Семинар
17-р хичээл—Сургаал ба Гэрээ 6: “Санаа бодол болгондоо над уруу харагтун; бүү эргэлз, бүү ай.”


“17-р хичээл—Сургаал ба Гэрээ 6: ‘Санаа бодол болгондоо над уруу харагтун; бүү эргэлз, бүү ай,’” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 6,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

17-р хичээл: Сургаал ба Гэрээ 6-9

Сургаал ба Гэрээ 6

“Санаа бодол болгондоо над уруу харагтун; бүү эргэлз, бүү ай.”

Амилсан Аврагчийн сунгаатай гар

1829 оны 4-р сарын 5-нд Оливер Каудери анх Иосеф Смиттэй уулзжээ. Хоёр өдрийн дараа тэрээр Мормоны Номын орчуулгад туслахаар Иосефын бичээч болов. Сургаал ба Гэрээ 6 нь Их Эзэний ажилд оролцох тухай Оливерын асуулт, асуудлуудын ихэнхэд өгсөн Их Эзэний зөвлөгөөг агуулдаг. Энэ хичээл суралцагчдад эргэлзээ, айдастай тулгарах үедээ Аврагчид итгэхэд туслах зорилготой.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Эргэлзээ ба айдас

Дараах асуултыг самбарт бичээд, хариултуудаа доор нь бичихэд суралцагчдыг урих талаар бодож үз. Үүнийг хичээл эхлэхээс өмнө эсвэл хичээлийн эхэнд хийж болно.

  • Өсвөр үеийнхэнд ямар айдас, эргэлзээ, санаа зовоосон асуудлууд байж болох вэ?

Өмнөх асуултыг ярилцаж дуусаад, өөрсдийн амьдрал дахь айдас, эргэлзээ, санаа зовоосон асуудлуудаа бодоход суралцагчдыг урь. Сургаал ба Гэрээ 6 нь тиймэрхүү цаг үед туслах үнэнүүдийг агуулдаг гэдгийг тэдэнд тайлбарлаж өг. Энэ хичээлийг судлах явцдаа эдгээр үнэнийг хайж олоход суралцагчдыг урь.

Оливер Каудери Иосеф Смитэд тусалж эхлэв

Сургаал ба Гэрээ 6-д Оливер Каудерид өгсөн илчлэл байдгийг тайлбарла. Ангийнхан Гэгээнтнүүд: Хожмын үеийн Есүс Христийн Сүмийн түүхийн 1-р боть болох Үнэний жишиг, 1815–1846 (2018) номын 58–60-р хуудсыг уншиж болно эсвэл та дараах хэсгийг хураангуйлан ярьж өгч болно.

25:0

Оливер Каудери сургуулийн багш байсан ба 1828 оны намраас хойш Иосеф Смитийн эцэг эхийнд амьдарч эхэлжээ. Смитийн гэрт байхдаа тэрээр Иосефын бурханлаг дуудлага, Мормоны Номын орчуулгын ажлын талаар мэдэж авав. Иосефоос орчуулгад нь тусалж болох эсэхийг асуух мэдрэмж Оливерт төржээ. 1829 оны хавар анх Оливер, Иосефын дүү Самуелыг даган бошиглогч Иосеф Смиттэй уулзахаар Пеннсильванийн Хармонид очсон юм.

  • Хэрэв та Оливер Каудеригийн оронд байсан бол тэр цаг үед танд ямар асуулт эсвэл асуудал байх байсан бэ?

Оливер Хармонид ирээд, удалгүй Иосеф Смитийн бичээч болсон билээ. Хэдийгээр тэр Иосефын орчуулах бошиглолын бэлгийн талаарх тэнгэрлэг баталгааг өмнө нь хүлээн авч байсан ч Их Эзэний ажилд өөрөө хэрхэн оролцох талаар асуух зүйл түүнд байсаар байлаа. Энэ үед Иосеф Смит Сургаал ба Гэрээ 6-д цэдэглэгдсэн илчлэлийг хүлээн авсан юм.

Аврагчийг таньж мэдэн, итгэж найдах

Сургаал ба Гэрээ 6:14–24, 32–37-г уншаад, Их Эзэний Оливерт өгсөн зөвлөгөөнүүдийг олж мэд. Тодорхой бус байдал болон айдастай тулгарах үед бидэнд туслах Өөрийн талаар юуг Их Эзэн заасныг олж, онцгойлон анхаар.

25:0

Суралцагчдад уншиж байгаа зүйлээ өөрийн болгоход нь туслахын тулд Есүс Христийн зургийг самбарт байрлуулах талаар бод. Суралцагчид эдгээр шүлгээс Аврагчийн сургаалыг тодорхойлохдоо, тэдгээрийг самбар дахь зургийн эргэн тойронд бичиж болно.

  • Айдас, эргэлзээ, санаа зовоосон асуудлуудтай тулгарах үедээ та Есүс Христэд итгэж найдахад тань туслах Түүний талаарх ямар зүйлийг сурч мэдсэн бэ?

  • Аврагчийн талаарх эдгээр үнэн нь дээрх цаг үеийн туршид танд хэрхэн туслах вэ?

