Ирээд, Намайг дага
8-р сарын 26-аас 9-р сарын 1. 1 Коринт 8–13: ‘Та нар Христийн бие’


“8-р сарын 26-аас 9-р сарын 1. 1 Коринт 8–13: ‘Та нар Христийн бие’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“8-р сарын 26-аас 9-р сарын 1. 1 Коринт 8–13,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2019

Ариун ёслолын цуглаан

8-р сарын 26-аас 9-р сарын 1

1 Коринт 8–13

“Та нар Христийн бие”

Та 1 Коринт 8–13-ыг уншиж байхдаа эдгээр хэсгийн зарчмуудыг хэрхэн заах тухай Сүнсний өдөөлтийг сонс. Үйл ажиллагаа хийх санаануудыг бага насны болон том хүүхдүүдийн аль алинд тохируулж болно гэдгийг сана.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Өнөөдөр ариун ёслолын цуглааны үеэр Есүсийн тухай бодохын тулд юу хийснээ хуваалцахыг хүүхдүүдээс хүс.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Бага насны хүүхдүүдэд зориулав

1 Коринт 10:13

Тэнгэрлэг Эцэг надад зөв шударга сонголт хийхэд тусална.

Зөвийг сонгох үргэлж амар хялбар байдаггүй ч, Тэнгэрлэг Эцэг бидэнд зөв шударга сонголт хийхэд тусална.

Боломжит үйл ажиллагаанууд

  • 1 Коринт 10:13-ыг хүүхдүүдэд уншиж өгөөд, “соригдох” эсвэл “сорилт” гэсэн үгийг сонсох болгондоо арагш харахад тэднийг урь.

  • Хүүхдүүдэд зориулж зогс тэмдэг хий. Буруу сонголт хийх гэж байгаа хүмүүсийн тухай товч түүх хуваалц. Сонсож байхдаа уг түүхэнд гарч байгаа хүнийг буруу сонголт хийх болгонд тэмдгийг дээш өргөхөд тэднийг урь. Зөв сонголт нь юу байх байсан бэ? Тэнгэрлэг Эцэг тэдэнд зөв сонголт хийхэд туслах болно.

  • Есүсийн зургийг үзүүлээд, хүүхдүүдтэй хамт “Би Есүс шиг байхыг хичээнэ” (Хүүхдийн дууны ном, 40–41) гэх мэт Есүс Христийн тухай дууг дуул. Есүсийг санах нь бидэнд хэрхэн сайн сонголт хийхэд тусалдаг вэ? Эцэг эх, судар гэх мэт бидэнд сайн сонголт хийхэд тусалдаг бусад зүйлийн зургийг үзүүл. Хүүхдүүдэд сайн сонголт хийхэд юу тусалдаг талаар тэднээс суу.

1 Коринт 12:4, 7–11

Тэнгэрлэг Эцэг намайг сүнслэг бэлгүүдээр адисалсан.

Тэнгэрлэг Эцэг бүх хүүхдэдээ сүнслэг бэлэг өгсөн. Та заадаг хүүхдүүдээсээ ямар ямар сүнслэг бэлгийг олж хардаг вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • 1 Коринт 12:7–11-ийг хамт уншаад, Паулын нэрлэсэн сүнслэг бэлгүүдийг олж тогтоо. Эдгээр Сүнсний бэлэгтэй таарч болох үйлдлүүдийн талаар бодоход хүүхдүүдэд туслан, үйлдлүүдийг ашиглан тэдэнд тэдгээр бэлгийг санахад тусал.

  • Хүлээн авсан дуртай бэлгийнхээ зургийг зурахыг хүүхдүүдээс хүс. Тэнгэрлэг Эцэг бидний итгэлийг хүчирхэгжүүлж, бусдыг адислахад туслах сүнслэг бэлгүүдийг өгдөг гэдгийг тайлбарла.

  • Хүүхэд бүрд тэднээс олж харсан сүнслэг бэлгүүдийг дүрслэн бичсэн зурвас бич (эсвэл та эцэг эхийг нь эдгээр зурвасыг бичихэд урьж болно). Зурвасуудыг бэлэгтэй адилхан боо. Хүүхдүүдэд бэлгүүдээ нээж, өөрсдийн сүнслэг бэлгийн талаар уншихад тусал.

