Сургаал ба Гэрээнүүд 2021
5-р сарын 17–23. Сургаал ба Гэрээ 51–57: “Итгэлтэй, үнэнч шударга, ухаалаг даамал”


“5-р сарын 17–23. Сургаал ба Гэрээ 51–57: ‘Итгэлтэй, үнэнч шударга, ухаалаг даамал,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“5-р сарын 17–23. Сургаал ба Гэрээ 51–57,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав

Бух хөллөсөн тариачин

Анхны шан таталт, Жэймс Тэйлор Харвүд

5-р сарын 17–23

Сургаал ба Гэрээ 51–57

“Итгэлтэй, үнэнч шударга, ухаалаг даамал”

Энд өгсөн санаануудаас гадна таны заадаг хүүхдүүдэд чухал байж болох, Сургаал ба Гэрээ 51–57 дээрх өөр зүйл дээр төвлөрөхөд Сүнс таныг өдөөж болно.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ойлгож мэдсэн зүйлээ хуваалцах хүсэлтэй хүүхдүүдэд хайрцган дотроос тоо сугалж, ямар дэс дарааллаар хуваалцахаа тодорхойлох боломж олго.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Сургаал ба Гэрээ 51:9

Би шударга байж чадна.

Бага насны олон хүүхэд үнэнийг хэлэх гэдэг нь юу болохыг сурч байгаа. Та зөв шударга ярих, үйлдэхийн ач холбогдлыг хэрхэн бататгаж болохоо бодож үзнэ үү.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Сургаал ба Гэрээ 51:9 дээрх “Хүн бүр шударгаар үйлдэ[г]” гэсэн хэсгийг хүүхдүүдэд уншиж өг (мөн Итгэлийн тунхаг 1:13-ыг үзнэ үү). Үнэнч шударга байх гэдэг нь юу гэсэн утгатай болохыг мэдэх эсэхийг хүүхдүүдээс асуу. Илүү сайн ойлгоход нь туслахын тулд тэдэнд үнэнч шударга үйлдлийн жишээнүүдийг өг.

  • Буруу зүйл хийснээ хүлээхээр шийдэх гэх мэт үнэнч шударга шийдвэр гаргах нөхцөлтэй тулгарсан хүүхдүүдийн тухай энгийн хэдэн түүх хуваалц. Түүхээ илүү сонирхолтой болгохын тулд зураг, бээлийн хүүхэлдэй эсвэл цаасан хүүхэлдэй ашигла. Тухайн хүмүүс үнэнч шударга хандсан уу үгүй юу гэдгийг хүүхдүүдээс асуу.

  • Үнэнч шударга байдлын тухай “Үнэний төлөө зогс” (Хүүхдийн дууны ном, 81) гэх мэт дуу дуул. Яагаад үнэнч шударга байх нь чухал болох талаарх гэрчлэлээ хуваалц.

Сургаал ба Гэрээ 52:10; 53:3; 55:1

Ариун Сүнсний бэлгийг гар тавилтаар авдаг.

Сургаал ба Гэрээ 51–57-д Ариун Сүнсний бэлгийг гар тавилтаар авах талаар хэд хэдэн удаа дурдсан байдаг. Яг одоо энэ ёслолын тухай хүүхдүүдэд заах хамгийн тохиромжтой боломж байж болох юм.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Гишүүнээр батлуулж буй хүүхдийн зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 105-ыг үзнэ үү). Зураг дээрх үйл явдлыг дүрслэхийг хүүхдүүдээс хүс. Сургаал ба Гэрээ 52:10; 53:3; 55:1 дээрээс нэг эсвэл түүнээс олон шүлэг уншиж байхад “гар тавин” эсвэл “гар тавилт” гэж уншихыг сонсох бүрдээ алга ташихыг тэднээс хүс.

  • Баптисм хүртсэнийхээ дараа Ариун Сүнсний бэлгийг гар тавилтаар авсан тухайгаа хүүхдүүдэд ярьж өг. Энэхүү бэлгийг авахыг хүсэн хүлээдэг болоход нь хүүхдүүдэд тусал. Сүнсийг амьдралдаа урьж авчрах арга замуудын талаар тэдэнтэй ярилц.

