Ирээд, Намайг дага
1-р сарын 21–27. Иохан 1: Бид Мессиаг оллоо


“1-р сарын 21–27. Иохан 1: Бид Мессиаг оллоо,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“1-р сарын 21–27. Иохан 1,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2019

Галт тэрэгний буудал дээр сайн мэдээ хуваалцаж буй эмэгтэй

1-р сарын 21–27

Иохан 1

Бид Мессиаг оллоо

Та ямар нэгэн нэмэлт материал уншихаасаа өмнө Иохан 1-ийг уншиж, тунгаан, төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ. Энэ нь заахаар бэлтгэхэд тань Сүнсийг урих болно. Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав болон дараах санаанууд нь ангийнхныгаа энэ бүлэгт буй сургаалыг ойлгож, хэрэгжүүлэхэд урамшуулахад тань тусална.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Та ангийн гишүүдийг сурч буй зүйлээ хуваалцахад нь туслахын тулд тэднийг уншиж байгаа зүйлийнхээ талаарх асуулт, санаа болон ойлголтуудаа цаасан дээр бичээд, саванд хийхийг хүсэж болно. Савнаас цаасыг сугалж, ангиараа хэлэлц.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Иохан 1:1–5

Есүс Христ “эхэнд Бурхантай хамт” байсан.

  • Иохан Христийн тухай гэрчлэлээ Аврагчийн төрөхөөс өмнөх үүргийнх нь талаар гэрчилснээр эхэлжээ. Иохан мөнх бус байдлын өмнөх Христийн тухай юу заасан бэ? Христийн мөнх бус байдлын өмнөх үүргийг мэдэх нь яагаад чухал вэ? Эдгээр асуултыг самбар дээр бичиж, ангийн гишүүдийг Иохан 1:1–5 (мөн Иосеф Смитийн Орчуулга, Иохан 1:1–5 [Гурамсан судрын хавсралт]) болон “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа ахлагч Жэймс Э.Талмэйжийн хэлсэн үгээс хариултуудыг нь олохыг хүс. Ангийн гишүүд мөнх бус байдлын өмнөх Христийн талаар илүү ихийг заадаг өөр ямар ямар судраас хуваалцаж болох вэ? (Жишээнүүдийг Судруудын удирдамж дахь “Есүс Христ”-ээс үзнэ үү.) Та ангийнхантайгаа “Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл”-ийг уншиж болно ( Лиахона, 2000 оны 4-р сар, 2).

  • Эдгээр шүлгийг Их Эзэний бүтээлүүдийн талаар ярихдаа ашиглахыг хүсвэл Иохан 1:3-ыг уншаад, дэлхийн гоо сайхныг харуулсан зургууд үзүүлж болно. Та мөн “Our Home” (lds.org/topics/environmental-stewardship-and-conservation) видео бичлэгийг үзүүлж болно. Ангийн гишүүдийг Аврагчийн бүтээлүүд тэднийг Түүний хайрыг мэдрэхэд нь хэрхэн тусалдаг тухай хуваалцахад урьж болно.

Иохан 1:1–14

Есүс Христ бол Гэрэл.

  • Бодит гэрэл бидэнд сүнслэг гэрлийн ач холбогдлыг ойлгоход тусалж чадна. Та нар энэ түүхийг өөрийн амьдралтай хэрхэн холбон авч үзэж болох вэ? Өрөөн дэх гэрлийг унтраан, гар чийдэн тусгаж; гэрэл, харанхуй хоёрын хоорондын ялгааг харуулж болно. Дараа нь ангийн гишүүдийг гэрэл гэсэн үг бүрийг Иохан 1:1–14-өөс олж, Аврагч болон Түүний сайн мэдээ тэдний амьдралд хэрхэн сүнслэг гэрэл өгдөг талаар хуваалцахад урь. Ангийн гишүүд хэрхэн Түүний гэрлийг мэдэрсэн бэ? Та энэ ярилцагын үеэр тэднийг Христийн гэрлийн талаар Сургаал ба Гэрээ 84:45–46; 88:11–13-аас илүү ихийг уншихыг хүсэж болно. Бид хэрхэн дэлхийд гэрэл байж чадах вэ?

