“1-р сарын 14–20. Лук 2; Матай 2: Бид Түүнд мөргөхөөр ирлээ,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)
“1-р сарын 14–20. Лук 2; Матай 2,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2019
1-р сарын 14–20
Лук 2; Mатай 2
Бид Түүнд мөргөхөөр ирлээ
Та энэхүү тоймд байгаа санаануудыг уншихаасаа өмнө Лук 2 ба Матай 2-ыг судалж, сүнслэг сэтгэгдлээ бичиж тэмдэглэ. Энэ нь ангийнхныхаа хэрэгцээг хэрхэн хамгийн сайн хангах талаар илчлэлт хүлээн авахад танд тусална.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Та ангийн гишүүдийг эдгээр судрыг хувиараа болон гэр бүлийнхээ хамт судлахад төрсөн санаа бодол, туршлагаасаа хуваалцахад нь хэрхэн урамшуулан дэмжих вэ? Хэдий тэд Аврагчийн төрөлтийн түүхийг мэддэг ч гэсэн үргэлж сүнслэг шинэ санаа бодол олж авч чадна. Ангийн цөөн гишүүнийг Лук 2 эсвэл Матай 2-р бүлэгт буй, тэдэнд шинэ арга замаар мэдрэмж сэтгэгдэл төрүүлсэн захиасыг хуваалцахад урих талаар анхаар.
Сургаалыг заа
Христийн төрөлтийн гэрчүүд олон бий.
-
Лук 2 болон Матай 2-р бүлэгт байгаа өөрийн биеэр харсан бишрэгчдийн түүхүүд ангийн гишүүдийг Аврагчид хайраа харуулах арга замуудын талаар тунгаан бодоход тусална. Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дахь хүснэгтийг үзнэ үү. Танай ангийнхны зарим нь уг үйл ажиллагааны талаар үзэл бодлоо хуваалцаж магадгүй. Эсвэл та энэ үйл ажиллагааг ангиараа хийж болно. Христийн энэ гэрчүүд нийгмийн өөр өөр давхаргынх байсан нь яагаад чухал вэ? Бид хэрхэн тэдний жишээг дагаж чадах вэ?
-
Эдгээр гэрч Христ хүүг бишрэн шүтэхээсээ өмнө Түүнийг эрэлхийлж байсан. Та ангийн гишүүдийг тэдний жишээнээс суралцахад туслахын тулд Хоньчид, Анна, Симеон, Мэргэд гэсэн гарчгуудыг самбар дээр бичиж болно. Тэгээд ангийн гишүүдийг Лук 2, Матай 2-оос энэ хүмүүс Аврагчийг эрэлхийлэхдээ юу хийснийг хайж олоод, самбар дээр бичихэд урь. Бидний Аврагчийг эрэлхийлж болох зарим арга замын талаар эдгээр түүх юуг санал болгож байна вэ?
ЗурагХоньдтой хамт байгаа хоньчидАврагчийн төрөлтийн анхны гэрчүүдийн зарим нь хоньчид байв.
-
Үзүүлэн материал нь ангийн гишүүдийг амьдралдаа Аврагчид зориулан зай гаргахад сүнслэгээр нөлөөлөх болов уу? Дараах санааг бодолц. Ангид шилэн сав авчраад, Лук 2:7-г хамт уншсаныхаа дараа ангийн гишүүдийг тэр шилэн савыг бидний цагаа өнгөрүүлдэг арга замуудыг төлөөлсөн янз бүрийн зүйлсээр дүүргэхийг хүс. Шилэн савыг дүүрэх үед хэн нэгнийг Аврагчийн зургийг хийх гэж оролдоход урь. Бид амьдралдаа Христэд зориулан зай гаргах талаар энэ харьцуулалт юу хэлж байна вэ? Бид Түүнд зай гаргахын тулд юуг өөрөөр хийж болох вэ? Энэ асуултад хариулахад “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа ерөнхийлөгч Томас С.Монсоны хэлсэн дараах үг тусална.
Эцэг эхчүүд гэр бүлээ хамгаалахын тулд илчлэлт хүлээн авч чадна.
