Сургаал ба Гэрээнүүд 2021
1-р сарын 11–17. Сургаал ба Гэрээ 2; Иосеф Смит—Түүх 1:27–65: “Хүүхдүүдийн зүрх сэтгэл эцгүүд уруугаа эргэх болно”


“1-р сарын 11–17. Сургаал ба Гэрээ 2; Иосеф Смит—Түүх 1:27–65: ‘Хүүхдүүдийн зүрх сэтгэл эцгүүд уруугаа эргэх болно,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“1-р сарын 11–17. Сургаал ба Гэрээ 2; Иосеф Смит—Түүх 1:27–65,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2021

Моронай Иосеф Смитэд үзэгдсэн нь

Тэр намайг нэрээр минь дуудсан, Майкл Малм

1-р сарын 11–17

Сургаал ба Гэрээ 2; Иосеф Смит—Түүх 1:27–65

“Хүүхдүүдийн зүрх сэтгэл эцгүүд уруугаа эргэх болно”

Та Сургаал ба Гэрээ 2; Иосеф Смит—Түүх 1:27–65-ыг уншаад, бэлтгэлээ эхэл. Энэхүү тойм дахь санаанууд нь танд эдгээр бүлэгт орших үнэнийг заахад тусална.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Та тэнгэр элч Моронайн Иосеф Смит дээр ирсэн талаар мэддэг зүйлээ хуваалцахыг хүүхдүүдээс хүссэнээр хичээлээ эхэлж болно.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Иосеф Смит—Түүх 1:27–54

Тэнгэрлэг Эцэг Өөрийнхөө ажлыг хийхэд туслуулахын тулд Иосеф Смитийг дуудсан юм.

Хүүхдүүд түүний хийхээр дуудагдсан Бурханы ажлын талаар суралцсанаар бошиглогч Иосеф Смитэд улам их талархах болно.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Моронай Иосеф Смит дээр ирж буй зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 91-ийг үзнэ үү). Зурган дээр харж байгаа зүйлсээ заахыг хүүхдүүдээс хүс. Моронайн Иосеф дээр ирсэн түүхийг товч ярь. Шаардлагатай бол Иосеф Смит—Түүх 1:27–54 болон “3-р бүлэг: Тэнгэр элч Моронай ба алтан ялтаснууд”-ыг эргэн хар (Сургаал ба Гэрээний түүхүүд, 13–17-г үзнэ үү). Хүүхдүүдийг залбирч буй мэт гараа элгэндээ зөрүүлэх, Кумора гүвээ рүү авирч байгаа дүр үзүүлэх зэргээр түүхийн өөр өөр хэсэг дэх Иосеф Смит болж жүжиглэхэд урь.

  • Иосеф Смит—Түүх 1:33-ыг чанга уншаад, “надад зориулсан хийх нэгэн ажил Бурханд бий” гэсэн үгсийг сонсох үедээ босож зогсохыг хүүхдүүдээс хүс. Бурхан Иосефоос юу хийхийг хүссэн бэ? Тэр биднийг юу хийгээсэй хэмээн хүсдэг вэ? Залбирах, үйлчлэх, судар унших гэх мэт Бурханы тэднээс хийгээсэй хэмээн хүсдэг зүйлсийг хүүхдүүдээр зуруул.

Сургаал ба Гэрээ 2

Елиа Иосеф Смитэд гэр бүлүүдийг лацдан холбох хүчийг өгсөн.

Иосеф Смитээр дамжуулан сэргээгдсэн лацдан холбох хүчний талаар суралцах нь хүүхдүүдийг мөнхийн гэр бүлийн адислалд талархахад нь тусална.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдийг “Елиа” нэрийг хэд хэдэн удаа хэлэхэд нь тусал. Таныг Сургаал ба Гэрээ 2:1-ийг уншиж байхдаа энэ нэрийг олж сонсохыг хүүхдүүдээс хүс. Эдгээр нь Моронайн Иосеф Смитэд хэлсэн үгс бөгөөд санваарын эрх мэдлийг сэргээхээр Елиа ирнэ хэмээн заадаг болохыг тайлбарла. Хожим нь Көртландын ариун сүмд Елиа Иосеф Смитэд үзэгдэж, гэр бүлүүдийг лацдан холбох хүчийг бошиглогчид өгсөн.

