Шинэ Гэрээ 2023
11-р сарын 13–19. Иаков: “Зүгээр нэг сонсогчид биш, үгийг хэрэгжүүлэгчид бай”


“11-р сарын 13–19. Иаков: ‘Зүгээр нэг сонсогчид биш, үгийг хэрэгжүүлэгчид бай,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2023 (2021)

“11-р сарын 13–19. Иаков,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2023

Хана цэвэрлэж буй өсвөр үеийнхэн

11-р сарын 13–19

Иаков

“Зүгээр нэг сонсогчид биш, үгийг хэрэгжүүлэгчид бай”

Иаковын захидал-д хүүхдүүдийг тань адислах олон үнэн агуулагддаг. Сүнсийг дагаж аль үнэнийг тэдэнтэй хуваалцахаа тодорхойл. Энэхүү тоймд орсон санаанууд тусална.

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Өнгөрсөн долоо хоногт гэр бүлийнхэнтэйгээ хамт сурч мэдсэн эсвэл өнгөрсөн ням гарагт Хүүхдийн хэсгийн ангид суралцсан сайн мэдээний зарчмаа хуваалцахад хүүхдүүдийг урь. Хүүхэд бүрийг хуваалцсаны дараа анги дахь өөр нэг хүүхдийн хуваалцсан зүйлийг товчилж ярихад урь.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Иаков 1:5–6

Би Тэнгэрлэг Эцэгээс үнэний талаар суралцахад туслахыг хүсэж болно.

Мэргэн ухааныг авахын тулд Тэнгэрлэг Эцэгт хандаж болно гэдгийг ойлгоход нь заадаг хүүхдүүддээ тусал. Ийн хандах нь хүнд хэцүү асуулттай тулгарах үед нь тэднийг ихээхэн адисална.

Боломжит үйл ажиллагаа

  • “Харин та нарын хэн нэг нь мэргэн ухаанаар дутвал Бурханаас гуйг” (Иаков 1:5) гэсэн хэллэгийг давтахад хүүхдүүдэд тусал. Бид Бурханаас хэрхэн асуудаг вэ? Тэр бидэнд хэрхэн хариулдаг вэ?

  • Анхны үзэгдэл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, х. 90) зургийг үзүүл эсвэл “Иосеф Смитийн анхны үзэгдэл” (ChurchofJesusChrist.org) видеог үзүүл. Иаков 1:5-ыг уншсан нь Иосеф Смитийг Тэнгэрлэг Эцэгээс асуултад нь хариулж туслахыг гуйн залбирахад сэдэлжүүлсэн талаар тайлбарла (Иосеф Смитийн түүх 1:1–20-ийг үзнэ үү). Бурхан залбиралд хариулдаг тухай гэрчлэлээ хуваалцаад, асуух зүйл байвал Түүнд хандан залбирч болно гэдгийг хүүхдүүдэд гэрчил. Иосеф Смит Иаков 1:5-ыг уншаад, Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч байгааг дүрслэн зурах боломжийг хүүхдүүдэд олго.

Иаков 3:1–13

Би эелдгээр ярьж чадна.

Иаковын гэрчилснээр, бусдад аливаа зүйлийг зөвхөн эелдгээр хэлж сурах нь биднийг Есүс Христтэй илүү адил болоход тусална (Иаков 3:2-ыг үзнэ үү).

Боломжит үйл ажиллагаа

  • Чихэрлэг мөн исгэлэн ямар нэгэн зүйлсийн зургийг үзүүл. Бид хэл яриагаа гашуун (эелдэг бус) биш, харин амтлаг (эсвэл эелдэг) зүйл хэлэхэд ашиглах ёстой гэдгийг ойлгоход хүүхдүүдэд тусал (Иаков 3:10-ыг үзнэ үү). Бусдад хэлж болох эелдэг зүйлсийн жишээг бодоход тэдэнд тусал.

  • Хүүхэд бүрд үг хэлж буй хүний энгийн нэг зургийг өг. Таныг хэл яриагаараа илэрхийлж болох ямар нэгэн сайн сайхан зүйл (үнэнийг хэлэх, магтан сайшаах, хэн нэгэнд тусламж үзүүлэхийг хүсэх гэх мэт)-ийг хэлэхэд зургаа дээшээ өргөж, харин хэлэх ёсгүй зүйл (худал хэлэх, хүмүүсийг муугаар хэлэх, эцэг эхдээ дуулгаваргүй байх гэх мэт)-ийг хэлэхэд доош буулгахад хүүхдүүдийг урь.

