Шинэ Гэрээ 2023
8-р сарын 21–27. 1 Коринт 1–7: “Та нар бүгд нягт нэгд”


“8-р сарын 21–27. 1 Коринт 1–7: ‘Та нар бүгд нягт нэгд,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“8-р сарын 21–27. 1 Коринт 1–7,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2023

Эртний Коринт

Өмнөд Грек, Коринт, Нээлттэй хэлэлцүүлэг, Олон нийтийн төв, Балэж Балогийн зураг, Balogh/www.ArchaeologyIllustrated.com

8-р сарын 21–27

1 Коринт 1–7

“Та нар бүгд нягт нэгд”

1 Коринт 1–7-г уншихад төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ. Эдгээр сэтгэгдэл нь нэг санааг гүнзгийрүүлэн судлах, сурч мэдсэн зүйлээ бусадтай хуваалцах эсвэл амьдралдаа өөрчлөлт хийх сүнслэг өдөөлтүүдийг багтааж болно.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Паулын Коринтод өнгөрүүлсэн саруудад “коринтчуудаас олон хүн [түүний] үгийг сонсоод итгэж, баптисм хүртэцгээж байлаа” (Үйлс 18:8). Хэдхэн жилийн дараа Коринтын гэгээнтнүүдийн дунд “хагарал” болон “мэтгэлцээн” үүссэнийг мөн түүний эзгүйд тэд “ертөнцийн мэргэн ухааныг” (1 Коринт 1:10–11, 20) анхаарч эхэлсэн тухай сонсох нь Паулын хувьд зүрх эмтрэм байсан нь гарцаагүй. Паул үүнд хариу болгон эдүгээ бидний мэдэх 1 Коринт хэмээх захидлаа бичжээ. Энэ нь маш гүн сургаалаар дүүрэн байхын зэрэгцээ гэгээнтнүүд өөрсдөд нь өгөхийг хүссэн бүх сургаалыг хүлээн авахад бэлэн биш байгаад Паул сэтгэл дундуур байсан мэт харагддаг. Тэрээр “Ах дүү нар аа, би та нартай сүнслэг хүмүүстэй мэтээр ярьж эс чадлаа,” энэ нь “одоо ч гэсэн та нар махбодынхоо дагуу байсаар байгаагийнх юм” (1 Коринт 3:1–3) хэмээн гашууджээ. Бид Паулын үгсийг уншихад бэлдэхдээ, Сүнсийг анхааран сонсож, гэр бүл, бусад гэгээнтэн, Бурхантай нэгдмэл байхыг хичээх хүслээ мөн үнэнийг хүлээж авахад бэлэн байгаа эсэхээ шалгаж, шинжлэх нь тустай байж болох юм.

хувиараа суралцах шигтгээ зураг

Хувиараа судраас судлахад зориулсан санаа

1 Коринт 1:10–17; 3:1–11

Христийн Сүмийн гишүүд нэгдмэл байхыг хичээх ёстой.

Бид Коринтын гэгээнтнүүдэд эв нэгдэл дутагдаж байсан талаар дэлгэрэнгүй мэдэхгүй ч өөрсдийн харилцаанд эв нэгдэл дутагдаж буйг мэднэ. Нэгдмэл байдал тус болох амьдралынхаа нэгэн харилцааны талаар бод. Тэгээд Коринтын гэгээнтнүүдийн дунд дутагдаж буй эв нэгдлийн тухай 1 Коринт 1:10–17; 3:1–11 дээр Паул юу заасныг ол. Та бусадтай илүү бат эв нэгдлийг хэрхэн бэхжүүлэх талаар ямар ямар ойлголт олж авч болох вэ?

Түүнчлэн Moзая 18:21; 4 Нифай 1:15–17; Сургаал ба Гэрээ 38:23–27; 105:1–5-ыг үзнэ үү.

1 Коринт 1:17–312

Бурханы ажлыг гүйцэлдүүлэхийн тулд надад Бурханы мэргэн ухаан хэрэгтэй.

