Сургаал ба Гэрээнүүд 2021
6-р сарын 21–27. Сургаал ба Гэрээ 67–70: “Бүх дэлхийн баялгаас илүү үнэ цэнтэй”


“6-р сарын 21–27. Сургаал ба Гэрээ 67–70: ‘Бүх дэлхийн баялгаас илүү үнэ цэнтэй,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“6-р сарын 21–27. Сургаал ба Гэрээ 67–70,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав

revelation manuscript book in display case

6-р сарын 21–27

Сургаал ба Гэрээ 67–70

“Бүх дэлхийн баялгаас илүү үнэ цэнтэй”

Энэ тойм дахь санааг уншихынхаа өмнө Сургаал ба Гэрээ 67–70-ыг судалж, төрсөн сүнслэг сэтгэгдлээ бичиж тэмдэглэ. Эдгээр сэтгэгдэл сүнсээр өдөөгдсөн хичээлийн төлөвлөгөө боловсруулан гаргахад тань тусална. Тэгээд энэ тоймоос мөн Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагаас эсвэл Сүмийн сэтгүүлүүдээс санаа аван төлөвлөгөөн дээрээ нэмж болно.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Гэртээ эсвэл Хүүхдийн хэсэгт судраас суралцаж байхдаа ойлгож мэдсэн зүйлээ зурахад хүүхдүүдийг урь. Хэрэв тэд юу зурахаа сайн мэдэхгүй байвал та Сургаал ба Гэрээ 67–70 дээрх баптисм, судрын талаар гэрчлэлтэй болох эсвэл эцэг, эх нь хүүхдүүддээ сайн мэдээг заах гэх мэт зарим сэдвийг тэдэнд сануулж болно.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Сургаал ба Гэрээ 67

Сургаал ба Гэрээнд Бурханы илчлэлтүүд агуулагддаг.

1831 оны 11-р сард Иосеф Смитийн илчлэлтийг бүгдэд уншуулах зорилгоор ном болгохоор Сүмийн удирдагчид шийджээ. Өнөөдөр тэдгээр илчлэлтийг Сургаал ба Гэрээнд хэвлэн гаргасан.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Иосеф Смитийн илчлэлтийг хэрхэн ном болгон хэвлэн гаргасан талаар хүүхдүүдэд ярь (“23-р бүлэг: Сургаал ба ГэрээСургаал ба Гэрээний түүхүүд, 90–92-ыг эсвэл ChurchofJesusChrist.org дээрх холбогдох видео бичлэгийг үзнэ үү). Сургаал ба Гэрээнд өнөө үед бидэнд туслах илчлэлтүүд агуулагддаг талаар гэрчлэлээ хуваалц. Сургаал ба Гэрээн дээрх нэг дуртай шүлгээ хуваалц.

  • Хүүхдүүдэд жишиг бүтээлүүдийг тус тусад нь үзүүлээд, ном бүрийг нэг нэгээр нь дээш өргөхдөө бид хэрхэн энэ номтой болсон талаар товчхон хуваалц (Судруудын удирдамж дээрх ном бүрийн талаарх бичилтийг үзнэ үү). Сургаал ба Гэрээг дээш өргөхдөө энэ судрыг юу өвөрмөц болгож байгааг хүүхдүүдтэй хуваалц (жишээлбэл, бидний үед зориулан өгсөн илчлэлтүүд энд агуулагддаг).

Сургаал ба Гэрээ 68:25–28

Би найман насандаа баптисм хүртэж болно.

Сургаал ба Гэрээ 68:25–28-д хүүхдүүд Есүс Христэд итгэх итгэл, наманчлалыг сурч мэдэн, найман нас хүрэхдээ баптисм хүртэх ёстой хэмээн Их Эзэн Иосеф Смитэд хэлсэн. Мөн тэд залбирч, Бурханы зарлигуудыг дагаж сурах ёстой гэдгийг Тэрээр хэлсэн.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдийг хуруугаараа найм хүртэл тоолоход урь. Найман нас юугаараа онцгой вэ? Хүүхдүүд найман нас хүрэхдээ баптисм хүртэх боломжтой гэдгийг ойлгоход нь хүүхдүүдэд тусал. Сургаал ба Гэрээ 68:25–28 дээрх үг, хэллэгийг ашиглан найман нас хүрэхээсээ өмнө Их Эзэний тэднийг сураасай хэмээн хүссэн зарим зүйлийг хуваалц (түүнчлэн Итгэлийн тунхаг 1:4-ийг үзнэ үү). Тэдэнд сайн мэдэхгүй ойлголтуудыг ойлгоход тусал.

