Ирээд, Намайг дага
2-р сарын 4–10. Maтай 4; Лук 4–5: ‘Эзэний Сүнс Над дээр байна’


“2-р сарын 4–10. Матай 4; Лук 4–5: ‘Эзэний Сүнс Над дээр байна’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“2-р сарын 4–10. Maтай 4; Лук 4–5,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2019

Зураг
Христ Сатаныг ялсан нь

Робэрт T.Баррэтт, Христ Сатаныг ялсан нь

2-р сарын 4–10

Maтай 4; Лук 4–5

“Эзэний Сүнс Над дээр байна”

Энэ хичээлд бэлтгэхдээ эхлээд Maтай 4 ба Лук 4–5-ыг унш. Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага эдгээр бүлгийг ойлгоход тань туслах бөгөөд энэ тойм танд заах санаа өгнө.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Есүсийн зургийг нэг нэгэндээ дамжуулахыг хүүхдүүдээс хүс. Хүүхэд бүр зургийг авсны дараа тэднийг Есүсийн дэлхий дээр байхдаа хийсэн ямар нэг зүйлийг хуваалцахад урь.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Бага насны хүүхдүүдэд зориулав

Maтай 4:1–11; Лук 4:1–13

Би Есүстэй адил зөвийг сонгож чадна.

Бага насны хүүхдүүд “нүгэл үйлдэж эс чадна” (С ба Г 29:47). Гэсэн хэдий ч, Сатаны уруу таталтыг эсэргүүцсэн Есүсийн түүх хүүхдүүдэд одооноос эхлэн зөвийг сонгоход тусална.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Матай 4:1–11-ээс Есүсийн уруу татагдсан түүхийг ярь. (Мөн Шинэ Гэрээний түүхүүдийн х. 30–31 дээрх “Бүлэг 11: Есүс уруу татагдсан нь” эсвэл LDS.org дээрх холбогдох видео бичлэгийг үзүүлнэ үү.) Тохиромжтой үед түүхийн дундуур “Есүсийг юу хийх хэрэгтэй гэж та нар бодож байна вэ?” гэж асуу.

  • Есүс Христийн зургийг үзүүлээд, бага насны хүүхдийн хийж болох сонголтуудыг дүрсэл. Зөв сонголт бүрд зураг руу нэг алхам ойртохыг хүүхдүүдээс хүс. Муу сонголт бүрд хойшоо нэг алхахыг хүс.

  • Шүлэгтэй тохирох зураг, эд зүйлс, үзүүлэх материалыг ашиглан хүүхдүүдэд Children’s Songbook номын 160–161-р хуудсан дээрх “Choose the Right Way” дууны үгийг сурахад тусал.

Лук 4:18–19

Есүс Христ бол миний Аврагч.

Лук 4:18–19-д Есүсийн тохинууллын үндсэн хэсгүүдийг жагсаасан байдаг. Та өөрсдийнх нь төлөө Түүний хийсэн зүйлд талархахад хүүхдүүдэд хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Лук 4:18–19-ийг хүүхдүүдэд уншиж өгөөд, Есүс Христ юу хийхээр дэлхий рүү илгээгдсэнийг тайлбарла (хүмүүст заах, тайтгаруулах, эдгээх). Тэрээр үүнийг хэрхэн таны төлөө хийснийг хуваалц.

  • Цөөн хүүхдийг эргэлзсэн, гунигласан, өвдсөн болж жүжиглэхэд урь. Бусад хүүхдээс тэдэнд туслахын тулд хийж болох зүйлсийг жүжигчлэн үзүүлэхийг хүс. Есүс Христ бидэнд зааж, биднийг тайтгаруулж мөн эдгээхээр ирсэн бөгөөд бид Түүний үлгэр жишээг дагах ёстой гэдгийг гэрчил.

  • Есүс тохинууллынхаа үндсэн хэсгүүдийг хийж гүйцэтгэж байгаа зургийг үзүүлээд (Сайн мэдээний зургийн цуглуулгыг үзнэ үү), Есүсийн юу хийж байгааг дүрслэхийг хүүхдүүдээс хүс. Түүнчлэн хүмүүс Есүстэй адил байхыг хичээж байгаа зургийг үзүүл (Сүмийн сэтгүүлүүдээс олж болно).

