“9-р сарын 2–8. 1 Коринт 14–16: ‘Бурхан бол самуурлын Бурхан бус, харин амар амгалангийн Бурхан мөн’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)
“9-р сарын 2–8. 1 Коринт 14–16,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2019
9-р сарын 2–8
1 Коринт 14–16
“Бурхан бол самуурлын Бурхан бус, харин амар амгалангийн Бурхан мөн”
1 Коринт 14–16-г уншиж байхад Ариун Сүнс ангийнхаа хүүхдүүдэд юу заахыг олж мэдэхэд танд тусална. Нэмэлт санаа авахын тулд энэ тоймыг судал.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Та 1 Коринт 14:26-г уншиж, энэ долоо хоногийн хичээлийг эхлүүлж болно. Бид Сүмд хамтдаа цугларч, бусадтай хуваалцахдаа тэднийг сэнхрүүлж (эсвэл дэмжин тусалж) чадна. Өнөөдөр хүүхдүүд ангийнхаа хэн нэгнийг сэнхрүүлэхийн тулд юу хийж болох вэ?
Сургаалыг заа
Бага насны хүүхдүүдэд зориулав
Есүс Христ амилсан учраас би нас барсныхаа дараа Тэнгэрлэг Эцэгтэйгээ хамт амьдрах боломжтой.
Есүс Христ амилсан учраас бид дахин амьдрах боломжтой гэдгийг та ангийнхаа хүүхдүүдэд хэрхэн зааж болох вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хүүхдүүдтэй хамт дараах хэллэгийг хэд хэдэн удаа давт. “Христ дотор бүгд амьдруулагдах болно” (1 Коринт 15:22). Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дээрх амилсан Аврагчийн зургийг үзүүл. Бид бүгдээрээ хэзээ нэгэн цагт үхэх ч Есүс Христ амилсан учраас бид нас барсныхаа дараа амилах болно гэдгийг тайлбарла.
-
Хичээл дээр Амилалтын талаар заахдаа дараах зүйлийг ашигла. Хүүхдүүдэд бидний бие махбодыг төлөөлөх хүрмийг харуул. Биднийг амьд байхад сүнс маань бие махбод дотор байдаг тул бид биеэ хөдөлгөж чаддаг (хүрмийг өмс). Харин биднийг нас барахад сүнс маань бие махбодыг орхин явдаг тул бид биеэ хөдөлгөж чаддаггүй (хүрмийг тайлан амьгүй биеийг төлөөлөх ширээ эсвэл сандал дээр тавь). Амилах үед бидний сүнс бие махбоддоо эргэн ордог (хүрмийг эргүүлэн өмс) бөгөөд дахин хэзээ ч салахгүй болдог. Хүүхдүүд хүрмийг ээлжлэн өмсөж, тайлж байх хооронд нэг хүүхдээр биднийг амилахад юу болохыг тайлбарлахад урь.
Би нас барагсдын өмнөөс баптисм хүртэж чадна.
Таны заадаг хүүхдүүд 12 нас хүрэхдээ ариун сүмд очиж, нас барагсдын өмнөөс баптисм хүртэхэд одооноос бэлдэж болно. Паул энэхүү чухал сургаалын талаар коринтчуудад хандан бичсэн захидалдаа дурдсан байдаг.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хүүхдүүдэд өөрсдөө хийж чадахгүй зүйлсийн талаар бодоход нь тусал (ямар нэгэн хүнд зүйл өргөх эсвэл гар хүрэхээргүй газарт тавьсан зүйлд хүрэх гэх мэт) Эдгээр зүйлийг хийхэд тэдэнд хэн тусалдаг вэ? Баптисм хүртэлгүй нас барсан нэг өвөг дээдсийнхээ зургийг үзүүл. Хүүхдүүдэд уг хүний талаар ярьж өгөөд, тэрээр дэлхий дээрх хэн нэгний тусламжгүйгээр баптисм хүртэж чадахгүй гэдгийг тайлбарла.
-
Нас барагсдын төлөө баптисм хүртэхээр ариун сүмд очиж байсан гэр бүлийн гишүүн байгаа эсэхийг хүүхдүүдээс асуу. Ариун сүмийн баптисмын усан сангийн зургийг үзүүл. Хүүхдүүд тэнд юу болдгийг мэдэх үү? Бид баптисм хүртэлгүй нас барсан хүмүүсийн өмнөөс ариун сүмд баптисм хүртэх боломжтой гэдгийг тайлбарла. Харин үүний дараа тэд баптисмыг хүлээн авах эсэхээ шийдэх боломжтой болдог.
Тэнгэрлэг Эцэг намайг Өөртэй нь хамт селестиел хаант улсад амьдраасай хэмээн хүсдэг.
Та селестиел, террестриел, телестиел хаант улсуудын талаар хүүхдүүдэд хэрхэн зааж болох вэ? Дараах үйл ажиллагаанууд тус болж чадна.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Самбар дээр селестиел, террестриел, телестиел гэж бич. Хүүхдүүдэд эдгээр нэр томьёог хэлж сурахад тусал.
