“5-р сарын 22–28. Иосеф Смит—Maтай 1; Maтай 24-25; Maрк 12–13; Лук 21: ‘Хүний Хүү ирэх болно,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)
“5-р сарын 22–28. Иосеф Смит—Maтай 1; Maтай 24-25; Maрк 12–13; Лук 21,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2023
5-р сарын 22–28
Иосеф Смит—Матай 1; Матай 24–25; Марк 12–13; Лук 21
“Хүний Хүү ирэх болно”
Таны заадаг хүүхдүүд Иосеф Смит—Maтай 1; Maтай 24–25; Mарк 12–13; Лук 21-ээс юу судлах хэрэгтэйг тунгаан бод. Том хүүхдүүдэд зориулсан энэ тойм дээрх санааг бага насны хүүхдүүдэд зориулан өөрчилж болно.
Хуваалцахад урь
Энэ долоо хоногийн унших материал дээрх сургаалт зүйрлэл эсвэл түүхүүдтэй холбоотой нэг эд зүйл эсвэл зураг ангид авч ир (жишээ нь, арван охиныг төлөөлүүлж тос; талант, бэлэвсэн эмэгтэйн зоосыг төлөөлүүлж зоос авч ир). Уг сургаалт зүйрлэл эсвэл түүхийн талаар мэддэг зүйлээ хуваалцахыг хүүхдүүдээс хүс.
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Есүсийг дахин ирэхээс өмнө сайн мэдээ дэлхий дахинд номлогдох болно.
Есүс удахгүй ирнэ гэдгийг харуулсан тэмдгүүдийн нэг нь Түүний сайн мэдээ дэлхий даяар номлогдож буй явдал юм. Хүүхдүүд сайн мэдээг хуваалцсанаар энэ бошиглолыг гүйцэлдэхэд тусалж чадна.
Боломжит үйл ажиллагаа
-
Газрын зураг, бөмбөрцөг эсвэл дэлхийн зургийг үзүүлээд (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, х. 3), “Сайн мэдээ … бүх дэлхийд номлогдох болно” (Иосеф Смит—Mатай 1:31) гэж хэлэхэд хүүхдүүдэд тусал. Тэнгэрлэг Эцэг яагаад бүх хүүхдээ сайн мэдээг сонсоосой хэмээн хүсдэг вэ?
-
Хүүхдүүдийг хамтдаа “Би яг одоо номлогч болохыг хүсэж байна” болон “Үйлчлэхээр дуудагдлаа“ (Хүүхдийн дууны ном, 90, 94) зэрэг сайн мэдээг хуваалцах тухай дууг дуулж байхдаа дороо алхахад урь.
-
Бид ямар ямар арга замаар сайн мэдээг хуваалцаж болох вэ?
Би Бурханы надад өгсөн бэлгүүдийг ашиглаж чадна.
Бяцхан хүүхдүүд өөрсдийн бэлэг, чадваруудыг нээн илрүүлж байна. Эдгээр бэлэг, чадвар нь Тэнгэрлэг Эцэгээс ирдэг гэдгийг ойлгоход тэдэнд тусал.
Боломжит үйл ажиллагаа
-
Maтай 25:14–30 дээрх талантын тухай сургаалт зүйрлэлийг ярихад ашиглах хэдэн зоос авчир. Та гурван хүүхдээс гурван боолыг төлөөлөхийг хүсэж болно. Есүсийн үед талант гэдэг нь мөнгө байсан бол өнөө үед талант нь авьяас бэлэг, чадвар гэсэн утгатай.
-
Хүүхдүүдээс эцэг эх, ах эгч, багш, найзуудынхаа тусалж байсан арга замуудыг нэрлэхийг хүс. Энэ хүмүүсийн ямар чадвар нь тэдэнд бусдад үйлчлэхэд тусалдаг вэ?
-
Хүүхдүүдэд байгааг олж харсан авьяас бэлэг, чадваруудыг бичсэн бяцхан зурвасыг хүүхэд тус бүрд зориулан бич. Тэдэнд байдаг бэлгийн талаар хүүхэд бүртэй хуваалцахдаа тэднийг бэлгээ хөгжүүлж, бусдад туслахад ашиглахад урамшуул.
Есүс намайг бусдад үйлчлээсэй хэмээн хүсдэг.
Бид эргэн тойрныхоо хүмүүст үйлчилснээр Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт үйлчилдэг. Бусдад үйлчлэх арга замуудын тухай бодоход хүүхдүүдэд тусал.
Боломжит үйл ажиллагаа
-
Maтай 25:34–46 дээрх сургаалт зүйрлэлийг товчлон ярь. Бид бусдад үйлчилснээр Есүст үйлчилдэг гэдгийг ойлгоход хүүхдүүдэд тусал.
-
Ангийн нэг хүүхдийн зургийн ард Есүсийн зургийг нуугаад барь. Бид энэ хүүхдэд үйлчлэхийн тулд юу хийж болох вэ? Хүүхдийн зургийг аваад, бид нэг нэгэндээ үйлчилж байгаа нь Есүст үйлчилж байгаа хэрэг гэдгийг тайлбарла.
-
Хүүхдүүдийг Maтай 25:35–36-д Аврагчийн дүрсэлсэн арга замаар бусдад үйлчилж байгаагаар өөрсдийгөө зурахад урь. Тэдний зурсан зүйлийг таахыг бусад хүүхдээс хүс.
