Хуучин Гэрээ 2022
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хэрэгцээнд нийцүүлэх


“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хэрэгцээнд нийцүүлэх,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хэрэгцээнд нийцүүлэх,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2022

Тэргэнцэртэй хүүхэд нэгэн эмэгтэйн хамт сүм дээр

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хэрэгцээнд нийцүүлэх

Хүүхдийн хэсгийн удирдагчид бүх хүүхдэд, түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ч гэсэн Есүс Христийн сайн мэдээг заах үүрэгтэй. Хүүхдийн хэсэгт хүүхэд бүрийг халуун дотно угтан авч, хайрлан, халамжилж мөн оролцуулж байх хэрэгтэй. Ийм уур амьсгалд хүүхдүүд Тэнгэрлэг Эцэгийн болон Есүс Христийн хайрыг ойлгож, Ариун Сүнсний нөлөөг мэдэрч, ялган танихад илүү хялбар байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хэрэгцээг хангахад дараах санаанууд танд тусална.

  • Хүүхдийн онцгой хэрэгцээний талаар мэдэж ав. Энэ талаар сурч мэдэх хамгийн оновчтой арга зам бол тэдний эцэг эх эсвэл асран хүмүүжүүлэгчтэй ярилцах явдал юм. Тухайн хүүхэд ямар арга замаар хамгийн сайн суралцаж мөн ямар арга барил түүнд хамгийн их тус болж байгааг олж мэд. Мөн та туршлагатай, бодол санаагаа хуваалцах Хүүхдийн хэсгийн удирдагч, багш нартай зөвлөлдөж болно.

  • Хүүхэд бүрд зориулан аюулгүй, хайрыг мэдрэх эерэг уур амьсгалыг бүрдүүл. Ангийнхаа хүүхдүүдийн нэрийг цээжлэн, тэднийг хүлээн зөвшөөрч, хайрлаж мөн оролцуулж байгаагаа мэдрүүл. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ихэвчлэн өөнтөглөн шүүмжилж байдаг тул боломж гарвал тэдний гаргасан сайн зан авирыг магтаж сайшаа.

  • Хүн бүр оролцох боломжтой байхаар зохицуул. Бүх хүүхдэд, ялангуяа биеийн болон оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд суралцах боломж олгохын тулд үйл ажиллагааг бага зэрэг өөрчилж болно. Жишээлбэл, аль нэгэн үйл ажиллагаанд зураг үзүүлэхийг санал болгосон байвал та харааны бэрхшээлтэй хүүхдүүдийг оролцуулахын тулд зураг үзүүлэхийн оронд холбогдох дууг дуулж өгч болно.

  • Ангид тохирох хуваарь, дэг журам тогтоо. Ийн үйлдэх нэг арга зам бол хичээлийн явцын товч тоймыг харуулсан хичээлийн хуваарь бүхий зурагт хуудас гаргах явдал юм. Таны хуваарьт залбирах, заах, үйл ажиллагаа явуулах цаг орж болно. Энэ нь тодорхой бус байдлаас болж зарим хүүхдэд төрж болох түгшүүрийг багасгахад тусална.

  • Үзүүлэн ашигла. Оюуны хөгжлийн бэрхшээлтэй эсвэл хүмүүжлийн доголдолтой хүүхдүүдэд асуултад хариулахаас өмнө гараа өргөх зэрэг биеэ зохих ёсоор авч явах үйлдлийг дүрслэн харуулсан зураг гэх мэт үзүүлэн тустай байж болно.

  • Асуудалтай зан авир яагаад гарч байгааг ойлго. Хөгжлийн бэрхшээлийн талаар мөн тухайн хүүхдийг зохисгүй аашлахад нөлөөлдөг нөхцөл байдлын тухай суралц. Асуудалтай зан авир гарах үед юу болж байгаад анхаар. Хүүхдэд илүү сайн дэмжлэг үзүүлэхийн тулд нөхцөл байдлыг хэрхэн өөрчлөн зохицуулж болох талаар залбирч бодож үзнэ үү.