Сургаал ба Гэрээнүүд 2021
5-р сарын 31-ээс 6-р сарын 6. Сургаал ба Гэрээ 60–62: “Бүх махбодь миний гарт буй”


“5-р сарын 31-ээс 6-р сарын 6. Сургаал ба Гэрээ 60–62: ‘Бүх махбодь миний гарт буй,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“5-р сарын 31-ээс 6-р сарын 6. Сургаал ба Гэрээ 60–62,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2021

Миссури мөрөн

Миссуригийн эрэг дэх түүдэг гал, Брайн Марк Тэйлор

5-р сарын 31-ээс 6-р сарын 6

Сургаал ба Гэрээ 60–62

“Бүх махбодь миний гарт буй”

Сургаал ба Гэрээ 60–62-ыг ганцаараа болон гэр бүлээрээ судлах нь эдгээр хэсгийг заах хамгийн сайн бэлтгэл гэдгийг санаарай.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Өнгөрсөн долоо хоног судраас эсвэл Хүүхдийн хэсгийн ангиасаа сурч мэдсэн ямар нэгэн зүйлээ хуваалцах боломжийг хүүхэд бүрд олго. Хүүхэд бүрийг хуваалцсаны дараа, анги дахь өөр нэг хүүхдийг ярьсан зүйлийг нь товчилж ярихад урь.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Сургаал ба Гэрээ 60:4; 61:1–2, 36; 62:1

Судрууд Есүс Христийн тухай надад заадаг.

Сургаал ба Гэрээ 60–62-т, таны заадаг хүүхдүүдэд Есүс Христ гэж хэн болохыг ойлгож, Түүнийг гэх хайраа өсгөн нэмэгдүүлэхэд туслах олон мэдэгдэл орсон байдаг.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Есүс Христийн зургийг үзүүлээд, яагаад тэд Есүсийг хайрладгаа хуваалцахыг хүүхдүүдээс хүс. Сургаал ба Гэрээ 60–62-оос Аврагчийн талаар заасан хэдэн үгийг сонгоод, тэдгээрийг хүүхдүүдтэй хуваалц (жишээлбэл, Сургаал ба Гэрээ 60:4; 61:1–2, 36; 62:1-ийг үзнэ үү). Хүүхдүүдэд үгсийг таныг даган давтан хэлэхэд тусал. Есүс Христийн талаарх бодлоо хуваалц.

  • Есүсийн тохинууллын үеийн хэдэн зураг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 34–61-ийг үзнэ үү). Зурган дээр Есүс юу хийж байгааг тайлбарлахад хүүхдүүдээр туслуул. Тэрээр Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийг хайрлах хайрыг хэрхэн харуулж байна вэ? Есүсийн талаар заадаг хамгийн дуртай нэг судраа хүүхдүүдэд хэл.

  • Хүүхдүүдтэй хамт “Би Есүс шиг байхыг хичээнэ” дууг дуул (Хүүхдийн дууны ном, 40–41; мөн ChurchofJesusChrist.org дээрх дагаж дуулах видео бичлэгийг үзнэ үү). Есүстэй адилхан болох арга замын талаар дуулж байхдаа үе үе зогсон, “Би …-ээр Есүс шиг байхыг хичээнэ” гэсэн өгүүлбэрийг гүйцээж хэлэхийг хүүхдүүдээс хүс.

    Амилсан Аврагч

    Энэ зорилгоор ирлээ, Би, Ким Ён Сун

Сургаал ба Гэрээ 62:3

Есүс Христ намайг сайн мэдээг нь хуваалцаасай хэмээн хүсдэг.