  • Нарийн цааснууд дээр “Есүс Христийн ачаар” (“Есүс Христийн ачаар” гэр бүл минь мөнхөд хамт байж чадна гэх мэт) гэж эхэлсэн өгүүлбэрүүдийг бич. Хүүхэд бүрийг цааснуудаас нэгийг авахад уриад, өгүүлбэрийг уншихад нь тусал.

Maтай 4:18–22; Лук 5:1–11

Есүс Христ биднийг “хүмүүсийн загасчин” болоход урьдаг.

“Намайг дага, Би та нарыг хүмүүсийн загасчин болгоно” (Maтай 4:19) хэмээсэн Аврагчийн урилга хүн бүрд, хүүхдүүдэд ч мөн адил хамаатай.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Maтай 4:18–22-ыг уншихдаа хоёр хүүхдийг Симон Петр, Андрей болж жүжиглэхэд урь. Энэ эрчүүд Есүсийг дагахын тулд юунаас татгалзсаныг олж тогтооход хүүхдүүдэд тусал.

  • Хүүхдүүдээр Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дахь зургийг ашиглан эдгээр шүлгийн түүхийг ээлжлэн яриул.

  • Хамтдаа Children’s Songbook номын  164-р хуудсан дээрх “I Will Follow God’s Plan” дууг дуул. Бид энэ дууллаас Есүс Христийг дагах талаар юу мэдэж авч болох вэ?

  • Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг ашиглан Есүсийг дагаснаар тэд хэрхэн “хүмүүсийн загасчид” болж болохыг хүүхдүүдтэй ярилц. Та бас ижилсүүлэх тоглоом тоглуулж болно. Тухайлбал: загас бүрээс хоёр хоёр ширхэгийг хайчилж аваад доош харуулж тавь. Хүүхдүүдийг зургийг нэг нэгээр нь ээлжлэн эргүүлж, хоёр ижил хэсгийг олоход урь.

Зураг
Есүс шавь нараа дуудав

Гари Эрнэст Смит, Христ хоёр дагалдагчаа дуудав

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Том хүүхдүүдэд зориулав

Maтай 4:1–11; Лук 4:1–13

Есүс уруу таталтыг эсэргүүцсэнээр надад үлгэр жишээ үзүүлсэн.

Есүс Христ ч бас Сатанд уруу татагдсан боловч огт бууж өгөөгүй. Та Түүний үлгэр жишээг дагахад хүүхдүүдэд хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Самбар дээр Сатаны уруу таталтууд ба Есүсийн хариу үйлдлүүд гэж бичсэн хүснэгт зур. Хүүхдүүдэд Maтай 4:1–11 ба Лук 4:1–13-ыг ашиглан хүснэгтийг бөглөхөд тусал. Хүүхдүүдээс Есүсийн үлгэр жишээг хэрхэн дагаж болохыг асуу.

  • Хүүхэд буруу сонголт хийхээр уруу татагдаж болох хэд хэдэн нөхцөл байдлыг бич. Хүүхдээр нэгийг сонгуулан уншуулаад, тухайн нөхцөл байдалд тэд хэрхэн уруу таталтыг эсэргүүцэж болох тухай ангиараа ярилц.

Матай 4:1–2

Мацаг барих нь Тэнгэрлэг Эцэгтээ ойр байхад надад тусалдаг.

Есүс тохинуулж эхлэхийнхээ өмнө мацаг барьж, “Бурхантай харилцсан” (Иосеф Смитийн Орчуулга, Maтай 4:2 [Maтай 4:2, зүүлт тайлбар c дээр]). Мацаг барих нь сүнслэг хүч чадал өгч, Тэнгэрлэг Эцэгт ойр байгаагаа мэдрэхэд тусална гэдгийг олж харахад хүүхдүүдэд тусал.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Нэг хүүхдийг Maтай 4:1–2-ыг зүүлт тайлбар дээрх Иосеф Смитийн орчуулгын засварыг ашиглан уншихад урь. Есүс “Бурхантай хамт байхын” тулд юу хийсэн бэ? Мацаг барих нь Тэнгэрлэг Эцэгтэй илүү ойрхон байхад тань хэрхэн тусалсныг хуваалц.

