Ирээд, Намайг дага
1-р сарын 28-аас 2-р сарын 3. Maтай 3; Maрк 1; Лук 3: ‘Эзэний замыг бэлтгэгтүн’


“1-р сарын 28-аас 2-р сарын 3. Maтай 3; Maрк 1; Лук 3: ‘Эзэний замыг бэлтгэгтүн’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“1-р сарын 28-аас 2-р сарын 3. Матай 3; Maрк 1; Лук 3,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2019

Иохан Баптист Есүст баптисм хүртээсэн нь

Иллинойн Науву ариун сүмийн өнгөт шилэн цонх, Том Холдман

1-р сарын 28-аас 2-р сарын 3

Maтай 3; Maрк 1; Лук 3

“Эзэний замыг бэлтгэгтүн”

Та Иохан Баптист, Есүс Христ хоёрын баптисмын тухай уншиж байхдаа хүлээн авсан сүнслэг өдөөлтүүдээ бичиж тэмдэглэ. Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага эдгээр судрыг ойлгоход мөн ангийн гишүүдийнхээ бие даан суралцах үйл явцыг дэмжихэд тань тусална.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Аль хэдийн сурч мэдсэн зүйлээ хуваалцах боломжийг хүүхдүүдэд олгохын тулд тэдэнд Есүсийн баптисм хүртэж байгаа зургийг үзүүлээд, зурган дээр юу болж байгааг мөн баптисм хүртэх талаар ямар бодолтой байдгаа ярихыг тэднээс хүс.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Бага насны хүүхдүүдэд зориулав

Матай 3:13–17

Би Есүстэй адил баптисм хүртэж чадна.

Та баптисм хүртэхэд бэлдэхэд нь хүүхдүүдэд туслахын тулд Есүсийн баптисмын түүхийг хэрхэн ашиглаж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Аврагчийн баптисмын түүхийг товчхон ярь (Maтай 3:13–17; мөн Шинэ Гэрээний түүхүүд-ийн х. 26–29 дээрх “Бүлэг 10: Есүс баптисм хүртсэн нь” эсвэл LDS.org дээрх холбогдох видео бичлэгийг үзүүлнэ үү). Уг түүхийг хэд хэдэн удаа давтан яриад, санаж байгаа тодорхой зүйлсээ хуваалцахад хүүхдүүдийг урь. Есүс санваарын эрх мэдэлтэй нэгнээр усанд умбуулалтаар баптисм хүртсэн гэдгийг тайлбарла.

  • Есүсийн баптисм хүртэж байгаа зураг болон энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг үзүүл. Хүүхдүүдээр хоёр зургийн ижил төстэй талуудыг олуул.

  • Та хүүхдүүдийн баптисм хүртэхдээ өгдөг амлалтуудыг уншиж болно (Moзая 18:8–10; С ба Г 20:37; Итгэлдээ үнэнч байх нь, 45). Эдгээр зүйлийн алийг нь одоо хийж байгааг тэднээс асуу.

  • Бишопын зөвлөлийн нэг гишүүнийг хүүхдүүдэд хандан баптисм хүртэхээс өмнө тэдэнтэй хийх баптисмын ярилцлагын талаар ярихад урь.

  • Хүүхдүүдтэй хамт Children’s Songbook номын 100–101-р хуудсан дахь “Baptism” дууг дуул. Уг дууг сайн мэддэг нэг хүүхдээс бусад хүүхдийг дуулах үед удирдахыг хүсэж болно.

Баптисм хүртэж буй охин

Бид баптисм хүртсэнээр Есүсийн үлгэр жишээг дагадаг.

Maтай 3:11, 16

Ариун Сүнс надад тусалдаг.

Хүүхдүүд баптисм хүртэхээс гадна Ариун Сүнсний бэлэг хүлээн авахаар бэлтгэж байгаа. Та тэдэнд хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Maтай 3:11, 16-г ашиглан Есүсийг баптисм хүртэх үед Ариун Сүнс Түүн дээр бууж ирсэн (энэ үйл явдал болсны тэмдэг болж тагтаа бууж ирсэн) гэдгийг заа. Ариун Сүнсний бэлэг (Сайн мэдээний зургийн цуглуулга, х. 105) зургийг үзүүлээд, бид гишүүнээр батлуулах үедээ Ариун Сүнсний бэлэг хүлээж авдаг гэдгийг тайлбарла.

  • Есүсийн зураг, зөөлөн хөнжил, луужин гэх мэт зүйл дотор нь хийсэн хайрцаг авчир. Хүүхдүүдийг нэг зүйл сонгоход уриад, дараа нь тэдгээр нь Ариун Сүнсний бидэнд тусалдаг арга замыг буюу Есүсийн тухай гэрчлэн, биднийг тайтгаруулж (Иохан 15:26-г үзнэ үү), бидэнд зөв замыг зааж өгдөг (2 Нифай 32:5-ыг үзнэ үү) болохыг төлөөлдөг гэдгийг хуваалц.

  • Ариун Сүнснээс тусламж хүлээн авсан хувийн туршлагаасаа хуваалц.

  • Хүүхдүүдийг Children’s Songbook номын  105-р хуудсан дээрх “The Holy Ghost” дууг дуулж байхдаа Ариун Сүнсний бидэнд тусалдаг арга замуудыг олж мэдэхэд урь.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Том хүүхдүүдэд зориулав

Maтай 3

Би Аароны санваарын ёслолуудын ачаар адислагдсан.