  • Гэр бүлийнхээ юунд дуртай болохоо хэлэхийг хүүхдүүдээс хүс. Ариун сүмийн хажууд зогсох гэр бүлийн, болж өгвөл өөрийнхөө гэр бүлийн зургийг үзүүл (эсвэл Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 120-ийг үзнэ үү). Тэнгэрлэг Эцэг гэр бүлүүдийг үүрд хамт байгаасай хэмээн хүсдэг учраас ариун сүмийг бидэнд өгсөн тухай гэрчил.

  • Гэр бүл үүрд хамт байх болно” (Хүүхдийн дууны ном, 98) дууг хамтдаа дуул. Гэр бүлтэйгээ үүрд хамт байхын тулд бид юу хийж болох талаар энэ дуу юу өгүүлдэг вэ?

Сургаал ба Гэрээ 2

Өвөг дээдсийнхээ талаар суралцах нь надад баяр баясал авчирна.

Бяцхан хүүхдүүд хүртэл гэр бүлийн түүхийн талаарх баяр баяслыг мэдэрч, сэтгэл нь хөдөлдөг.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдийн нэгний эцэг эхийн аль нэгийг ангид ирж, өвөг дээдсийнхээ тухай түүхийг хуваалцахад урь (зураг байвал харуулж болно). Гэр бүлийнхээ түүхийн талаар сурч мэдэх үедээ мэдэрдэг баяр баяслынхаа тухай ярь.

  • Хүүхэд бүрд зүрхэн хэлбэртэй цаас өгөөд, дээр нь өөрсдийнхөө нэрийг болон “Би өвөг дээдсээ дурсан санахаа амлаж байна” гэж бичихэд тэдэнд тусал. Сургаал ба Гэрээ 2:2-ыг уншаад, бидний зүрх сэтгэлийг өвөг дээдэс рүү маань эргүүлэхээр Елиа ирсэн гэдгийг тайлбарла.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Иосеф Смит—Түүх 1:28–29

Би өршөөгдөхийн тулд залбирч чадна.

Таны заадаг хүүхдүүд заримдаа Иосеф Смитийн адилаар “[өөрсдийн] сул тал хийгээд төгс бусынхаа улмаас буруутгагдах учиртай” (Иосеф Смит—Түүх 1:29) хэмээн боддог байж болох юм. Өршөөгдөхийн тулд Тэнгэрлэг Эцэгт хандаж болно гэдгийг ойлгоход нь тэдэнд тусал.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Иосеф Смит—Түүх 1:29-ийг хүүхдүүдтэй хамт унш. Иосеф Смит өөрийн алдаануудын талаар юу мэдэрсэн бэ? Тэр энэ талаараа юу хийсэн бэ? Иосефын жишээнээс бид алдаа гаргасан үед маань туслах ямар сургамжийг авч болох вэ? Иосеф төгс биш хэрнээ Бурханаар дуудагдсан гэдгийг мэдэхэд тэдэнд ямар мэдрэмж төрснийг хүүхдүүдээс асуу.

  • Яагаад “[Бурханы өмнө зогсох]” тухайгаа бодох нь чухал вэ? (Иосеф Смит—Түүх 1:29). Бурхантай юугаараа нэгдмэл болохоо мэдэхийг хүсэх үедээ юу хийдгээ хүүхдүүдэд хэл.

Иосеф Смит—Түүх 1:30–54

Иосеф Смит чухал ажил хийхээр Бурханаар дуудагдсан.

Моронайн Иосеф Смитэд хэлсэн захиасыг судлах нь хүүхдүүдэд Иосефын ариун нандин дуудлагын талаарх гэрчлэлээ бататгахад тусална.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдийг Иосеф Смит—Түүх 1:30–54 дээрх Моронай Иосефт үзэгдсэн (30–47-р шүлэг), Иосеф аавтайгаа ярилцсан (48–50-р шүлэг), Иосеф ялтаснуудыг хэрхэн олсон (51–54-р шүлэг) зэрэг үйл явдлуудыг жүжиглэн үзүүлэх юм уу зурахад урь. Бид энэ түүхээс Иосефын хийхээр дуудагдсан ажлын талаар юу ойлгож мэдэж болох вэ?