  • Өмнө нь мацаг барьж үзсэн хүүхдүүдийг туршлагаасаа хуваалцахад урь. Тэд мацаг барьж үзээгүй хүмүүст мацаг барилтыг хэрхэн тайлбарлах вэ?

  • Мацаг барилттай (яагаад, хэзээ эсвэл хэрхэн мацаг барих гэх мэт) холбоотой асуултуудыг жижиг цаасан дээр бичээд, нэг аяганд хий. Хүүхдүүдийг нэг асуулт аваад, хариулах гэж оролдоход урь. Мацаг барих талаар та эсвэл хүүхдүүд ямар туршлага хуваалцаж болох вэ?

Лук 4:16–22, 28–30

Есүс Христ бол миний Аврагч.

Аврагч амьдралыг тань хэрхэн адисалсан талаар тунгаан бод. Та хүүхдүүдийг өөрсдийн амьдрал дахь Аврагчийн нөлөөнд илүү их талархахад хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Нэг хүүхдийг Лук 4:16–30-ийг ангид товч ярихад бэлдэж ирэхэд урь. Шинэ Гэрээний түүхүүдийн х. 42–43 дээрх “Бүлэг 17: Назар хотын хилэгнэсэн хүмүүс”-ийг мөн холбогдох видео бичлэг (LDS.org) эсвэл “Jesus Declares He Is the Messiah” (LDS.org) видео бичлэгийг ашиглах нь тустай байж болох юм.

  • Хүүхдүүдтэй хамт Лук 4:18-ыг унш. Аврагчийн хийхээр ирсэн хэмээн хэлсэн зүйлсийн жагсаалт гаргахыг тэднээс хүс. Христийн эдгээр зүйлийг хийж байсан жишээг судраас эсвэл өөрсдийн амьдралаас хуваалцахад хүүхдүүдийг урь.

Maтай 4:18–22; Лук 5:1–11

Есүс Христ биднийг Өөрийг нь дагаж, “хүмүүсийн загасчид” болоход урьдаг.

Хүүхдүүд Аврагчийг дагаж, “хүмүүсийн загасчид” (Maтай 4:19) болох олон арга зам байдаг. Та тэдэнд бусдад үзүүлж болох сайн нөлөөг олж харахад хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдийг Maтай 4:18–22 ба Лук 5:1–11-ийг уншихад урь. Есүсийн шавь нар Түүний Өөрийг нь дагах урилгад хэрхэн хариулсан бэ? Бид тэдний үлгэр жишээг дагахын тулд юу хийж болох вэ?

  • Хүүхдүүдэд загасчлах хэрэгсэл эсвэл загасчны зураг үзүүл. “Хүмүүсийн загасчид” болно гэдэг нь ямар утгатай вэ? Бидэнд хүмүүсийн загасчид болоход туслах ямар ямар арга хэрэгсэл байдаг вэ?

Зураг
суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Хүмүүсийн загасчид байх талаар сурч мэдсэн зүйлээ гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахад хүүхдүүдийг урь.

Заах чадвараа сайжруулах

Хүүхдүүд Сүнсний нөлөөг таньж чадна. Есүс Христ болон Түүний сайн мэдээний тухай ярьж, дуулах үед мэдрэгддэг амар амгалан, хайр энэрэл, халуун дулаан мэдрэмж Ариун Сүнснээс ирдэг гэдгийг хүүхдүүдэд заа. Эдгээр мэдрэмж тэдний гэрчлэлийг хүчирхэгжүүлж чадна.

Зураг
үйл ажиллагааны хуудас: Есүс биднийг хүмүүсийн загасчид болоход урьдаг

Хэвлэх