Хүүхдүүд мэддэг зүйлээ бусадтай хуваалцахдаа дуртай байдаг. Тэднийг сайн мэдээний талаар мэдэх зүйлээ хуваалцах үед Тэнгэрлэг Эцэг тэдэнд баярладаг гэдгийг ойлгоход нь тусал.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Их Эзэн бошиглогч Иосеф Смитээс болон Сүмийн бусад удирдагчаас Огайо мужийн Көртландаас Миссури мужийн Жэксон гүнлэг рүү явахыг хүссэнийг тайлбарла. Тэрээр тэднээс зам зуураа болон гэртээ эргэн ирэх замдаа сайн мэдээг номлохыг хүссэн. Сургаал ба Гэрээ 62:3-ыг уншаад, номлогчид Их Эзэний таалалд нийцсэн ямар зүйл хийснийг сонсохыг хүүхдүүдээс хүс. Биднийг сайн мэдээг бусадтай хуваалцах үед Их Эзэн бидэнд баясдаг гэдгийг гэрчил.

  • Сүмийн номлогч болохыг хүсэж байгааг нь харуулсан энгэрийн тэмдэг хийхэд хүүхдүүдэд тусал. Тэдэнд энгэрийн тэмдгээ зүүж, гэрчлэлээ бусадтайгаа хуваалцах дадлага хийх боломж олго.

  • Би яг одоо номлогч болохыг хүсч байна” (Хүүхдийн дууны ном, 90) зэрэг сайн мэдээг хуваалцах тухай дууг хамтдаа дуул. Есүс Христийн болон Түүний Сүмийн юунд нь дуртай болохыг хэн нэгэн асуух юм бол юу гэж хэлэхээ бодоход хүүхдүүдэд тусал. Христийн сайн мэдээний талаар дуртай зүйлээ зурахад тэднийг урь.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Сургаал ба Гэрээ 60:7, 13; 62:3, 9

Би амаа нээж, Есүс Христийн сайн мэдээг хуваалцаж чадна.

Гэрчлэлийн хүч нь тухайн хүний нас, туршлагаас шалтгаалдаггүй, харин Ариун Сүнснээс ирдэг тул хүүхдийн гэрчлэл насанд хүрсэн хүнийхтэй адил хүчтэй байдаг. Тэд амаа нээж, үнэн гэдгийг нь мэдэх зүйлээ бусадтай хуваалцаж чадна гэдэгтээ итгэлтэй болоход нь хүүхдүүдэд тусал.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Түүний сайн мэдээг хуваалцдаг хүмүүст Их Эзэн ямар адислал өгнө хэмээн Сургаал ба Гэрээ 60:7; 62:3, 9-д амласан бэ? Сайн мэдээ хуваалцах нь хэрхэн бусдыг адисалдаг вэ? Сайн мэдээг хуваалцаж байсан амьдралын туршлагаасаа хуваалц. Хичээл зүтгэлийнхээ үр дүнд та ямар адислал хүлээн авсан бэ? Хүүхдүүдийг өөрсдөд нь тохиолдсон туршлагаа хуваалцахад урь. Та мөн “Go Forth with Faith” (Hymns, no. 263) гэх мэт номлолын тухай дууллыг дуулж, уг дуунд дурдсан адислалуудын талаар ярилцаж болно.

  • Найз нөхөдтэйгөө сайн мэдээг хуваалцаж болох нөхцөл байдлыг жүжигчлэн үзүүлэхэд хүүхдүүдэд тусал. Жишээлбэл, хэн нэгэн хүн Сүмд яагаад явдаг талаар нь асуувал тэд юу гэж хэлэх вэ? Эсвэл найз нь ЗС бөгж зүүснийг нь эсвэл Мормоны Ном уншиж байхыг нь хараад асуувал юу гэж хэлэх вэ? Тэд юу гэж хэлэх вэ?

Сургаал ба Гэрээ 60:7; 61:1–2, 36; 62:1

Их Эзэн намайг наманчлах юм бол уучлан өршөөхөд бэлэн байдаг.

