“Заах загвар,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“Заах загвар,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2022
Заах загвар
Та тойм бүр дээр давтагдсан хуваалцахад урь, сургаалыг заа, гэртээ суралцахыг урамшуулан дэмж гэсэн гурван үе шат бүхий загварыг энэ эх сурвалжаас олж мэдэх болно. Ихэнх тохиолдолд, таныг заах үед энэ загварын хэсгүүд давхцах юм уу өөр дараалалтай байх болно. Тухайлбал, хуваалцах нь сургаалыг заах боломж байдаг бол сургаалыг заах нь хуваалцах урилгуудтай байх ёстой гэдгийг бодож үзээрэй. Үүнтэй адил, хичээлийн ярилцлагын туршид гэртээ суралцахыг урамшуулан дэмжиж болно. Та заадаг хүүхдүүдийнхээ хэрэгцээнд нийцүүлэхийн тулд энэ загварт орох өөрчлөлтүүдийг хүчлэлгүй, Сүнсний өдөөлтийг дагаж хийгээрэй.
Хуваалцахад урь
Хичээл бүрийн нэг хэсэг болгож, зааж байгаа зарчмуудын талаарх мэдрэмж, бодол санаа, туршлагаа хуваалцахад хүүхдүүдийг урь. Тэдний хэлсэн зүйлд гэртээ суралцсан туршлага нь орсон байж болно. Та бас тэдний өнгөрсөн долоо хоногт сурч мэдсэн зүйлсийг сэргээж, амьдралд нь хэрхэн нөлөөлснийг асууж болно.
Сургаалыг заа
Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага нь хүүхдүүдэд заах сургаалыг илүү сайн ойлгоход тань тусална. Та сайн мэдээний зарчмуудыг ойлгон, тэдгээрийн дагуу үйлдэхэд хүүхдүүдэд туслахын тулд ямар судрын шүлэг, эшлэл, туршлага, асуулт мөн өөр эх сурвалжуудыг ашиглах талаар бодож үзээрэй. Үнэнийг гэрчлэх Ариун Сүнсний нөлөөг танихад нь тэдэнд тусал. Суралцаж байгаа зүйлдээ баяртай байхад нь туслахын тулд бүтээлч, сүнслэгээр өдөөх арга замуудыг эрж хай.
Сургаалыг заахдаа дуу хөгжмийг хэрхэн ашиглах талаар санаа авах бол энэ гарын авлагын ард байгаа “Дууны цаг ба ариун ёслолын цуглаан дээр хүүхдүүдийн хийх хөгжмийн толилуулгын зааварчилгаа” дахь “Сургаалыг заахад дуу хөгжим ашиглах,” “Хүүхдүүдэд Хүүхдийн хэсгийн дуу болон сүмийн дууллыг сурч, эргэн санахад туслах” зэрэг хэсгүүдийг үзнэ үү.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Гэр орон бол сайн мэдээнээс суралцах төв учраас Хүүхдийн хэсгийн багшийн хувьд гэртээ суралцахыг урамшуулан дэмжих нь таны зорилгын нэг байх ёстой. Та ангид ойлгож мэдсэн зүйлээ гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахад нь хүүхдүүдэд хэрхэн тусалж болох вэ? Та гэртээ Хуучин Гэрээнээс үргэлжлүүлэн суралцахад хүүхдүүдийг болон тэдний эцэг эхийг хэрхэн урамшуулан дэмжиж болох вэ?
Сургаалыг заахдаа дуу хөгжим хэрхэн ашиглах талаар санаа авах бол энэ гарын авлагын ард байгаа “Дууны цаг ба ариун ёслолын цуглаан дээр хүүхдүүдийн хийх хөгжмийн толилуулгын зааварчилгаа” дахь “Сургаалыг заахад дуу хөгжим ашиглах”, “Хүүхдүүдэд Хүүхдийн хэсгийн дуу болон сүмийн дууллыг сурч, эргэн санахад туслах” зэрэг хэсгүүдийг үзнэ үү.