Бэлгийн хайрцаг

Тэнгэрлэг Эцэг бүх хүүхдэдээ сүнслэг бэлэг өгсөн.

1 Коринт 13:1–8

Би бусдыг хайрлаж чадна.

Судрууд нь энэрэл бол “Христийн цэвэр хайр” (Моронай 7:47) гэдгийг заадаг. Та Христийнхтэй адил хайрыг хөгжүүлж, илэрхийлэхэд хүүхдүүдэд хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • 1 Коринт 13:8 болон Моронай 7:47-г уншаад, “Энэрэл бол Христийн цэвэр хайр” гэсэн хэллэгийг давтан хэлэхэд хүүхдүүдэд тусал. Есүсийн хайр, нинжин сэтгэлийг харуулсан зургийг үзүүлж, Тэрээр бусдыг хайрладаг гэдгээ хэрхэн харуулдаг байсныг хүүхдүүдээс асуу (Сайн мэдээний зургийн цуглуулга-аас санаа авна уу).

  • Нэг хүүхдийг сонгож ангийн өмнө зогсохыг хүс. Энэ хүүхдээс ангид буй өөр хүнд хэрхэн үйлчлэх тухай асуу. Энэ нь бусдыг энэрч хайрладгаа харуулж болох нэг арга зам гэдгийг тайлбарла. Бусад хүүхдийг ээлж ээлжээр энэрлийг харуулахыг хүс.

  • “Бусдыг хайрлаж хүндлэхийг Есүс заасан юм” эсвэл “Бие биенээ хайрлаач” (Хүүхдийн дууны ном, 39, 74) гэх мэт бусдыг хайрлах талаар өгүүлсэн дуунуудыг хүүхдүүдтэй хамт дуул. Өөр өөр хүний (эцэг эх, багш эсвэл найз гэх мэт) зураг үзүүлж, энэ хүнд хэрхэн тусалж чадах талаар хуваалцахад хүүхдүүдийг урь. Хүүхдүүдийг үйлчилж болох хэн нэгний талаар бодож, уг хүндээ өгөх зурвас бичих юм уу зураг зурахад урь. Хэрэв тэдэнд өөр санаанууд хэрэгтэй бол “Pass It On” (LDS.org) видео бичлэгийг үзүүл.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Том хүүхдүүдэд зориулав

1 Коринт 10:13

Тэнгэрлэг Эцэг надад сорилтыг тэсвэрлэхэд тусална.

Энэ шүлэг дэх амлалтууд нь хүүхдүүдэд Тэнгэрлэг Эцэг тэднийг соригдох үед тусална гэсэн итгэлийг өгч болно.

Боломжит үйл ажиллагаанууд

  • 1 Коринт 10:13-ыг хоёр хоёроороо хуваагдан уншиж, өөрийн үгээр товчилж хэлэхэд хүүхдүүдийг урь. Тэнгэрлэг Эцэг тэдэнд сорилтоос зайлсхийх эсвэл тэсвэрлэн гарахад тусалж байсан туршлагаасаа хуваалцахыг хүүхдүүдээс хүс. Сорилттой тулгарах үедээ Тэнгэрлэг Эцэгт найдаж болохын тулд бид юу хийж болох вэ?

  • Жижиг цаасан дээр өнөө үед хүүхдүүдэд тулгарч буй сорилтуудыг бич. Хүүхдүүдийг нэг цаас сонгон аваад, Тэнгэрлэг Эцэг тэдэнд сорилтоос зайлсхийх юм уу тэсвэрлэн гарахад тусалж байсан туршлагаасаа хуваалцахыг хүс. Хамтдаа Алма 13:28–29-ийг уншиж, зарим санааг ол.

1 Коринт 11:23–29

Би ариун ёслолын үеэр Аврагчийг хэрхэн дагаж байгаа талаараа бодож болно.

Баптисм хүртсэн хүүхдүүдийн хувьд ариун ёслол илүү чухал ач холбогдолтой. Энэ ариун нандин ёслолыг өөрөө өөрсдийгөө “шалгаж” мөн Аврагчдаа өгсөн амлалтаа шинэчлэх боломж гэж харахад тэдэнд тусал (1 Коринт 11:28).

