Шинэ Гэрээ 2023
11-р сарын 20–26. 1 ба 2 Петр: “Хэлэхийн аргагүй, алдраар дүүрэн баяр хөөрөөр ихэд баярла”


“11-р сарын 20–26. 1 ба 2 Петр: ‘Хэлэхийн аргагүй, алдраар дүүрэн баяр хөөрөөр ихэд баярла,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2023 (2021)

“11-р сарын 20–26. 1 ба 2 Петр,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2023

Есүс Христ сүнсний дэлхийд сайн мэдээг номлож байгаа нь

Христ Сүнсний дэлхийд номлож байгаа нь, Робэрт Т.Баррэтт

11-р сарын 20–26

1 ба 2 Петр

“Хэлэхийн аргагүй, алдраар дүүрэн баяр хөөрөөр ихэд баярла”

Та эхлээд 1 ба 2 Петрийг залбирч судал. Та ганцаараа мөн гэр бүлээрээ судлах нь хамгийн сайн хичээлийн бэлтгэл гэдгийг бүү март.

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дахь Петрийн зургийг үзүүлээд, хүүхдүүдийг Петрийн талаар мэдэх зүйлээ хэлэхэд урь. Есүсийг амилсны дараа Петр Сүмийн удирдагч байсан гэдгийг тэдэнд сануулаад, 1 Петр болон 2 Петр нь амьдарч байсан үеийнхээ Сүмийн гишүүдэд хандан бичсэн түүний захидлууд гэдгийг тайлбарла.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

1 Петр 1:6–7; 3:14

Би хүнд хэцүү үед ч гэсэн аз жаргалтай байж чадна.

Та хүүхдүүдийг хүнд хэцүү зүйлтэй тулгарах үедээ Аврагчид хандахад тусалж болох арга замаар эдгээр шүлгийг хэрхэн зааж болохыг бодож үз.

Боломжит үйл ажиллагаа

  • Адлуулж, шоолуулж байсан зэрэг Есүсийн туулсан хүнд хэцүү зүйлийн жишээнээс бодоход хүүхдүүдэд тусал. Бидний амьдралд ч гэсэн хүнд хэцүү цаг үе тулгарна гэдгийг тайлбарла. 1 Петр 1:6–7; 3:14-ийг хамтдаа уншаад, “итгэлийн шалгууртай” тулгарч, Аврагч танд баяр баясгалан олоход тусалж байсан туршлагаасаа хуваалц. Эсвэл та бошиглогч Иосеф Смитийн Либерти шоронд байхдаа хэлсэн залбирал болон Бурханы түүнд өгсөн тайтгарлын талаар хуваалцаж болно (Сургаал ба Гэрээ 121:1–8; 123:17-г үзнэ үү).

Иосеф Смит Либерти шоронд

Иoсеф Смит Либерти шоронд, Грэг К.Олсэн

1 Петр 2:9–12

Тэнгэрлэг Эцэг намайг бусдад үлгэр жишээ байгаасай хэмээн хүсдэг.

Бид “Бурханы ард түмэн” бөгөөд бидний сайн үйлс “Бурханыг алдаршуулдаг” гэдгийг Петр заасан.

Боломжит үйл ажиллагаа

  • Эргэн тойрноосоо ялгарч харагддаг зүйлсийг дүрсэл эсвэл тэдгээрийн зургийг үзүүл. Жишээлбэл, ариун сүм эргэн тойрныхоо байшин барилгаас ялгарч харагддаг байхад уул тал газраас дээш сүндэрлэн оршдог. Бид зарлигуудыг сахивал бусдаас ялгаран харагдах бөгөөд бусад хүн бидний үлгэр жишээг харж чадна. Та хүүхдүүдийн хийж байхыг харж байсан зарим “сайн үйлийн” талаар ярь. Үүний адил сайн үйлс нь “Бурханыг алдаршуулдаг” бөгөөд тэдгээр нь бусдад Бурханыг илүү ихээр хайрлаж, Түүнд үйлчлэх хүсэлтэй болоход тусалдаг.

  • Үйл ажиллагааны хуудсыг хүүхдүүдтэй хамт хийж дуусга. Зурган дээрээс олсон хүмүүс Бурханыг хэрхэн алдаршуулж байна вэ?

1 Петр 3:18–20; 4:6

Сүнсний дэлхий дээрх сүнснүүд сайн мэдээний талаар суралцдаг.

Есүс нас барсныхаа дараа сүнсний дэлхий рүү явсан бөгөөд зөв шударга сүнснүүдийг сайн мэдээг хараахан хүлээн аваагүй бусад сүнсэнд заалгуулахаар илгээсэн.

Боломжит үйл ажиллагаа

  • Өөрийн таних нас барсан нэг хүний талаар хүүхдүүдэд ярь. Нас барахад хүмүүсийн сүнс бие махбодоо орхин, сүнсний дэлхий рүү явдаг. 1 Петр 3:19-ийг уншаад, Есүс нас барсныхаа дараа сүнсний дэлхийд зочилсон гэдгийг тайлбарла. Тэнд байхдаа Тэрээр зөв шударга сүнснүүдээс сайн мэдээг хараахан хүлээж аваагүй байгаа бусад сүнсэнд заахыг хүсжээ (Сургаал ба Гэрээ 138:30-ийг үзнэ үү).

  • Ариун сүмийн зураг үзүүл. Тэд хангалттай том болохоороо ариун сүмд очиж, дэлхийд байхдаа баптисм хүртээгүй өвөг дээдсийнхээ төлөө баптисм хүртэж болно гэдгийг хүүхдүүдэд тайлбарла. Гэр бүлийн энгийн модыг бөглөхөд хүүхдүүдэд тусал.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

1 Петр 3:12–17; 4:13–14, 16

Би хүнд хэцүү үед ч гэсэн баяр баясгалантай, амар тайван байж чадна.

