Хуучин Гэрээ 2022
12-р сарын 19–25. Христийн мэндэлсний баяр: “Тэр аврахыг бид хүлээж байсан. Энэ бол хүлээсэн ЭЗЭН маань ажээ”


“12-р сарын 19–25. Христийн мэндэлсний баяр: ‘Тэр аврахыг бид хүлээж байсан. Энэ бол хүлээсэн ЭЗЭН маань ажээ,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“12-р сарын 19–25. Христийн мэндэлсний баяр,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2022

цагаан даавуунд өлгийдсөн нялх Есүс сүрлэн дээр хэвтэж байгаа нь

Учир нь бидний төлөө хүүхэд төрсөн, Саймон Дюви

12-р сарын 19–25

Христийн мэндэлсний баяр

“Тэр аврахыг бид хүлээж байсан. Энэ бол хүлээсэн ЭЗЭН маань ажээ”

Хуучин Гэрээний бошиглогчид Мессиаг төрөхийг туйлын баяртайгаар тэсэн ядан хүлээж байсан (Исаиа 25:9). Та Христийн мэндэлсний баярын үеэр заахаар бэлдэж байхдаа, Аврагч Есүс Христ мэндэлсэнд баярлаж баясахад нь хүүхдүүдэд хэрхэн туслахаа бодож үзээрэй.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Есүс Христийн төрөлтийн талаар мэддэг зүйлээсээ хуваалцахад хүүхдүүдийг урь. Тэднийг түүхээс хүн эсвэл эд зүйлийг дурдахдаа самбар дээр зурахад урь. Энэ түүхийн талаар мэддэг зүйлээ хуваалцахыг хүүхдүүдээс хүс.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Хуучин Гэрээ надад Есүсийн тухай заадаг.

Христийн мэндэлсний баярыг тэмдэглэх болсон шалтгаан болох Аврагч Есүс Христэд анхаарлаа төвлөрүүлэхэд хүүхдүүдэд тусал. Та Түүнийг гэрчилдэг Хуучин Гэрээний судруудыг ашиглан үүнийг хийж болно.

Боломжит үйл ажиллагаа

  • Төрөлтийн зургийг харуул (тухайлбал Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 30 эсвэл Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дээрх аль нэг зураг). Исаиа 9:6-г уншаад, хүүхэд бүрд “хөвгүүн төрөв” гэсэн хэллэгийг сонсохдоо нялх Есүсийг заах боломж өг. Хуучин Гэрээн дэх бошиглогчид Есүсийг төрөх болно гэдгийг мэдэж байсан тухай гэрчлэлээ хуваалц.

  • Хүүхэд бүрийг нэрээ хэлэхэд урьж, нэрээс маань гадна биднийг эгч, ах, дүү эсвэл найз гэх мэт бусад зүйлээр нэрлэж болно гэдгийг заа. Хүүхдүүдийг бусад жишээг бодоход урь. Исаиа 9:6-г хүүхдүүдэд уншиж өгөөд, Есүс Христийг нэрлэдэг “Гайхамшигт, Зөвлөгч, Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг, Энхийн Жонон” зэрэг нэрсийг онцлон тэмдэглэ. Эдгээр нэр Есүсийн талаар бидэнд юу хэлж байгааг ойлгоход нь хүүхдүүдэд тусал.

  • Хүүхэд болгонд цаасан од өгөөд, таныг Тооллого 24:17-оос “Иаковаас од гарч ирнэ” гэсэн хэллэгийг уншихад хүүхдүүдийг цаасан одоо өргөхөд урь. Есүс хэрхэн дэлхий ертөнцийг бүхэлд нь гэрэлтүүлдэг тод од шиг байдгийг хуваалцахад хүүхдүүдийг урь. Есүсийг төрөхөд гарч ирсэн одны тухай “Одод гялалзаж байв” (Хүүхдийн дууны ном, 24) гэх мэт дууг хамтдаа дуул.

Есүс Христ бол миний Аврагч.

Христийн мэндэлсний баяр бол Есүсийн төрөлтөөс гадна дэлхийн Аврагчийн хувьд Түүний амьдрал, үүрэг зорилгыг тэмдэглэдэг цаг үе юм. Та Есүс Христийн Цагаатгалд баярлаж, талархах сэтгэлийг мэдрэхэд нь хүүхдүүдэд хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаа

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Хуучин Гэрээ нь амлагдсан Мессиа болох Есүс Христийн тухай надад заадаг.

Хуучин Гэрээ бол зөвхөн сонирхолтой түүх, бичээсүүдийн цуглуулга биш; харин бүх судрын нэгэн адил Есүс Христийг гэрчлэх зорилготой. Түүнийг Хуучин Гэрээнээс хэрхэн олж болох талаар суралцахад нь хүүхдүүдэд тусал.

