Семинар
19-р хичээл—Сургаал ба Гэрээ 8: Илчлэлийн Сүнс


“19-р хичээл—Сургаал ба Гэрээ 8: Илчлэлийн Сүнс,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 8: Илчлэлийн Сүнс,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

19-р хичээл: Сургаал ба Гэрээ 6-9

Сургаал ба Гэрээ 8

“Илчлэлийн Сүнс”

Залбирч буй залуу эмэгтэй

Иосеф Смитийн Мормоны Номыг орчуулах чадвар Оливер Каудерид гүн сэтгэгдэл төрүүлжээ. Бурхан түүнд яг ийм бэлэг өгөөсэй гэж тэр хүсэж байлаа. Итгэлийнх нь дагуу орчуулах бэлгийг өгнө хэмээн Их Эзэн Оливер Каудерид амлав. Тэр үед Есүс Христ илчлэлийн тухай олон чухал зүйлийг Оливерт заасан юм. Энэ хичээл нь Бурхан Ариун Сүнсээр дамжуулан тэдэнтэй хэрхэн ярьдгийг мэдэх чадвараа сайжруулахад суралцагчдад тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Илчлэлийн талаарх асуултууд

Илчлэлийн талаар суралцаж эхлэхэд нь суралцагчдад туслахын тулд дараах зүйлийг хуваалцахыг бод.

Бурхан бидэнтэй ярихыг хүсдэг ба үүнийгээ олон арга замаар гүйцэлдүүлдэг. Ариун Сүнсээр дамжуулан Бурхан бидэнд “онцгой хэрэгцээ, үүрэг хариуцлага, асуултуудад болон гэрчлэлээ хүчирхэгжүүлэхэд туслахыг” эрэлхийлдэг (Сэдэв ба асуулт, “Илчлэл,” topics.ChurchofJesusChrist.org).

  • Бурханаас ирдэг илчлэлийг таньж мэдэх тухай ямар асуултууд танд болон таны мэддэг хүмүүст байдаг вэ?

    Суралцагчдыг самбарт эсвэл цаасан дээр асуултуудаа бичихэд урьж болно. Өнөөдөр та судалж байх явцдаа хариултаа эрэлхийлэхэд суралцагчдыг урь. Бүх асуултын хариултыг хичээл дээр олох зорилгогүй ч тэд олж мэдсэн ойлголтуудаа тэмдэглэн бичиж болно. Яагаад хүмүүс илчлэлийн талаар эргэлздэг тухай бодоход нь суралцагчдад туслахын тулд дараах асуултуудыг ашиглаж болно.

  • Бурхан бидэнтэй хэзээ, хэрхэн харилцдагийг таньж мэдэх нь яагаад хэцүү байж болох вэ?

  • Бурханаас ирдэг илчлэлийг таньж, дагах чадвараа сайжруулах нь яагаад чухал гэж та бодож байна вэ?

Судлах тэмдэглэл дээрээ нэг хуудас эхлүүлэн эсвэл Gospel Library аппликэйшн дээр тэмдэглэл үүсгээд, Их Эзэнээс ирдэг илчлэлийн талаар сурсан зүйлээ бичихийг суралцагчдаас хүсэж болно. Та самбарт үүнийг жишээ болгон үзүүлж болох юм. Эхлээд “Би Бурханаас илчлэл хүлээн авч байгаагаа яаж мэдэх вэ?” гэж гарчигла.

Их Эзэн Оливер Каудерид илчлэлийн тухай заадаг

Оливер Каудери бичээчээр үйлчилж байхдаа Их Эзэн Иосеф Смитэд Мормоны Номыг орчуулах хүч өгсөн гэдгийг гэрчилсэн. Оливер бас орчуулахыг хүсжээ. Их Эзэн түүнд боломж олгохоор болов (Сургаал ба Гэрээ 6:25-ыг үзнэ үү). Амжилтад хүрэхэд нь туслахын тулд Их Эзэн Оливерт илчлэл хүлээн авахтай холбоотой чухал зарчмуудыг заажээ.

төгс эзэмших сургаалын шигтгээ зураг Сургаал ба Гэрээ 8:2–3 нь төгс эзэмших сургаалын судрын хэсэг юм. Суралцагчдыг төгс эзэмших сургаалын судрын хэсгийг амархан олохын тулд онцгойлон тэмдэглэхэд урьж болно.

Сургаал ба Гэрээ 8:1–3-ыг уншаад, Их Эзэн илчлэл хүлээн авах талаар Оливерыг юуг мэдээсэй гэж хүссэнийг олж мэд.

  • Их Эзэн Ариун Сүнсээр дамжуулан бидэнтэй хэрхэн ярих боломжтой болох талаар та эдгээр шүлгээс юу сурсан бэ?

    Олж мэдсэн зүйлээ хуваалцахыг суралцагчдаас хүс. Суралцагчдын тодорхойлж болох үнэнүүдийн дундаас “Их Эзэн Ариун Сүнсээр дамжуулан бидний оюун ухаан, зүрх сэтгэлд ярьдаг” гэдгийг олж харахад тэдэнд тусал.

    сургалтын шигтгээ зурагХөрвөлт рүү хөтөлдөг үнэнүүдэд төвлөр. Суралцагчдад хөрвөлтийн зарчмуудыг тодорхойлж, илэрхийлэхэд туслах асуулттай холбоотой нэмэлт сургалтыг Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар: Сургаалыг заа хэсэг дэх “Хөрвөлтөд хөтөлж, Есүс Христэд итгэх итгэлийг хөгжүүлдэг үнэнүүдэд төвлөр” гарчигтай хичээлээс үзнэ үү.