-
Иосеф, Мариа хоёрын Египет рүү зугтсанаас ойлгож авах нэг сургамж бол Их Эзэн эцэг эхчүүдэд гэр бүлээ аюулаас хамгаалахад туслах илчлэлтийг өгдөг явдал юм. Энэ талаарх ярилцлагыг өрнүүлэхдээ ангийн гишүүдийг гэр бүлүүдэд өнөө үед тулгардаг аюулуудаас заримыг нь самбар дээр жагсаан бичихэд урихыг бод. Бид Матай 2:13–23-аас эдгээр аюулаас гэр бүлээ болон өөрсдийгөө хэрхэн хамгаалах талаар юу ойлгож авч болох вэ? Хувийн илчлэлт нь бидэнд гэр бүлээ болон хайрт хүмүүсээ аюулаас хамгаалахад хэрхэн тусалсан бэ? Бошиглогч, төлөөлөгчид гэр бүлээ хамгаалахад маань туслах ямар зөвлөгөөг өгсөн бэ?
-
Ярилцлагын үеэр та ангийн гишүүдийг хамтдаа “Гэр бүлийн хайр” Сүмийн дуулал болон хүүхдийн дууны ном х. 44 эсвэл гэр бүлийн тухай өөр бусад дуу дуулахад урьж болно. Эцэг эхчүүд гэр бүлээ удирдах илчлэлт авахуйц зохистой амьдрахын тулд хийж болох зүйлийн талаар энэ дуу юу зааж байна вэ?
Есүс өсвөр насандаа ч Эцэгийнхээ тааллыг үйлдэхэд анхаардаг байв.
-
Есүсийн 12 настайдаа сүмд зааж байсан түүх нь Бурханы ажилд хэрхэн хувь нэмрээ оруулах талаар боддог өсвөр үеийнхэнд их нөлөөтэй байдаг. Лук 2:40–52-ыг хамтад нь уншуулахаар ангийн гишүүдийг хос хосоор нь хуваарилж болно (Иосеф Смитийн Орчуулга дахь тайлбарыг Лук 2:46, зүүлт тайлбар c-ээс үзнэ үү). Хос бүр энэхүү түүхийн талаар ямар зүйл тэдэнд сүнслэгээр нөлөөлж байгааг бие биентэйгээ хуваалцахад хэдэн минут зарцуулж болно. Сайн мэдээний тухай мэддэг зүйлээ хуваалцах ямар ямар боломж бидэнд байдаг вэ? Бид ямар ямар туршлагаас хуваалцаж болох вэ?
-
Хэрэв та насанд хүрэгчдэд зааж байгаа бол энэ түүх өсвөр үеийнхэнд чадвар чадавхдаа хүрэхэд нь хэрхэн туслах тухай ярилцах боломж байж болно. Хэн нэгэн нь Лук 2:40–52-т байгаа түүхийг товч яриад, Сүмийн өсвөр үеийнхний талаарх үзэлд эдгээр үйл явдал хэрхэн нөлөөлөхийг ангиараа ярилцаж болох юм. Бид өсвөр үеийнхэнд Есүсийн нэгэн адил “Эцэгийн ажил хэргийг” үйлдэхэд оролцох ямар боломжийг өгч чадах вэ? (Лук 2:49). Хэзээ бид өсвөр үеийнхний эсвэл хүүхдийн хуваалцсан сүнслэг үзэл бодолд гайхширч байсан бэ? Ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн дараах үгсийг энэ ярилцлагад хэлж болно. “Аароны санваартнуудыг ярих үед, … би үргэлж тэднээс Бурханы үгийг сонсох болно гэж хүсэн хүлээдэг болсон. Тэднийг ярих үед би маш цөөхөн тохиолдолд л сэтгэлээр унадаг ба ихэвчлэн гайхаж, [биширдэг].” (“Тэрээр тэрчлэн хүчирхэг болж болохын тулд,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 63).