    Далайн эрэг дээрх хадан тогтоцын дундуур нарны гэрэл тусаж байгаа нь

    Аврагч болон Түүний сайн мэдээ сүнслэг гэрлээр хангадаг.

  • Иохан 1:1–14 бэлгэдлийн хэл дээр бичигдсэн болохоор ойлгоход хэцүү байх магадлалтай. Ангийн гишүүдийг Иоханы гэрчлэлийг ойлгоход туслах нэг арга бол тэднийг эдгээр шүлэгт байгаа олон давтагдсан үг, өгүүлбэрийн жагсаалтыг гаргаж, тэдгээрийн нэг бүр нь Аврагчийн талаар юу зааж байгааг хуваалцахад урих явдал юм.

  • Ангийн гишүүдийг эдгээр шүлэгт оролцуулах нэг арга болгож, Есүс Христийн амьдрал болон тэнгэрлэг номлолыг харуулсан хэд хэдэн зургийг үзүүл (Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймд байгаа). Ангийн гишүүдийг Иохан 1:1–14-өөс тэдгээр зургийн нэр болохуйц үг, өгүүлбэрийг хайж олоход урь.

Иохан 1:35–51

Бид Аврагчийн тухай өөрсдийн гэрчлэлийг олсныхоо дараа бусдыг “ирж, харахыг” урьж чадна.

  • Иохан 1-р бүлэгт “ирж, хар” гэсэн урилга хоёр удаа гардаг (39, 46-р  шүлгийг үзнэ үү). Бидэнд Андрей, Натанаел нарын адил Аврагчийг өөрийн биеэр харах боломж олдохгүй байж болох ч бид яг тэр урилгад хариулж чадна. Ангийн гишүүдээс өнөө цагт “ирж, хар” гэдгийг юу гэж ойлгож байгаагаа болон Аврагчийн талаар гэрчлэлтэй болох тухай туршлагаасаа хуваалцахыг хүс.

  • Эдгээр шүлгийн талаар ярилцлага явуулахын тулд ангийн гишүүдээс Есүс Христийн сайн мэдээг бусдад хэрхэн танилцуулсан түүхээ хуваалцахыг хүсэхэд анхаар. Тэд хэнийг “ирж, хар” хэмээн урьсан бэ? Бид Христийн тухай гэрчлэлээ хуваалцах талаар Андрей, Филип хоёроос юу сурдаг вэ?

  • Заримдаа хүмүүс сайн мэдээг хуваалцдаггүйн учир нь тэдний хувьд ийн үйлдэх нь айж сүрдмээр эсвэл хэцүү түвэгтэй байдагт оршдог. Иохан 1:35–51-д байгаа түүхүүдэд сайн мэдээг хуваалцах нь хялбар бөгөөд хүн бүрийн хийж чадах зүйл болохыг харуулсан. Та ангийн гишүүдийг эдгээр шүлгийг уншаад, сайн мэдээг хуваалцахдаа зориг зүрх нь хүрэхгүй байгаа нэгэнд туслахдаа эдгээрийг хэрхэн ашиглаж болох талаар ярилцахыг хүсэж болно. “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа ахлагч Нийл Л.Андэрсэны хэлсэн үгийг санаа болгон ашиглаж болно. (Мөн LDS.org дээр байгаа “Good Things to Share” видео бичлэгийг үзнэ үү.)

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Ангийн гишүүдийг Матай 3, Марк 1, Лук 3-ыг судлахад урамшуулахын тулд та тэднээс Аврагчид авчрахад туслах хэн нэгнийг бодохыг хүс. Та эдгээр бүлэгт Аврагчийг хүлээн авахад хүмүүсийг бэлтгэх номлол хийсэн нэгэн бошиглогчийн талаар унших болно гэдгийг тэдэнд хэл.

эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Иохан 1

Есүс Христ эхэнд Тэнгэрлэг Эцэгтэй хамт байсан.

