Ирээд, Намайг дага
1-р сарын 21–27. Иохан 1: Бид Мессиаг оллоо


“1-р сарын 21–27. Иохан 1: ‘Бид Мессиаг оллоо,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“1-р сарын 21–27. Иохан 1,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2019

Зураг
Галт тэрэгний буудал дээр сайн мэдээг хуваалцаж буй эмэгтэй

1-р сарын 21–27

Иохан 1

Бид Мессиаг оллоо

Та Иохан 1-ийг уншиж байхдаа хүлээн авсан сүнслэг өдөөлтөө бичиж тэмдэглэ. Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм энэ бүлгийг ойлгоход тань тусална. Дараах санал болгосон үйл ажиллагаанууд нь Иохан 1 дээрх зарчмуудаас суралцахад хүүхдүүдэд туслах санаануудыг танд өгнө. Шаардлагатай бол том хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагаануудыг бага насны хүүхдүүдэд зориулан өөрчилж болно.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Та Есүсийн талаар мэддэг зүйлээ хуваалцахад нь хүүхдүүдэд туслахын тулд Түүний Иохан 1-д дүрсэлсэн үүргүүдийг биелүүлж байгаа зургуудыг үзүүлж болно. Дараа нь болж буй үйл явдлыг дүрслэхийг тэднээс хүс (дэлхийг бүтээж байна эсвэл сайн мэдээг зааж байна гэх мэт).

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Бага насны хүүхдүүдэд зориулав

Иохан 1:1–2

Есүс төрөхөөсөө өмнө Тэнгэрлэг Эцэгтэй хамт амьдарч байсан.

Тэрээр мөнх бус байдлын өмнөх оршихуйд Бурхантай хамт амьдарч байсан гэдгийг Иохан заасан. Бид ч бас төрөхөөсөө өмнө Бурхантай хамт амьдарч байсан (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign эсвэл Liahona, 2010 оны 11-р сар, 129-ийг үзнэ үү). Та энэ үнэнийг хүүхдүүдэд хэрхэн заах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Иохан 1:1 дээрх “Үг” гэдэг нь Есүс гэдгийг тайлбарла. Уг шүлгийг чанга уншаад, “Үг” гэж унших бүрд “Есүс” гэж хэлэхийг хүүхдүүдээс хүс. Мөнх бус амьдралын өмнөх амьдрал хэмээх зураасан зургийг үзүүл (LDS.org). Есүс Христ энэ дэлхийд ирэхээсээ өмнө Тэнгэрлэг Эцэгтэй хамт амьдардаг байсан гэдгийг тайлбарла.

  • Бид бас дэлхийд ирэхээсээ өмнө Тэнгэрлэг Эцэгтэй хамт амьдарч байсан гэдгийг хүүхдүүдэд заа. Та “Оршил: Тэнгэрлэг Эцэгийн маань төлөвлөгөө,” Шинэ Гэрээний түүхүүд, 1–5; холбогдох видео бичлэг (LDS.org); эсвэл Судруудын удирдамж, “Мөнх бус байдлын өмнөх амьдрал,” scriptures.lds.org-ийг ашиглаж болно.

  • Нэг аав эсвэл ээжийг бяцхан хүүхдээ ангид авчрахад уриад, энэ боломжийг ашиглан, төрөхөөсөө өмнө бид Тэнгэрлэг Эцэгтэй хамт сүнсэн хүүхдүүдийнх нь хувьд тэнгэрт амьдарч байсан гэдгийг заа.

Иохан 1:3

Есүс бүх зүйлийг бүтээсэн.

Их Эзэний бүтээлүүдийн нэг гэдгээ мэдээд олон хүүхэд дуртай байна. Бүтээгчийн хувьд гүйцэтгэсэн Христийн үүргийг мэдэх нь Түүнийг бишрэн хүндэтгэх тэдний мэдрэмжийг өсгөн нэмэгдүүлнэ.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Иохан 1:3-ыг хүүхдүүдтэй хамт уншаад, Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав доторх энэ долоо хоногийн тоймоос зургийг үзүүл. “Бүх юм [Есүс Христээр] бий болсон” гэсэн өгүүлбэрийг цээжлэхэд хүүхдүүдэд тусал.

