Семинар
22-р хичээл—Сургаал ба Гэрээ 11:1–7: “Үүрдийн авралыг Бурханы хаант улсад нөөцөл”


“22-р хичээл—Сургаал ба Гэрээ 11:1–7: ‘Үүрдийн авралыг Бурханы хаант улсад нөөцөл,’” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 11:1–7,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

22-р хичээл: Сургаал ба Гэрээ 10–11

Сургаал ба Гэрээ 11:1–7

“Үүрдийн авралыг Бурханы хаант улсад нөөцөл”

Өсвөр насны охин чин сэтгэлээсээ залбирч байгаа нь

Хэнийг дагахаа сонгож, юуг эрэлхийлж, цагаа хэрхэн зарцуулж байгаа маань эцэстээ бидний хэн болоход ихээхэн нөлөөлдөг. Сэргээлтийн нэгэн хэсэг болгон, хайрт Аврагч маань бидэнд амьдралаа юунд төвлөрүүлэх ёстойг өгөөмрөөр зөвлөсөн. Энэ хичээл нь хүлээн авах бүх хүнд санал болгодог Есүс Христийн мөнх амьдралын бэлгийг эрэлхийлэх илүү агуу хүслийг мэдрэхэд суралцагчдад тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Ахин дахин давтах үнэтэй захиаснууд

Хичээлийн эхэнд та суралцагчдыг байнга давтагддаг захиаснуудын талаар бодоход урьж болно. Тэд зар сурталчилгаа, дуу хөгжим эсвэл миймнээс олж харсан захиаснуудаа дурдаж болох юм. Яагаад эдгээр захиасны зарим нь байнга давтагддаг тухай бодоход тэднийг урь. Энэ нь тэднийг Их Эзэний байнга давтагддаг захиаснуудын талаар мөн яагаад гэдгийг бодохоор бэлтгэхэд тусалж магадгүй.

  • Есүс Христ амьд бошиглогчдодоо ямар захиаснуудыг байнга давтаж байхад урамшуулсан бэ?

  • Та Сургаал ба Гэрээнээс өнөөдрийг хүртэл судлах явцдаа ямар захиаснууд давтагдаж байгааг анзаарсан бэ?

  • Эдгээр давтагдсан захиаснаас бид Аврагчийн талаар юу сурч мэдэж болох вэ?

1829 онд Оливер Каудери, Хайрум Смит, Ахмад Иосеф Найт, Давид Витмер гэх мэт олон хүн Есүс Христ тэднээс юу мэдэж, юу хийгээсэй гэж хүсэж байгааг мэдэхийг хүсжээ. Аврагчийн хайраар дүүрэн хариултуудын заримд биднийг ойлгож, амьдралдаа дагаасай хэмээн хүсэн удаа дараа давтагдсан үнэнүүд агуулагддаг.

Суралцагчдыг дөрөв дөрвөөр нь бүлэг болгоод, суралцагч бүрийг доорх хэсгүүдийг нэг нэгээр авч уншихад урих талаар бод. Нэг суралцагч өөрийн авсан хэсгийн шүлгүүдийг чанга уншиж болно. Тэд нэг шүлэг уншаад, холбогдох судрын хэсгээсээ олж харсан ижил төстэй эсвэл ялгаатай зүйлээ хуваалцах боломжийг хамтрагчдадаа олгож болно.

Сургаал ба Гэрээний дараах хэсэг бүрийн эхний зургаан шүлгийг унш: 6; 11; 12; 14. Аврагчийн захиас бүрийг харьцуул.

  • Их Эзэн яагаад эдгээр шүлэгт байгаа тодорхой хэллэг, сургаалыг давтах болсон гэж та бодож байна вэ?

“Мөнх амьдралтай тэр нь баян бөлгөө.”

6, 11-р хэсгийн 7-р шүлгийг уншаад, Өөрт нь үйлчлэхийг хүссэн хүмүүст өгсөн Аврагчийн зөвлөгөөг олж мэд.

  • Энэ шүлгийн ямар үг, хэллэг та нарт онцгой санагдсан бэ? Яагаад?

  • Энэхүү шүлэг нь Есүс Христийн тухай мөн Тэрээр биднийг юу хийгээсэй хэмээн хүсдэг талаар та нарт юуг ойлгуулж байна вэ?

Суралцагчид Есүс Христ бидэнд бүх бэлгээс хамгийн үнэ цэнтэй мөнх амьдралын бэлгийг өгөхийг хүсдэг гэдэгтэй төстэй үнэнийг хуваалцаж болох юм.

Мөнх амьдралын утга учир, энэ нь яагаад бидний хувьд хүлээн авч болох хамгийн үнэ цэнтэй бэлэг болох тухай ойлголтоо гүнзгийрүүлэх боломжийг суралцагчдад олго. Та дараах эх сурвалжуудаас хувиараа эсвэл бүлгээрээ судлахад суралцагчдыг урих замаар үүнийг гүйцэтгэж болно. Эсвэл та доорх эшлэлүүдийг жижиг цаасан дээр бичээд, өрөөний эргэн тойронд байрлуулан, суралцагчдыг өрөөгөөр тойрон алхуулж, тэдэнд дор бүрнээ судалж, бие даан тэмдэглэл хөтлөх боломжийг олгож болно.

Суралцагчдыг судалж байхдаа сурч мэдсэн, мэдэрсэн зүйлээ хуваалцахад урь.

Сурч мэдсэн зүйлийнхээ талаар бодох

Мөнх амьдралыг эрэлхийлэхэд саад учруулж болох зүйлсийн талаар суралцагчидтай цаг гарган ярилц. Тэдний өнөөгийн шийдвэрүүд мөнх амьдралыг хүлээн авахад нь хэр сайн бэлтгэл болж байгааг дотроо тунгаан бодоход урь. Мөнх амьдралыг эрэлхийлэх илүү их хүслийг мэдрэхэд нь суралцагчдад туслахын тулд дараах үйл ажиллагааг гүйцэтгэх талаар бодож үз.

Мөнх амьдралтай хүн яагаад баян болох талаар аль болох олон шалтгааныг жагсаан бич (Сургаал ба Гэрээ 11:7-г үзнэ үү).

Өмнөх асуултуудад өгсөн хариултаа самбарт бичихэд суралцагчдыг урих талаар бодож үз. Бичсэн зүйл нь тэдэнд яагаад үнэ цэнтэй гэдгийг сайн дураараа тайлбарлахад суралцагчдыг урь. Энэ нь хичээлийн чухал хэсэг байж болох юм. Суралцагчдад бичих, тунгаан бодох, хуваалцах хангалттай цаг гаргаж өгөх нь зөв байж магадгүй.

Өнөөдрийн сурсан, мэдэрсэн зүйл нь амьдралд нь хэрхэн нөлөөлж болох талаар бодоход суралцагчдыг уриад, хичээлээ дуусга. Дараах асуултууд нь төрсөн бодол санаа, сэтгэгдлээ судлах тэмдэглэлдээ бичих боломжийг суралцагчдад олгоно.

  • Өнөөдөр та Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой ойр байх хүслийг тань нэмэгдүүлэх юуг сурч мэдсэн бэ?

  • Мөнх амьдрал руу өсөж дэвжихийн оронд дэлхийн зүйлсийг урьтал болгохоос зайлсхийх ямар арга замууд байгаа вэ?