Шинэ Гэрээ 2023
11-р сарын 27-оос 12-р сарын 3. 1–3 Иохан; Иуда: “Бурхан бол хайр”


“11-р сарын 27-оос 12-р сарын 3. 1–3 Иохан; Иуда: ‘Бурхан бол хайр,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“11-р сарын 27-оос 12-р сарын 3: 1–3 Иохан; Иуда,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023

Инээмсэглэн суугаа Есүс Христ хүүхдүүдийн хамт

Төгс хайр, Дэл Парсон

11-р сарын 27-оос 12-р сарын 3

1–3 Иохан; Иуда

“Бурхан бол хайр”

Та Иохан, Иуда нарын захидлуудыг уншихдаа Бурханд хайраа хэрхэн харуулж болох талаар сүнслэг өдөөлт авахыг эрэлхийл. Тэдгээр ойлголт, сэтгэгдлээ бичиж, хэрэгжүүл.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Иохан, Иуда нарыг захидлаа бичих үед хуурамч сургаал аль хэдийн олон гэгээнтнийг урвалт руу хөтөлж эхэлсэн байв. Зарим хуурамч багш Есүс Христ үнэхээр “махан биеэр” ирсэн эсэхэд хүртэл эргэлзэж байв (жишээлбэл, 1 Иохан 4:1–3; 2 Иохан 1:7-г үзнэ үү). Ийм нөхцөлд Сүмийн удирдагч юу хийж чадах вэ? Төлөөлөгч Иохан “Энэ бол эхнээсээ байсан бөгөөд бидний сонсож, нүдээрээ үзэж, харж, гараараа барьж үзсэн Амийн Үгийн тухай бидний өгөх гэрчлэл юм” хэмээн Аврагчийн тухай хувийн гэрчлэлээ хуваалцан үүнд хариулсан (Иосеф Смитийн Орчуулга, 1 Иохан 1:1 [1 Иохан 1:1, зүүлт тайлбар a]). Үүний дараа Иохан хайрын талаар буюу биднийг гэх Бурханы хайр, мөн Түүнийг болон Түүний хүүхдүүдийг гэх бидний хайрын талаар заасан. Эцсийн эцэст Иохан өөрөө үүний гэрч байсан юм. Тэр Аврагчийн хайрыг өөрийн биеэр мэдэрсэн (Иохан 13:23; 20:2-ыг үзнэ үү) бөгөөд гэгээнтнүүдийг ч гэсэн тэр хайрыг мэдрээсэй хэмээн хүсжээ. Есүс Христэд итгэх итгэлд эргэлзэж, худал сургаал олширсон яг энэ цаг үед Иоханы гэрчлэл болон хайрын тухай сургаал хэрэгтэй байна. Иоханы захидлыг унших нь өнөөгийн сорилт бэрхшээлтэй зоригтойгоор нүүр тулахад бидэнд тусалж чадна. Учир нь “Хайр дор айдас үгүй. Харин төгс хайр нь айдсыг хөөн зайлуулна” (1 Иохан 4:18).

хувиараа суралцах шигтгээ зураг

Хувиараа судраас судлахад зориулсан санаа

1 Иохан; 2 Иохан

Бурхан бол гэрэл, хайр мөн.

Хэрэв та нэг юм уу хоёр үгээр Бурханыг дүрслэх байсан бол ямар ямар үг сонгох байсан бэ? Иохан захидалдаа “гэрэл,” “хайр” зэрэг үгсийг олон удаа ашигласан байдаг (жишээлбэл, 1 Иохан 1:5; 2:8–11; 3:16, 23–24; 4:7–21-ийг үзнэ үү). Иоханы эхний хоёр захидлыг уншихдаа та Аврагчийн гэрэл ба хайртай холбоотой түүний туршлагыг тунгаан бод. Жишээлбэл, Иохан 3:16–17; 12:35–36, 46; 15:9–14; 19:25–27 дээрх Есүсийн сургаалаас Иохан юу сурч мэдсэн тухай бодож үз. Эдгээр сургаал болон 1 Иохан дээр Бурханы гэрэл ба хайрын тухай заасан зүйлээс та ямар нэгэн ижил төстэй зүйл олж харсан уу? Бурхан бол гэрэл ба хайр гэдгийг танд ямар ямар туршлага тань заасан бэ?

1 Иохан 2–4; 2 Иохан

“Хэрэв бид бие биенээ хайрлавал, Бурхан бидний дотор байна.”

Иоханы захидлуудыг уншихдаа та “дотор байх” гэдэг үгтэй олон удаа таарна. Ялангуяа 1 Иохан 2–4 болон 2 Иоханыг уншихдаа эдгээр үгийг хайж ол. Бурханы болон Түүний сургаал дотор байх гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ? (2 Иохан 1:9-ийг үзнэ үү). Бурханыг өөрийнхөө “дотор байлгана” гэдэг нь таны хувьд ямар утгатай вэ?

Иохан 2:243:3

Би Есүс Христтэй адил болж чадна.

Христтэй адил болох нь таны хувьд хэт том зорилго мэт санагдаж байсан уу? Иоханы “Бяцхан хүүхдүүд ээ, одоо та нар Түүний дотор бай. Тэгвэл Түүнийг илчлэгдэхэд бид Түүний өмнө зоригтой байж, … [мөн] бид Түүнтэй адил болно” (1 Иохан 2:28; 3:2) хэмээх урамшуулан зоригжуулсан зөвлөгөөг эргэцүүлэн бодоорой. 1 Иохан 2:243:3-аас Есүс Христийн шавийн хувьд танд итгэл, тайтгарал өгсөн ямар зүйлийг та олж мэдсэн бэ? Та Иоханы захидлуудыг уншихдаа, Христтэй адил болохын тулд гаргаж буй хичээл зүтгэлд тань тус болох бусад зарчим, зөвлөгөөг ол.

