Сургаал ба Гэрээ 2021
5-р сарын 24–30. Сургаал ба Гэрээ 58–59: “Сайн зарчимд санаа сэтгэлээ бүрэн зориул”


“5-р сарын 24–30. Сургаал ба Гэрээ 58–59: ‘Сайн зарчимд санаа сэтгэлээ бүрэн зориул,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“5-р сарын 24–30. Сургаал ба Гэрээ 58–59,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав

Зураг
Миссури, Индепенденсийн гудамж

Миссури, Индепенденс, Аль Раундс

5-р сарын 24–30

Сургаал ба Гэрээ 58–59

“Сайн зарчимд санаа сэтгэлээ бүрэн зориул”

Сургаал ба Гэрээ 58–59-ийг уншиж байхдаа төрсөн сүнслэг сэтгэгдлээ бичиж тэмдэглэ. Эдгээр сэтгэгдэл тань өөрийн ойлгож мэдсэн сургаалыг хүүхдүүдэд заахаар төлөвлөхөд тань тусална. Та мөн Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав, энэ хичээлийн тойм дээрээс эсвэл Сүмийн сэтгүүлүүдээс санаа олж авч болно.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Энэ долоо хоног судраас суралцахын тулд хийсэн ямар нэгэн зүйлээ хуваалцахад хүүхдүүдийг урь.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Сургаал ба Гэрээ 58:27–28

Тэнгэрлэг Эцэг надад сонгох хүчийг өгсөн.

Тэнгэрлэг Эцэг биднийг өөрсдийн болон бусдын амьдралд аз жаргал авчрах сайн сонголт хийгээсэй хэмээн хүсдэг болохыг ойлгоход хүүхдүүдэд тусал.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Сайныг үйлдэх сонголт хийж болохыг ойлгоход нь хүүхдүүдэд туслах үгсийг Сургаал ба Гэрээ 58:27–28-аас унш. Өрөөний нэг талд баяр хөөртэй царайны зураг, нөгөө талд гунигтай царайны зураг байрлуул. Сайныг хийхээр сонгоход бидэнд ямар санагддаг вэ? Хэдэн нөхцөл байдлыг сайн, муу сонголттой нь хамт дүрслэн хэл. Нөхцөл байдал, сонголт бүрийг дүрслэн хэлснийхээ дараа сайн сонголтыг хийсэн бол баяр хөөртэй, муу сонголтыг хийсэн бол гунигтай царайны дэргэд очихыг хүүхдүүдээс хүс.

  • Олон өнгийн зөөлөн харандаатай савыг хүүхдүүдэд үзүүл. Дараа нь зөвхөн ганцхан зөөлөн харандаатай өөр савыг үзүүл. Аль савыг ашиглахыг хүсэж байгааг хүүхдүүдээс асуу. Яагаад? Сонгох боломж нь Тэнгэрлэг Эцэгээс өгөгдсөн адислал гэдгийг тайлбарла. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бидэнд хайртайг мөн биднийг сайн сонголтуудыг хийгээсэй хэмээн хүсдэгийг гэрчил.

  • Сайн сонголт хийж байсан үеэ ярьж, дараа нь танд ямар санагдсаныг хүүхдүүдэд дүрслэн хэл. Таны ярьсан эсвэл өөрсдийн түүхийг зурахад хүүхдүүдийг урь. Дараа нь зургаа ангийнхантайгаа хуваалцаж, уг түүхээс юу ойлгож мэдсэнийг нь хүүхдүүдээр яриул.

Сургаал ба Гэрээ 59:7

Тэнгэрлэг Эцэг намайг талархалтай байгаасай хэмээн хүсдэг.