    Самбар дахь гарчгийн доор уг үнэнийг бичих талаар бодож үз. Дараахтай адил бүдүүвчийг зурах нь дараах шүлгүүд дэх Их Эзэний сургаалыг дүрслэн харахад суралцагчдад тусална.

    оюун ухаан ба зүрх сэтгэл
  • Хувиараа сурч мэдсэн зүйл болон туршлага дээрээ үндэслэхэд, Бурхан бидний оюунд ямар арга замаар ярьдаг вэ? Тэр бидний зүрх сэтгэлд хэрхэн ярьдаг вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Ричард Г.Скотт (1928–2015) Ариун Сүнсээр дамжуулан Бурхан бидний оюун, зүрх сэтгэлд ярих зарим арга замыг ийн хуваалцсан.

2:3
Ахлагч Ричард Г.Скотт

Их Эзэн Ариун Сүнсээр дамжуулан оюун ухаан, зүрх сэтгэлд чинь ярих болно гэдгийг би гэрчилж байна. Зарим үед захиаснууд ерөнхий мэдрэмж байдаг. Заримдаа удирдамж нь үг үгээр нь тэмдэглэж болохоор маш тодорхой, Сүнс хэлж бичүүлж байгаа юм шиг ирдэг. (Richard G. Scott, “To Acquire Spiritual Guidance,” Liahona, Nov. 2009, 9)

Та Сургаал ба Гэрээ 6:22–24; 9:8–9 дэх Оливер Каудеритай холбоотой жишээнээс оюун болон зүрх сэтгэлд ярьдаг загварыг олж харахад суралцагчдад тусалж болно. Тэд оюун болон зүрх сэтгэлд ярьдаг Их Эзэний зарим арга замыг тайлбарласан үг, хэллэгүүдийг хайж болох юм.

Сургаал ба Гэрээ 9:8-д дүрсэлсэн цээжин бие шатна гэх үг нь “тайтгарал, амар амгаланг” илэрхийлж байгааг тайлбарлах нь тус болж болох юм (Dallin H. Oaks, “Teaching and Learning by the Spirit,” Ensign, Mar. 1997, 13).

Ариун Сүнсээр дамжин харилцах харилцаа

Бурхан хэрхэн Ариун Сүнсээр дамжуулан харилцдагийг ойлгоход тусалдаг олон сургаал судруудад болон орчин үеийн Сүмийн удирдагчдад байдгийг тайлбарла. Суралцагчдад эдгээр сургаалын заримыг хайх, судлах, ярилцах цаг гаргаж өг.

Ийн үйлдэх нэг арга зам бол тэднийг Судруудын удирдамж, Topical Guide гэх мэт хэрэгслийг эсвэл Gospel Library дээрх хайх үйлдлийг ашиглан Ариун Сүнсээр дамжин ирэх илчлэлийг танин мэдэх арга замуудыг тайлбарласан судар, Сүмийн удирдагчдын мэдэгдлүүдийг олох явдал юм.

Эсвэл суралцагчдыг дараах судрын хэсгүүдийг судлаад, хувийн илчлэлийн талаар юу мэдэж авч болохыг харуул.

2:12

Судлахад хангалттай цаг гаргаж өгсний дараа самбар дээрх жагсаалтад сурсан зүйлсээ нэмж бичихэд суралцагчдыг урих талаар бодож үзээрэй.

Дараахтай адил асуултууд нь суралцагчдад сурсан зүйлээ ярилцахад тусалж, Ариун Сүнсэнд ангийнханд гэрчлэх боломжийг олгоно.

  • Бурхан Ариун Сүнсээр дамжуулан бидэнтэй харилцдаг өөр өөр арга замын талаар та юу сурч мэдсэн бэ?

  • Эдгээр сургаал нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын зан чанар, хүслийн талаар юуг ойлгоход танд тусалсан бэ?

  • Ариун Сүнс хэрхэн харилцдаг тухай ойлголттой холбоотой ямар туршлага та нарт байдаг вэ?

Суралцагчдад хичээлийн эхэнд тавьсан асуултуудыг нь сануул. Эдгээр асуултын аль нэгд хариулахад тусалсан юуг мэдэж авснаа хуваалцахад суралцагчдыг урь. Тэдний мэдэж авсан олон арга замын аль нэгээр эсвэл хэд хэдээр нь дамжуулан Их Эзэн оюун ухаан, зүрх сэтгэлд нь ярьж байгааг ялган танихыг хичээхэд суралцагчдыг урьснаар хичээлээ дуусга. Их Эзэнээс ирэх илчлэлийг ялган танихын тулд амьдралынхаа туршид үргэлжлүүлэн хичээх шаардлагатай гэдгийг ойлгоход суралцагчдад тусал.

Цээжил

Та мөн суралцагчдад Сургаал ба Гэрээ 8:2–3-ын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлээд, дараа дараагийн хичээл дээр давтахад нь тусалж болно. Түлхүүр үг хэллэг нь “Ариун Сүнсээр оюунд чинь мөн зүрх сэтгэлд чинь би чамд ярих болно” юм. Цээжлэх үйл ажиллагааны санаанууд хавсаргасан материалын “Төгс эзэмших сургаалыг давтах үйл ажиллагаа” хэсэгт байгаа.