Шинэ Гэрээ 2023
4-р сарын 10–16. Матай 15–17; Марк 7–9: “Та бол Христ”


“4-р сарын 10–16. Maтай 15–17; Maрк 7–9: ‘Та бол Христ,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“4-р сарын 10–16. Матай 15–17; Maрк 7–9,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2023

Христийн хувиралт

Хувиралт, Карл Хэйнрих Блок

4-р сарын 10–16

Матай 15–17; Марк 7–9

“Та бол Христ”

Судраас унших нь таны амьдралд Ариун Сүнсийг урин авчирдаг. Ариун Сүнсний чухал үүргүүдийн нэг бол Есүс Христийн тухай гэрчлэх явдал юм. Та энэ долоо хоногт судраас уншихдаа Аврагчийн тухай гэрчлэлийг тань хүчирхэгжүүлэх сүнслэг мэдрэмжид анхаарлаа хандуулаарай.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Фарисайчууд болон садукайчууд Есүсээс “тэнгэрээс тэмдэг үзүүлэхийг” шаардсан нь сонин биш гэж үү? Түүний олны сайн мэдэх гайхамшгууд хангалттай байгаагүй гэж үү? Түүний хүчирхэг сургаалууд эсвэл эртний бошиглолуудыг ахин дахин гүйцэлдүүлсэн нь баталгаа болоогүй гэж үү? Тэдний шаардлага тэмдэг дутагдсанаас болоогүй, харин “тэмдгүүдийг ялгаж”, тэдгээрийг хүлээн зөвшөөрөх хүсэлгүй байснаас нь үүдэлтэй. (Матай 16:1–4-ийг үзнэ үү.)

Петр фарисайчууд, садукайчуудтай адил Аврагчийн гайхамшгуудыг нүдээр үзэж, сургаалыг нь сонссон. Гэвч ‘Та бол Христ, амьд Бурханы Хүү мөн’ хэмээх Петрийн лавтай гэрчлэл түүний “мах цус” буюу бие махбодын мэдрэмжээр дамжин ирээгүй. Харин түүний гэрчлэл “тэнгэр дэх бидний Эцэгээр” дамжин илчлэгдсэн юм. Илчлэл нь, тэр тусмаа үйлчлэгчдэдээ тэнгэрээс өгдөг илчлэл бол тухайн үед болон өнөө үед Аврагчийн Сүмээ үндэслэн барьсан чулуу юм. Энэ нь Есүс бол Христ бөгөөд Түүний үйлчлэгчид “хаанчлалын түлхүүрийг” атгадаг хэмээх илчлэлт буюу шавь байх сууриа тавьдаг чулуу юм. Бид энэхүү суурин дээр босгогдсон цагт “үхэгсдийн орны хаалга [биднийг] дийлэхгүй” (Матай 16:15–19).

хувиараа суралцах шигтгээ зураг

Хувиараа судраас судлахад зориулсан санаа

Матай 16:13–17

Есүс Христийн тухай гэрчлэл илчлэлтээр ирдэг.

Хэрэв Есүс Христ өнөөдөр хүмүүсээс “Хүмүүс Хүний Хүүг хэн гэж ярьж байна?” гэж асуувал тэд юу гэж хариулах бол? Хэрэв Есүс танаас “Та нар Намайг хэн гэж хэлэх вэ?” гэж асуувал та юу гэж хариулах вэ? (Maтай 16:13–15-ыг үзнэ үү.)

Аврагчийн тухай гэрчлэлээ мөн үүнийг хэрхэн хүлээн авсан талаар тунгаан бод. Гэрчлэлийг тань хүчирхэгжүүлж болох юуг та Maтай 16:15–17-оос сурч мэдэх вэ? Хэрэв та гэрчлэл, хувийн илчлэлтийн талаар илүү ихийг мэдэж авахыг хүсвэл дараах судруудыг судлаарай. Үүнд: Иохан 15:26; 2 Нифай 31:17–18; Aлма 5:45–48; Сургаал ба Гэрээ 8:2–3.

Мөн “President Nelson: Hear Him—Personal Revelation” (видео)-ийг ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.

0:59

Матай 16:13–19; 17:1–9; Марк 9:2–9

“Тэнгэрийн хаанчлалын түлхүүр” өнөөдөр газар дэлхий дээр байдаг.

Аврагчийн Петрт өгөхөөр амласан “тэнгэрийн хаанчлалын түлхүүр” бол санваарын түлхүүр юм (Maтай 16:19). Санваарын түлхүүрүүд гэж юу вэ? Бидэнд яагаад хэрэгтэй вэ? Та Матай 16:13–19 дээрх Аврагчийн амлалтыг болон Матай 17:1–9; Марк 9:2–9 дээрх үүний биелэлтүүдийг уншихдаа эдгээр асуултыг тунгаан бодоорой (мөн Иосеф Смитийн Орчуулга, Maрк 9:3 [Maрк 9:4, зүүлт тайлбар a]-г үзнэ үү).

Санваарын түлхүүрүүдийн талаар дараах эх сурвалжууд тусалж болно. Үүнд: Сургаал ба Гэрээ 65:2; 107:18–20; 110:11–16; 128:9–11; Судруудын удирдамж дахь “Санваарын түлхүүрүүд” (scriptures.ChurchofJesusChrist.org); мөн ахлагч Гари И.Стивэнсоны “Санваарын түлхүүр ба эрх мэдэл хаана байна вэ?,” (2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 13–16). Эдгээр эх сурвалжийг судлахдаа санваарын түлхүүрүүд, тэдгээрээс ирдэг адислалуудын талаар олж мэдсэн зүйлсээ жагсаан бич. Түлхүүр яагаад санваарын үйлчлэлийг удирдан чиглүүлэх эрхийн сайн бэлэг тэмдэг болдог гэж та бодож байна вэ?

