдэд жижиг эвлүүлдэг тоглоом өг. Эвлүүлдэг тоглоомын хэсгүүдээс нэг нь дутвал юу болох вэ? Бид бүгдээрээ эвлүүлдэг тоглоомын хэсэгтэй адил бөгөөд бид бүгд чухал мөн бие биедээ хэрэгтэй. Тэд гэр бүл, Хүүхдийн хэсгийн анги, Бурханы гэр бүл мөн бусад бүлэгт чухал болох шалтгаануудаа нэрлэхэд хүүхдүүдэд тусал.

Матай 14:22–33

Есүс Христэд итгэх итгэл надад айхгүй байхад тусалж чадна.

Итгэл ба айдас нь Есүс, Петр хоёрын усан дээр алхсан түүхэд онцгой үүрэг гүйцэтгэдэг. Хүүхдүүд энэ түүхээс юу ойлгож авч болох вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, х. 43-ыг мөн үзнэ үү) дээрх зургийг үзүүл. Хүүхдүүдээс Maтай 14:22–33-аас уг зургийг дүрсэлсэн шүлгийг олохыг хүс.

  • Хүүхдүүдээс Maтай 14:22–33-ыг уншиж байхдаа, итгэл ба айдас илэрхийлсэн шинж тэмдгүүдийг хайж олохыг хүс.    Есүс Христэд итгэлтэй байх гэдэг нь юу гэсэн үг вэ? Тэдний итгэл айдсыг давахад нь тусалсан тохиолдлуудыг бодоход хүүхдүүдэд тусал.

    2:6
  • Есүс, Петр хоёрыг тэнгисийн усан дээгүүр алхаж байх үед өөрсдийгөө хажууд нь камертай байна гэж төсөөлж бодохыг хүүхдүүдээс хүс. Тэд аль агшны зургийг авах байсан бол? Яагаад? Тэдэнд Maтай 14:22–33-аас санаа авахыг зөвлө. Тэднийг сонгосон агшныхаа зургийг зурж мөн зургаа хуваалцан, яагаад уг агшныг сонгосноо тайлбарлахад урь.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Хэрэв хүүхдүүд энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсаа гүйцээж хийсэн байвал тэднийг уг хуудсаа ангид сурч мэдсэн зүйлээ гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахад ашиглахад урь. Эсвэл гэртээ гэр бүлийнхэнтэйгээ гүйцээхэд ашиглахын тулд хуудасны хувийг тэдэнд өг.

Заах чадвараа сайжруулах

Хуваалцахад урь. Хүүхдүүдээс санал бодол, мэдрэмж, туршлагынх нь талаар асуу. Тэд ихэвчлэн энгийн боловч гүн гүнзгий ойлголттой байдаг болохыг та олж мэднэ.