Ирээд, Намайг дага
6-р сарын 3–9. Иохан 13–17: ‘Миний хайр дотор байгтун’


“6-р сарын 3–9. Иохан 13–17: ‘Миний хайр дотор байгтун’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“6-р сарын 3–9. Иохан 13–17,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2019

Сүүлчийн зоог

Волтэр Рэйн, Намайг дурсаж

6-р сарын 3–9

Иохан 13–17

“Миний хайр дотор байгтун”

Та Иохан 13–17-г залбирч судалж байхдаа, зааж байгаа хүмүүсээ хайрладгаа хэрхэн хамгийн сайнаар харуулж болохыг тунгаан бод. Таныг судрууд, Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага болон энэ тоймыг судлахад Ариун Сүнс таны оюун бодолд санаа төрүүлэх болно.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ангийн гишүүд энэ долоо хоногт уншсан Иоханы бүлгүүдийг төлөөлөх 13-аас 17-г дуусталх тоонуудыг самбарт бич. Бүлэг бүрийн дугаарын хажууд ач холбогдолтой гэж үзсэн бөгөөд ангиараа ярилцахыг хүсэж байгаа шүлгийг бичихэд ангийн цөөн гишүүнийг урь.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Иохан 13:1–17

Аврагч бол бидний хувьд бусдад даруухнаар үйлчлэхийн үлгэр жишээ мөн.

  • Есүс шавь нарынхаа хөлийг угаасны учир утгыг тунгаахад ангийн гишүүдэд туслахын тулд та хичээлээс өмнө ангийн нэг гишүүнийг энэ түүхийн Петрийн дүрд тоглож, ангийн бусад гишүүнтэй ярилцахад урь. Ангийн гишүүдийг Иохан 13:1–17-г судлаад, Петрээс асуух учир утгатай асуултуудыг бодоход урамшуулан дэмж. Бид энэ түүхээс бусдад үйлчлэхэд маань нөлөөлөх юуг ойлгож мэдэж болох вэ?

Иохан 13:34–35

Хайр бол Христийн шавийг тодорхойлох зан чанар юм.

  • Ангийн гишүүдийг илүү элэгсэг байхад ямар зүйл урамшуулан дэмжих вэ? Та уулзсан хүн нь Христийг дагагч болохыг хэрхэн мэдэхийг тэднээс асууж болох юм. Тэд тухайн хүнээс ямар шинж чанарыг анзаарах вэ? Та Аврагчийн жинхэнэ шавь нарыг хэрхэн танихыг мэдэхийн тулд Иохан 13:34–35-ыг судлахад тэднийг урь. Бид хайрыг шавь байхыг маань тодорхойлогч зан чанар болгохын тулд юу хийж болох вэ? Энэ сургаал бусдад хандах хандлагад маань, түүнчлэн сошиал медиа дээрх хандлагад маань хэрхэн нөлөөлж болох вэ?

  • Та бүхэн ангиараа энэ жил Аврагчийн амьдралын талаар олон зүйлийг, түүний дотор Тэр хайраа бусдад хэрхэн үзүүлсэн талаарх хэд хэдэн жишээнээс суралцаж байгаа билээ. Ангийн гишүүдийг Иохан 13:34-т байгаа зарлигийг тунгаан бодоход туслах нэг арга зам бол самбарт Би та нарыг яаж хайрласны адил гэж бичээд, ангийн гишүүдээс Шинэ Гэрээн дэх Есүсийн хайрыг харуулсан жишээнүүдээс санаж байгаагаа жагсаахыг хүсэх явдал юм. Тэгээд та самбарт Бие биенээ хайрлагтун гэж бичээд, ангийн гишүүдээс хайрын тухай Түүний жишээг дагаж чадах арга замуудаа жагсаахыг хүс. Hymns номын хуу. 308-д байгаа “Love One Another” дууллыг дуулах юм уу сонсох эсвэл “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа видео бичлэгүүдийн нэгийг үзэх нь энэ үйл ажиллагаанд их тус нэмэр болно.

