Хуучин Гэрээ 2022
Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагыг ашиглах


Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагыг ашиглах” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагыг ашиглах,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2022

Сүмийн ангид буй хүүхдүүд

Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагыг ашиглах

Хүүхдийн хэсэгт заахаар бэлтгэх

Гэртээ хувиараа болон гэр бүлээрээ суралцах нь сайн мэдээнээс суралцах явцын төвд байх ёстой. Энэ нь таны хувьд ч таны заадаг хүүхдүүдийн хувьд ч үнэн юм. Та заахаар бэлтгэхдээ судартай холбоотой өөрийн гэсэн туршлагатай болохоос эхэл. Таны хийх хамгийн чухал бэлтгэл бол судруудыг судлан, Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийлэхээс эхэлнэ.

Мөн Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага таны хувийн сургалт, заах бэлтгэлийн чухал хэсэг юм. Энэ нь судар дахь сургаалын зарчмуудыг илүү гүн гүнзгий ойлгоход тань тусална.

Таныг заахад бэлдэж байхад, заадаг хүүхдүүдийн тань тухай бодол, сэтгэгдэл орж ирэх болно. Та судрууд дахь зарчмууд тэдний амьдралыг хэрхэн адислах талаарх ойлголтыг хүлээн авна. Та тэднийг өөрсдөө мөн гэр бүлийнхэнтэйгээ судраас суралцахдаа эдгээр зарчмыг олж мэдэхэд сүнслэгээр өдөөхөд чиглүүлэгдэх болно.

Заах санаа

Та заахаар бэлдэхдээ, энэ эх сурвалж дахь заах тоймыг судалснаар нэмэлт сүнслэг өдөөлт хүлээн авч болох юм. Эдгээр санааг та хийх алхмуудыг заасан зааварчилгаа гэхээс илүүтэй өөрийн гэсэн өдөөлт авах санаанууд гэж бодох хэрэгтэй. Та тэр хүүхдүүдийг мэддэг ба тэдэнтэй ангид харилцсанаар улам сайн таньж мэдэх болно. Их Эзэн ч гэсэн тэднийг мэддэг бөгөөд тэдэнд зааж, тэднийг адислах хамгийн сайн арга замыг танд өгөх болно.

Заахад бэлтгэхдээ ашиглаж болох Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага, Сүмийн сэтгүүлүүд дээрх санаанууд зэрэг өөр олон эх сурвалж бий. Эдгээр болон бусад эх сурвалжийн талаарх нэмэлт мэдээллийг энэ эх сурвалжийн “Хүүхдүүдэд заах нэмэлт эх сурвалж” хэсгээс үзнэ үү.

Гэртээ судар судалж буй хүн

Анхаарах зарим зүйл

  • Хүүхдүүдтэй уулзах бүрдээ тэдэнд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын хайрыг мэдэрч, Ариун Сүнсний нөлөөг таньж мэдэхэд нь туслах арга замуудын талаар бодож үзээрэй.

  • Эцэг эхчүүд хүүхдүүддээ зааж сургах гол үүрэгтэй. Багшийн хувьд та гэртээ сайн мэдээнээс суралцахыг дэмжин, урамшуулж, сурч мэдсэн зүйл дээр нь суурилан заах чухал үүрэгтэй. Эцэг эх нь гэр орондоо сайн мэдээг заадаггүй хүүхдүүдтэй харьцахдаа мэдрэг бай. Гэр орны нөхцөл байдал нь ямар байхаас үл хамааран бүх хүүхдийг сайн мэдээний яриа хэлэлцүүлэгт оролцуул.

  • Хуучин Гэрээн дэх сургаалуудын түүхэн нөхцөл байдлыг мэдэх нь хүүхдүүдэд сургаалыг ойлгоход илүү дөхөм болгож өгдөг. Та түүхэн нөхцөл байдлын талаар Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав болон Хуучин Гэрээний түүхүүдээс олж болно.

  • Давтах нь сайн зүйл юм. Сайн мэдээний үнэнүүдийг олон төрлийн үйл ажиллагаагаар дамжуулан, давтаж заах юм бол хүүхдүүд тэдгээр үнэнийг илүү үр дүнтэй сурна. Хэрэв та ямар нэгэн суралцах үйл ажиллагаа хүүхдүүдэд үр дүнтэй байгааг олж харвал, ялангуяа бага насны хүүхдүүдэд зааж байгаа бол дахин давтахыг бодоорой. Түүнчлэн та өмнөх хичээлийн үйл ажиллагааг давтаж болно.

  • Тэнгэрлэг Эцэг таныг сайн багш болоосой хэмээн хүсдэг. Тэрээр танд туслах багшийн зөвлөлийн хурал гэх мэт олон эх сурвалжийг өгсөн. Та эдгээр хурал дээр өөрт тулгарсан асуудлуудын талаар бусад багштай зөвлөлдөж болно. Түүнчлэн Христтэй адил заах зарчмуудыг ярилцан, дадлага хийж болно.

  • Хэрэв та бага насны хүүхдүүдэд заадаг мөн танд нэмэлт тусламж хэрэгтэй бол энэ эх сурвалж дээрх “Бага насны хүүхдүүдийн хэрэгцээнд нийцүүлэх” хэсгийг үзнэ үү.

  • Энэ эх сурвалжид жилийн долоо хоног тутмын төлөвлөгөөг оруулсан болно. Ерөнхий чуулган, гадасны чуулган эсвэл өөр ямар нэгэн шалтгаанаар Хүүхдийн хэсгийн үйл ажиллагааг явуулаагүй бол ням гарагт гэр бүлүүд тогтсон хуваарийн дагуу Хуучин Гэрээг гэртээ үргэлжлүүлэн унших ёстой. Ороогүй хичээлийн талаар санаа зовох хэрэггүй. Долоо хоногийн хуваарьт тусгагдсаны дагуу хичээлийг заа.