Есүс Христ рүү хар

төгс эзэмших сургаалын шигтгээ зураг Сургаал ба Гэрээ 6:36 бол төгс эзэмших сургаалын судрын хэсэг юм. Та суралцагчдыг төгс эзэмших сургаалын судрын хэсгийг амархан олохын тулд онцгойлон тэмдэглэхэд урьж болох юм.

Сургаал ба Гэрээ 6:36–37-г дахин уншаад, Их Эзэний Оливерт өгсөн урилгуудыг хайж ол.

  • 36-р шүлэгт заасан үнэнийг та хэрхэн нэгтгэн дүгнэх вэ?

“Бид Есүс Христ рүү харснаар эргэлзээ болон айдсаа даван гарч чадна” гэдгийг та онцолж болох юм.

Санаа бодол болгондоо Есүс Христ рүү харна гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ?

36; 37-р шүлэг дэх Аврагчийн сургаалын хамаарлыг олж харахад нь суралцагчдад туслахын тулд хичээлийн эхэнд уг зургийг харуулахыг бод. Ямар нэгэн зүйлийг болгоох гэдэг нь харах, үзэх гэсэн утгатай гэдгийг тайлбарла. Тэгээд дараах асуултуудыг асуу.

  • Яагаад Аврагч биднээс шархыг нь “болгоохыг” хүсдэг гэж та бодож байна вэ? (Сургаал ба Гэрээ 6:37)

  • Түүний Цагаатгал болон Амилалтыг дурсан санах нь бидэнд хэрхэн нөлөөлөх вэ?

Есүс Христ рүү хэрхэн харахаа илүү сайн ойлгоход нь суралцагчдад туслахын тулд дараах жишээг хуваалцахыг бод. Мөн та суралцагчдынхаа нөхцөл байдалд тохирсон өөр жишээнүүдийг хуваалцаж болно.

Аннад сайн мэдээний талаар хариултыг нь мэдэхгүй асуултууд бий. Заримдаа түүнд гэрчлэл нь эргэлзээнээс илүү хүчирхэг биш юм шиг санагддаг.

Эрик өөрийн үнэ цэний тал дээр асуудалтай нэгэн байв. Түүнийг сургууль дээр нь хэн ч анзаардаггүй юм шиг санагддаг.

Софиагийн эцэг эх гэр бүлийнхээ санхүүгийн хэрэгцээг арай ядан хангаж байгаа. Эцэг эх нь гэр бүлийнхээ хэрэгцээг хангах хангалттай хэмжээний мөнгөгүй болох вий гэдэгт тэр санаа зовдог.

Суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваагаад, бүлэг тус бүрд төвлөрч ажиллах жишээнүүдийг хуваарилан өгч, дараах асуултуудын дагуу ярилцахад урь.

  • Энэ хүмүүсийн хувьд өөр өөрийн нөхцөл байдалд Христ рүү харж болох наад захын гурван арга зам юу вэ?

  • Эдгээрийг хийснээр энэ хувь хүмүүсийн амьдрал хэрхэн өөрчлөгдөх вэ?

Суралцагчдыг бүлгээрээ ярилцаж дууссаны дараа зарим хариултаа ангийнхантайгаа хуваалцахад урь. Энэхүү хэлэлцүүлгийн хүрээнд тодорхойлсон үйлдлүүд нь хэрхэн Христ рүү харах жишээ вэ гэдгийг суралцагчдаас асуух нь тустай байж болох юм.

Суралцагчдыг Есүс Христ рүү харснаар хэрхэн амьдрал нь адислагдсан талаар жишээгээ хуваалцахад урьж болно.

Амьдралдаа хэрэгжүүлэх

Аврагч руу харах зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлэхэд нь суралцагчдад туслахын тулд хичээлийн эхэнд тодорхойлсон өөрсдийн айдас, эргэлзээ, санаа зовоосон асуудлуудын талаар бодоход тэднийг урь. Тэдэнд дараах асуултуудыг үзүүлээд, судлах тэмдэглэлдээ хариултаа бичих цаг гаргаж өг.

  • Айдас, эргэлзээ, санаа зовоосон асуудлуудад тань туслах ямар зүйлийг та Есүс Христийн талаар өнөөдөр сурсан эсвэл мэдэрсэн бэ?

  • Аврагчийн “санаа бодол болгондоо [Түүн] рүү харагтун; бүү эргэлз, бүү ай” гэсэн зөвлөгөөг та ямар тодорхой арга замаар хэрэгжүүлэхийг хичээх вэ?

Цээжил

Та мөн суралцагчдыг Сургаал ба Гэрээ 6:36-ын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжилж, дараа дараагийн хичээл дээрээ давтахад тусалж болно. “Санаа бодол болгондоо над уруу харагтун; бүү эргэлз, бүү ай” гэх шүлэг нь бүхэлдээ судрын түлхүүр үг хэллэг юм. Цээжлэх үйл ажиллагааны санаануудыг “Төгс эзэмших сургаалыг давтах үйл ажиллагаа” хэсгийн хавсралт материалд оруулсан.