Шинэ Гэрээ 2023
7-р сарын 24–30. Үйлс 16–21: “Бурхан биднийг сайн мэдээг тунхагла гэж дуудлаа”


“7-р сарын 24–30. Үйлс 16–21: ‘Бурхан биднийг сайн мэдээг тунхагла гэж дуудлаа,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“7-р сарын 24–30. Үйлс 16–21,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2023

Толгод дээр сургаал айлдаж буй Паул

7-р сарын 24–30

Үйлс 16–21

“Бурхан биднийг сайн мэдээг тунхагла гэж дуудлаа”

Энэ тоймыг харахаасаа өмнө, Үйлс 16–21-ийг ангийн гишүүдээ бодож, залбирч байгаад унш. Дараах санаанууд таны Сүнснээс хүлээн авах сүнслэг өдөөлтийг нэмэгдүүлэх болно.

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ангийн гишүүдийг сайн мэдээг хуваалцаж байсан туршлагыг нь сануулсан хэсгийг Үйлс 16–21-ээс хуваалцахад урих талаар бодож үз.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах

Үйлс 16–21

Бид Аврагчийн Сүмийн гишүүдийн хувьд Түүнийг гэрчилж мөн Түүний сайн мэдээг хуваалцдаг.

  • Сайн мэдээг хуваалцахад Ариун Сүнсний гүйцэтгэдэг үүргийн ач холбогдлын талаарх захиас Үйлс 16–21 дээрх хамгийн чухал захиас юм. Жишээлбэл, ангийн гишүүд Ариун Сүнс хэрхэн Паул, Силас хоёрт тусалсан талаар Үйлс 16:6–15-аас уншиж болно. Яагаад сайн мэдээг хуваалцахад бидэнд Ариун Сүнс хэрэгтэй вэ? (2 Нифай 33:1; Сургаал ба Гэрээ 33:8–10; 42:14; 100:5–8-ыг үзнэ үү). Ангийн гишүүд сайн мэдээг хуваалцахын тулд гаргаж буй хичээл зүтгэлийг нь Ариун Сүнс хэрхэн удирдан чиглүүлж байсан туршлагаасаа хуваалцаж болно.

  • Гэрчлэлээ хуваалцах сүнслэг өдөөлтийг мэдэрсэн үедээ зоригтой болоход нь ангийн гишүүдэд Паулын туршлага хэрхэн тусалсан бэ? Ангийн гишүүн бүрээс Үйлс 16:16–34; 17:16–34; 18:1–11 дээрх түүхийг эргэж харахыг хүсэх талаар бодож үз. Паулын аймшиггүй, эр зоригтой байсныг харуулсан, олж мэдсэн нотолгоогоо хуваалцахыг тэднээс хүс. Паулын заасан (мөн ойлгосон) ямар үнэнүүд захиасандаа итгэх итгэлийг түүнд өгсөн бэ? Бид яагаад заримдаа сайн мэдээг хуваалцахаас цэрвэдэг вэ мөн Аврагч бидэнд хэрхэн тусалдаг вэ? Ангийн гишүүдийг Паулын үлгэр жишээг дагаж болох нэг арга замыг бодож, Христийн талаарх гэрчлэлээ байнга хуваалцаж байхад урамшуул.

5:45

Үйлс 17:16–34

Бид Бурханы үр удам.

  • Паул Арейпад Бурханы жинхэнэ мөн чанарын талаар сайн мэдэхгүй хэсэг хүнд Тэнгэрлэг Эцэгийн талаар заасан. Ангийн гишүүд эдгээр сургаалыг судлахын тулд Үйлс 17:24–31-ийг уншаад, Тэнгэрлэг Эцэгийн тухай, Түүнтэй мөн бие биетэйгээ харилцах бидний харилцааны талаар олж мэдсэн үнэнүүдийг самбарт бичиж болно. Дараа нь тэд Бурхан “бид бүхний хэнээс нь ч холгүй байдаг” (27-р шүлэг) гэсэн Паулын мэдэгдлийн үнэнийг мэдэрч байсан туршлагаа хуваалцаж болох юм.