-
Хүүхдүүдийг хэн нэгэн хүний тэдэнд эсвэл тэдний гэр бүлд Христийнхтэй адил үйлчлэл үзүүлж байсан туршлагаасаа хуваалцахад урь.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Есүсийг дахин ирэхээс өмнө сайн мэдээ дэлхий дахинд номлогдох болно.
Таны заадаг хүүхдүүд Аврагчийн Хоёр дахь ирэлтээс өмнө сайн мэдээг бүх дэлхийд номлоход тусалж чадна.
Боломжит үйл ажиллагаа
-
Христийн Сүмийн гишүүд учраас хүлээн авсан эсвэл хүлээн авах адислалуудаа хуваалцахад хүүхдүүдийг урь. Хамтдаа Иосеф Смит—Maтай 1:31-ийг уншаад, хүүхдүүдээс сайн мэдээ дэлхий даяарх Бурханы бүх хүүхдийг хэрхэн адислахыг асуу.
-
Хүүхдүүдэд дэлхийн эсвэл улс орныхоо газрын зургийг үзүүлээд, гэр бүлийн гишүүд эсвэл найз нөхдийнх нь номлолд сайн мэдээг хуваалцаж байсан зарим газрыг олоход тэдэнд тусал.
-
Хэдэн хүүхдийг гэр бүлийн гишүүд эсвэл өвөг дээдэс нь сайн мэдээтэй хэрхэн учруулсан тухай түүхийг хуваалцах бэлтгэлтэй ирэхэд урь.
-
Есүс Христийн тухай ярьж эсвэл сүмд урьж болох нэг хүний нэрийг бичихийг хүүхэд бүрээс хүс. Түүнчлэн одоо номлогч байхын тулд хийж болох зүйлсийг жагсаахыг хүүхдүүдээс хүс.
Би өөрийгөө Есүс Христэд хөрвүүлэх үүрэг хариуцлагатай.
Арван охины тухай сургаалт зүйрлэл нь бид Аврагчид хөрвөгдөхдөө бусдаас зээлэх боломжгүй гэдгийг заадаг. Тэд өөрөө өөрсдийгөө хөрвүүлэх үүрэгтэй гэдгийг хүүхдүүдэд хэрхэн ойлгуулах вэ?
Боломжит үйл ажиллагаа
-
Нэг хүүхдийг арван охины тухай сургаалт зүйрлэлийг энэ долоо хоногт гэртээ хэрхэн судалснаа хуваалцахаар бэлдэж ирэхийг хүс.
-
Самбар дээр тосон дэнлүү зураад, дээр нь гэрчлэл гэж бич. Хүүхэд бүрд тосны дуслын хэлбэртэй цаас өгөөд, Аврагчид илүү сайн хөрвөгдөхийн тулд хийх зүйлээ дээр нь бичихийг хүүхэд бүрээс хүс. Дуслуудыг нь самбар дээрх дэнлүүг тойруулан тавь.
-
Нэгэн онцгой зочинд зориулан хийх зүйлсийн жагсаалт гаргахад танд туслахад хүүхдүүдийг урь. Эдгээр нь Аврагчийн Хоёр дахь ирэлтэд сүнслэг байдлын хувьд бэлтгэх арга замтай хэрхэн төстэй эсвэл өөр байна вэ?
-
Таван нарийн цаасан дээр зээлэх боломжгүй зүйлсийг бич. Өөр таван цаасан дээр зээлж болдог зүйлсийг бич. Цааснуудыг холиод, хүүхдүүдээс тэдгээрийг хоёр хэсэгт ялгаж хуваахыг хүс. Матай 25:1–13-ыг хамтдаа унш. Есүс Христэд хөрвөгдөхөд бусдад найдахгүй байх нь яагаад чухал вэ?
Эцсийн шүүлт дээр бид амьдралынхаа талаар Их Эзэнд ярих болно.
Амилалтын дараа Их Эзэн биднийг зарлигуудад нь хэр дуулгавартай байснаар мөн Түүний цагаатгагч золиосыг хэрхэн хүлээн авснаар маань шүүнэ. Талант ба хонь, ямааны тухай сургаалт зүйрлэлүүд бидэнд эцсийн шүүлтийн талаар заадаг.
Боломжит үйл ажиллагаа
-
Ангийн хэсэг хүүхдийг Maтай 25:14–30-ийг, харин үлдсэн хүүхдүүдийг Матай 25:31–46-г уншихад урь. Бүлгүүдээс уг сургаалт зүйрлэлүүдийг ангийнхандаа жүжигчлэн үзүүлэхийг хүс. Эдгээр сургаалт зүйрлэлд Их Эзэн бидэнд юу зааж байна вэ?
-
Хүүхдүүдийг хоёр хоёроороо Maтай 25:35–36-г уншаад, Есүс Христэд хайраа харуулахын тулд хийж болох зүйлсийн жагсаалт гаргахад урь.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Хүүхдүүдээс илүү сайн номлогч байх арга замыг гэр бүлийнхэнтэйгээ хуваалцаад, сайн мэдээг хуваалцаж болох хүмүүсийн талаар ярилцахыг хүс.