Семинар
20-р хичээл—Төгс эзэмших сургаалын дадлага 1: Сүнслэг мэдлэг олж авч, цээжлэх


“20-р хичээл—Төгс эзэмших сургаалын дадлага 1: Сүнслэг мэдлэг олж авч, цээжлэх,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Төгс эзэмших сургаалын дадлага 1,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

20-р хичээл: Сургаал ба Гэрээ 6-9

Төгс эзэмших сургаалын дадлага 1

Сүнслэг мэдлэг олж авч, цээжлэх

Өсвөр насны хүүхэд үеийнхээ найзтай ярьж байгаа нь

Төгс эзэмших сургаал нь Есүс Христ болон Түүний сайн мэдээн дээр амьдралынхаа суурийг тавихад суралцагчдад тусална. Энэ хичээл нь төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг мөн тэдгээрт агуулагдаж буй үнэнүүдийг мэдэж авахаас гадна сүнслэг мэдлэг олж авах бурханлаг зарчмуудыг сурч, хэрэгжүүлэх боломжийг суралцагчдад олгоно.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Төгс эзэмших сургаалын давтлага: Цээжил

Энэ жил та Сургаал ба Гэрээний төгс эзэмших сургаалын хэд хэдэн судрын хэсгийг суралцагчдад аль хэдийн заасан байх. Үүнд Иосеф Смит—Түүх 1:15–20, Сургаал ба Гэрээ 1:30, Сургаал ба Гэрээ 1:37–38 орсон байж болох юм. Дараах үйл ажиллагаа нь дээрх гурван судрын хэсгийг давтахаас гадна Иосеф Смит—Түүх 1:15–20-оос Сургаал ба Гэрээ 49:15–17 хүртэлх дараагийн 9 төгс эзэмших сургаалын судрын хэсэгтэй танилцах боломжийг суралцагчдад олгоно. Хэрэв суралцагчид зөвхөн өмнөх сурсан төгс эзэмших сургаалын судрын хэсгүүд дээрээ анхаарлаа төвлөрүүлэх нь дээр гэж үзвэл энэ үйл ажиллагааг үүнд тохируулан өөрчилж болно.

Энэ үйл ажиллагаа ердөө 10–15 минут үргэлжлэх ёстой ба хичээлийн дараагийн хэсэгт төгс эзэмших сургаалаар дадлага хийх хангалттай хугацаа гарна.

Суралцагчдын харж байсан, хэрхэн ашиглахыг нь мэддэг хэдэн хэрэгслийг ангид авчир. Эдгээр нь халив, алх, хөрөө зэрэг байж болно.

  • Чухам ямар үед уг хэрэгслүүд байгаад та талархах вэ?

    Хэдэн суралцагчид хуваалцах боломж олго. Тэд хувийн туршлагаасаа хуваалцаж эсвэл нөхцөл байдлыг төсөөлж болох юм. Тэдний хариулт хөгжилтэй, бүтээлч байж болно.

  • Та ямар ямар нөхцөлд судрыг цээжилсэндээ талархаж болох вэ?

Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүд нь танд болон бусдад маш ихээр тус болох судруудын түүвэр юм. Семинарын хичээлээр та төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгүүдийг цээжлэх боломжтой. Та зарим судрын хэсгийг нь бүтнээр нь цээжилж магад.

Дараах судрын хэсгүүдийг уншаад, судартаа тэмдэглэ. Таны хувьд хамгийн утга учиртай гэж бодогдсон нэг юм уу хоёр хэсгийг сонго.

Төгс эзэмших сургаалын судрын хэсэг, түлхүүр үг хэллэгүүдийг жагсаасан хүснэгтийг үзүүл. Суралцагчдад судрын хэсэг бүрийг тэмдэглэж авах хангалттай хугацаа өг.

Төгс эзэмших сургаалын судрын эшлэл

Судрын түлхүүр үг хэллэг

Төгс эзэмших сургаалын судрын эшлэл

Иосеф Смит—Түүх 1:15–20

Судрын түлхүүр үг хэллэг

Иосеф Смит “гялалзсан өнгө хийгээд алдар сууг нь дүрслэхийн аргагүй хоёр Хүн байхыг харав.”

Төгс эзэмших сургаалын судрын эшлэл

Сургаал ба Гэрээ 1:30

Судрын түлхүүр үг хэллэг

Есүс Христийн Сүм бол “цорын ганц үнэн бөгөөд амьд сүм” мөн.

Төгс эзэмших сургаалын судрын эшлэл

Сургаал ба Гэрээ 1:37–38

Судрын түлхүүр үг хэллэг

“Миний өөрийн дуу хоолой байна уу, эсвэл миний үйлчлэгчдийн дуу хоолой байна уу, энэ нь яг адил.”

