“18-р хичээл—Мормоны Номын орчуулга: Бурханы бэлэг ба хүч,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Мормоны Номын орчуулга,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
1829 оны хавар Оливер Каудери бичээчээр үйлчилж эхэлснээр Иосеф Смитийн Мормоны Номын орчуулгад гайхамшигтай ахиц гарав. Хэдийгээр бидэнд Иосеф Смит Мормоны Номыг хэрхэн орчуулсан тухай нарийн ширийн мэдээлэл байхгүй ч тэр үүнийг Бурханы бэлэг болон хүчээр хийсэн гэдгийг мэднэ. Энэ хичээл Бурхан Иосеф Смитэд Мормоны Номыг орчуулах арга хэрэгсэл, хүчийг өгсөн гэсэн гэрчлэлээ хүчирхэгжүүлэхэд суралцагчдад туслах зорилготой.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Мормоны Номын үүсэл гарал
Нэг өдөр та нэг сайн найздаа Мормоны Ном бол Библитэй адил судар мөн гэдэгт итгэдгээ хуваалцсан гэж төсөөл. Найз тань бага зэрэг гайхаж, Иосеф Смит Мормоны Номыг санаанаасаа зохиож бичсэн гэж заалгаснаа хэлэв.
Орчуулгын ажилд Оливер Каудери туслав
Оливер Каудери Иосеф Смиттэй уулзахаар Пеннсильванийн Хармонид ирээд хоёр ч хонолгүй Иосефын бичээчээр ажиллаж эхэлсэн. Иосеф, Оливер хоёр удалгүй Мормоны Номын орчуулгад гайхалтай ахиц гаргав. Оливерыг бичээчээр үйлчилж эхэлснээс хойш Иосеф Смит ойролцоогоор ажлын 65 өдрийн дотор Мормоны Номын орчуулгыг дуусгасан гэж үздэг (Russell M. Nelson, “A Treasured Testament,” Ensign, July 1993, 61-ийг үзнэ үү.)
Орчуулгын ажлын талаарх Иосеф Смитийн тайлбар
Мормоны Номын 1830 оны хэвлэлийн оршилд Иосеф Смит: “Би Бурханы бэлэг болон хүчээр [энэ номыг] орчуулсан гэдгээ мэдэгдэж байна” гэж бичжээ. Хүмүүсийг Иосефоос орчуулгын явцын тухай нарийн тодорхой тайлан хүсэх үед тэрээр хэд хэдэн нөхцөлд энэ нь “Бурханы бэлэг ба хүчээр” орчуулагдсан гэдгийг дурдаад, “Мормоны Ном хэрхэн ирсэн тухай нарийн тодорхой тайланг дэлхийд өгөх шаардлагагүй” гэж нэмж хэлжээ. (Gospel Topics Essays, “Book of Mormon Translation,” ChurchofJesusChrist.org)
Тэнгэр элч Моронай 1823 онд Иосеф Смитэд үзэгдэхдээ Мормоны Ном хэрхэн урагш гарч ирэх талаар түүнд зааварчилжээ.
Иосеф Смит—Түүх 1:34–35-ыг уншаад, Мормоны Номыг орчуулахад зориулж Бурхан ямар хэрэгслүүд бэлдсэнийг олж мэд.
Иосеф Смит Мормоны Номыг орчуулахдаа урим, туммим (заримдаа нифайчуудын хөрвүүлэгч эсвэл нүдний шил ч гэж нэрлэдэг) хоёроос гадна үзмэрчийн чулуу хэмээх өөр хэрэгсэл ашигласныг хожмын түүхэн цэдгүүдэд дурдсан байдаг. Бошиглогч алтан ялтаснуудыг авахаас хэдэн жилийн өмнө энэ хэрэгслийг олж нээжээ.
Бурханы бэлдсэн эдгээр хэрэгслийг Иосеф хэрхэн ашигласан талаар нарийн ширийн мэдээлэл бидэнд байхгүй. Гэвч гэрчүүдийн хэлснээр, Иосеф заримдаа урим, туммим эсвэл үзмэрчийн чулууг гэрлээс халхлахын тулд малгай дотор хийдэг байсан ба энэ нь биет хэрэгслүүд дээр гарч буй үгсийг илүү сайн харах боломжийг олгодог байжээ (Gospel Topics Essays, “Book of Mormon Translation,” ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү).
-
“Сургаал ба Гэрээ 6–9: Энэ бол Илчлэлийн Сүнс,” Ирээд, Намайг дага—Гэртээ болон сүмд суралцахад зориулав: Сургаал ба Гэрээ 2025 хичээлийн “Сэргээлтийн дуу хоолой” хэсэг
-
25:0
-
Иосеф Смит—Түүх номд цэдэглэгдсэн орчуулгын үйл явцын тухай Оливер Каудеригийн тайлбар (75-р шүлгийн дараах эхний догол мөрд байгаа)
-
Эммагийн эсвэл Оливерын хэлсэн ямар үг, хэллэг Мормоны Номыг Бурханы бэлэг болон хүчээр орчуулсан гэх Иосеф Смитийн гэрчлэлийг баталж байна вэ?
-
Иосеф Смит Мормоны Номыг орчуулах Бурханы мутар дахь зэмсэг байсныг мэдсэнээр та Бурханы талаар юу сурч, мэдэрсэн бэ?
Таны амьдралд нөлөөлөх Мормоны Номын хүч
-
Мормоны Номын ямар шүлэг эсвэл түүх таны амьдралд нөлөөлсөн бэ?
-
Тухайн шүлэг эсвэл түүх Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаарх таны бодол санаанд хэрхэн нөлөөлсөн бэ?