Мэргэн ухааныг олж болох хаанаас ч болов эрэлхийлэх нь сайн, бүр урамшуулан дэмжихээр зүйл бөгөөд (2 Нифай 9:29; Cургаал ба Гэрээ 88:118-ыг үзнэ үү) Паул “энэ ертөнцийн мэргэн ухаан” хэмээн нэрлэсэн хүмүүний алдаатай мэргэн ухааны талаар хатуу үгээр сэрэмжлүүлсэн байдаг. Та 1 Коринт 1:17–25-ыг уншихдаа, энэхүү хэллэг ямар утгатай талаар тунгаан бодоорой. Паул “Бурханы мэргэн ухаан” гэсэн хэллэгээр ямар утгыг илэрхийлсэн гэж та нар бодож байна вэ? Бурханы ажлыг гүйцэлдүүлэхийн тулд бидэнд яагаад Бурханы мэргэн ухаан хэрэгтэй вэ?

Та Бурханы ажлыг гүйцэлдүүлэх үүргээ биелүүлэхээр хичээж зүтгэхдээ, Паулын Коринт дахь гэгээнтнүүдэд зааж байхдаа мэдэрсэн “айдас, үлэмж чичрэл”-ийг мэдэрч байсан уу? (1 Коринт 2:3). Та 1 Коринт 2:1–5-аас танд урам өгсөн юуг олсон бэ? Та “Бурханы хүчинд” “хүмүүсийн мэргэн ухаанаас” илүү итгэдэг гэдгээ хэрхэн харуулж болох талаар эргэцүүлэн бод.

Мөн Сургаал ба Гэрээ 1:17–28-ыг үзнэ үү.

1 Коринт 2:9–16

Бурханы зүйлсийг ойлгохын тулд надад Ариун Сүнс хэрэгтэй.

Хэрвээ та автомашины эд анги эсвэл дундад зууны үеийн уран барилгын талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл юу хийх вэ? 1 Коринт 2:9–16-д цэдэглэснээр, “хүмүүний бодол санааг” ойлгож сурах нь “Бурханыхыг” сурахаас юугаараа ялгаатай вэ? Бурханы зүйлсийг ойлгохын тулд бидэнд яагаад Ариун Сүнс хэрэгтэй вэ? Эдгээр шүлгийг уншсаны дараа сүнслэг зүйлсийг илүү бүрэн дүүрэн ойлгохын тулд юу хийх хэрэгтэй гэж танд мэдрэгдэж байна вэ? Паулын үгс гэрчлэл нь суларч байгаа хүнд хэрхэн тусалж чадах вэ?

1 Коринт 6:13–20

Миний бие махбод бол ариун нандин зүйл юм.

Коринт дахь олон хүн бэлгийн ёс суртахуунгүй байдал нь хүлээн зөвшөөрөгдсөн зүйл бөгөөд бие махбод бол зугаа цэнгэлийн тулд бүтээгдсэн гэж боддог байсан. Өөрөөр хэлбэл, Коринт өнөөгийн дэлхийгээс тийм ч өөр байгаагүй. Паулын 1 Коринт 6:13–20-д заасан зүйлс цэвэр ариун амьдралаар амьдрахыг хүсэж байгаагаа бусдад тайлбарлахад тус болох юуг танд заасан бэ?

Паулын адил Вэнди В.Нэлсон эгч гэгээнтнүүдийг цэвэр ариун байхад урамшуулсан. Түүний “Хайр ба гэрлэлт” гэх захиасыг үзнэ үү (Залуучуудад зориулсан онцгой цугларалт, 2017 оны 1-р сарын 8, broadcasts.ChurchofJesusChrist.org). Нэлсон эгчийн хэлснээр, Их Эзэний хайр болон дотно харьцааны жишгийн дагуу амьдарснаар ямар ямар адислал хүлээн авах вэ?