  • Иаков 3:1–13 дээрх захиасыг “Би элэгсэг нэгэн баймаар байна” (Хүүхдийн дууны ном, 83) гэх мэт эелдэг байх тухай дууг хамтдаа дуулж бататга.

Иаков 5:7–11

Бурханы адислалуудыг хүлээн авах нь тэвчээр шаарддаг.

Тэвчээр нь, ялангуяа хүүхдүүдэд заяагддаггүй. Та хүүхдүүдэд тэвчээртэй байдлын талаар заахдаа Иаковын зөвлөгөөг хэрхэн ашиглаж болохоо бодож үз.

Боломжит үйл ажиллагаа

  • Хүүхдүүдэд үнэхээр хүссэн зүйлээ хүлээх хэрэг гарч байсан үеэ бодоход тусал. Та хүлээх шаардлагатай болсон туршлагаа хуваалц. Хүссэн зүйлээ гомдол гаргалгүй хүлээхийг тэвчээр гэж нэрлэдгийг тайлбарла.

  • Иаков 5:7-г өөрийн үгээр товчхон ярьж өгөөд, үр эсвэл үрслэгээний зургийг үзүүл. Ургамлыг ургуулахын тулд яагаад бид тэвчээртэй байх хэрэгтэй вэ? Хэрэв бид үрслэгээг хурдан ургуулахын тулд татаж чангаах юм бол юу болох вэ? Та бусдад болон өөрсдөдөө тэвчээртэй хандана гэдэг нь ямар утгатай болох талаар хүүхдүүдтэй ярилцаж болно. Бурхан бидэнд тэвчээртэй байхыг сурахад тусалж чадна гэдгийг гэрчил.

  • Иаков 5:11 дээр тэвчээрийн үлгэр жишээ болон дурдагддаг Иовын түүхийг хуваалц (Хуучин Гэрээний түүхүүд номын “Иов”-ыг эсвэл холбогдох видеог ChurchofJesusChrist.orgүзүүл). Иов тэвчээртэй байсныхаа төлөө хэрхэн адислагдсан бэ?

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Иаков 1:5–6

Хэрэв би Тэнгэрлэг Эцэгийн тусламжийг эрэлхийлэх юм бол Тэрээр надад үнэнийг олж мэдэхэд тусална.

Таны заадаг хүүхдүүд бол Иаков 1:5-ыг уншаад, Тэнгэрлэг Эцэгт залбирч байгаад хандахаар өдөөгдсөн Иосеф Смитээс ердөө хэдхэн насаар дүү. Өөрсдөд нь мэргэн ухаан дутах үед Бурхан тусална гэсэн итгэлийг хөгжүүлэхэд та заадаг хүүхдүүддээ хэрхэн тусалж болох талаар бодож үз.

Боломжит үйл ажиллагаа

  • Иосеф Смитийн Анхны үзэгдлийн түүхийг ярьж өгөхийг хүүхдүүдээс хүс (Иосеф Смит—Түүх 1:5–20-ийг мөн “Иосеф Смитийн анхны үзэгдэл”-ийг ChurchofJesusChrist.orgүзнэ үү). Иаков 1:5-ыг унших нь Иосефт хэрхэн тусалсан бэ? Залбирлынхаа хариултыг хүлээн авсан судар дээрх өөр хүмүүсийн жишээг бодож олоход хүүхдүүдэд тусал. Жишээлбэл: Нифай (1 Нифай 11:1–6-г үзнэ үү), Жаредын ах (Ифер 2:18–3:9-ийг үзнэ үү). Бид Тэнгэрлэг Эцэгээс юуг залбирч асууж болох вэ?

  • Иосеф Смит—Түүх 1:10–14-ийг хүүхдүүдтэй хамт унш. Асуултынхаа хариултыг авахын тулд Иосефын хийсэн зүйлсийг олоход хүүхдүүдийг урь. Бидэнд асуух зүйл байвал, бид Иосеф Смитийн үлгэр жишээг хэрхэн дагаж болох вэ?

Иаков 1:22–27; 2:14–26

“Итгэл нь үйлсгүй бол үхмэл юм.”