Иохан Баптист Аароны санваарыг атгадаг байсан учраас энэ хичээл бол Аароны санваарын тухай хүүхдүүдэд зааж мөн үүгээр дамжуулан эрэгтэй, эмэгтэй хүмүүст ирдэг адислалууд болон хүч чадлыг олж харахад нь туслах сайхан боломж юм.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Сургаал ба Гэрээ 20:46, 58–60; 84:111-ийг ашиглан хүүхдүүдийг Аароны санваарын үүргүүдийн жагсаалт гаргахад урь. Аароны санваартай пристүүд “баптисм хүртээж, мөн ариун ёслолыг гүйцэтгэж” чадна гэдгийг тайлбарла. Прист, багш, диконууд “зааж, мөн Христэд ирэхэд бүхнийг урьдаг” (С ба Г 20:46, 59). Иохан эдгээр үүргийг хэрхэн биелүүлж байгаа жишээг Maтай 3-аас олж харахыг хүүхдүүдээс хүс. Бид хэрхэн Иоханы адил бусдыг Христэд ирэхэд урьж чадах вэ?

  • Баптисмын болон ариун ёслолын ёслолуудыг гүйцэтгэж буй Аароны санваартнуудын зургийг үзүүл (Сайн мэдээний зургийн цуглуулга, х. 103, 108). Эдгээр ёслол нь Есүс Христ болон Түүний Цагаатгалыг хүлээн авахад биднийг хэрхэн бэлтгэдэг талаар ярилц.

  • Хамтдаа Сургаал ба Гэрээ 13:1-ийг уншаад, Иохан Баптист Иосеф Смитэд Аароны санваарыг сэргээж өгсөн гэдгийг тайлбарла. Аароны санваар сэргээгдсэнээр тэд хэрхэн адислагдсаныг хүүхдүүдээс асуу.

Maтай 3:13–17; Лук 3:2–18

Би баптисмын гэрээгээ сахиж чадна.

Есүсийн баптисмын түүх бол баптисмын гэрээнүүдээ эргэн санаж, тэдгээрийг сахих амлалтаа шинэчлэхэд хүүхдүүдэд туслах сайхан боломж мөн.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хоёр хүүхдээс Лук 3:7–9, 15–17-г уншихыг хүс. Нэг нь Иохан Баптистын үгийг, нөгөөх нь бусад үгийг уншиж болно. Шүлэг бүрийн дараа түр зогсоод, уг шүлэг ямар утгатай болохыг хүүхдүүдэд ойлгоход тусал.

  • Хүүхдүүдийн баптисм хүртэхдээ хийсэн гэрээнүүдийг Moзая 18:8–10 ба Сургаал ба Гэрээ 20:37-оос унш. (Мөн Итгэлдээ үнэнч байх нь, 43–46-г үзнэ үү.) Хүүхдүүдийг эдгээр судрыг энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсан дээрээ бичихэд урь.

  • Баптисмын гэрээнүүдийг маань төлөөлсөн үг хэллэгийг эсвэл зурагтай хоёр хоёроор нь ижилсүүлдэг хэд хэдэн карт хийж бэлд. Картуудыг доош харуулж тавь. Хүүхдүүдийг картыг хоёр хоёроор нь ээлжлэн дээш харуулж тавин, ижилсүүлэхэд урь. Картуудыг ижилсүүлсэн бол хүүхдүүдийг уг гэрээг ямар арга замаар сахисан талаараа хуваалцахад урь.

  • Баптисмын гэрээнүүдээ сахиснаар хэрхэн адислагдсанаа хуваалц.

Maтай 3:11, 16

Ариун Сүнс намайг удирдан чиглүүлж чадна.

Хүүхдүүд Ариун Сүнсний удирдамжийг хэрхэн таньж мөн дагахад суралцаж байгаа. Баптисмын гэрээнүүдээ сахих нь тэдэнд энэ удирдамжийг хүлээн авахуйц зохистой байхад нь тусална гэдгийг та хэрхэн зааж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхэд бүрээс С ба Г 6:23; 8:2–3 зэрэг судруудын аль нэгийг сонгон уншаад, Ариун Сүнс бидэнтэй хэрхэн ярьдгийг тайлбарлахыг хүс.

  • Нэг хүүхдээс Матай 3:11-ийг уншихыг хүс. Ариун Сүнс хэрхэн галтай адил байдаг вэ? Жишээлбэл, гал нь тав тухтай байлган мөн гэрэл гаргаж, биднийг хөтлөн удирддаг (Иохан 15:26; 2 Нифай 32:5-ыг үзнэ үү).

  • Хүүхдүүдийг нүдээ аниад алгаа дэлгэхэд урь. Дараа нь тэдний алгыг өдөөр юм уу утсаар ирвэгнүүл. Үүнийг мэдэрмэгц энэ тухай хэлэхэд тэднийг урь. Энэ үйл ажиллагаа Ариун Сүнсний өдөөлтийг таних талаар юу зааж байна вэ?

  • Хүүхдүүдийг Ариун Сүнстэй холбоотой олж авсан туршлагаасаа хуваалцахад урь. Яагаад гэрээнүүдээ сахих нь Ариун Сүнсний удирдамжийг хүлээн авахад бидэнд тусалдаг вэ?

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Хүүхдүүдийг эцэг эх эсвэл гэр бүлийнхээ гишүүдээс баптисмынх нь тухай асуухад урамшуул.

Заах чадвараа сайжруулах

Хувийн илэрхийлэлт эрэлхийл. Эдгээр тоймыг заах үедээ тэдгээрийг зайлшгүй дагах удирдамж гэж битгий бод. Үүний оронд та заадаг хүүхдүүдийнхээ хэрэгцээний талаар бодож байхдаа сүнслэг удирдамж хүлээн авах санаа болгон ашигла. (Аврагчийн арга барилаар заах нь, 7-г үзнэ үү.)

үйл ажиллагааны хуудас: Би Есүстэй адил баптисм хүртэж чадна.