10:19

1 Коринт 7:29–33

Паул гэрлэснээс гэрлээгүй байсан нь дээр гэж заасан уу?

1 Коринт 7-р бүлгийн хэдэн шүлэгт гэрлэлт нь хүлээн зөвшөөрөгдөх хүртэл ганц бие хэвээр үлдэж, бэлгийн харьцаанаас бүрмөсөн татгалзах нь илүү дээр хэмээн зөвлөж байгаа мэт санагддаг. Гэсэн хэдий ч, Иосеф Смитийн Орчуулга дахь 1 Коринт 7:29–33 (Bible appendix-т) нь бидэнд Паул бүрэн цагийн номлогч байхаар дуудагдсан хүмүүс номлолынхоо үеэр ганц бие хэвээр байвал Бурханд илүү сайн үйлчлэх боломжтой гэдгийг ажигласнаар ийн зөвлөсөн гэдгийг ойлгоход тусалдаг. Их Эзэн Паул зэрэг үйлчлэгчдээрээ дамжуулан гэрлэлт нь Түүний мөнхийн төлөвлөгөөний нэг хэсэг бөгөөд өргөмжлөлийг хүртэхэд шаардлагатай гэдгийг заасан (1 Коринт 11:11; Cургаал ба Гэрээ 131:1–4-ийг үзнэ үү).

гэр бүлээрээ суралцах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судраас судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа

1 Коринт 1:10–17; 3:1–11.Эдгээр шүлгийг уншиж байхдаа илүү эв нэгдэлтэй байхад туслах ойлголтуудыг олохыг гэр бүлийн гишүүдээсээ хүс.

1 Коринт 3:1–2.Магадгүй та сүү ууж, мах идэнгээ эдгээр шүлгийг уншиж болох юм. Та нялх хүүхэд хэрхэн өсөж том болдгийг бидний сүнслэг байдлаар өсөж хөгждөг арга замтай харьцуулж болно.

1 Коринт 3:4–9.Паул номлогчийн хичээл зүтгэлээ үр суулгахтай харьцуулжээ. Түүний харьцуулалт сайн мэдээг хуваалцах талаар бидэнд юу зааж байна вэ?

1 Коринт 6:19–20.Паулын адил бие махбодоо ариун сүмтэй харьцуулах нь бие махбодынхоо ариун нандин байдлын талаар заах үр дүнтэй арга байж болох юм. Та энэхүү тоймын хавсралт болсон ариун сүмийн зургийг харуулж болно. Ариун сүмүүд яагаад ариун нандин байдаг вэ? Бидний бие махбод ариун сүмтэй юугаараа адил вэ? Бид бие махбоддоо ариун сүм мэт хандахын тулд юу хийж болох вэ? (Мөн бэлгийн харьцааны тухай Лиахона сэтгүүлийн 2020 оны 8-р сарын тусгай дугаарыг үзнэ үү.)

Хүүхдүүдэд заах нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Санал болгох дуу: “Их Эзэн надад ариун сүм өгсөн,” Хүүхдийн дууны ном, 73.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Өөртөө тэвчээртэй ханд. Биднийг сайн мэдээнээс суралцаж байхад, Паул бор хоолны өмнө сүү байдаг гэж заасан (1 Коринт 3:1–2-ыг үзнэ үү). Хэрэв зарим сургаалыг ойлгоход хэцүү байвал тэвчээртэй байгаарай. Итгэлтэй байж, хичээнгүйлэн суралцах үед хариулт нь ирэх болно гэдэгт итгэ.

Дөрвөн ариун сүм

Паул бидний бие махбодыг ариун сүмийн ариун нандин байдалтай харьцуулсан. Зүүн дээд талаас цагийн зүүний дагуу: Мексикийн Тихуана ариун сүм, Тайванийн Тайпэй ариун сүм, Гондурасын Тэгусигалпа ариун сүм, Техасын Хьюстон ариун сүм.