Төгс эзэмших сургаалын судрын эшлэл

Сургаал ба Гэрээ 6:36

Судрын түлхүүр үг хэллэг

“Санаа бодол болгондоо над уруу харагтун; бүү эргэлз, бүү ай.”

Төгс эзэмших сургаалын судрын эшлэл

Сургаал ба Гэрээ 8:2–3

Судрын түлхүүр үг хэллэг

“Ариун Сүнсээр оюунд чинь мөн зүрх сэтгэлд чинь би чамд ярих болно.”

Төгс эзэмших сургаалын судрын эшлэл

Сургаал ба Гэрээ 13:1

Судрын түлхүүр үг хэллэг

Аароны санваар нь тэнгэр элч нарын үйлчлэлийн, наманчлалын сайн мэдээний болон баптисмын түлхүүрүүдийг эзэмшдэг.

Төгс эзэмших сургаалын судрын эшлэл

Сургаал ба Гэрээ 18:10–11

Судрын түлхүүр үг хэллэг

“Бодгалийн үнэ цэн Бурханы мэлмийд агуу.”

Төгс эзэмших сургаалын судрын эшлэл

Сургаал ба Гэрээ 18:15–16

Судрын түлхүүр үг хэллэг

“Хэрэв та нар олон бодгалийг надад авчрах юм бол та нарын баяр хөөр хэчнээн агуу байх билээ!”

Төгс эзэмших сургаалын судрын эшлэл

Сургаал ба Гэрээ 19:16–19

Судрын түлхүүр үг хэллэг

“Би, [Есүс Христ] бүхний төлөө эдгээр зүйлүүдийг амссан билээ.”

Төгс эзэмших сургаалын судрын эшлэл

Сургаал ба Гэрээ 21:4–6

Судрын түлхүүр үг хэллэг

Бошиглогчийн “үгийг та нар миний амнаас гарсан мэтээр хүлээн авах ёстой.”

Төгс эзэмших сургаалын судрын эшлэл

Сургаал ба Гэрээ 29:10–11

Судрын түлхүүр үг хэллэг

“Би тэнгэрээс … сүр хүч хийгээд агуу алдар суугаар өөрийгөө үзүүлэх болно, мөн дэлхий дээр зөв шударга ёсонд хүмүүнтэй хамт мянган жил оршин сууна.”

Төгс эзэмших сургаалын судрын эшлэл

Сургаал ба Гэрээ 49:15–17

Судрын түлхүүр үг хэллэг

“Гэрлэлт нь Бурханаас томилогдсон.”

Таны хувьд хамгийн утга учиртай нэг юм уу хоёр судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхийг хичээ. Эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэх нь таныг эсвэл өөр хэн нэгнийг адисалж болох нөхцөл байдлын талаар бод.

Сонгосон судрын эшлэл, түлхүүр үг хэллэгүүдээ цээжилж эхлэх хангалттай хугацааг суралцагчдад өг. Doctrinal Mastery аппликэйшн нь мөн тэдэнд төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг цээжлэхэд тусална гэдгийг хэлэх нь тустай.

Хангалттай цаг гарвал хэдэн суралцагчийг цээжилж эхэлсэн судрын түлхүүр үг хэллэгүүдээ хуваалцан дадлага хийхэд урь. Мөн та эдгээр эшлэл, үг хэллэгийг цээжлэх нь яагаад тэдэнд тустай болохыг тайлбарлахад урьж болно.

Суралцагчдыг судрын эшлэл, түлхүүр үг хэллэгүүдийг жилийн турш үргэлжлүүлэн цээжлэхэд урамшуул. Хэрэв хүсвэл судрын хэсгийг бүхэлд нь цээжилж болно.

Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг сурч, хэрэгжүүлэх

Хичээлийн үлдсэн хэсэг нь сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг амьдралын бодит нөхцөл байдалд хэрэгжүүлэхэд нь суралцагчдад туслахад чиглэсэн. Доорх нөхцөл байдлыг уншихаасаа өмнө эхлээд суралцагчдыг сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг эргэн харахад урих нь тустай байж болох юм. Санал болгож буй давтах үйл ажиллагааг хавсралт дахь “Төгс эзэмших сургаалыг давтах үйл ажиллагаа” хэсэгт оруулсан. Тухайн зарчмын тайлбарыг 2023 оны Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал-ын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 5–12-р догол мөрөөс олж болно.

Ава Иосеф Смит—Түүх, Сургаал ба Гэрээ хоёрыг судалж эхэлсэн төдийгүй сайн туршлага хуримтлуулж байлаа. Гэсэн хэдий ч тэрээр олон нийтийн сүлжээнд бошиглогч Иосеф Смитийн талаарх сөрөг мэдээлэлтэй таарч, улмаар эргэлзэж, сэтгэл нь тавгүйтжээ.