  • Хэрэв бид ялангуяа бусдыг хайрламааргүй санагдсан үедээ хайрын бэлгийг эрэлхийлэхийн тулд юу хийж болох вэ? Моронай 7:48; 8:26 дахь зөвлөгөө нь энэ бэлгийн тухай бидний ойлголтыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ? Бидний хайрыг мэдрэх хэрэгтэй байгаа хэн нэгнийг бид мэддэг үү?

тоглож наадаж байгаа гэр бүл

Хайр бол Христийн шавийг тодорхойлох зан чанар юм.

Иохан 14:16–27; 15:26; 16:7–15

Есүс Христийн шавь нарын хувьд зорилгоо биелүүлэх боломжийг Ариун Сүнс бидэнд олгодог.

  • Та Ариун Сүнсний өөр өөр үүргийн талаар ангийн гишүүдийг ойлгож мэдэхэд туслахын тулд тэднийг бүлгүүдэд хуваарилж, бүлэг тус бүрд Иохан 14:16–27; 15:26; 16:7–15 гэсэн шүлгүүдээс нэгийг өг. Бүлэг бүрийг эдгээр шүлгээс Ариун Сүнсний талаар ойлгосон зүйлээ самбар дээр бичихэд урь. Ангийн гишүүд “Нэмэлт эх сурвалж” хэсэгт бичсэн байгаа судруудыг судалж байхдаа олж мэдсэн өөр ойлголтуудаа нэмж болно. Бид хэзээ Ариун Сүнсний нөлөөг мэдэрсэн бэ? Та ангийн гишүүдийг Ариун Сүнсний үүргийг ойлгоход туслах ямар эд зүйл эсвэл үзүүлэн таниулах материалыг хичээлд авчирч болох вэ?

  • Ангийн цөөн гишүүнийг “Нэмэлт эх сурвалж” хэсэгт санал болгосон (эсвэл өөрсдийн мэддэг өөр бусад чуулганы үгс) Ариун Сүнсний тухай Ерөнхий чуулганы үгсээс аль нэгийг судлахад урьдчилан урих талаар бод. Тэдэнд ойлгож мэдсэн зүйлээ ангийнхантайгаа товч хуваалцах боломж олго. Иохан 14–16-аас Ариун Сүнсний талаар ойлгож авсан зүйл дээр маань эдгээр захиас юу нэмж байна вэ?

Иохан 15:1–12

Хэрэв бид Аврагчийн дотор байвал бид үр жимстэй мөн баяр баясгалантай байх болно.

  • Энэ долоо хоногт ангийн гишүүд усан үзмийн мод, модны мөчрийн тухай Аврагчийн сургаалт зүйрлэлээс юу ойлгож мэдсэн бэ? Ангийн гишүүдийг Аврагчийн энэ сургаалт зүйрлэлийг төсөөлөхөд туслахын тулд хичээлдээ жижиг савтай ургамал авчрахыг бод. Иохан 15:1–12-ыг ангиараа уншсаны дараа, “[Христ] дотор байх” (Иохан 15:4) гэдэг нь юу гэсэн үг болохыг та нар ярилц. Та ангийн цөөн гишүүнийг Иохан 15:5 нь үнэн болохыг хэрхэн олж мэдсэнээ хуваалцахад урьж болно. (Мөн “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа ахлагч Жэффри Р.Холландын үгийг үзнэ үү.) “The Will of God” (LDS.org) видео бичлэг мөн энэ ярилцлагад тус нэмэр болж магадгүй.

Иохан 17

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бүрэн төгс нэгдмэл бөгөөд Тэд биднийг нэгдмэл байхыг хүсдэг.

  • Та Иохан 17-д байгаа бүх чухал үнэнийг нэг хичээлийн ярилцлагад багтаан зааж чадахгүй байж магадгүй. Гэхдээ ангийнхныг тэдгээр үнэнээс нэлээдийг нь судлахад туслах арга бий. Эдгээр нь Иохан 17-д байгаа. Үүнд:

    • Есүс Христтэй харилцах бидний харилцаа

    • Есүс Христийн Эцэгтэйгээ харилцах харилцаа

    • Дэлхийн бусад хүнтэй харилцах бидний харилцаа

    • Түүний шавь нарын хувьд бидний хоорондын харилцаа зэрэг ухагдахууныг самбарт жагсаан бич.

