Шинэ Гэрээ 2023
4-р сарын 24–30. Иохан 7–10: “Сайн хоньчин нь Би байгаа юм”


“4-р сарын 24–30. Иохан 7–10: ‘Сайн хоньчин нь Би байгаа юм,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“4-р сарын 24–30. Иохан 7–10,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2023

Есүс газарт сөхрөн унасан эмэгтэйтэй хамт

Би чамайг буруутгах нь үгүй, Эва Колэва Тимоти

4-р сарын 24–30

Иохан 7–10

“Сайн хоньчин нь Би байгаа юм”

Та Иохан 7–10-ыг уншиж байхдаа, заадаг хүүхдүүдээ бод. Энэ тойм дээрх том хүүхдүүдэд зориулсан олон санааг бага насны хүүхдүүдэд зориулан өөрчилж болно.

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Өмнөх хичээлийн үеэр хийхэд урьсан зүйлээ хүүхдүүдэд сануул. Энэхүү урилгын дагуу үйлдэхэд юу хийсэн талаараа хуваалцахыг тэднээс хүс.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Иохан 7:14–17

Зарлигуудыг дагах нь тэдгээр нь үнэн гэдгийг мэдэхэд надад тусална.

Хуваалцсан үнэнүүдийнхээ дагуу амьдрах юм бол тэдгээрийн талаар гэрчлэлтэй болж чадна хэмээн Есүс заасан. Бид зарлигуудад дуулгавартай байснаар мэдэрдэг амар амгалан нь зарлигууд үнэн болохыг мэдэхэд бидэнд тусалдаг. Та энэ үнэнийг хүүхдүүдэд хэрхэн заах талаараа тунгаан бод.

Боломжит үйл ажиллагаа

  • Иохан 7:17-г хүүхдүүдэд ойлгогдох үгээр товч ярь. Зарлигуудыг дагах нь бидэнд Есүс Христтэй илүү ойр байгаагаа мэдрэхэд тусалдаг гэдгийг ойлгоход тэдэнд тусал. Жишээ нь, “Зарлиг бүгдийг дагацгаая” эсвэл “Зөвийг сонго” (Хүүхдийн дууны ном, 68, 82) зэрэг дууг хамтдаа дуулж болно. Бид зарлигуудыг сахисан үед хэрхэн адислагддаг гэдгийг сонсохыг хүүхдүүдээс хүс.

  • Аравны нэгээ төлөх эсвэл найрсаг бус байсан хүнийг уучлах гэх мэт зарлигуудын дагуу амьдарснаар зарлигууд нь Бурханаас ирсэн гэдэг гэрчлэлээ олж авсан туршлагаасаа хуваалц. Хүүхдүүдийг ямар нэг зарлигийг дуулгавартай дагасан туршлагаасаа хуваалцахад урь. Тэд дагах үедээ ямар мэдрэмж авсан талаар хуваалцахыг тэднээс хүс.

  • Хүүхдүүдийг зарлиг дагаж байгаагаар өөрсдийгөө зурахад урь. (Жишээ бодоход тэдэнд тусал.) Зургаа бие биетэйгээ хуваалцаад, зарлигуудыг дагахаас ирдэг баяр баясгалангийнхаа тухай ярилцахад тэднийг урь.

Иохан 8:29

Есүс Эцэгтээ дуулгавартай байсан.

Есүс Христ үргэлж Тэнгэр дэх Эцэгээ баярлуулах зүйлийг хийдэг байсан. Та Христийн үлгэр жишээг дагах арга замыг олоход нь хүүхдүүдэд хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Тэнгэрлэг Эцэгийн талаар Иохан 8:29-д хэлсэн “Би үргэлж Түүнд тааламжтай зүйлсийг үйлддэг” гэх Есүсийн үгсийг давтаж хэлэхэд хүүхдүүдэд тусал. Тэнгэрлэг Эцэгийг баярлуулахын тулд Есүсийн хийсэн зүйлүүдээс хуваалцахыг тэднээс хүс. Сайн мэдээний уран зургийн цуглуулгаас хэдэн зураг үзүүлж, тэдэнд санаа өг.