  • Хүүхдүүдтэй хамт гадаа гарч алх. Хүүхдүүдээр харж байгаа бүтээлүүдийг нь ээлжлэн дүрслүүлээд, дүрсэлж байгаа зүйлийг нь таахыг ангийнхнаас хүс.

  • Эргэн тойронд нь байгаа бүтээлүүдийг арчилж тордох арга замыг бодож олохыг хүүхдүүдээс хүс.

Зураг
ойд нар жаргаж байгаа нь

Есүс Христ энэ дэлхийг болон үүн дээрх бүх зүйлийг бүтээсэн.

Иохан 1:35–51

Би бусдыг Христэд ирж, Түүний тухай суралцахад урьж болно.

Иохан 1 нь Есүс бол Бурханы Хүү гэдгийг “ирж мөн хар” хэмээн хүмүүсийг урьсан шавь нарынх нь цэдгийг агуулдаг. Бага насны хүүхдүүд ч гэсэн энэ жишээг дагаж чадна.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Иохан Есүсийн тухай Андрейд хэрхэн заасныг тайлбарлаад, дараа нь Андрей Петрт хэрхэн заасныг ярь (Иохан 1:35–42-ыг үзнэ үү). Сүмийн талаар хэрхэн олж мэдсэнээ хуваалц эсвэл нэг шинэ гишүүнийг Сүмийг хэрхэн мэддэг болсноо хуваалцахад урь.

  • Филип Натанаелыг “ирж, хар л даа” хэмээн урьж байгаа түүхийг хуваалц (Иохан 1:43–51). Есүсийн зургийг хайрцган дотор нууж, нэг хүүхдийг “ирж, хараад,” харсан зүйлээ бусад хүүхдэд хэлэхэд урь.

  • Хүүхдүүдээр энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг будуулаад, үүнийгээ ашиглан хэн нэгнийг Есүсийн тухай суралцахад урихад тэднийг урамшуул.

  • Нэг хүүхдийг хэн нэгэнтэй тоглоом эсвэл бэлэг хуваалцаж байсан тохиолдлынхоо талаар хуваалцахад урь. Бид сайн мэдээг хэрхэн хуваалцаж болох вэ? Найзтайгаа сайн мэдээг хуваалцсан хүүхдийн түүхийг ярь. Жишээлбэл, Жошуагийн тухай ахлагч M.Рассэлл  Баллардын хуваалцсан түүх (“Following Up,” Ensign, 2014 оны 5-р сар, 78–81) эсвэл “Эцсийн үр дүнг үзэх хүртэл хамт явах,” 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 94–97).

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Том хүүхдүүдэд зориулав

Иохан 1:1–5

Есүс Христ төрөхөөсөө өмнө Тэнгэрлэг Эцэгтэй хамт амьдарч байсан.

Тэрээр төрөхөөсөө бүр өмнө Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд нэн чухал үүрэг гүйцэтгэсэн. Иохан 1:1–5-ыг унших үед тань Христийн мөнх бус байдлын өмнө хийсэн ажлын юу нь танд онцгой сэтгэгдэл төрүүлсэн бэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Есүс төрөхөөсөө өмнө юу хийсэн тухай ямар нэг зүйл мэдэх эсэхийг хүүхдүүдээс асуу. Тэднийг Иохан 1:1–5-аас хариултаа хайж олоход урь. Иосеф Смитийн Орчуулга, Иохан 1:1–5-ыг (Библийн хавсралт дахь) харах нь тустай байж болно.

  • “Оршил: Тэнгэрлэг Эцэгийн маань төлөвлөгөө,” Шинэ Гэрээний түүхүүд, х. 1–5-ыг хүүхдүүдтэй хуваалц эсвэл холбогдох видео бичлэгийг (LDS.org) үзүүл. Есүс Христийн талаар юу олж мэдсэнийг хүүхдүүдээс асуу.

