Ирээд, Намайг дага
1-р сарын 14–20. Лук 2; Матай 2: Бид Түүнийг бишрэн шүтэхээр ирсэн


“1-р сарын 14–20. Лук 2; Матай 2: Бид Түүнийг бишрэн шүтэхээр ирсэн?,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“1-р сарын 14–20. Лук 2; Матай 2,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2019

Тэмээгээр аялж буй мэргэд

Дана Марио Вүүд, Бүгд Түүнийг магтъя

1-р сарын 14–20

Лук 2; Maтай 2

Бид Түүнийг бишрэн шүтэхээр ирсэн

Эхлээд Maтай 2 болон Лук 2-ыг унш. Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм нь эдгээр бүлгийг ойлгоход танд туслах бөгөөд заах санааг өгнө.

Cэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Христийн төрөлтийн талаар санаж байгаа зүйлээ ярьж өгөхийг хүүхдүүдээс хүс. Тэдэнд уг түүхийн аль хэсэг таалагддаг вэ?

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Бага насны хүүхдүүдэд зориулав

Лук 2:1–14

Есүс мэндэллээ.

Есүс энэ дэлхий дээр төрж, бидний Аврагч болохын тулд Тэнгэрлэг Эцэг болон гэрээ орхисон юм. Та Христийн төрсөн тухай түүхийг санахад хүүхдүүдэд хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Христийн төрсөн түүхийг уншихдаа хүүхдүүдийг уг түүхийг өөрсдөө жүжигчлэн үзүүлэхэд урь эсвэл энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг ашигла. Мөн Шинэ Гэрээний түүхүүд-ийн х. 19–21 дээрх “Бүлэг 5: Есүс Христ мэндэлсэн нь”-ийг эсвэл холбогдох видео бичлэгийг үзүүлнэ үү (LDS.org).

  • Христийн төрөлтийг үзүүлсэн тоглоом байдаг бол түүнийгээ авчраад, Есүс Христийн төрсөн түүхийг тэдэнд ярьж өгөхдөө хэсгүүдийг нь зохих газруудад байрлуулахад хүүхдүүдийг урь. Та мөн Христийн төрөлтийн тухай зургийг үзүүлж болно (жишээлбэл, Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймыг үзнэ үү). Христийн төрөлтийг үзүүлсэн тоглоом дээрх хүмүүсийг заагаад, хүн бүрийн тухай мэддэг зүйлээ хуваалцахад хүүхдүүдийг урь.

  • Есүсийн төрсөн тухай хүүхдүүдийн дуртай дуунуудыг хамт дуул. Үүнийг хийхдээ Аврагчийн тухай гэрчлэлээ хуваалцах боломжийг хайж, яагаад Есүсийг хайрладаг болохоо хуваалцахад хүүхдүүдийг урь.

Матай 2:1–12

Би Есүст сайн бэлэг өгч чадна.

Мэргэн хүмүүс Есүст алт, гүгэл, мир бэлэглэв. Та тэд ч бас хайр, үйлчлэл, дуулгавартай байдал гэх мэт бэлгийг Есүст өгч болно гэдгийг хүүхдүүдэд заахын тулд энэ түүхийг хэрхэн ашиглаж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Maтай 2:1–12 дээрх түүхийг уншиж байхдаа мэргэн хүмүүсийн зургийг хүүхдүүдэд үзүүл. Та мөн Мэргэд бэлэг өгөв (LDS.org) зургийг үзүүлж болно.

  • Есүст өгч болох бэлгийг төлөөлсөн зураг, эд зүйлсийг бэлэг байдлаар баглаж боо. Бэлгүүдийг задлахад хүүхдүүдийг туслахыг уриад, бид эдгээр бэлгийг Аврагчид хэрхэн өгдгийг ярилц.

  • “Сайн найз байх” эсвэл “залбирах” гэх мэт Есүст өгч болох бэлгүүдээ жагсааж бичихэд хүүхэд бүрд тусал. Хүүхдүүдийг жагсаалтаа ангийнхантайгаа хуваалцаад, энэ долоо хоногт хэрэгжүүлэх нэг зүйлийг сонгоход урь.

Лук 2:40–52

Есүс надтай адил хүүхэд байсан.

Аврагчийн хүүхэд насны тухай суралцах нь заадаг хүүхдүүдэд тань өөрсдийгөө Түүнтэй холбоход тусалж болох юм. Одоо Есүстэй адил байх талаар эдгээр шүлгээс юу сурч болохыг хүүхдүүдээс асуу.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Тойрог дахь өсвөр үеийнхний нэгнээс нь ангид ирээд, Есүс залуу хөвгүүн байхдаа ариун сүмд зааж байсан түүхийг хуваалцахад урь.

  • Хэдэн хүүхдээс нялх байсан үеийнхээ зургуудыг авчирч үзүүлэхийг урьдчилан хүс. Тэд хэрхэн өсөж том болсныг асуу. Есүсийн өсөж том болсон зарим жишээнээс хуваалц (Лук 2:40,  52-ыг үзнэ үү). Хүүхдүүдтэй хамт Children’s Songbook номын  55-р хуудсан дээрх “Jesus Once Was a Little Child” дууг эсвэл Аврагчийн тухай өөр дуу дуул.

  • Лук 2:52-ыг уншаад, “мэргэн ухаан” ба “бие” гэдэг нь ямар утгатай үгс болохыг тайлбарла. Мэргэн ухаан нь өсөж, Бурханы болон олны тааллыг олох гэдэг нь ямар утгатай болохыг харуулах үйлдэл хийхийг та хүүхдүүдээс хүсэж болно. Жишээлбэл, тэд ном уншиж эсвэл тусламж хэрэгтэй хүнд тусалж байна гэх мэт үйлдэл үзүүлж болох юм.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Том хүүхдүүдэд зориулав

Лук 2:1–21; Maтай 2:1–2

Эртний бошиглогчид Аврагчийн төрөхийг зөгнөн хэлсэн.