Хэрэв шаардлагатай бол, “Тэр яагаад эргэлзэж, санаа нь зовсон бэ?” гэх мэт бататгах асуултуудыг тавьж болно.

Суралцагчдыг жижиг бүлгүүдэд хувааж, Авад ийм нөхцөл байдалд нь тусалж болохуйц сүнслэг мэдлэг олж авах зарчмуудын талаар хамтдаа ярилцахад тэднийг урь. Хэрэв шаардлагатай бол, та дараах үйл ажиллагаануудын хэдийг юм уу бүгдийг үзүүлж, бүлгүүдийг хамтын ярилцлагаараа тэдгээрийг хийж гүйцэтгэхэд урьж болно.

Утга санаа болон асуултуудыг мөнхийн талаас нь шинжлэн судлах

  1. Зарим нь итгэлтэйгээр дагаж байсан бол зарим нь эсрэгээрээ бүр шүүмжилдэг байсан өнгөрсөн үеийн гурван бошиглогчийн нэрийг жагсаа.

    • Зарим нь дагаж байхад зарим нь яагаад шүүмжилсэн бэ?

    • Их Эзэн бошиглогчдыг нь дагасан хүмүүсийг хэрхэн адисалсан бэ?

    • Өмнөх бошиглогчдын тухай ийм зүйлсийг тунгаах нь Иосеф Смитийн талаарх сөрөг мэдээлэлтэй тулгарсан үедээ хэрхэн илүү сайн талаас нь харахад туслах вэ?

Хэрэв суралцагчид Бошиглогчийн талаарх түүхэн санаа зовнилоо дурдсан бол 2023 оны Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал дээрх “Сүнслэг мэдлэг олж авах нь” хэсгийн 9–10-р догол мөрийг унших нь ашиг тустай байж болно.

Тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудаар дамжуулан илүү гүн гүнзгий ойлголт олж авахыг эрэлхийлэх

  1. Бошиглогч Иосеф Смитийн тухай, Авад тусалж чадах тэнгэрээс томилогдсон нэг эх сурвалжийг ол. Дараах зүйлс үүнийг хийхэд танд тусална.

    • Өнөөг хүртэл судалсан Иосеф Смит—Түүх эсвэл Сургаал ба Гэрээний хэсгүүдээс биднийг эргэлзээ болон асуултуудтай тулгарах үед юу хийж болохыг харуулсан шүлгүүдийг ол.

    • Судруудын удирдамж эсвэл Topical Guide-аас “Иосеф Смит” гэснийг үзнэ үү. Эсвэл Лиахонагийн Ерөнхий чуулганы дугаарын индексээс эсвэл Gospel Library аппликэйшн дээрээс “Иосеф Смит” гэж хай.

    • Хэрэв бошиглогчийн талаар хэлж болзошгүй хэн нэгний сөрөг үгс бодолд чинь байгаа бол ChurchofJesusChrist.org сайтын Сэдэв ба асуулт хэсгээс сэдвүүдийг харж, тус болох мэдээлэл байгаа эсэхийг үзээрэй. Энэ өсвөр насны хүүхэдтэй ярилцах итгэл даасан хүн байвал түүнийг санал болгохыг бод.

Итгэлээр үйлдэх

  1. Их Эзэн Иосеф Смитээр дамжуулан Мормоны Номыг мөн дэлхий дээрх үнэн бөгөөд амьд Сүмийн Сэргээлт; өргөмжлөлд шаардлагатай гэрээ, ёслолууд; Сургаал ба Гэрээний ихэнх хэсэг зэргийг авчирсан. Их Эзэн эдгээрээр дамжуулан та нарын амьдралыг аль хэдийн адисалсан тодорхой арга замуудыг мөн энэ нь бошиглогчийн талаарх гэрчлэлийг чинь хүчирхэгжүүлэхэд хэрхэн тусалж болох талаар тунгаан бод. Эдгээр адислалыг хүлээн авахын тулд юу хийснээ бод. Иосеф Смит бол Бурханы бошиглогч гэсэн гэрчлэлээ үргэлжлүүлэн хүчирхэгжүүлэхийн тулд Авагийн итгэлтэйгээр үйлдэж болох зарим үйлдлийг жагсаан бич.

Суралцагчдад дээрх үйлдлүүдээс заримыг үйлдэж, хамтдаа хэлэлцэх цаг гаргаж өгсний дараа тэднийг Авад хамгийн их тустай байж болох зүйлээ хуваалцахад урь. Олон суралцагчийг хуваалцахад урамшуул. Та мөн “Бид ийм нөхцөл байдалд байгаа хүнд туслахын тулд сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг өөр ямар арга замаар ашиглаж болох вэ?” гэж асууж болно.