-
Есүс өсвөр насандаа ямар байсан талаар Лук 2:40–52 бидэнд юу заадаг вэ? Лук 2:52-т байгаа хувийн өсөлт хөгжлийн талаарх загвар нь бид Христтэй илүү адил болохын тулд юу хийж байгаа тухай ярилцлагыг өдөөх болно. Та ангийн гишүүдийг хэрхэн тэд мэргэн ухаан (оюун ухаанаар), бие бялдар (бие махбодоор), Бурханд таалагдах (сүнслэгээр), бусадтай нийцэх (нийгмийн байдлаар) зэрэг дээр өсөж байгаа тухай тунгаахыг зөвлөж болно. Тэд эдгээрээс нэг болон түүнээс олон зүйл дээр зорилго тавьж болно.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Ангийн гишүүдийг ирэх долоо хоногт Иохан 1-ийг ярилцахад бэлтгэхэд нь туслахын тулд тус бүлэгт хэн нэгэн нь Есүс Христийн талаар гэрчилсэн бүх хэсгийг тэмдэглэхийг хүс.
Нэмэлт эх сурвалж
Есүс Христийг эрэлхийлэх үйл явц
Ерөнхийлөгч Томас С.Монсон:
“Есүсийг олох үйл явц үргэлж мөн цаашдаа ч даруу бөгөөд цэвэр зүрх сэтгэлийн чин үнэнч, шударга залбирал хэвээр байх болно. …
Бид Есүсийг хувиараа амжилттай эрж хайхаасаа өмнө Түүнд зориулан амьдралдаа цаг зав, зүрх сэтгэлдээ орон зай гаргаж бэлтгэх хэрэгтэй. Эдгээр завгүй өдөрт олон хүн гольф тоглох, дэлгүүр хэсэх, ажиллах, тоглох цагтай хэрнээ Христэд зориулах цаггүй байдаг.
Сайхан байшингууд хаа сайгүй баригдаж, хоолны, унтлагын, тоглоомын, оёдлын, амралтын өрөөнүүдтэй хэрнээ Христэд зориулсан өрөөгүй байна.
Бид Түүний хэлсэн: ‘Үнэг нүхтэй, тэнгэрийн шувууд үүртэй байдаг. Харин Хүний Хүүд толгой хоргодох газар байхгүй’ (Maт. 8:20) гэсэн үгийг санахдаа гэм буруутай мэт мэдэрдэг болов уу. Эсвэл бид ‘тэр ууган хүүгээ төрүүлж, Түүнийг даавуунд ороож тэжээлийн тэвшин дотор тавив. Учир нь дэн буудалд тэднийг хоноглуулах өрөө байсангүй’ гэснийг санаад ичиж зовдог уу (Лук 2:7.) Өрөө байсангүй. Өрөө байсангүй. Өрөө байсангүй. Ер нь өрөө байсан гэж үү?
Бид залбирлын зарчмын тусламжтайгаар мөн үүнийг удирдамж болгон Есүсийг хувиараа эрэлхийлэхдээ Түүний талаар тодорхой ойлголттой байх нь чухал. Эртний хоньчид бяцхан Есүсийг эрж хайсан. Харин бид Христ Есүс, бидний Ууган Ах, Эцэгт бидний Зууч, бидний Гэтэлгэгч, бидний авралын Эх үндэс, Эцэгтэй эхлэлээс хамт байсан, бид үүрд мөнхөд амьдарч болохын тул дэлхийн нүглийг Өөр дээрээ авч, хүслээрээ нас барсан Түүнийг эрэлхийлдэг билээ. Энэ бол бидний эрэлхийлдэг Есүс юм” гэж заасан (“The Search for Jesus,” Ensign, Dec. 1990, 4–5).
Христийн төрөлтийн тухай урлагийн бүтээл.
Урлагийн бүтээл хэрхэн Христийн төрөлтийн тухай ярилцлагыг чанаржуулах талаар бодож үз. (Сайн мэдээний зургийн цуглуулга эсвэл history.lds.org/exhibit/birth-of-christ вэбсайтаас жишээнүүд үзнэ үү.)
Заах чадвараа сайжруулах
Гэртээ судар судлаагүй суралцагчдыг оролцуул. Хэдийгээр ангийн зарим гишүүн Лук 2 болон Mатай 2-ыг хичээлээс өмнө уншиж амжаагүй байж болох ч та бүхэн хамтдаа ангидаа судлахын тулд ач холбогдол бүхий санаа бодлоо хуваалцаж болно. Ангийн бүх гишүүн ярилцлагад оролцож, хувь нэмрээ оруулах боломжтой байхад анхаар.