Семинар
Сургаал ба Гэрээ 10–11: Тойм


“Сургаал ба Гэрээ 10–11: Тойм,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 10–11: Тойм,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

Сургаал ба Гэрээ 10–11

Сургаал ба Гэрээ 10–11

Тойм

Их Эзэн Мормоны Номын алдагдсан 116 хуудас гар бичмэлд юу тохиолдсоныг болон орчуулгын ажил хэрхэн үргэлжлэхийг тайлбарлав. Хайрум Смит Их Эзэний Сүмийн сэргээлтэд туслахыг хүссэн ба өөрийгөө үйлчлэхэд хэрхэн бэлтгэх талаар зөвлөгөө хүлээн авсан юм.

сургалтын шигтгээ зурагСуралцагчдыг сурч байгаа үнэнүүдээ хуваалцахад урамшуул. Бодол санаа, мэдрэмжээ үгээр илэрхийлэх боломжийг суралцагчдад олгосноор Ариун Сүнс тэдэнд үнэнийг зааж, гэрчлэхийг мэдрэхэд тусална. Хичээл дээр цаг гарган юу сурч байгаагаа тунгаан бодож, хуваалцахад суралцагчдыг урих цаг мөчийг эрэлхийл. Аврагч үүнийг хэрхэн хийсэн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл Аврагчийн арга барилаар заах нь гарын авлагын “Аврагч хүмүүсийг сурч буй үнэнээ хуваалцахад урамшуулсан” хэсгийг үзнэ үү. Та мөн үүнийг хэрхэн хийх жишээг энэ долоо хоногийн “Сургаал ба Гэрээ 10” хичээлээс харж болно.

Заахад бэлтгэх

Дараах мэдээлэл нь хичээл бүрд юуг урьдчилан бэлтгэвэл зохих санаануудыг өгнө.

Сургаал ба Гэрээ 10

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Сатаны зальт төлөвлөгөөг даван гарахад Бурхан тусална гэсэн итгэлийг нь өсгөн нэмэгдүүлэхэд суралцагчдад тусална.

  • Суралцагчдын бэлтгэл: Суралцагчдыг Гэгээнтнүүд номын 1:51–53-ыг уншихад уриад, 116 гар бичмэл хуудас алдагдсантай холбоотой үйл явдлуудыг мөн тухайн үед Иосефт болон түүний гэр бүлийнхэнд ямар хүнд байсныг санахад туслахыг бод.

  • Тараах материал: “Бурханы мэргэн ухаан”

Сургаал ба Гэрээ 11:1–7

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь хүлээж авна гэсэн бүгдэд санал болгодог Есүс Христийн мөнх амьдралын бэлгийг эрэлхийлэх агуу хүслийг мэдрэхэд суралцагчдад тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 11:7-г уншаад, баян байх тухай дэлхийн тодорхойлолтыг Их Эзэнийхтэй харьцуулахад урь. Тодорхойлолтууд яагаад ялгаатай байгааг тунгаан бодоход тэднийг урь.

  • Ашиглах материал: Өрөөний эргэн тойронд байрлуулах цаасан дээр бичсэн судрын эшлэл, эх сурвалжууд

Сургаал ба Гэрээ 11:8–30

Хичээлийн зорилго: Энэ хичээл Их Эзэний ажилд оролцохоор бэлтгэхдээ Түүний тусламжийг эрэлхийлэхэд суралцагчдад тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Бидний хүсэл яагаад Их Эзэнд чухал болохыг тунгаан бодож, Түүнд илүү итгэлтэйгээр үйлчлэх хүслээ хүчирхэгжүүлэх арга замуудыг бодоход суралцагчдыг урь.