  • Хүүхдүүдтэй хамт “Баптисм” мөн “Намайг баптисм хүртэхэд” (Хүүхдийн дууны ном, 54, 53) гэх мэт баптисмын тухай дууг дуул. Баптисм хүртэх талаар мөн үүнд бэлтгэхийн тулд юу хийж чадна гэж бодож байгаагаа хуваалцахыг хүүхдүүдээс хүс.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Сургаал ба Гэрээ 67:4, 9

Иосеф Смитээр дамжуулан өгсөн илчлэлтүүд бол үнэн.

Сургаал ба Гэрээ 67–70 дээрх ихэнх удирдамж заавар Иосеф Смитийн илчлэлтүүдийг хэвлэн гаргахын тулд гаргасан гэгээнтнүүдийн хүчин чармайлттай хамаатай. Энэ нь одоо Сургаал ба Гэрээнд хэвлэгдэн гарсан эдгээр илчлэлтээс бид Их Эзэний дуу хоолойг олж болно гэдгийг ухааран ойлгоход нь хүүхдүүдэд туслах боломж байж болох юм.

Заахад бэлдэж байхдаа та Гэгээнтнүүд, 1:140–143 эсвэл 23-р бүлэг: Сургаал ба Гэрээ”-г давтан үзэж болох юм (Сургаал ба Гэрээний түүхүүд, 90–92).

Боломжит үйл ажиллагаанууд

  • Библи, Мормоны Ном, Сургаал ба Гэрээ, Агуу Үнэт Сувд зэрэг судруудыг хүүхдүүдэд үзүүлнэ үү. Судрын ном бүрийн ялгаатай болон адил талуудыг самбарт жагсааж бичихэд хүүхдүүдэд тусал. Тэдэнд тусламж хэрэгтэй бол Судруудын удирдамж дээрх эдгээр номын тайлбарыг тэдэнтэй хуваалц. Судрууд үнэн болохыг бид хэрхэн мэдэж болохыг хүүхдүүдээс асуу. Сургаал ба Гэрээ 67:4, 9-өөс бид Их Эзэний Иосеф Смитэд өгсөн илчлэлтүүдийн талаар юу сурч мэдэж болох вэ?

  • Сургаал ба Гэрээн дээрээс “эдгээр зарлигуудын үнэний тухай гэрчлэлийг” (4-р шүлэг) тань хүчирхэгжүүлдэг нэг шүлгийг хуваалц. Дуртай шүлгээ хуваалцах боломжийг хүүхдүүдэд олго. Тухайн үед Сүмийн удирдагчид Иосеф Смитийн хүлээн авсан илчлэлтүүдийн талаарх гэрчлэлээ хэвлүүлэхээр шийдсэн байсныг хүүхдүүдэд тайлбарла. Ийн хэвлэсний дараа Ливай Ханкок хэмээх нэг удирдагч нэрийнхээ дэргэд “Ямар ч тохиолдолд арилгаж болохгүй” хэмээн бичжээ (“Testimony, circa 2 November 1831,” Revelation Book 1, 121, josephsmithpapers.org-ийг үзнэ үү). Яагаад Ливай Ханкок хэвлэгдэн гарсан гэрчлэлээс нэрийг нь “ямар ч тохиолдолд арилгахгүй” байхыг хүссэн бэ? Сургаал ба Гэрээнээс өнөөг хүртэл сурч мэдсэн зүйлийнхээ талаарх гэрчлэлээ бичих боломж хүүхдүүдэд олго.

