“4-р хичээл—Сургаал ба Гэрээ 1: ‘Эзэний дуу хоолой дэлхийн өнцөг булан бүрд,’” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээ 1,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
Хожим нь Сургаал ба Гэрээний нэг хэсэг болсон Зарлигуудын Номыг хэвлэгдэхээс өмнө бошиглогч Иосеф Смит уг номын өмнөх үгийг бичихийг Их Эзэнээс хүсжээ. Хариуд нь Их Эзэн одоогийн Сургаал ба Гэрээний 1-р хэсгийг дэлхийд хандсан илчлэлтүүдийн удиртгал болгон илчилсэн юм. Энэ хичээл нь суралцагчдад Их Эзэн яагаад дэлхийд сэрэмжлүүлэг өгдгийг ойлгоход тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
“Сэрэмжлүүлгийн дуу хоолой”
Найз тань сөрөг үр дагаварт хүргэх шийдвэр гаргаж байна гэж төсөөлье.
Аврагч мөн “сэрэмжлүүлгийн дуу хоолой”-г өгдөг (Сургаал ба Гэрээ 1:4). Дараах асуултуудыг тунгаан бод.
Энэ хичээлийг судлах явцдаа эдгээр асуултын хариултыг ол.
Их Эзэн сэрэмжлүүлгийн дуу хоолойгоо бүх хүнд хандан өргөсөн
1831 оны 11-р сар гэхэд бошиглогч Иосеф Смит Их Эзэнээс хүлээн авсан 60 гаруй илчлэлтээ тэмдэглэсэн байв. Гэсэн ч Сүмийн хэдхэн гишүүн эдгээр илчлэлтийг унших боломжтой байсан. Бошиглогчийн удирдлагаар илчлэлтүүдийг хожим нь Сургаал ба Гэрээний нэгэн хэсэг болсон Зарлигуудын Ном хэмээх шинэ судар номд эмхэтгэсэн юм. Уг номыг хэвлэгдэх гэж байхад Иосеф Их Эзэнд удиртгал хэсгийг өгөхийг гуйн залбирчээ. Хариуд нь тэр илчлэлтээр дамжуулан, Их Эзэний нэрлэснээр “миний өмнөх үг” (Сургаал ба Гэрээ 1:6) гэх судрын 1-р хэсгийг хүлээн авсан юм.
Дараах асуултуудад хариулахын тулд судруудаа ашигла.
-
Аврагч өнөө үед хэнд сэрэмжлүүлсэн бэ? (Сургаал ба Гэрээ 1:1–4, 34–36-г үзнэ үү; “хүмүүсийг ялгаварлан нүүр тал харагч” [35-р шүлэг] гэдэг нь нэг хүнийг дорд үзэн, нөгөөд тал засдаг хүнийг хэлдэг гэдгийг мэдэх нь тус болж болох юм).
-
Их Эзэн захиасаа хэрхэн хүргэдэг вэ? (мөн Сургаал ба Гэрээ 1:4–6-г үзнэ үү).
Их Эзэний сэрэмжлүүлгийн дуу хоолой нь Түүний хайрын илрэл юм.
Сургаал ба Гэрээ 1-д Аврагчийн дэлхийд сэрэмжлүүлэг өгдөг хэд хэдэн шалтгааныг илчилдэг. Та судлах явцдаа эдгээр шалтгаан нь хэрхэн Аврагч биднийг адисалдгийн нотолгоо байж болох талаар тунгаан бод.
Сургаал ба Гэрээ 1:11–17, 21–28-ыг уншаад, Их Эзэний бидэнд сэрэмжлүүлдэг шалтгааныг олж мэд.
Их Эзэний бидэнтэй ярьдаг шалтгаануудаас олж мэдсэн нэг шалтгаанаа сонгоод, дараах асуултуудын нэг юм уу хоёрт нь хариул.
-
Энэ шалтгаан хэрхэн Аврагчийн хайрын нотолгоо байдаг вэ? Энэ шалтгаан нь хэрхэн адислал байж болох вэ?
-
Та хэзээ энэ адислалыг авч байсан бэ? Та яагаад энэ адислалыг амьдралдаа хүлээн авахыг хүсэх байсан бэ?
-
Яагаад дэлхийд энэ адислал хэрэгтэй вэ?
Аврагч өнөө үед бидэнд хэрхэн сэрэмжлүүлэг өгдөг вэ?
Энэ ням гаргийн хичээл дээр багш тань таныг өнөө үед Их Эзэн яагаад бидэнд сэрэмжлүүлэг өгдөг талаар хуваалцахын тулд хэдэн минут зарцуулахад урьсан гэж төсөөл. Та ангидаа энэ захиасыг хэрхэн утга учир бүхий арга замаар хуваалцахаа бод. Энэхүү захиасыг ангийнхантайгаа хуваалцахад зориулан тараах материал, мийм, зурагт хуудас бэлд эсвэл бусад бүтээлч арга замаар бэлтгэ. Дараах зүйлсийг оруулна уу.
-
Их Эзэн бүх хүнд сэрэмжлүүлэг өгдөг дор хаяж нэг шалтгааныг хуваалцдаг Сургаал ба Гэрээ 1-ийн нэг шүлэг.
-
Өнөөгийн бидэнд өгсөн Их Эзэний сэрэмжлүүлгийн нэг жишээ (хэрэв та Их Эзэн дэлхийн сорилт бэрхшээл, гэм нүглийн [Сургаал ба Гэрээ 1:15–17-ыг үзнэ үү] талаар бидэнд сэрэмжлүүлдэг гэдгийг сонгосон бол судраас тухайн шүлгийг эсвэл орчин үеийн уруу таталтуудын талаар бидэнд сэрэмжлүүлсэн орчин үеийн бошиглогчийн үгсийг хуваалцаж болох юм.)
-
Өнөө үед Их Эзэний бидэнд өгдөг сэрэмжлүүлгийн захиасны тухай таны бодол, мэдрэмж. Та мөн өөрийн туршлагыг оролцуулж болно.