Иосеф Смит болон Сүмийн бусад удирдагч төгс хүмүүс байгаагүй. Заримдаа тэд маргалдаж, тэвчээргүй байдаг байсан (“Ezra Booth and Isaac Morley,” Revelations in Context, 133-ыг үзнэ үү). Гэвч Их Эзэн тэдэнд нигүүлсэнгүй хандаж, хэрэв тэд наманчлах аваас үргэлж уучилдаг байсан.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Сургаал ба Гэрээ 60:77; 61:2-ыг хүүхдүүдтэй хамт уншаад, эдгээр шүлэгт орсон ижил үгсийг олохыг тэднээс хүс. Эдгээр илчлэлтийг Иосеф Смитэд болон Сүмийн бусад удирдагчид өгсөн гэдгийг хүүхдүүдэд сануул. Их Эзэн тэднийг юуг мэдээсэй хэмээн хүссэн бэ? Биднийг алдаа гаргахад Аврагчид ямар санагддаг талаар бид энэ шүлгээс юу ойлгож мэдэж болох вэ?

  • Есүс Христ ямар хүн бэ? гэж самбарт бич. Сургаал ба Гэрээ 61:1–2, 36; 62:1-ийг хамтдаа уншаад, эдгээр шүлгээс хүүхдүүдийн олсон дээрх асуултын хариултуудыг жагсааж бич. Самбарт жагсаан бичсэн зан чанарууд нь яагаад Аврагч биднийг уучлан өршөөхөд бэлэн байдаг талаар ойлгоход бидэнд хэрхэн туслах вэ? Бид Түүний жишээг ямар арга замаар дагаж болох вэ?

Сургаал ба Гэрээ 60:5; 61:22; 62:5–8

Намайг сонгох эрхээ ашиглан мөн Түүний Сүнсийг ашиглан сайн сонголт хийгээсэй хэмээн Их Эзэн хүсдэг.

Их Эзэн сайн сонголт хийхэд хэрхэн тусалдаг талаар хүүхдүүдэд заахдаа эдгээр шүлгийг та хэрхэн ашиглаж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Шийдвэр гаргах хэрэгтэй байсан үеийнхээ талаар ярихыг хүүхдүүдээс хүс. Тэд юу хийхээ хэрхэн шийдсэн бэ? Сургаал ба Гэрээ 62:5, 7–8-ыг хамтдаа уншаад, Их Эзэн Миссуригээс Огайо мужийн Көртланд руу явах гэж байсан ахлагчдад юу гэж хэлснийг олж мэд. Тэд аялалтай нь холбоотой ямар сонголт хийх хэрэгтэй байсан бэ? Их Эзэн бидэнд сонголт хийхэд туслахын тулд юу өгсөн бэ? Та шийдвэр гаргахын тулд хэрхэн Сүнсний удирдамжийг мөн өөрийн дүгнэх чадварыг ашиглаж байсныг хүүхдүүдэд ярьж өг.

  • Ангийг гурван бүлэгт хувааж, бүлэг бүрээр Их Эзэний зарим номлогчид номлолоо хэрхэн гүйцэтгэх талаар өгсөн удирдамжийг агуулсан Сургаал ба Гэрээ 60:5; 61:22; 62:5 зэрэг шүлгүүдийн аль нэгийг уншуул. Бид эдгээр шүлэгт Их Эзэний өгсөн удирдамжаас юуг анзаарч болох вэ? Яагаад бүх асуудалдаа Бурханаас тодорхой удирдамж авахыг хүлээхийн оронд өөрсдийн үнэлж дүгнэх чадварыг ашиглах нь бидэнд заримдаа сайн байдаг вэ?

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Сайн мэдээг гэр бүлийн гишүүдтэйгээ хуваалцаж дадлага хийхэд хүүхдүүдийг урь. Жишээлбэл, тэд Хүүхдийн хэсэгт сурч мэдсэн зүйлээ хуваалцаж болно.

Заах чадвараа сайжруулах

Ангийнхантайгаа гэрчлэлээ хуваалц. Гэрчлэлээ байнга хуваалцах нь таны заадаг хүүхдүүдэд өөр өөрийн гэсэн гэрчлэлтэй болоход тусална. Гэрчлэл тань “Би Тэнгэрлэг Эцэг та нарын хүн нэг бүрийг хайрладаг гэдгийг мэднэ” эсвэл “Намайг Есүсийн Христийн талаар суралцах үед сайхан мэдрэмж төрдөг” гэх мэт энгийн байж болно.