Таны заадаг хүүхдүүд шашин шүтлэгээсээ болж ямар нэгэн байдлаар дооглуулан, шоолуулж байсан байх. Тийм үед нь эдгээр шүлэг тэдэнд тус болж болно.

Боломжит үйл ажиллагаа

  • Есүсийн хавчигдан гадуурхагдаж байсан хэдэн түүхийг товчхон хэлж өг эсвэл Матай 12:9–14 эсвэл Лук 22:47–54 гэх мэт судруудыг уншихад хүүхдүүдийг урь. Есүс Христийн сургаалын дагуу амьдарч байгаагаасаа болж дооглуулж, шоолуулж байсан эсэхийг хүүхдүүдээс асуу. Энэ нь тэдэнд ямар санагдсан бэ? 1 Петр 3:12–14; 4:13–14, 16-г хамтдаа уншаад, “зөвт байдлын төлөө” зовж зүдрэх талаар Петрийн юу гэж хэлснийг олж мэдэхийг хүүхдүүдээс хүс. Яагаад зөв зүйл хийсний төлөө хүмүүс биднийг дооглон тохуурхсан ч бид аз жаргалтай хэвээр байж болох вэ?

  • Зовлон бэрхшээлийн үеэр баяр баясгалантай, амар амгалан байж чадсан туршлагаасаа эсвэл бошиглогч Иосеф Смит Либерти шоронд байхдаа хэрхэн амар амгалан байж чадсан талаар хуваалц (Сургаал ба Гэрээ 121:1–8; 123:17-г үзнэ үү). Бид сорилт бэрхшээлтэй тулгарсан үедээ хэрхэн баяр баясгалан, амар амгаланг олох вэ?

1 Петр 3:15

Би сайн мэдээг хуваалцахад үргэлж бэлэн байж чадна.

Таны заадаг хүүхдүүдэд амьдралынх нь туршид шашин шүтлэгийнх нь талаар асуусан хүмүүст хариулах олон боломж олдоно. Тэдэнд “хариу өгөхөд ямагт бэлэн байхад” нь туслахын тулд та юу хийж болохоо бодож үз.

Боломжит үйл ажиллагаа

  • Хэн нэгэн нь танаас Сүмийн талаар асууж байсан үеийн талаараа ярьж өгөөд, хариулахад бэлэн байсан эсэхээ хэл. Хүмүүс Сүмийн талаар асууж байсан тохиолдлынхоо тухай ярихыг хүүхдүүдээс хүс. 1 Петр 3:15-ыг хамтдаа унш. Бид энэ шүлэгт өгсөн Петрийн зөвлөгөөг хэрхэн дагаж чадах вэ?

  • Есүс Христ эсвэл Түүний Сүмийн талаар хүмүүс асууж болох цөөн хэдэн асуултыг бодоход хүүхдүүдэд тусал. “Хариу өгөхөд ямагт бэлэн бай[хын]” тулд тэд эдгээр асуултад хэрхэн хариулахыг хүүхэд бүрд ээлжлэн тайлбарлах боломж олго. Итгэлийн тунхаг нь Сүмийн талаарх эдгээр асуултад хариулахад ашиглах энгийн үнэнүүдээр хангадаг.

1 Петр 3:18–20; 4:6

Сүнсний дэлхий дээрх сүнснүүд сайн мэдээний талаар суралцдаг.

Зөв шударга хүмүүс нас барсныхаа дараа дэлхий дээр байх хугацаандаа сайн мэдээг хүлээж аваагүй хүмүүст заахаар сүнсний дэлхий рүү очдог.

Боломжит үйл ажиллагаа

  • Самбар дээр дундуур нь зураас татсан тойрог зур. Тойргийн нэг талд Сүнсний диваажин, харин нөгөө талд нь Сүнсний шорон гэж бич. Нэг хүүхдийг 1 Петр 3:18–20; 4:6-г уншихад урь (1 Петр 4:6, зүүлт тайлбар a дээрх Иосеф Смитийн Орчуулгын засварыг үзнэ үү). Есүс нас барсныхаа дараа сүнсний диваажинд очсон гэдгийг тайлбарла. Тэрээр тэндхийн зөв шударга сүнснүүдэд сүнсний шоронд байгаа сүнснүүдэд сайн мэдээг заахыг зааварласан.

  • Нэг хүүхдийн эцэг эх эсвэл ах эгчийг ариун сүмд нэг өвөг дээдсийнхээ төлөө хийсэн авралын ажлын тухай ирж ярихад урь.

  • Гэр бүлийн энгийн модыг бөглөхөд хүүхдүүдийг урь.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Гэр бүлийнхээ модыг гэр бүлийнхэнтэйгээ хуваалцаад, тэднээс нэрс нэмэхэд туслахыг хүсэхэд хүүхдүүдийг урь.

Заах чадвараа сайжруулах

Зааж байгаа хүүхдүүдээ ойлгохыг хичээ. Та заадаг хүүхдүүдээ сайн мэдэх учраас, хэрэв тэдний хэрэгцээнд тааруулах хэрэгтэй гэж үзвэл энэ тойм дээрх санаануудыг өөрчилж болно. Таны заадаг насны хүүхдүүдэд зориулан бичсэнээс гадна өөр аль ч үйл ажиллагааг та ашиглаж болно. (Аврагчийн арга барилаар заах нь, 7-г үзнэ үү.)