Сургаал ба Гэрээнүүд 2021
5-р сарын 3–9. Сургаал ба Гэрээ 46–48: “Хамгийн шилдэг бэлгүүдийг хичээнгүйлэн эрэлхийл”


“5-р сарын 3–9. Сургаал ба Гэрээ 46–48: ‘Хамгийн шилдэг бэлгүүдийг хичээнгүйлэн эрэлхийл,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“5-р сарын 3–9. Сургаал ба Гэрээ 46–48,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2021

Цөөрмийн дэргэд цугларсан хүмүүс

Хуарангийнхны уулзалт, Вортингтон Виттрэж

5-р сарын 3–9

Сургаал ба Гэрээ 46–48

“Хамгийн шилдэг бэлгүүдийг хичээнгүйлэн эрэлхийл”

Сургаал ба Гэрээ 46–48-ыг уншихдаа заадаг хүүхдүүдийнхээ талаар бод. Нэмэлт санаа авах бол энэ материалын эхэнд байгаа “Бага насны хүүхдүүдийн хэрэгцээнд нийцүүлэх нь” хэсгээс харна уу.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Хүүхдүүдийг өнгөрсөн долоо хоногт хичээл дээрээ эсвэл гэртээ байхдаа сурсан ямар нэгэн зүйлээ зурахад урь. Шаардлагатай бол тэдэнд сануул. Дараа нь тэднээр зургийнх нь талаар яриул.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Сургаал ба Гэрээ 46:2–6

Би сүм дээр бусдад найрсаг уур амьсгал мэдрэхэд нь тусалж чадна.

Бид бүгд, тэр тусмаа хүүхдүүд найрсаг уур амьсгалыг мөн бусад хүн биднийг байгаагаар маань хүлээн авч байгааг мэдрэхийг хүсдэг. Сүм дээр найрсаг уур амьсгалыг хүмүүст мэдрүүлэхэд нь хүүхдүүдэд туслахын тулд та эдгээр шүлгийг хэрхэн ашиглаж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Сургаал ба Гэрээ 46:5-ыг чанга уншаад, энэ шүлэг юу гэсэн утгатай болохыг өөрийнхөө үгээр хүүхдүүдэд ярьж өг. Дэлхийн олон орны хүмүүсийн зургийг үзүүл. Тэнгэрлэг Эцэг энэ хүмүүсийн дундаас алиныг нь Сүмийн цуглаандаа уриасай хэмээн биднээс хүсэж байгааг хүүхдүүдээс асуу. Сүмийн цуглаан эсвэл үйл ажиллагаанд таныг эсвэл нэг нэгнээ урих дадлага хийхэд нь хүүхдүүдэд тусал.

  • Нэг найз нь сүмд анх удаа ирж байна гэж төсөөлөн бодохыг хүүхдүүдээс хүс. Найздаа найрсаг уур амьсгалыг мэдрэхэд нь туслах арга замыг бодож олоход тэдэнд тусал. Хэрэв найз нь ариун ёслолын танхимд эсвэл хичээлд анх удаа ирж байгаа бол юу хэлж эсвэл хийхээ давтах боломжийг тэдэнд олго.

Сургаал ба Гэрээ 46:13–26

Тэнгэрлэг Эцэг намайг Өөрийн бэлгээр адисалдаг.

Таны заадаг хүүхэд бүр Тэнгэрлэг Эцэгийн охин, хүү бөгөөд Тэрээр тэднийг сүнслэг бэлгээр адисалсан.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Сургаал ба Гэрээ 46:13–26 эсвэл “20-р бүлэг: Сүнсний бэлгүүд” (Сургаал ба Гэрээний түүхүүд, 77–80)-ийг ашиглан, Тэнгэрлэг Эцэгийн Өөрийн Сүнсээр дамжуулан бидэнд өгдөг зарим бэлгийг мөн Тэр яагаад эдгээр бэлгийг өгдөг талаар хүүхдүүдэд тайлбарла. Боломжтой бол бэлэг болгоныг төлөөлөх эд зүйл эсвэл зураг үзүүл. Эдгээр бэлэг хэн нэгнийг хэрхэн адисалж болохыг зураг үзүүлэхээ түр зогсоон хүүхдүүдээс асуу.