  • “Ариун Сүнс” (Хүүхдийн дууны ном, 56-р хуудас) эсвэл өөр адилхан утгатай дуу дуул. Ариун Сүнсний бэлгийн талаар зааж буй үг, хэллэгийг онцол.

    Гишүүнээр батлуулж буй хүү

    Гишүүнээр батлуулж буй хүү, Дан Бөрр

Сургаал ба Гэрээ 54:4–6

Би амлалтуудаа үргэлж сахих ёстой.

Леман Копли Нью-Йоркийн Колесвиллээс ирсэн гэгээнтнүүдийг Огайо дахь эдлэн дээрээ амьдруулна хэмээн гэрээ байгуулсан байна. Харин тэднийг хүрэлцэн ирэхэд тэр гэрээгээ зөрчин, тэднийг явуулжээ.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Леман Коплигийн газарт амьдрахаар ирсэн гэгээнтнүүдэд юу тохиолдсон талаар хүүхдүүдтэй хуваалц (Сургаал ба Гэрээ 54-ийн удиртгал хэсэг; мөн “21-р бүлэг: Миссурид суурьших илчлэлт,” Сургаал ба Гэрээний түүхүүд, 81–83-ыг үзнэ үү). Леманыг гэрээгээ зөрчихөд гэгээнтнүүдэд ямар санагдсан байж болох талаар бодоход нь тэдэнд тусал.

  • Цаасан зүрхийг дундуур нь хайчлаад, хоёр өөр хүүхдэд нэг нэгээр нь өг. Тэднээс өөрсдийн хэсгүүдийг нийлүүлэн барьж, нэг бүтэн зүрх болгохыг хүс. Хүүхдүүдээр зүрхний хэсгүүдийг ээлжлэн бариул. Үүнийг бидний Бурханд өгдөг амлалт, байгуулдаг гэрээтэй харьцуулахад хүүхдүүдэд тусал. Хэрэв бид өгсөн амлалтаа биелүүлэх л юм бол Бурхан Өөрийн амлалтыг үргэлж биелүүлдэг.

  • Тэд баптисм хүртэхдээ Бурханы зарлигуудыг дагах гэрээ байгуулдаг буюу амлалт өгдөг гэдгийг хүүхдүүдэд сануул. Тэдэнд Сургаал ба Гэрээ 54:6-аас Их Эзэн гэрээгээ сахидаг хүмүүсийг хэрхэн адисалдаг талаар уншиж өг.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Сургаал ба Гэрээ 51:1955

Би Бурханы надад өгсөн адислалуудыг бусдыг адислахад ашиглаж чадна.

Их Эзэн бидний хүн нэг бүрд Түүний хаант улсыг барьж байгуулахад ашиглаж болох бэлэг, адислалуудыг итгэмжлэн хүлээлгэн өгсөн.

Боломжит үйл ажиллагаанууд

  • “Итгэлтэй,” “үнэнч шударга,” “ухаалаг” гэсэн үгсийг өрөөгөөр нуу. Өрөөнөөс үгсийг олоод, дараа нь тэдгээр үгийг Сургаал ба Гэрээ 51:19-өөс олоход хүүхдүүдийг урь. Шүлгүүдийг хамтдаа уншаад, даамал байх гэдэг нь юу болох талаар ярь. Шаардлагатай бол, Судруудын удирдамж дээрх “Даамал, ажил үүрэг” гэсэн тайлбарын эхний догол мөрийг хамтдаа унш (scriptures.ChurchofJesusChrist.org).

  • Сайн мэдээг сонсож, Көртландад нүүж очихынхоо өмнө сонин хэвлэн гаргадаг байсан Виллям В.Фелпсийн талаар хүүхдүүдэд ярьж өг. Хүүхдүүдээс Сургаал ба Гэрээ 55:1–4-ийг уншаад, Их Эзэн Виллямаар юу хийлгэхийг хүссэнийг жагсааж бичихийг хүс. Тэдгээрийн аль нь бидэнд хамаатай, аль нь авьяасынх нь улмаас Виллямтай холбоотой вэ? Хүүхдүүдийг нэг нэгнээсээ харж буй авьяасыг тодорхойлоод, тэдгээр авьяасаа хэрхэн Бурханд болон Түүний хүүхдүүдэд үйлчлэхдээ ашиглаж болох талаар ярилц.