Боломжит үйл ажиллагаанууд

  • Нэг хүүхдээс 1 Коринт 11:28-ыг уншихыг хүс. Ариун ёслолоос хүртэхийнхээ өмнө өөрсдийгөө “шалга” гэсэн нь ямар утгатай вэ? Эмч, мөрдөгч, эрдэмтэд гэх мэт аливаа зүйлсийг шалгадаг хүмүүсийн талаар хүүхдүүдээс асуу (жишээлбэл, эмч нар бидний биеийг гэмтсэн, өвдсөн эсэхийг шалгадаг). Тэдний ажил ариун ёслолоос хүртэхдээ бид өөрсдийгөө хэрхэн шалгах ёстой талаар юу заадаг вэ?

  • Ариун ёслолоос хүртэхдээ бодож болох зүйлсийнхээ жагсаалтыг гаргахыг хүүхдүүдээс хүс. Жагсаалтаа ариун ёслолын үеэр өөрсдийгөө шалгахыг сануулахад ашиглахад нь тэднийг урь.

1 Коринт 12:4, 7–12, 31; 13:1–8

Надад сүнслэг бэлгүүд бий.

Паул сүнсний бэлгүүдийг “хүн тус бүрд өгсөн” (1 Коринт 12:7) гэдгийг заасан. Энэ зарчим нь хүүхдүүдэд, ялангуяа бусдыг адислахад ашиглах үедээ өөрийн үнэ цэнийг мэдрэхэд тусалдаг.

Боломжит үйл ажиллагаанууд

  • 1 Коринт 12:7–11; 13:2-оос олж мэдсэн сүнслэг бэлгүүдээ самбар дээр бичихийг хүүхдүүдээс хүс. Тэднийг Моронай 10:8–18 болон Сургаал ба Гэрээ 46:13–26-д дурдсан нэмэлт бэлгүүдийг олоход урь. Тэдэнтэй ахлагч Марвин Ж.Аштоны дурдсан дараах нэмэлт сүнслэг бэлгүүдийг хуваалц. “Асуух бэлэг; сонсох бэлэг; … зөрчилдөөнөөс зайлсхийх бэлэг; … зөв шударга зүйлсийг эрэлхийлэх бэлэг; бусдыг шүүхгүй байх бэлэг; удирдамж авахаар Бурханд хандах бэлэг; … залбирал хэлэх бэлэг; хүчирхэг гэрчлэл үлдээх бэлэг” (“There Are Many Gifts,” Ensign, Nov. 1987, 20). Хүүхдүүдийг бие биенээсээ олж хардаг сүнслэг бэлгийн тухай ярихад урь.

  • Хичээлийн өмнө эцэг эхчүүдээс хүүхдүүдээсээ олж хардаг авьяас бэлгийн талаар асуу. Эсвэл та тэдний авьяас бэлгийн тухай бод. Хүүхдүүдэд эдгээр бэлгийнх нь талаар хэлж, энэ авьяас бэлэг аль хүүхдэд байгааг таахыг тэднээс хүс. Энэ долоо хоногт авьяас бэлгээ бусдыг адислахад хэрхэн ашиглах нэг арга замаа бичиж тэмдэглэхэд хүүхдүүдийг урь.

  • 1 Коринт 12:7–10 дээрх сүнслэг бэлгийг хүмүүс ашиглаж болох өөр өөр нөхцөл байдлыг хуваалц. Хүүхдүүдийг нөхцөл байдал бүрд ашиглаж болох сүнслэг бэлгүүдийг олж тогтооход урь.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Хүүхдүүдийг сүнслэг бэлгүүдээ гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахад урьж, тэднээс өөрсдийнх нь авьяас бэлэг юу болохыг асуу.

Заах чадвараа сайжруулах

Сонгох эрхийг хүндэтгэн урих. Та хүүхдүүдийг суралцсан зүйлийнхээ дагуу үйлдэхэд урихдаа тэдний сонгох эрхийг хүндлэх арга замыг бодож ол. Тодорхой урилга өгөхийн оронд сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлж болох өөр өөрийн арга замыг бодож олоход тэднийг урих талаар бодож үз.