  • Хүүхдүүдээс юу өөрсдийг нь аз жаргалтай болгодгийг асуу. Эсвэл нэг хүүхдийн эцэг эхийн аль нэгийг ирээд, хүүхэд нь тэдэнд таалагдах эсвэл тэднийг баярлуулах ямар нэг зүйл хийсэн туршлагаасаа хуваалцахад урь. Бид Тэнгэрлэг Эцэгийг баяр баясгалантай болгохын тулд юу хийж чадах вэ? Хүүхдүүдийг өөрсдөдөө сануулах зорилгоор уг үйл ажиллагааг өөрсдийгөө хийж байгаагаар зураад, гэртээ авч явахад урь.

Иохан 10:1–16

Есүс намайг мэддэг бас хайрладаг.

Сайн хоньчны тухай сургаалт зүйрлэл нь Есүс тэднийг хайрладаг бас хэн гэдгийг нь мэддэг гэдгийг ойлгоход хүүхдүүдэд тусална.

Боломжит үйл ажиллагаа

  • Сайн хоньчны тухай сургаалт зүйрлэлд гардаг хонь, хоньчин, чоно гэх мэт зүйлийг төлөөлөх зургийг хүүхдүүдэд өг. Иохан 10:1–16-аас хэдэн шүлэг сонгож хүүхдүүдэд уншиж өгөөд, зурагт буй зүйлийн тухай уншихад зургаа өргөхийг тэднээс хүс. Есүс бидний хоньчин болдог арга замуудын талаар бодоход хүүхдүүдэд тусал. Аврагч биднийг хайрладаг бөгөөд Түүн рүү буцах зам руу чиглүүлэх болно гэдэг талаарх гэрчлэлээ хуваалц.

  • Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дээрх Есүсийн болон хургануудын зургийг үзүүл. Есүс хургануудыг хайрладгийг бид яаж мэдэх вэ? Хурганууд Есүст хайртай гэдгийг бид яаж мэдэх вэ? Бид Есүст хайраа хэрхэн харуулдаг вэ?

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Иохан 7:14–17

Зарлигуудыг дагах нь тэдгээр нь үнэн гэдгийг мэдэхэд надад тусална.

Та болон таны заадаг хүүхдүүдэд сайн мэдээний үнэнүүдийн дагуу амьдарснаар тэдгээр нь үнэн гэдгийг мэдэж авсан туршлага байж болно. Та зааж байхдаа уг туршлагаа хэрхэн баяжуулж болох вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Иохан 7:14–17-ийн шүлэг бүрийг өөр өөр цаасан дээр бичээд, өөр дараалалд оруулан үзүүл. Тэдгээрийг зөв дараалалд оруулаад, Иохан 7:14–17-оос зөв эсэхийг шалгаж харахыг хүүхдүүдээс хүс. Хүүхдүүдийг хоёр хоёроороо хуваагдан, шүлэг бүрийн талаар юу ойлгосноо хамтрагчтайгаа хуваалцахад урь. Бурханы зарлигуудад дуулгавартай байх нь зарлигууд үнэн гэдгийг мэдэхэд тэдэнд хэрхэн тусалсан бэ?

  • Сайн мэдээний үнэнүүдийн дагуу амьдарсан хүмүүс, тухайлбал Даниел (Даниел 6-г үзнэ үү) эсвэл Элизабет (Лук 1:5–14-ийг үзнэ үү) хэрхэн адислагдсаныг харуулсан судрын жишээнүүдийг хуваалц. Зарлигуудыг дагаснаар бидэнд ямар адислалууд өгөгддөг вэ?

  • Ангид ирэхээс хэд хоногийн өмнө, нэг хүүхдийг ямар нэг зарлигийн дагуу амьдарснаар гэрчлэлтэй болсон үеийнхээ тухай бичихэд урь. Хичээлийн дундуур уг хүүхдээс бичсэн зүйлээ хуваалцахыг хүс.