    Ангийн гишүүн бүрийг эдгээр ухагдахуунаас аль нэгийг сонгон, Иохан 17-г уншаад, тухайн ухагдахуунтай холбогдох шүлгүүдийг олоход урь. Ойлгож мэдсэн зүйлээ хуваалцахыг ангийн нэлээн хэдэн гишүүнээс хүс.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Та ангийн гишүүдийг Матай 26; Марк 14; Лук 22; Иохан 18-ыг ирэх долоо хоногт уншихад урамшуулан дэмжихийн тулд эдгээр бүлэгт Бурханы авралын агуу төлөвлөгөөний хамгийн чухал цаг үеүдийн нэгийнх нь талаар унших болно гэдгийг тэдэнд хэл.

эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Иохан 13–17

LDS.org-д байгаа хайрын тухай видео бичлэгүүд.

  • “Бие биенээ хайрла”

  • “Families Sacrifice, Give, and Love”

  • “Томас С.Монсоны бэлтгэл: Тэр өсвөр насандаа нинжин сэтгэлтэй байхад суралцсан”

Ариун Сүнс.

Христийн дотор бай.

Ахлагч Жэффри Р.Холланд байх гэдэг үг нь өөрчлөгдөшгүй мөн амлалт гэсэн утгатай болохыг тайлбарлан:

“Тэгвэл энэ [үгийн] утга нь ‘үлдэх—гэхдээ, үүрд үлдэх’ болж байна. Энэ бол сайн мэдээний захиасын сануулга юм. … Ирцгээ, гэхдээ ирээд үлд. Ирэхдээ итгэл үнэмшилтэй бөгөөд тэвчих тэвчээртэй ирцгээ. …

Есүс “Надаас салангид байвал та нар юу ч хийж чадахгүй” хэмээн хэлсэн билээ [Иохан 15:5]. Энэ бол Бурханы үнэн гэдгийг би гэрчилж байна. Христ бол бидний хувьд бүх зүйл бөгөөд бид Түүний дотор үүрд мөнх, бат бөх, тууштай, хөдөлшгүй үүрд оршин ‘байх’ хэрэгтэй. Сайн мэдээний үр жимс цэцэглэн дэлгэрч, бидний амьдралыг адисалж байхын тулд бид бүхний Аврагч болсон Түүнтэй, Түүний ариун нэрийг тээдэг Сүмтэй бат бөх холбогдсон байх ёстой. Тэр бол бидний хүч чадлын жинхэнэ эх үүсвэр, мөнх амьдралын цорын ганц булаг болох усан үзмийн мод юм. Биднийг хэзээ ч үл хаях энэ ариун үйл хэрэгт мөн Түүний дотор бид тэвчээд зогсохгүй, ялан дийлэх болно” гэж заасан байдаг (“Abide in Me,”Ensign or Liahona, May 2004, 32).

Заах чадвараа сайжруулах

Сүнсийг урь. “Ямар ч багш хэчнээн ур чадвартай, туршлагатай байсан ч Сүнсийг орлох нь үгүй. Гэхдээ бид Бурханы хүүхдүүдэд Сүнсээр суралцахад нь туслах Түүний мутар дахь зэмсэг болж чадна. Үүнийг хийхийн тулд бид Сүнсний нөлөөг амьдралдаа урин, заадаг хүмүүсээ мөн адил хийхэд урамшуулан дэмждэг байх ёстой. … Ариун дуу хөгжим, судар, хожмын үеийн бошиглогчдын үгс, хайр ба гэрчлэлээ илэрхийлэх, нам гүм орчинд тунгаан бодох агшин зэрэг нь бүгд Сүнсний оршихуйг урьж чадна” (Аврагчийн арга барилаар заах нь, 10).