    Уншиж буй хүүхдүүд

    Бурхан биднээс судруудаас суралцахыг хүссэн.

Сургаал ба Гэрээ 68:3–4

Сүмийн удирдагчид сүнсний өдөөлтөөр ярихдаа “Их Эзэний үгийг” хэлдэг.

Их Эзэний үйлчлэгчид Ариун Сүнсний хүчээр ярих үед тэдний үг Их Эзэний хүсэл, оюун ухаан, үг, дуу хоолой болдог юм (4-р шүлгийг үзнэ үү). Энэ үнэнийг мэдэх нь тэдний үгийг сонсож, сургаалыг нь дагах хүслийг хүүхдүүдэд өгөх болно.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдийг Сургаал ба Гэрээ 68:3–4-ийг жижиг бүлгүүд болон уншаад, эдгээр шүлгээс юу ойлгож мэдсэнээ бие биетэйгээ хуваалцахад урь. Ойлгож мэдсэн ямар нэгэн зүйлээ самбарт бичихэд хүүхдүүдийг урь. Энэ үнэнийг мэдэх нь яагаад чухал вэ?

  • Сургаал ба Гэрээ 68:3–4-ийг хамтдаа уншсаныхаа дараа сүүлийн Ерөнхий чуулганы хэдэн захиасын хуулбарыг хүүхдүүдэд тарааж өг. Их Эзэний Өөрийн үйлчлүүлэгчдээр дамжуулан заасан үнэнүүдийг захиасуудаас олоход тэднийг урь.

Сургаал ба Гэрээ 69:1–2

Би “үнэнч мөн итгэлтэй” байж чадна.

Оливер Каудерийг Миссури рүү аялах хэрэгтэй болоход Их Эзэн “үнэнч мөн итгэлтэй” (1-р шүлэг) Жон Витмерийг түүнтэй хамт яв хэмээн дуудсан. Хүүхдүүд хэрхэн Жон Витмерийн адил үнэнч мөн итгэлтэй байж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Их Эзэн Оливер Каудерийг Миссури рүү илгээхдээ түүнтэй хамт “үнэнч мөн итгэлтэй” (1-р шүлэг) хүн явах ёстой хэмээн хэлсэн бөгөөд тиймээс Тэрээр Жон Витмерийг мөн явуулсан гэдгийг хүүхдүүдэд хэл. Үнэнч мөн итгэлтэй байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Бурхан биднийг бусдыг адислахад ашиглаж болохын тулд бид хэрхэн өөрсдийгөө үнэнч мөн итгэлтэй байлгахад анхаарч болох вэ?

  • “Үнэнч мөн итгэлтэй” гэж боддог, таньдаг хүнийхээ талаар ярихад хэдэн хүүхдийг урь. Тэр хүн үнэнч мөн итгэлтэй гэдгийг тэд хэрхэн мэддэг вэ? Тэр үед Жон Витмер үнэнч мөн итгэлтэй байсан тул Их Эзэн түүнд итгэл хүлээлгэсэн гэдгийг олж харахад тэдэнд тусал (Сургаал ба Гэрээ 69:1–2-ыг үзнэ үү). “Би Есүс шиг байхыг хичээнэ” (Хүүхдийн дууны ном, 40–41) гэх мэт Аврагчийн адил үнэнч мөн итгэлтэй байхыг урамшуулсан дууг хамтдаа дуул.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Гэрийнхээ хэн нэгэнд Сургаал ба Гэрээ гэж юу болохыг, хаанаас ирсэн, яагаад тэдэнд чухал болохыг тайлбарлахад хүүхдүүдийг урь.

Заах чадвараа сайжруулах

Заадаг хүүхдүүдийнхээ насанд тохируулан үйл ажиллагаануудаа өөрчил. Бага насны хүүхдүүдийг хуваалцахад урихдаа арай их удирдамж заавар өгөх хэрэгтэй байж болно. Том хүүхдүүд илүү их туршлагажиж, бодол санаагаа илүү сайн хуваалцдаг байж болох юм. Үйл ажиллагааг төлөвлөхдөө эдгээр ялгааг бодолцож үз.