  • Иосеф Смит—Түүх 1:33–35-ыг хүүхдүүдтэй хамт уншаад, Моронай Иосефыг хийхээр дуудагдсан ажлынхаа талаар юуг мэдээсэй гэж хүссэнийг олж сонсохыг тэднээс хүс. Иосеф Смит Мормоны Номыг орчуулах ажлаа хийж гүйцэтгэсэн учраас бид хэрхэн адислагдсан бэ? Хүүхдүүдийг Мормоны Номыг тогтмол уншихад урь.

Сургаал ба Гэрээ 2

Тэнгэрлэг Эцэг гэр бүлүүдийг ариун сүмд лацдан холбуулаасай хэмээн хүсдэг.

Моронай Иосефт Елиа “санваарыг … илчлэхээр ирэх болно” (1-р шүлэг) гэж хэлсэн. Энэ нь гэр бүлүүдэд мөнхөд хамт байх болон ариун сүмд өвөг дээдсийнхээ өмнөөс ёслолуудыг хүлээн авах боломжийг олгох лацдан холболтыг хэлж байгаа юм.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Сургаал ба Гэрээ 2:1 дэх бошиглолыг уншихыг хүүхдүүдээс хүс. Эцсийн өдрүүдэд Их Эзэн хэнийг илгээх болон уг хүн юуг илчлэхийг олж мэдэхийг тэднээс хүс. Көртландын ариун сүм дэх Елиагийн зургийг үзүүлж (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 95-ыг үзнэ үү), энэхүү бошиглол Моронайн айлчлалаас хойш 13 жилийн дараа хэрхэн биелснийг ярь (Сургаал ба Гэрээ 110:13–15-ыг үзнэ үү).

  • Гэр бүлүүдэд мөнхөд хамтдаа лацдан холбогдох боломжийг олгодог санваарын түлхүүрүүдийг Елиа сэргээсэн болохыг тайлбарла. Ямар нэгэн зүйлийг лацдах гэдэг нь юу гэсэн үг болохыг ойлгоход туслах лаазалсан хүнс, түгжээтэй гялгар уут зэрэг зүйлсийг хүүхдүүдэд харуул. Гэр бүлүүд лацдан холбогдох гэдэг нь ямар утгатай болохыг ойлгоход эдгээр зүйл бидэнд хэрхэн тусалдаг вэ?

  • Ариун сүмийн зургийг харуулаад, ариун сүмд бидний хийдэг зарим зүйлийг нэрлэхэд нь хүүхдүүдэд тусал. Елиагийн сэргээсэн санваарын түлхүүрүүдийн ачаар ариун сүмд хийгддэг нас барагсдын төлөөх баптисм, мөнхийн гэрлэлт, гэр бүлүүдийн лацдан холболт зэрэг ажил боломжтой болсныг тайлбарла.

  • Тойргийн залуу эмэгтэйг эсвэл залуу эрэгтэйг өвөг дээдсийнхээ нэрийг олж, түүний төлөө ариун сүмд баптисм хүртсэн туршлагаасаа хуваалцахад урь.

    Нью-Йоркийн Пальмира ариун сүм

    Елиагаар дамжуулан сэргээгдсэн хүчээр гэр бүлүүд ариун сүмд лацдан холбогддог.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Эцэг эхээсээ өвөг дээдсийнхээ тухай ямар нэг түүх ярьж өгөхийг эсвэл өвөг дээдсийнхээ дуртай хоолыг хийхэд нь тусалж, хамтдаа идэхийг хүсэхэд хүүхдүүдийг урамшуулан дэмж.

Заах арга барилаа сайжруулах

Судруудаас суралцахад нь бага насны хүүхдүүдэд тусал. Судруудаас суралцахад нь бага насны хүүхдүүдэд туслахын тулд нэг шүлэг юм уу түлхүүр үгсэд төвлөр. Та хүүхдүүдийг уг үг эсвэл хэллэгийг сонсмогцоо босох юм уу гараа өргөхөд урьж болно. (Аврагчийн арга барилаар заах нь, 21-ийг үзнэ үү.)