Өөрсдийн итгэдэг болон хийдэг зүйлсийн хоорондын харилцаа холбоог олж харахад та хүүхдүүдэд хэрхэн тусалж болох вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Хүүхдүүдэд зайгүй гар чийдэн, балгүй харандаа эсвэл хэрэггүй болсон буюу “ажиллагаагүй” зүйлийг үзүүл. Хүүхдүүдийг Иаков 2:14–17-г уншихыг урь. Эдгээр зүйл энэхүү шүлгийн үнэнийг хэрхэн харуулж байна вэ?

  • Иаков 1:22–27; 2:14–18-ыг чимээгүй уншихад зарим хүүхдийг урь. Дараа нь, үгийг сонсогчид биш, хэрэгжүүлэгчид гэдгээ үзүүлэхийн тулд юу хийж болохоо хуваалцахад тэднийг урь. Жишээ нь, тэд баптисмын гэрээгээ хэрхэн сахиж байсан бэ? Тэд зочлон очиж болох өвдсөн эсвэл ганцаардсан хэн нэгнийг мэддэг үү? Тэд гэр бүлийнхэндээ хэрхэн илүү их үйлчилж болох вэ? Түүнчлэн та тэдэнд ариун ёслолын цуглаан дээр сонссон үгсийг нь сануулж болно. Бид хэрхэн сонсогчид биш, үгийг хэрэгжүүлэгчид болох вэ?

Майхныхаа гадна залбирч буй Абрахам

“Абрахам Бурханд итгэсэн” (Иаков 2:23). Aбрахам Мамрегийн тал хээрт, Грант Ромни Клаусон

Иаков 3:1–13

Би эелдгээр ярихыг сонгож чадна.

Бидний бие биедээ хэлдэг үг чухал бус мэт байж болох ч Иаковын гэрчилснээр тэдгээр үгэнд сайн болон муугаар нөлөөлөх хүч бий.

Боломжит үйл ажиллагаа

  • Танай тойрогт, магадгүй таны заадаг хүүхдүүдийн дунд морьтой ажиллаж байсан эсвэл завины талаар ямар нэгэн зүйл мэддэг хүн байгаа юу? Та тухайн хүнийг Иаков 3:3–4 дээрх сайн сайхан үгс хэрэглэх тухай Иаковын сургаалын талаар санаа бодлоо хуваалцахад урьж болно. Эсвэл өөрийн санааг хэлж болно. Бид өөрсдийн хэл яриаг хянах талаар эдгээр жишээнээс юу сурч мэдэж болох вэ?

  • Иаков 3:1–13-ыг уншаад, хэл яриагаа хянах талаар заадаг өөрсдийн олсон ямар нэгэн зүйлийн зургийг зурахад хүүхдүүдийг урь. Тэдэнд зургаа мөн сурч мэдсэн зүйлээ хуваалцах цаг гаргаж өг. “Хэзээд эелдэг үг хэлдэг байя” (Дууллууд, д. 119) гэх мэт эелдэг үгс хэрэглэх тухай дууг хамтдаа дуул.

  • Иаков 3:1–13-ыг хамтдаа давтаж дууссаныхаа дараа Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө ([товхимол, 2022], 12) дээрх (хэл ярианы жишиг-ийг судал. Бусадтай ярих арга барилаа сайжруулах зорилго тавихад хүүхдүүдэд тусалж, Тэнгэрлэг Эцэгээс энэхүү зорилгод нь туслахыг гуйхад тэднийг урамшуул.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Тэнгэрлэг Эцэгээс асуух эсвэл илүү их тэвчээртэй байхыг хичээх зэрэг энэ долоо хоногт ангид сурч мэдсэн зүйлээ хэрэгжүүлэх ямар нэг зүйл хийхэд хүүхдүүдийг урь. Дараагийн хичээл дээр туршлагаасаа хуваалцахыг тэднээс хүс.

Заах чадвараа сайжруулах

Хүүхдүүдэд идэвхтэй оролцоход нь тусал. “Хүүхдүүдэд зааж байхдаа тэдэнд барьж босгох, зурах, өнгөөр будах, бичих, бүтээх боломж олго. Эдгээр нь зөвхөн зугаатай үйл ажиллагаа байгаад зогсохгүй, суралцах явцад нэн чухал үүрэг гүйцэтгэдэг” (Аврагчийн арга барилаар заах нь, 25).