Боломжит үйл ажиллагаа

  • Хүүхдүүдийг Мосе 7:53; Дуулал 23:1; Иов 19:25; Исаиа 7:14; 9:6; 12:2; Амос 4:13; Зехариа 14:16 зэргээс олж болох Есүс Христийн бүх нэр, цолны жагсаалтыг гаргахад урь. Хэрэв тэд хүсвэл, хоёр хоёроор нь ажиллуул. Жагсаалтаа нэг нэгэнтэйгээ хуваалцахад тэднийг урамшуулан дэмж. Эдгээр нэр, цол тус бүрээс бид Аврагчийн талаар юу сурч мэддэг вэ?

  • Хүүхдүүдэд од, гэрэл, бэлэг гэх мэт Христийн мэндэлсний баярын хэдэн чимэглэлийг (эсвэл заримынх нь зургийг) үзүүл. Эдгээр зүйл тус бүр нь бидэнд Аврагчийг хэрхэн сануулж болохыг хүүхдүүдээс асуу. Судрууд бидэнд Есүс Христийн талаар заахдаа ихэвчлэн бэлгэдэл ашигладаг болохыг тайлбарла. Хүүхдүүдийг дараах шүлгүүдийн аль нэгээс эсвэл нэлээн хэдээс нь Есүс Христийг бэлгэдэж болох зүйлийг хайж олоход урь. Үүнд: Эхлэл 22:8; Гэтлэл 17:6; Дуулал 18:2; 27:1 (Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос нэмэлт жишээг үзнэ үү). Есүс хурга, ус, чулуу, цайз эсвэл гэрэлтэй хэрхэн адилхан бэ?

  • Энэ жил Хуучин Гэрээг судалж дууссаны дараа хүүхдүүдийг Хуучин Гэрээний дуртай түүхүүд эсвэл судраа хуваалцахад урь. Эдгээр түүх эсвэл судар Есүс Христийн талаар бидэнд юу заадаг вэ? Бид яагаад Хуучин Гэрээ байгаад талархдаг вэ?

Есүс Христ бол миний Аврагч, Гэтэлгэгч.

Есүс Христийн төрснийг тэмдэглэхдээ бид мөн Түүний амьдрал, цагаатгагч золиост талархаж болно. Хүүхдүүдэд өөрсдийн Аврагч, Гэтэлгэгчид итгэх итгэлтэй болоход нь туслахын тулд та Хуучин Гэрээний судруудыг хэрхэн ашиглаж болох вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Исаиа 7:14-ийг хамт уншаад; дараа нь хүүхдүүдийг Христийн төрөлтийн талаар мэддэг зүйлээ хуваалцахад урь. Та Аврагчийн тухай гэрчлэлээ хуваалцаж, хүүхдүүдийг ч мөн гэрчлэлээ хуваалцахад урь.

  • Есүс Христийн бидний Аврагчийн хувьд гүйцэтгэх үүргийг илүү сайн ойлгоход нь хүүхдүүдэд туслахын тулд тэднийг Исаиа 25:8–9; 53:3–5; Хосеа 13:14-ийг уншихад урь. Аврагч биднийг хэрхэн авардаг талаар эдгээр судар бидэнд юу заадаг вэ? Бид хэрхэн “Түүний авралд баясаж” чадах вэ? (Исаиа 25:9).

  • Есүс Христийн биднийг хайрлах хайрын тухай “Тэжээлийн тэвшинд” (Хүүхдийн дууны ном, 26–27) эсвэл “Би гайхширна” (Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, 22) гэх мэт дууг хамтдаа дуул. Аврагчийн хайрыг мэдрэхэд тусалдаг хэллэгүүдийг хуваалцахад хүүхдүүдийг урь.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Хуучин Гэрээнээс Есүс Христийн талаар сурч мэдсэн зүйлээ гэр бүлийнхэнтэйгээ эсвэл найзтайгаа хуваалцахад хүүхдүүдийг урь. Энэ долоо хоногт Шинэ Гэрээг судалж эхлэхэд тэднийг урамшуулан дэмж.

Заах арга барилаа сайжруулах

Сүнсийг урин авчирдаг орчныг бүрдүүл. Сүнсийг ангидаа урин авчрах олон арга зам бий. Дуу хөгжим бишрэл хүндэтгэлийг дэмждэг. Хайр, гэрчлэлээ илэрхийлэх нь халуун дулаан, сүнслэг орчныг бүрдүүлнэ. Ангидаа сүнслэг орчин бүрдүүлэхийн тулд та юу хийж чадахаа залбирч байгаад тунгаан бод. (Аврагчийн арга барилаар заах нь, 15-ыг үзнэ үү.)