Өгсөн адислалынх нь төлөө Тэнгэрлэг Эцэгт талархахын ач холбогдлыг ойлгоход нь та хүүхдүүдэд хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Талархаж явдаг ямар нэгэн зүйлээ хүүхдүүдэд хэлээд, талархаж явдаг ямар нэгэн зүйлээ хуваалцахыг тэднээс хүс. Сургаал ба Гэрээ 59:7-г уншаад, өгсөн адислалынх нь төлөө Тэнгэрлэг Эцэгт талархах арга замуудыг бодож олоход хүүхдүүдэд тусал. Өгсөн адислалынх нь төлөө Тэнгэрлэг Эцэгт талархахыг сануулах ямар зүйлийг тэд хийн, гэр лүүгээ авч явж болох вэ?

  • Эрүүл мэнд, хүч чадлын төлөө” (Хүүхдийн дууны ном, 18) гэх мэт талархалтай байх тухай дууг хамтдаа дуул. Дууны үгсийг талархаж байгаа зарим зүйлээр орлуулахад хүүхдүүдийг урь.

  • Хүүхдүүдээр талархалтай байдаг зүйлсийнх нь зургийг зуруул.

Сургаал ба Гэрээ 59:9–12

Хүндэтгэлийн өдөр бол Их Эзэний өдөр болой.

Та Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахиснаар олж авсан баяр баясгалангаа хуваалцсанаар Хүндэтгэлийн өдөр бол Их Эзэнийг бишрэн шүтдэг өдөр гэдгийг олж харахад хүүхдүүдэд тусална.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Их Эзэнийг бишрэн шүтэж, баяр баясгаланг олохын тулд Хүндэтгэлийн өдөр хийж болох зүйлсийг харуулсан зураг эсвэл үзүүлэн авчир. Зарим санааг Сургаал ба Гэрээ 59:9–12 болон “Хүндэтгэлийн өдөр баримтлах зүйл” (Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 30–31)-ээс ав. Жишээлбэл, та ариун ёслолыг төлөөлүүлэн Сайн мэдээний уран зургийн цуглуулга дээрх 108-р зургийг эсвэл ариун ёслолын аяга, талх үзүүлж болно. Эдгээр зүйл бүр нь Хүндэтгэлийн өдөр биднийг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт илүү их ойртуулахад хэрхэн тусалдаг вэ?

  • Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг хүүхдүүдтэй хамт хийх замаар тэдэнд Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахиж болох санаануудыг өг.

    Зураг
    Ариун ёслолын талх ба аяга

    Ариун ёслолоос хүртэх нь Хүндэтгэлийн өдрийг хүндэтгэхэд бидэнд тусалдаг.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Сургаал ба Гэрээ 58:27–28

Сонгох эрх бол сонголт хийх хүч юм.

Бурхан бидэнд сонгох хүчийг өгсөн ба тухайн хүчээр бид “туйлын зөв шударга байдлыг тохиолгохоор авч[ирч]” (27-р шүлэг) чадна. Хэдийгээр дэлхий ертөнцөд нүгэл хилэнц байгаа ч тэд “доторх хүч[ээрээ]” “сайныг үйлдэ[ж]” (28-р шүлэг) чадна гэдгийг олж харахад нь өөрийн заадаг хүүхдүүдэд хэрхэн тусалж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдэд нэг талд нь сонголт, нөгөө талд нь үр дагавар гэж бичсэн цаасыг үзүүл. Сонголтуудыг үр дагавар буюу үр дүн дагалдан ирдгийг тайлбарла. Нэг хүүхдээс цаасыг авахад уриад, цаасыг авснаар та нар сонголтыг мөн тэр сонголтынхоо үр дагаврыг хоёуланг нь өөртөө авдгийг хэл. Нэг хүүхдээс Сургаал ба Гэрээ 58:27–28-ыг чанга уншихыг хүс. “Туйлын зөв шударга байдлыг” буюу сайн үр дагаврыг авчрах ямар сонголтыг бид хийж болох вэ? (27-р шүлэг). Хэзээ бидний хийсэн сайн сонголтын үр дагавар бусдыг адисалсан бэ?