  • Та бүхэн эдгээр шүлгийг хамтдаа судалж байхдаа 29-р шүлэгт “Бид Бурханы үр удам” хэмээн заасан үнэний тухай ярилцаж болох юм. Та самбарт Бид Бурханы хүүхдүүд учраас …, Бид Бурханы хүүхдүүд гэдгээ мэдээгүй бол … гэж бичиж болно. Ангийн гишүүдээс эдгээр өгүүлбэрийг ямар байдлаар гүйцээж бичихийг асуу. Жишээлбэл, бид Бурханы хүүхдүүд гэх бодит үнэн бидний тухай мөн бие биедээ хандах хандлагын тухай юу зааж байна вэ? Бид Бурхантай харилцах жинхэнэ харилцаа холбоогоо мэддэггүй байсан бол бидний амьдрал хэр өөр байх байсан бэ? “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн мэдэгдэл энэхүү хэлэлцүүлэгт хэрхэн нэмэр болох вэ?

    Тэвэрт буй нялх хүүхэд

    Бидний хүн нэг бүр Бурханы хүүхэд билээ.

эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Бид бүгд Бурханы хүүхэд.

“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” бидний Бурхантай харилцах харилцааны талаар дараах мөнхийн үнэнийг хуваалцдаг. “Бурхан бүх хүн төрөлхтөн, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг Өөрийнхөө дүр төрхөөр бүтээсэн. Хүн бүр Тэнгэрлэг Эцэг Эхийн хайртай сүнслэг хүү, охин нь бөгөөд ийм учраас хүн бурханлаг шинж чанар, хувь тавилантай юм” (ChurchofJesusChrist.org).

Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс биднийг өөрсдийгөө юун түрүүнд Бурханы сүнсэн хүүхдүүд гэж харахын ач холбогдлын талаар ийн хэлсэн.

“Өөрсдийгөө хэрхэн тодорхойлоход болгоомжтой ханд. Ямар нэгэн түр зуурын шинж чанараар өөрийгөө битгий тодорхойлж, дүрсэл. Бид Бурханы хүү эсвэл охин мөн гэсэн тодорхойлолт нь ийн тодорхойлж болох цорын ганц шинж чанар юм. Энэ чанар нь арьсны өнгө, ажил мэргэжил, бие махбодын онцлог, нэр алдар, тэр ч байтугай шашин шүтлэг зэрэг бусад бүх шинж чанараас илүү чухал. …

Бид сонгох эрх чөлөөтэй бөгөөд өөрсдийгөө ямар зан чанараар тодорхойлохоо сонгож болно. Гэвч бид мөнхийн талаас нь харахдаа, түр зуурын эсвэл өчүүхэн жижиг шинжээр өөрсдийгөө тодорхойлж эсвэл харуулахыг сонговол бид өөрсдийнхөө хувьд хамгийн чухал гэсэн зүйлийнхээ ач холбогдлыг үгүйсгэж, харьцангуй чухал бус зүйлд илүү ач холбогдол өгч байна гэдгээ мэдэж авах хэрэгтэй. Энэ нь биднийг буруу зам руу доош татаж, мөнхийн өсөлт хөгжилд маань саад болдог” (“Be Wise” [Brigham Young University–Idaho devotional, Nov. 7, 2006], byui.edu).

Заах чадвараа сайжруулах

Өсвөр үеийнхнийг хичээлдээ оролцуул. Хэрэв та өсвөр үеийнхэнд заадаг бол тэд үе тэнгийнхэндээ тохиолдож байгаа зүйлсийг ойлгох чадвартай гэдгийг санаарай. Залуу хүн гэрчлэлээ хуваалцаж эсвэл сургаалыг заах үедээ, таны хүргэж чадахгүй тийм арга замаар үе тэнгийнхэндээ хүргэж чадна. Өсвөр үеийнхэнд бие биедээ заах боломж олго. (Аврагчийн арга барилаар заах нь, 28-ыг үзнэ үү.)