  • Нэг хүүхдэд талх эсвэл хоёр ширхэг тоглоом гэх мэт бусадтай хуваалцаж болох ямар нэгэн зүйл өг. Таны өгсөн зүйлээс ангийнхаа өөр нэг гишүүнтэй хуваалцахыг уг хүүхдээс хүс. Тэнгэрлэг Эцэг бидэнд бэлэг өгсөн бөгөөд тэдгээр бэлгээ бусдад туслахад ашиглаасай хэмээн биднээс хүсдэгийг тайлбарла. Хэн нэгэн өөрийн сүнслэг бэлгийг хуваалцсанаар таныг адисалсан үеийн тухай хүүхдүүдэд хэл.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Сургаал ба Гэрээ 46:8–26

Тэнгэрлэг Эцэг надад бусдыг адислах сүнслэг бэлгүүдийг өгдөг.

Сургаал ба Гэрээ 46 дээр дүрсэлсэн болон өөр олон сүнслэг бэлэг Ариун Сүнсээр дамжин Бурханаас ирдэг. Та Сургаал ба Гэрээ 46-г хамтдаа судалж байхдаа өөрт нь болон бусдад өгөгдсөн бэлгийг тодорхойлоход хүүхдүүдэд тусалж болно.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Сургаал ба Гэрээ 46:13–26 болон Итгэлийн тунхаг 1:7 дээрх зарим сүнслэг бэлгийг хэдэн цаасан дээр бичээд, өрөөний эргэн тойронд нуу. Хүүхэд бүрийг нэг нэг цаас олоод, шүлгүүдийг гарган, энэ бэлэг судрын хаана дурдагдсан байгааг олж мэдэхэд урь. Дараа нь хамтдаа Сургаал ба Гэрээ 46:8–9, 12-ыг yнш. Яагаад Тэнгэрлэг Эцэг бидэнд сүнслэг бэлгүүдийг өгдөг вэ?

  • Сургаал ба Гэрээ 46 дээр дурдсан Сүнсний бэлгүүдийг самбарт жагсааж бичихэд хүүхдүүдэд тусал. Бэлэг болгоныг жагсаан бичсэнийхээ дараа уг бэлгийг хэрхэн бусдыг адислахад ашиглаж болохыг ярилц. “20-р бүлэг: Сүнсний бэлгүүд” (Сургаал ба Гэрээний түүхүүд, 77–80) дээрх тайлбарууд тус болж болох юм. Хүн бүрд сүнслэг бэлэг бий гэдгийг хүүхдүүдэд хэл. Тэнгэрлэг Эцэгээс өөрсдийн бэлгийг мөн хэрхэн тэдгээрийг бусдад туслахад ашиглаж болохыг олж мэдэхэд тэднийг урамшуул.

Сургаал ба Гэрээ 47:1, 3

Би түүхээ хөтөлж чадна.

Их Эзэн Жон Витмерийг Сүмийн түүхийг бичиж хөтлүүлэхээр дуудсан. Олон жилийн туршид Сүмийн түүхийг бичиж хөтөлсний ачаар бид өнөө үед асар ихээр адислагдсан.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Сургаал ба Гэрээ 47:1-ийг хамтдаа уншаад, Их Эзэн Жон Витмерээр юу хийлгэхийг хүссэнийг олж тогтоохыг хүүхдүүдээс хүс. 3-р шүлгэн дэх “байнга” гэсэн үг ямар утгатай вэ? Бид Сүмийн түүхийн талаар мэдэж авснаар хэрхэн адислагдсан бэ?

  • Хэрэв таны зааж буй хүүхдүүд тэмдэглэл хөтөлдөг бол тэмдэглэл дээрээ юуны талаар бичдэгээ ярихыг тэднээс хүс. Хүүхдүүд таны хүүхэд ахуй үеийн хөтөлж байсан тэмдэглэл дээрх эсвэл өвөг дээдсийн тань түүхийг сонсохдоо баяртай байж болох юм.