  • Сургаал ба Гэрээ 58:27–28-ын үг хэллэгүүдийг жижиг цаасан дээр бичээд, хүүхэд бүрд нэг нэгээр нь тарааж өг. Тэднийг шүлгүүдийг дотроо уншаад, өөрсдөд байгаа үгсийг тунгаан бодоход урь. Хүүхдүүдийг 27–28-р шүлэг дэх үгсийн дарааллаар сууж, сурч мэдсэн зүйлээ бие биетэйгээ хуваалцахад урь. Эдгээр шүлэгт Их Эзэн бидэнд ямар захиас өгсөн бэ?

  • “Зөвийг сонго” (Хүүхдийн дууны ном, 82) гэх мэт сонголтын талаарх дуу дуул. Хүүхдүүдээс дууны үгийг тунгаан бодоход туслах асуулт асуу. Жишээлбэл, “Хэн чамд зөв сонголт хийхэд удирдан чиглүүлж тусалдаг вэ?” “Хэн чамаар буруу сонголт хийлгэхийг оролддог вэ?” “Зөвийг сонгох нь чамд ямар мэдрэмж төрүүлдэг вэ?”

Сургаал ба Гэрээ 59:9–16

Хүндэтгэлийн өдөр бол Их Эзэний өдөр болой.

Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих нь бидэнд “[өөрсдийгөө] дэлхийгээс толбогүй байлга[хад]” тусална хэмээн Их Эзэн хэлсэн (Сургаал ба Гэрээ 59:9). Та заадаг хүүхдүүддээ Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахиж, үүнийг Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христийг хайрлах хайрынхаа бэлгэ тэмдэг болгоход нь хэрхэн тусалж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдийг Сургаал ба Гэрээ 59:9–16-г хоёр хоёроороо уншихад уриад, хос бүрийг шүлэг бүрээс Хүндэтгэлийн өдрийн талаар ойлгож мэдсэн зүйлээ бичихийг хүс. Хэдэн минутын дараа, бичсэн зүйлээ ангийнхантай хуваалцахыг хос бүрээс хүс. Сурсан зүйл дээрээ үндэслэн Хүндэтгэлийн өдөр тэд юуг өөрөөр хийх вэ?

  • Сургаал ба Гэрээ 59:9–16 дээрх үгсийг зөв шүлэгт нь тааруулж тохируулах энгийн тоглоом хүүхдүүдэд зориулан бэлд. Хүндэтгэлийн өдөр юу хийхийг Их Эзэн биднээс хүсдэгийг заадаг үгсийг сонго. Эдгээр үг Их Эзэний өдрийн талаар мөн бид хэрхэн Түүнтэй илүү ойртож болох талаар бидэнд юу зааж байгааг ярилц.

  • Хүндэтгэлийн өдөр бол “Их Эзэний өдөр” (Сургаал ба Гэрээ 59:12) буюу Түүнийг бишрэн шүтэхдээ Их Эзэний хийсэн олон зүйлийг санаж байгаагаа үзүүлдэг өдөр юм (Судруудын удирдамж, “Хүндэтгэлийн өдөр”-ийг үзнэ үү). Дараах судрын хэсгүүдийг уншихыг урьж, холбогдох зургуудыг үзүүлэх замаар тэдгээр ажлын талаар эргэцүүлэн бодоход хүүхдүүдэд тусал. Үүнд: Эхлэл 2:1–3 (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 3); Иохан 20:1–19 (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 59-ийг үзнэ үү). Бид Хүндэтгэлийн өдөр Их Эзэний өөр ямар агуу ажлыг санадаг вэ? Бид Сургаал ба Гэрээ 59:9–16-аас Хүндэтгэлийн өдрийн талаар өөр юу сурч мэдэж болох вэ?

Зураг
суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахихын тулд хийж болох зүйлээ гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахад хүүхдүүдийг урь.

Заах чадвараа сайжруулах

Хүүхдүүдийн өөртөө итгэх итгэлийг хөгжүүл. Зарим хүүхэд сайн мэдээг бие даан суралцах боломжгүй гэж бодож байж болно. Суралцах явцад нь Ариун Сүнс тусална гэдгийг хүүхдүүдэд амла.

Хэвлэх