Сургаал ба Гэрээ 52:14–19

Бурханд хууран мэхлэлтээс зайлсхийхэд надад туслах загвар бий.

Эдгээр шүлэгт хуурамч багш, захиасуудад “[бид] мэхлэгдэхгүй байж болох” (Сургаал ба Гэрээ 52:14) загварыг Их Эзэн өгсөн.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдэд ямар нэг загвар (хувцасны эсгүүр эсвэл ямар нэгэн зүйл хийх загвар гэх мэт) үзүүлээд, яагаад загвар нь тустай болохыг ярь. Их Эзэний өгсөн загварын талаар суралцахад хүүхдүүдэд туслахын тулд самбарт Тэрээр , мөнхүү тэр нь , Тэрээр  болно, мөн  болно. Мөн тэрээр биш авай гэх мэт хэллэгийг самбарт бич. Хүүхдүүдийг Сургаал ба Гэрээ 52:15–18-ыг уншаад, хоосон зайг бөглөхөд урь. Яагаад энэ загвар бидэнд тустай вэ? (14, 19-р шүлгийг үзнэ үү).

  • Ямар нэгэн энгийн зүйл зураад, яг тэр зургийг зурахын тулд таны загварыг дагахад хүүхдүүдийг урь. Дараа нь Сургаал ба Гэрээ 52:14–19 дэх Их Эзэний загварыг тэдэнтэй хамт судал.

Сургаал ба Гэрээ 54

Би гэрээгээ үргэлж сахих ёстой.

Хэдийгээр бидний байгуулдаг гэрээ хувийн чанартай ч гэрээгээ үнэнчээр сахиснаар бид бусдын амьдралд нөлөөлж болно. Леман Копли болон Нью-Йоркийн Колесвиллээс ирсэн гэгээнтнүүдийн тухай түүх энэ нь үнэн болохыг харуулдаг.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Нью-Йоркийн Колесвиллээс ирсэн гэгээнтнүүд Леман Коплигийн газарт суурьшихад юу тохиолдсон талаар хүүхдүүдтэй хуваалц (Сургаал ба Гэрээ 54-ийн удиртгал хэсэг; мөн “21-р бүлэг: Миссурид суурьших илчлэлт,” Сургаал ба Гэрээний түүхүүд, 81–82-ыг үзнэ үү). Эдгээр гэгээнтний нэг байгаад, Леман газар нутгаа хуваалцах гэрээгээ цуцалсныг мэдэх юм бол танд ямар санагдах вэ? Энэ түүх гэрээгээ сахих талаар бидэнд юу зааж байна вэ? Сургаал ба Гэрээ 54:6-г хамт уншаад, гэрээгээ сахидаг хүмүүст өгдөг Их Эзэний адислалыг олж мэд.

  • Баптисм хүртэхдээ өгсөн амлалтуудыг нь хүүхдүүдэд сануул (Мозая 18:8–10-ыг үзнэ үү). Эдгээр гэрээгээ сахиж буй арга замаа бодоод, энэ нь тэдэнд хэрхэн ирээдүйд нэмэлт гэрээ байгуулахад бэлдэхийг олж харахад нь тэдэнд тусал.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Хэрэв хүүхдүүдэд өнөөдөр хийсэн аль нэгэн үйл ажиллагаа таалагдсан бол тэр үйл ажиллагааг гэртээ гэрийнхэнтэйгээ дахиж хийхийг зөвлө.

Заах чадвараа сайжруулах

Заадаг зүйлийнхээ дагуу амьдар. Сайн мэдээний дагуу амьдарснаар хүлээн авах адислалын талаарх хувийн туршлагаа гэрчлэх юм бол таны зааж буй зүйл илүү хүчтэй байх болно. Хүүхдүүдэд заах зарчмуудыг сонгохдоо та өөрөө тэдгээр зарчмыг хэрхэн илүү сайн даган амьдарч болохоо тунгаан бод. (Мөн Аврагчийн арга барилаар заах нь, 13–14-ийг үзнэ үү.)