Иохан 8:31–36

Үнэн намайг чөлөөлнө.

Зарим хүн сайн мэдээний дагуу амьдрах нь тэднийг хязгаарладаг хэмээн боддог. Сайн мэдээний дагуу амьдрах нь үнэхээр тэднийг чөлөөлдөг гэдгийг ойлгоход хүүхдүүдэд туслахын тулд та Иохан 8:31–36-г хэрхэн ашиглаж болох вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Хүүхдүүдийг Иохан 8:31–36-г уншаад, нүглийн боол байх гэдэг нь юу гэсэн утгатай үг гэж бодож байгаагаа хуваалцахад урь. Есүсийн сургаалууд биднийг эрх чөлөөтэй байхад хэрхэн тусалдаг вэ?

  • Нүглийг төлөөлсөн цоож мөн сайн мэдээний үнэн биднийг хэрхэн чөлөөлдгийг төлөөлсөн түлхүүрийг үзүүл. Жишээлбэл, Аврагчийн Цагаатгалын талаар мэдэх нь бидэнд наманчлан, нүглүүдээсээ өршөөгдөх эрхийг олгодог. Эсвэл мэргэн ухааны үгийн талаар мэдэх нь бидэнд донтолтоос зайлсхийх эрх чөлөөг олгоно.

Христ ариун сүмд заасан нь

Есүс “Үнэн та нарыг чөлөөлнө” (Иохан 8:32) хэмээн заасан.

Иохан 10:1–18

Есүс миний хувьд хоньчинтой адил юм.

Та сайн хоньчны тухай сургаалт зүйрлэлийг судалж байхдаа Аврагчтай харилцах бидний харилцааны талаар заадаг үнэнүүдийг олж мэд. Эдгээр үнэнийг мэдэх нь хүүхдүүдийг хэрхэн адислах вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Самбар дээр сайн хоньчин ба хөлсний хүн гэж бич. Хөлсний хүн гэдэг нь мөнгөөр ажил хийхээр хөлслөгдсөн хүн гэдгийг тайлбарла. Хүүхдүүдээс Иохан 10:1–18 дээрх сайн хоньчин, хөлсний хүн хоёроос олсон ялгааг жагсааж бичихийг хүс. Яагаад та нар хөлсний хүнээс илүүтэйгээр сайн хоньчныг дагахыг хүсэх вэ? Бидний хувьд Аврагч хоньчинтой юугаараа төстэй вэ?

  • Хаалга үүдний зураг зурах юм уу үзүүл. Хамтдаа Иохан 10:7–9-ийг уншаад, хүүхдүүдээс Есүс хэрхэн хаалгатай адилхан гэдгийг асуу. 9-р шүлэгт цэдэглэснээр, үүдээр “ордог” хүмүүст ямар адислал ирдэг вэ? Бид Есүс Христийн бэлдэж өгсөн хаалгаар хэрхэн ордог вэ?

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Илүү бүрэн дуулгавартай дагаж чадах нэг зарлигийг бодож олоход хүүхдүүдэд тусал. Тэднээс ирэх долоо хоногт уг зарлигийг дуулгавартай дагахыг хичээхийг хүс.

Заах арга барилаа сайжруулах

Сүнслэгээр өдөөгдсөн асуултууд тавь. Заадаг хүүхдүүддээ зөвхөн болсон явдлыг хэлэхээс илүү мэдээлэл өгөхийг уриалсан асуултууд тавь. Түүнчлэн тэднийг сайн мэдээний үнэнүүдийн тухай гэрчлэлээ хуваалцахыг урамшуул. Жишээлбэл, хэрэв та нар зарлигуудын тухай ярилцаж байвал зарлигуудыг дуулгавартай дагах нь тэднийг хэрхэн адисалсан талаар хүүхдүүдээс асууж болно.