  • Хүүхдүүдэд амьдралынхаа ердийн түүхээ хөтлөх арга замын жишээг харуул. Жишээ нь, тэд номон дээр бичиж, хайчилбарын номон дээр зургуудаа оруулж, компьютер дээр шивж эсвэл аудио, видео бичлэг хийж болно. Есүс Христийн талаарх гэрчлэл гэх мэт хувийн түүхдээ оруулбал зохих зарим зүйлийн жагсаалтыг гаргахад хүүхдүүдэд тусал. Хувийн түүхээ хөтлөхийг хүүхдүүдэд сануулах үүднээс зарим санааг ашиглан тэмдэг эсвэл зурагт хуудас хийж гэр рүүгээ авч явахад тэднийг урь.

    Суралцаж буй охин

    Тэмдэглэлийн дэвтэр бол бидний түүхээ хөтлөх нэг арга зам юм.

Сургаал ба Гэрээ 48:1–4

Би надад өгсөн зүйлийг бусадтай хуваалцан, тэдэнд тусалж чадна.

Их Эзэн Огайо дахь гэгээнтнүүдийг өөрсдийн газар, хөрөнгө мөнгийг хуваалцах замаар бусад гэгээнтэндээ туслахад урамшуулсан. Бурханы өөрсдөд нь өгсөн зүйлийг бусадтай хуваалцах арга замыг олоход нь хүүхдүүдэд туслахын тул та эдгээр шүлгийг хэрхэн ашиглаж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Нью-Йорк болон Огайогийн газрын зургийг хүүхдүүдэд үзүүл (Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав) гарын авлага дээрх 4-р сарын 12–18-ны тоймыг үзнэ үү). Их Эзэн Нью-Йорк болон бусад газрын гэгээнтнүүдийг Огайод цугларахыг зарлигласан боловч ирснийх нь дараа олон хүнд байшин барих хангалттай мөнгө төгрөг байгаагүйг тайлбарла. Сургаал ба Гэрээ 48:1–4-өөс, Их Эзэн Огайо дахь гэгээнтнүүдээс үүнд туслахын тулд юу хийхийг хүссэнийг олж мэдэхэд хүүхдүүдэд тусал. Хэрэв тухайн үед Огайод амьдарч байсан бол юу хийх байсныг нь хүүхдүүдээс асуу. Өнөөдөр бусдад туслахын тулд ашиглаж болох юуг бидэнд өгсөн байна вэ? Жишээлбэл, “The Coat” (ChurchofJesusChrist.org) видео бичлэгийг үзнэ үү.

  • Сургаал ба Гэрээ 48:4-ийг хамтдаа уншаад, Их Эзэн Өөрийн ажилд туслуулахаар гэгээнтнүүдээс юу хий хэмээн хүссэнийг олж мэдэхэд хүүхдүүдийг урь. Мөнгө хуримтлуулах нь тэдэнд газар худалдан авч, хэзээ нэгэн өдөр ариун сүм барих боломж олгох байсан гэдгийг тайлбарла. Бид Их Эзэний ажлыг хийхэд туслахын тулд мөнгөө юунд зориулан хуримтлуулж болох вэ? “First Things First” (ChurchofJesusChrist.org) видео бичлэгийг үзүүлээд, энэ видео бичлэг дээрх хүүхдүүд мөнгө хуримтлуулах Их Эзэний зарлигийг хэрхэн биелүүлснийг ярилцаарай.

    2:3
суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Өөрсдөд нь ямар сүнслэг бэлэг өгөгдсөн гэж боддогийг гэрийнхнээсээ асуухад хүүхдүүдийг урамшуул. Мөн хүүхдүүдийг залбирч, хөгжүүлэхийг хүсэж буй Сүнсний бэлгээ олж мэдэхэд урамшуул.

Заах чадвараа сайжруулах

Судруудаас суралцахад нь хүүхдүүдэд тусал. Бага насны хүүхдүүд сайн уншиж чадахгүй байж болох ч та тэдэнд судраас суралцахад нь тусалж болно. Жишээлбэл, та судрын хэсгээс тэдэнд уншиж өгч, тодорхой үг эсвэл хэллэгийг сонсох бүрдээ босож зогсох юм уу гараа өргөхөд тэднийг урьж болно.