-
Нар, сар, оддын зураг үзүүл. Аль нь хамгийн хурц гэрэлтдэг вэ? 1 Коринт 15:40–41-ийг хүүхдүүдэд уншиж өг (мөн Иосеф Смитийн Орчуулга, 1 Коринт 15:40-ийг үзнэ үү). Нар, сар, одод нь биднийг амилсны дараа бидний амьдрах хаант улсуудыг төлөөлж байгааг тайлбарла. Селестиел хаант улсад бид Тэнгэрлэг Эцэгтэй хамт амьдарч болно.
-
Самбар дээр нар зураад, шалан дээгүүр нар руу хөтлөх жижигхэн цааснууд эсвэл гутлын мөрнүүдийг тавь. Цаас бүр селестиел хаант улсад орохын тулд бидний зүгээс хийх хэрэгтэй ямар нэгэн зүйлсийг илэрхийлж болно (С ба Г 76:50–53-ыг үзнэ үү). Хүүхдүүдэд санаагаа хуваалцах, селестиел хаант улс руу алхам хийх боломж олго.
Сургаалыг заа
Том хүүхдүүдэд зориулав
Есүс Христ болон Түүний Амилалтын ачаар би амилна.
Таны заадаг хүүхдүүд Есүс Христийн Амилалтын ач холбогдлыг ойлгодог уу? Дараах санаанууд тус болно.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хүүхдүүдийг 1 Коринт 15:12–22-ыг ээлжлэн уншаад, “Амилалт байгаагүй бол юу болох байсан бэ?” гэсэн асуултын хариултыг олоход урь.
-
Хүүхдүүдийг амилалтыг хэн нэгэнд хэрхэн тайлбарлахаа жүжигчлэн үзүүлэхэд урь. Мөн “Until We Meet Again” (LDS.org) видео бичлэгийг үзнэ үү. Христийн Амилалтын тухай гэрчлэлээ хэл.
Би ариун сүм рүү явж, нас барагсдын төлөө баптисм хүртэхэд бэлдэж чадна.
Хүүхдүүд 12 нас хүрээд ариун сүмийн эрхийн бичиг авч, нас барагсдын төлөө баптисм хүртэх боломжтой. Та тэдэнд бэлтгэхэд нь хэрхэн тусалж чадах вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
1 Коринт 15:29-ийг уншина уу. Паулын цаг үед амьдарч байсан гэгээнтнүүд бидний одоо ч гэсэн хийдэг ямар зүйлийг хийдэг байсан бэ?
-
Бид яагаад нас барагсдын төлөө баптисм хүртдэг болохыг хүүхдүүдээс асуу. Хэрэв шаардлагатай бол бидний олон өвөг дээдэст амьд байхдаа баптисм хүртэж, гишүүнээр батлуулах боломж байгаагүй гэдгийг тайлбарла. Бид ариун сүмд тэдний төлөө баптисм хүртэж, гишүүнээр батлуулж чадна.
-
Ангид ирэхээс хэд хоногийн өмнө, нэг хүүхдийн эцэг эхээс гэр бүлийн модоо хуваалцахад эсвэл өвөг дээдсийнхээ тухай түүхийг хуваалцахад бэлдэж ирэхийг хүс. Та мөн өөрийн өвөг дээдсийн талаар хуваалцаж болно.
-
Бишопын зөвлөлөөс нэг гишүүнийг ариун сүм рүү орох зохистой байхын тулд хүүхдүүдийн хийж болох зарим зүйлийг талаар ярихад урь. Тэд эдгээр зүйлийг санахын тулд юу хийж болохыг хүүхдүүдээс асуу. Тэдний санал бодлыг самбарт бич. Тэднийг хэзээ нэгэн цагт ариун сүмд орох зорилго тавихад урь.
Би амилсныхаа дараа селестиел хаант улсад амьдарч болно.
Паул амилахдаа хүлээн авах бидний биеийн талаар коринтчуудад заахдаа селестиел, террестриел, телестиел гэсэн алдар суугийн гурван зэрэглэлийг дурдсан.
Боломжит үйл ажиллагаанууд
-
1 Коринт 15:40–41-ийг уншаад, нэг хүүхдийг самбар дээр нар, сар, од зурахад урь. Ангийн гишүүдээс ямар төрлийн амилсан биеийг зураг тус бүр төлөөлж байгааг тодорхойлохыг хүс.
-
“Их Эзэн надад ариун сүм өгсөн” (Хүүхдийн дууны ном, 73) гэх мэт ариун сүмийн талаарх дууг хамтдаа дуул. Энэ дуу селестиел алдар сууд амьдрахад бэлтгэх талаар бидэнд юу зааж байна вэ?
-
Иосеф Смит Паулын дүрсэлсэн биестэй адилхан гурван хаант улсыг үзэгдлээр харсан. Сургаал ба Гэрээ 76:50–53, 70; 76:71–79; 76:81–82 дахь энэ гурван хаант улсыг дүрсэлсэн хэллэгүүдийг олоход хүүхдүүдэд тусал.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Эцэг эхээсээ өвөг дээдсийнхээ тухай ямар нэг түүх ярьж өгөхийг хүсэхэд хүүхдүүдийг урь. Тэд түүхийг ангийнхантайгаа дараагийн долоо хоногт хуваалцаж болно.