Мөн Моронай 7:48; Сургаал ба Гэрээ 88:67–68-ыг болон Скотт Д.Вайтингийн “Түүнтэй адил болох нь” хэлсэн үгийг 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 9–12-оос үзнэ үү.

1 Иохан 4:12

“Хэн ч, хэзээ ч Бурханыг хараагүй” юу?

“Хэн ч, хэзээ ч Бурханыг хараагүй” гэдгийг Иосеф Смитийн Орчуулга, 1 Иохан 4:12-т “итгэдэг тэднээс бусад хүмүүс” хэмээн тодотгосон байдаг (1 Иохан 4:12, зүүлт тайлбар a мөн Иохан 6:46; 3 Иохан 1:11-ийг үзнэ үү). Бурхан Эцэг Өөрийгөө Иохан гэх зэрэг итгэлтэй хүмүүст харуулсан тухай хэд хэдэн тохиолдлыг судруудад цэдэглэсэн байдаг (Илчлэл 4-ийг мөн Үйлс 7:55–56; 1 Нифай 1:8; Сургаал ба Гэрээ 76:23; Иосеф Смит—Түүх 1:16–17-г үзнэ үү).

1 Иохан 5

Би Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, дахин төрснөөр ертөнцийг ялж чадна.

1 Иохан 5-ыг уншихдаа бид ертөнцийг ялж, мөнх амьдрал хүлээн авахын тулд юу хийх ёстойг олж мэд. Ертөнцийг ялах гэдэг нь таны амьдралд ямархуу байх вэ? Мөн та ахлагч Нийл Л.Андэрсэны “Дэлхийг ялах нь” (2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 46–50) хэмээх захиасаас хариулт, ойлголт олж болно.

Иуда 1

“Хамгийн ариун итгэл дээрээ өөрсдийгөө сүндэрлүүл.”

Иуда 1:10–19 нь Бурханыг болон Түүний ажлыг эсэргүүцдэг хүмүүсийн талаар юу зааж байна вэ? Та 20–25-р шүлгээс Есүс Христэд итгэх итгэлээ хэрхэн хүчирхэг байлгах талаар юу сурч мэдсэн бэ?

гэр бүлээрээ суралцах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судраас судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа

1 Иохан 2:8–11.Гэр бүлийнхэндээ Иоханы сургаалын талаар тунгаан бодоход туслахын тулд тэдэнд “харанхуй дотор” алхах, “гэрлийн дотор” алхах хоёрын хоорондын ялгааг өөрийн биеэр мэдрэх боломж олгохоор харанхуй өрөөнд цуглар. Үзэн ядалт хэрхэн биднийг харанхуйд, бүдэрч тэмтчиж явахад хүргэдэг вэ? Нэг нэгнээ хайрлах нь бидний амьдралд гэрлийг хэрхэн авчирдаг вэ?

1 Иохан 3:21–22.Эдгээр шүлгийн юу нь бидний Бурханд “зоригтой” хандах мөн залбирлынхаа хариултыг авах чадварыг өсгөдөг вэ?

Хамтдаа өвдөг сөгдөн залбирч буй гэр бүл

Бурханы зарлигуудыг дагах нь бидэнд ертөнцийг ялахад тусалдаг.

1 Иохан 5:2–3.Бидний “хүнд дарамт” гэж үздэг эсвэл дагахад хэцүү гэж боддог ямар нэгэн зарлиг байна уу? Бурханыг гэх бидний хайр Түүний зарлигийн талаарх бодол санааг маань хэрхэн өөрчилдөг вэ?

3 Иохан 1:4.“Үнэний дотор алхах” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Та энэ боломжийг ашиглан гэр бүлийн гишүүдээ хэрхэн үнэн дотор алхаж байгааг нь харснаа мөн энэ нь танд хэрхэн баяр баясгаланг авчирдаг талаар хэлж болно. Гэр бүлийн гишүүдэд хөлийн тавхайн хэлбэртэй цаасан дээр сурч мэдсэн үнэнээ бичиж эсвэл зураад, түүгээрээ хамтдаа алхаж болох зам гаргаж тавих нь таалагдаж болох юм.

Иуда 1:3–4.Бидний амьдрал, гэр бүл рүү “сэм шургалан орсон” ямар нэгэн сүнслэг аюул байна уу? (Иуда 1:4). Бид “итгэлийн төлөө тэмцэж,” тэдгээр аюулыг сөрөн зогсохдоо Иудагийн зөвлөмжийг хэрхэн дагаж чадах вэ? (Иуда 1:3). Бидний гэр бүлд “амар тайван, хайр улам арвин бол[сон]” байхад анхаарахын тулд бид юу хийж болох вэ? (Иуда 1:2).

Хүүхдүүдэд заах нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Санал болгох дуу: “Хайр байх газар,” Хүүхдийн дууны ном, 76–77.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Бурханы хайрыг ол. Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард “Сайн мэдээ нь Бурханыг болон нэг нэгнээ хайрлах хайрын сайн мэдээ юм” гэж заасан (“God’s Love for His Children,” Ensign, May 1988, 59). Та судруудыг уншихдаа, Бурханы хайрын илэрхийллийг тэмдэглэж болно.

Христ нуурын эргээр алхаж байгаа нь

Надтай хамт алх, Грэг К.Олсэн