“21-р хичээл—Сургаал ба Гэрээ 10: Бурханы мэргэн ухаан,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээ 10,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
Гар бичмэлийн 116 хуудсыг алдсаны дараа алтан ялтаснууд, Урим, Туммим мөн орчуулах хүчийг Иосеф Смитээс түр хугацаагаар авчээ. Их Эзэн Иосефын чин сэтгэлийн наманчлалыг хүлээн авч, мэргэн ухаан, мэдлэгээрээ дамжуулан Өөрийн ажлыг үргэлжлүүлэн явуулах арга замыг хэрхэн бэлтгэснээ тайлбарласан. Энэ хичээл нь Сатаны зальт төлөвлөгөөг даван гарахад Бурхан тусална гэдэгт итгэх итгэлээ нэмэгдүүлэхэд суралцагчдад тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Та нарын мэдэх хамгийн мэргэн хүн
Шинжлэх ухаан, түүх, шашин, эрүүл мэнд, технологи
Бурхан зөвхөн биднээс илүү мэргэн ухаантай биш юм. Сургаал ба Гэрээ 10:43-ыг уншаад, Бурханы мэргэн ухаан өөр юунаас илүүг олж мэд.
-
Бурханы мэргэн ухаан чөтгөрийн заль мэхнээс илүү агуу гэсэн үнэнийг мэдэх нь ямар ач тустай вэ?
-
Бурханы мэргэн ухаан чөтгөрийн зальт төлөвлөгөөг ялан дийлж байсан ямар түүх эсвэл судрын жишээ байдаг вэ?
Энэ хичээлийг судлах явцдаа та Сатаны ажлууд хэрхэн танд сүнслэг байдлын хувьд өсөн дэвжиж, Бурханы ажлыг гүйцэлдүүлэхэд саад болж байгаа талаар бод. Бурхан Сатаны арга мэхийг бүрэн ойлгодог, тэдгээрийг ялан дийлэх арга замыг аль хэдийн бэлтгэсэн гэдгийг Ариун Сүнс гэрчлэхийг сонс.
Сатан Мормоны Номын орчуулгыг тасалдуулж, хүмүүсийг уг ном үнэн эсэхэд эргэлзэхэд хүргэх төлөвлөгөөтэй байсан. Мартин Харрис Мормоны Номын гар бичмэлийн эхний 116 хуудсыг эхнэртээ болон өөр хүмүүст үзүүлэхийг зөвшөөрүүлэхээр Иосеф Смитийг шахжээ. Бурхан түүнд зөвшөөрөхгүй гэж хоёр удаа хэлсэн байсан ч Иосеф Бурханаас гуйсаар байлаа. Эцэст нь Мартин хуудаснуудыг алдсан юм. Дараа нь тэнгэр элч Моронай алтан ялтаснуудыг болон Урим, Туммимыг Иосефоос авчээ.
Хэсэг хугацаанд даруухнаар наманчилсны дараа Иосеф алтан ялтаснууд болон Урим, Туммимыг дахин авсан юм. Их Эзэн түүний наманчлалыг хүлээн авсан гэж Моронай түүнд хэлжээ.
Сургаал ба Гэрээ 10-т Их Эзэн гар бичмэлийн хуудаснуудыг хулгайлсан хүмүүс үгсийг нь өөрчлөхөөр төлөвлөж байсныг Иосефт хэлжээ. Хэрэв Иосеф яг тэр материалыг дахин орчуулсан бол түүнийг өөрөөр орчуулсан, хуурамч бошиглогч гэж тэд зарлах байв (Сургаал ба Гэрээ 10:10–19-ийг үзнэ үү).
Бурхан танаас яг одоо анхаарлаа хандуулахыг мөн ирээдүйд хийж бүтээгээсэй хэмээн хүсдэг гэж бодож байгаа ажлын талаар судлах тэмдэглэлдээ бич. Энэ талаар тунгаан бодох нь та нарт зарим санааг өгөх боломжийг Ариун Сүнсэнд олгоно. Сатан яг одоо Бурханы ажлыг хийлгүүлэхгүйн тулд амьдралд тань ямар ямар арга хэрэгсэл ашиглаж байна вэ?
-
1 Нифай 19:1–3—Бурхан Нифайд нэг ижил цаг үеийг хамарсан хоёр ялтас бүтээхийг зарлигласан.
-
Мормоны үгс 1:3–7—Бурхан Мормоныг Нифайн өөр ялтаснуудаас авсан хураангуйлалд үүнтэй яг нэг ижил цаг үеийг хамарсан Нифайн бага ялтаснуудыг нэмж оруулахад сүнслэгээр өдөөсөн.
-
Сургаал ба Гэрээ 10:30, 40–42—Бурхан Иосеф Смитэд Мормоны их ялтаснуудын хураангуйлал буюу Мартины алдсан хуудаснуудыг дахин орчуулахын оронд Нифайн жижиг ялтаснуудыг орчуул хэмээжээ.
-
Сургаал ба Гэрээ 10:43–46—Бурхан хулгайлагдсан хуудаснуудын агуулгыг (44-р шүлгийг үзнэ үү) Иосефын үргэлжлүүлэн орчуулах хэсэгтэй харьцуулсан (45–46-р шүлгийг үзнэ үү).
Бидний амьдрал дахь Бурханы мэргэн ухаан
-
Бурхан яагаад энэ хэсэгт Иосеф Смитэд заасан зүйлээ өнөөгийн өсвөр үеийнхнийг мэдээсэй хэмээн хүссэн гэж та нар бодож байна вэ?
-
Бурхан бидэнд Сатаны заль мэхнээс салж, Түүний ажлыг үргэлжлүүлэн хийхэд туслахын тулд юу бэлдсэн бэ?