Хуучин Гэрээ 2022
Та бол хүүхдийн багш


“Та бол хүүхдийн багш,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“Та бол хүүхдийн багш,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2022

Зураг
Есүс хүүхэд тэвэрсэн байгаа нь

Та бол хүүхдийн багш

Та Бурханы хүүхдүүдэд Аврагчийн арга барилаар заахаар Бурханаас дуудагдсан бөгөөд Түүний ариун санваарын эрх мэдлээр энэхүү дуудлагад онцгойлон адислагдсан. Та туршлагатай багш биш байсан ч зохистой амьдарч, өдөр бүр залбирч, судраас судалбал Тэнгэрлэг Эцэг танд Ариун Сүнсний нөлөө мөн хүчийг өгч, амжилтад хүрэхэд тань тусална (2 Нифай 33:1-ийг үзнэ үү).

Тэнгэрлэг Эцэг хүүхдүүдээ танаар халамжлуулахаар даатгасан бөгөөд Тэрээр тэдэнд юу хэрэгтэйг мөн тэдэнд хэрхэн хамгийн сайнаар тусалж болохыг мэддэг. Таныг хичээлээ бэлдэж мөн заах үед Бурхан Ариун Сүнсээр дамжуулан удирдан чиглүүлнэ. Тэрээр таны юу хэлэх, юу хийх хэрэгтэйг танд илчилнэ (2 Нифай 32:5-ыг үзнэ үү).

Сайн мэдээг заах, сурах үндсэн зорилго бол Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт хөрвөх хөрвөлтийг гүнзгийрүүлэх явдал юм. Багшийн хувьд та зааж байгаа хүмүүстээ илүү сайн хөрвөгдөхийн тулд чадах бүхнээ хийхэд нь туслах зорилготой. Энэ зорилго хичээлээс гадуурх цагаар ч үргэлжилдэг. Зааж байгаа хүмүүсээ Есүс Христ, Түүний сайн мэдээнээс суралцах үйл явцад идэвхтэй оролцож, сурч мэдсэн зүйлсээ хэрэгжүүлэхэд урь. Тэднийг хичээлээс гадуурх хувиараа болон гэр бүлээрээ суралцах цагаа сайн мэдээнээс суралцах үндсэн эх сурвалж болгоход урамшуулан дэмж. Тэд хувиараа болон гэр бүлээрээ суралцаж, итгэлээр үйлдсэнээр Сүнсийг амьдралдаа урих ба Сүнс жинхэнээсээ хөрвөгдөхөд хүргэдэг. Багшийн хувьд таны хийх бүх зүйл энэхүү ариун нандин зорилго руу чиглэх ёстой.

Гагцхүү судруудад болон хожмын үеийн бошиглогчдын үгсэд байдаг Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг заа. Бурханы болон Түүний үйлчлэгчдийн заасан мөнхийн, өөрчлөгдөшгүй үнэн болоод цэвэр сургаал нь Сүнсийг урьж, амьдралыг өөрчлөх хүчтэй.

Багшлах дуудлага бол ариун нандин итгэл найдвар хүлээлгэж буй явдал бөгөөд заримдаа хийж чадахгүй мэт санагдах нь хэвийн үзэгдэл юм. Гэхдээ Тэнгэрлэг Эцэг таныг дуудсан мөн хэзээ ч орхихгүй гэдгийг бүү мартаарай. Энэ бол Их Эзэний ажил бөгөөд та “бүхий л зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа” (Сургаал ба Гэрээ 4:2) үйлчилбэл Тэр таны чадвар, бэлэг, авьяасыг нэмэгдүүлнэ мөн таны үйлчлэл зааж буй хүмүүсийн тань амьдралыг адислах болно.

Хэвлэх