Даллин Х.Өүксийн “Мелкизедек санваар ба түлхүүрүүд” хэлсэн үгийг 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х. 82–84-өөс мөн Судруудын удирдамж дахь “Хувиралт”-ыг үзнэ үү.

Түлхүүр атгасан Петрийн хөшөө

Санваарын түлхүүрүүд бол санваарын ажлыг удирдан явуулах эрх мөн.

Maтай 17:14–21; Лук 9:14–29

Илүү итгэлтэй болохын тулд би одоо байгаа итгэлдээ тулгуурлан эхэлж чадна.

Матай 17, Марк 9-д дурдсанаар, тухайн эцэгт Есүс хүүг нь эдгээж чадна гэдэгт эргэлзэх шалтгаан байсан. Тэр Есүсийн шавь нараас хүүг нь эдгээхийг хүссэн боловч тэд чадаагүй. Харин тэр Аврагчаас гайхамшиг тохиолгохыг хүсэхдээ “Би итгэж байна” хэмээн итгэлээ үзүүлэхийг сонгосон. Тэгээд тэрээр итгэл нь төгс биш байгааг хүлээн зөвшөөрч, “Итгэлгүй байгаад минь туслаач” хэмээн нэмж хэлсэн.

Энэ гайхамшгийн тухай уншиж байхад Сүнс танд юу заасан бэ? Итгэлээ нэмэгдүүлэхэд тань Тэнгэрлэг Эцэг хэрхэн тусалсан бэ? Та өөрт байгаа итгэлээ өсгөн нэмэгдүүлэхийн тулд юу хийж болох вэ? Та итгэлийг тань хүчирхэгжүүлсэн судар, чуулганы захиас, туршлагаа жагсааж болно.

Мөн Жэффри Р.Холландын хэлсэн “Эзэн минь, би итгэж байна” үгийг 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х. 108–111-ээс үзнэ үү.

гэр бүлээрээ суралцах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судраас судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа

Maтай 15:7–9; Maрк 7:6–7.Бурханыг хэл ам эсвэл үгээрээ хүндлэх, зүрх сэтгэлээрээ хүндлэх хоёр хоорондоо ямар ялгаатай вэ?

Матай 15:17–20; Марк 7:18–23.Бид яагаад ам руугаа хийдэг зүйлдээ болгоомжтой ханддаг вэ? Есүсийн эдгээр шүлэгт зааснаар бид яагаад амнаасаа болон зүрх сэтгэлээсээ гарч буй зүйлсэд илүү болгоомжтой хандах ёстой вэ? Бид зүрх сэтгэлээ хэрхэн цэвэр ариун байлгах вэ?

Матай 16:15–17.Бурхан Есүс бол “Христ, амьд Бурханы Хүү мөн” (16-р шүлэг) гэдгийг бидэнд хэрхэн илчилдэг вэ? Бид энэ илчлэлтийг Түүнээс хүлээн авахад өөрсдийгөө хэрхэн бэлтгэх вэ?

Матай 16:13–19; 17:1–9.Санваарын түлхүүрүүдийн талаар хүүхдүүдэд заахын тулд та ахлагч Гари И.Стивэнсоны машин нь түгжигдсэн тухай түүхийг ярьж өгч болно. Та хүүхдүүдээрээ гэр, машин эсвэл бусад зүйлийн цоожийг түлхүүр ашиглан онгойлгуулж болно. Сүмийн ерөнхийлөгчийн зургийг үзүүлээд, тэрээр Петрийн адил санваарын бүхий л түлхүүрийг атгадаг гэдгийг гэрчилж болно.

2:51

Maтай 17:20.Есүс Христэд итгэдэг бошиглогчид бодит уулсыг нүүлгэж байсан (Иаков 4:6; Moсе 7:13-ыг үзнэ үү). Гэвч ихэвчлэн энэ нь бидэнд хэрэгтэй тэр гайхамшиг биш юм. Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард ийн заасан. “Хэрэв бидэнд гичийн үр чинээ өчүүхэн итгэл байх юм бол биднийг Бурханы хүүхдүүдэд, тухайлбал гэр бүлийнхэндээ болон Сүмийн гишүүдэд мөн Сүмийн гишүүн хараахан болоогүй байгаа хүмүүст үйлчлэх үед Их Эзэн бидний үүрэгт ажилд тулгарах цөхрөл, эргэлзээний уулыг нүүлгэхэд тусална” (“Бурханы үнэ цэнтэй бэлгүүд,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 7). Бидний амьдралын ямар уулсыг нүүлгэх хэрэгтэй вэ? Бид эдгээр уулыг нүүлгэхэд туслах Бурханы хүчинд итгэж байгаагаа хэрхэн харуулж чадах вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Санал болгох дуу: “Христэд итгэнэ, би,Дуулал, д. 68

Заах чадвараа сайжруулах

Ойр ойрхон цугла. Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг “Есүс Христийн сургаалаас суралцахаар хүүхдүүдээ цуглуулах боломжийг хэзээ ч бүү алд. Дайсны хүч чармайлттай харьцуулбал ийм үе маш ховор тохиолддог” гэж заасан (“The Power of Teaching Doctrine,” Ensign, May 1999, 74).

Өвчтэй хүүгээ тэврэн Есүсийн өмнө зогсож буй хүн

Багш аа, би хүүгээ Тан руу авчирсан, Волтэр Рэйн