Бошиглогчид ба итгэгчид Аврагчийн төрөхийг олон зууны туршид харуулдан хүлээж байсан. Энэ үнэнийг ойлгох нь Аврагчийн амьдрал ба тохинуулалд илүү их талархахад хүүхдүүдэд тусалж чадна.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Төрсөн өдөр эсвэл баяр ёслол гэх мэт хүсэж хүлээдэг зүйлсийнхээ талаар ярихыг хүүхдүүдээс хүс. Хүүхдүүдээр Хиламан 14:2–5-ыг уншуулаад, бошиглогчдын хүсэн хүлээж байсан зүйлийг олуул.

  • Аврагчийн төрөлтийн тухай зарим бошиглолыг хамт унш (Исаиа 7:14; 9:6; 1 Нифай 11:18; Хиламан 14:5-ыг үзнэ үү). Эдгээр бошиглолд орсон нарийн тодорхой зүйлсийг жагсаан бичиж мөн тэдгээрийн биелэлтийг Лук 2:1–21 ба Maтай 2:1–2-оос олоход хүүхдүүдэд тусал.

  • Хүүхдүүдийг Христийн төрөлтийн хэсгээс зураад, Есүсийн мэндэлсэнд талархдаг шалтгаанаа хуваалцахад урь.

Мариа, Иосеф, Симеон нар бяцхан Есүсийн хамт

Грэг K.Oлсэн, Симеон бяцхан Христийг бишрэн хүндэтгэсэн нь

Лук 2:40, 52

Есүс надтай адил хүүхэд байсан.

Таны заадаг хүүхдүүдэд Есүстэй адил өөрсдийгөө бэлтгэх чухал зорилго бий. Тэд Есүсийн үлгэр жишээнээс юу сурч болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Та Лук 2:40, 52-ыг уншиж байхдаа Есүсийн хийсэн зүйлийг олж сонсохыг хүүхдүүдэд хэл. Хүүхдүүдийг бага байсан үетэйгээ харьцуулбал чухам юугаараа өсөж том болсноо хуваалцахад урь. Сайн мэдээг бага багаар сурч мэдсэн туршлага, гэрчлэлээ хуваалц.

  • Лук 2:40, 52 дээрх хэллэгийг харуулсан үйл ажиллагаануудыг хийж гүйцэтгэ. Жишээлбэл, та хүүхэд бүрийн өндрийг хэмжиж (“Есүсийн бие … өссөөр байсан”) эсвэл тэднээр дуртай судрыг нь хуваалцуулж болно (“мэргэн ухаан нь өссөөр байсан”). Юугаараа өсөж том болж байгаагаа тэмдэглээд, үүнийгээ гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахад хүүхдүүдэд тусал.

  • Лук 2:40, 52-ыг уншсаныхаа дараа Есүс тэдний насан дээр байхдаа ямар байсан гэж бодож байгаагаа хуваалцахад хүүхдүүдийг урь. Тэрээр эхдээ хэрхэн ханддаг байсан бэ? Ах, эгч, дүүдээ хэрхэн ханддаг байсан бол?

Лук 2:41–52

Би Есүсийн үлгэр жишээг дагаж чадна.

Есүс залуу хөвгүүн байхдаа ч ариун сүмд настай хүмүүст зааж байсан. Үүний адил, ангийн тань хүүхдүүдэд эргэн тойрныхоо хүмүүст заах зүйл олон байгаа.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Нэг хүүхдийг Лук 2:41–52 дахь түүхийг товчилж ярихаар бэлдэж ирэхэд урь. Уг түүхийг ойлгоход хүүхдүүдэд туслахын тулд “Эцэгийн ажил” гэдэг нь ямар утгатай болохыг заа. Жишээлбэл, та өөрийнхөө эсвэл эцэг эхийнхээ хийдэг ажлыг хэлж болно. Есүсийн дэлхий дээрх эцэг Иосефын “ажил” юу байсан бэ? (Матай 13:55-ыг үзнэ үү). Тэнгэрлэг Эцэгийнх нь ажил юу байсан бэ? (Лук 2:46–49 мөн Moсе 1:39-ийг үзнэ үү).

  • Хүүхдүүдтэй хамт Лук 2:46–49-ийг уншаад, “Есүс хэрхэн ‘Эцэгийнхээ ажлыг’ хийж байсан бэ?” гэж асуу. Тэнгэрлэг Эцэгийн ажлыг хийхэд тусалж болох арга замуудыг самбар дээр жагсаах эсвэл зурахад хүүхдүүдэд тусал.

  • Залуу хөвгүүн байсан Есүстэй адил тэд ч гэсэн сайн мэдээг зааж чадна гэсэн итгэлтэй болоход нь хүүхдүүдэд туслахын тулд Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлоос нэг нэгэндээ нэг зарчим зааж дадлага хийхэд тэдэнд тусал.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Хүүхдүүдийг Христийн төрөлтийн тухай сурсан зүйлээ эцэг эхдээ заахад урь.

Заах чадвараа сайжруулах

Хүүхдүүд сониуч байдлаар мөн янз бүрийн арга замаар суралцдаг. Хүүхдүүд шинэлэг, олон янзын үйл ажиллагаагаар дамжуулан суралцах дуртай. Тэдэнд хөдөлж, бүх мэдрэхүйгээ ашиглаж, судлахад туслах үйл ажиллагаануудыг ашигла. (Аврагчийн арга барилаар заах нь, 25–26-г үзнэ үү.)

үйл ажиллагааны хуудас: Тэжээлийн тэвшин дотор буй Есүс