  • Хэдэн суралцагчийг хийж бүтээсэн ямар нэг зүйлээ ангидаа үзүүлэх эсвэл дүрслэхээр бэлдэж ирэхэд урь. Их Эзэний зарим бүтээлийн зургуудыг үзүүлээд, Иохан 1:3-ыг ашиглан Есүс Христ бүх зүйлийг бүтээсэн гэдгийг тайлбарла.

Иохан 1:4–9

Есүс Христ бол миний гэрэл.

Гэрлийн бэлгэ тэмдэг нь Аврагчийг болон Түүний сайн мэдээг ойлгоход хүүхдүүдэд тусална. Дэлхий ертөнц харанхуй мэт санагдах үед Аврагчийн гэрлийг эрэлхийлэх сэдлийг та хүүхдүүдэд хэрхэн төрүүлж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдийг Дуулал 27:1; Иохан 1:4–9; Moзая 16:9; Сургаал ба Гэрээ 39:1–2-ыг уншаад, эдгээр сударт нийтлэг хэрэглэсэн үг хэллэгүүдийг хайж олоход урь. Есүс Христ хэрхэн гэрэлтэй адилхан бэ?

  • Аврагчийн зургийг мөн гар чийдэн гэх мэт гэрэл гаргадаг ямар нэг зүйлийг үзүүл. Есүс Христ хэрхэн эдгээр зүйлтэй адилхан бэ? Бид хэрхэн Түүний гэрлийг бусадтай хуваалцаж болох вэ? Хамтдаа Hymns номын  89-р хуудсан дээрх “The Lord Is My Light” дууг эсвэл сайн мэдээний гэрлийн тухай өөр нэг дуу дуул.

  • Харанхуйд байхдаа эсвэл айсан үедээ юу хийдгийг хүүхдүүдээс асуу. Тэд айсан үедээ үргэлж Аврагчид хандаж болно гэдгийг гэрчил.

Иохан 1:35–51

Есүс Христийг дагагчийн хувьд би бусдыг Түүнийг дагахад урьдаг.

Бусдыг Аврагчийн тухай суралцахад урихад хүүхдүүдийг урамшуулахын тулд Иохан 1:35–51 дээрх жишээнүүдийг хэрхэн ашиглаж болох талаар бодож үз.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдэд Иохан 1:35–51-ийг судлан, бусдыг Аврагчийн талаар суралцахад урих талаар хүмүүсийн хэлсэн зүйлсийг олж мэдэхэд тусал. Түүний тухай суралцахад найзыгаа урихдаа хэлж болох зүйлийг хэлүүлэн тэднээр дадлага хийлгэ.

  • Найзаа эсвэл гэр бүлийн гишүүнээ Есүс Христийн тухай илүү ихийг суралцахад урихдаа энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг ашиглан урилга хийхийг хүүхдүүдээс хүс.

  • Хүүхдүүдэд хайрладаг дуртай зүйлийнхээ талаар ангийнхандаа ярих боломж олго. Сайн мэдээг хуваалцах нь хайрладаг зүйлийнхээ талаар бусадтай хуваалцахтай адил байж болно гэдгийг олж харахад хүүхдүүдэд тусал. Та “Good Things to Share” видео бичлэгийг хуваалцаж болно (LDS.org).

Зураг
суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Хайрладаг хэн нэгнээ Есүс Христийн тухай илүү ихийг суралцахад урихад нь хүүхдүүдийг урамшуул.

Заах арга барилаа сайжруулах

Энэ түүхийг төсөөлөн бодоход хүүхдүүдэд тусал. Сайн мэдээний уран зураг, зураг, видео бичлэг, хүүхэлдэй, богино жүжигчилсэн үзүүлбэр ашиглан уг түүхийг дүрслэн үзүүл.

Зураг
үйл ажиллагааны хуудас: Есүс Христээс суралц

Хэвлэх