Ахлагч Жэймс Э.Талмэйж заахдаа: “Есүс Христ бол Үг бөгөөд эхэнд Эцэгтэй хамт байсан. Түүнд Бурхан тэнгэрийн хүч чадал, хэргэм зэрэг байсан ба Тэрээр дэлхийд ирж, хүмүүний дунд амьдарсан нь яг таг нотлогдсон. Эдгээр мэдэгдэл нь Мосед өгөгдсөн илчлэлтээр батлагддаг. Мосе илчлэлтдээ Бурханы олон бүтээлийг харж, бүтээсэн зүйлсийн талаар: ‘Мөн ач ивээл хийгээд үнэнээр дүүрэн миний Төрсөн Ганц болох өөрийн хүчний үгээр би тэдгээрийг бүтээсэн юм’ [Мосе 1:32, 33] хэмээсэн Бурханы дуу хоолойг сонсох боломжтой байсан” гэжээ (Jesus the Christ, 3rd ed. [1916], 10).

Бид бусдыг “ирж, харахад” урьж чадна.

Ахлагч Нийл Л.Андэрсэн:

“Аврагч бидэнд сайн мэдээг хүмүүст хэрхэн хуваалцах талаар заасан билээ. ‘Багш аа, та хаана буудаллаж байна вэ?’ гэж асуусан Андрейн түүх надад таалагддаг [Иохан 1:38]. Есүс амьдарч байгаа газраа хэлж болох байсан. Гэвч оронд нь Тэрбээр Андрейд ‘Ир, та нар харна’ хэмээн айлдсан [Иохан 1:39]. Аврагчийн энэ үгийг би ‘Зөвхөн Миний хаана амьдардгийг ч биш хэрхэн амьдардгийг минь ирээд хар. Намайг хэн бэ гэдгийг ирээд хар. Ирээд Сүнсийг мэдэр’ гэсэн үг гэж бодох дуртай. Тэр үед болсон бүх зүйлийн талаар бид мэдэхгүй ч Андрей, ах Симонтойгоо уулзаад ‘Бид … Христийг оллоо’ [Иохан 1:41] гэж хэлснийг бид мэднэ.

Бидний ярилцлагыг сонирхож байгаа хүмүүсийг бид ‘ирээд, хар’ хэмээн урьснаараа Аврагчийн үлгэр жишээг дагаж чадна. Зарим хүн бидний урилгыг хүлээн авч байхад зарим нь хүлээн авахгүй. ‘Ирээд, хар’ хэмээх урилгыг хүлээн авахаасаа өмнө хэд хэдэн удаа уригдсан хэн нэгнийг бид бүгд мэднэ. Нэгэн үе бидэнтэй хамт байсан атлаа одоо ховорхон харагддаг болсон тэр хүмүүсийн талаар бодоцгоож, эргэн ирж, дахин нэг удаа харахыг урья. …

Интернэт болон гар утас ашигладаг хүмүүсийн хувьд ‘Ирээд, харна уу’ хэмээн бусдыг урих олон шинэ аргыг ашиглаж болно. Бидний амьдралын нэг хэсэг болсон онлайнаар өөрсдийн итгэлийн талаар хуваалцацгаая” гэж заасан (“Энэ бол гайхамшиг,” 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 90).

Хөгжим Христийн талаар бидэнд зааж чадна.

Аврагчийн Бүтээгчийн үүргийн талаар ярилцахдаа (Иохан 1:3-ыг үзнэ үү) Hymns, 92-р хуудсанд байгаа “For the Beauty of the Earth” дууллыг ашиглахыг бодож үз. Та мөн mormontabernaclechoir.org вэбсайт дээрх “For the Beauty of the Earth” видео бичлэгийг ашиглаж болно.

Заах чадвараа сайжруулах

Суралцагчдад судруудыг өөрсөдтэйгөө адилтгахад тусал. Христ дагалдагчдадаа өгсөн тэрхүү “ирээд, хар” гэсэн урилга нь таны зааж буй хүмүүст Аврагчийг дагах хүсэлтэй болоход тусална. Суралцагчдыг судрын зарчмуудыг амьдралдаа хэрэгжүүлэн, бусдыг тийн үйлдэхэд урихад урамшуулан дэмж. (1 Нифай 19:23; Аврагчийн арга барилаар заах нь, 21-ийг үзнэ үү.)