Семинар
Сургаал ба Гэрээ 6–9: Тойм


“Сургаал ба Гэрээ 6–9: Тойм,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 6–9: Тойм,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

Сургаал ба Гэрээ 6–9

Сургаал ба Гэрээ 6–9

Тойм

Оливер Каудери Ахмад Иосеф Смит, Люси Мак Смит нарын гэрт амьдарч байхдаа Бага Иосеф Смитийг Мормоны Номыг орчуулж байгааг мэджээ. Уг ажилд оролцох хүсэл төрсөн учраас тэрээр 1829 оны хавар Пеннсильванийн Хармони руу нүүж, бошиглогчийн бичээч болов. Их Эзэн Иосеф Смитээр дамжуулан Оливерт бичээчийн үүргийнх нь талаар мөн орчуулгад оролцох хүсэлтэй нь холбоотой олон илчлэлтийг өгсөн. Эдгээр илчлэлтэд хувийн илчлэлттэй холбоотой олон чухал үнэн багтдаг. Оливер бичээчээр үйлчилснээр Иосеф Смит Мормоны Номыг Бурханы бэлэг болон хүчээр орчуулах ажилдаа ихээхэн ахиц гаргасан юм.

сургалтын шигтгээ зурагХөрвөгдөхөд хөтөлдөг үнэнүүдэд төвлөр: Есүс Христэд итгэх итгэл, Бурханы тааллыг дуулгавартай дагах хүслийг хөгжүүлдэг сургаал, зарчмуудыг олж мэдэхэд суралцагчдад тусал. Эдгээр үнэн нь тэдний хөрвөлтийг хэрхэн гүнзгийрүүлж, итгэлээр үйлдэхэд нь тусалдгийг шинжлэн судлахад тэднийг урамшуул. Аврагч үүнийг хэрхэн хийсэн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл Аврагчийн арга барилаар заах нь гарын авлагын “Аврагч хөрвөгдөж, итгэлтэй болгоход хөтөлдөг үнэнүүдийг заасан” хэсгийг үзнэ үү. Үүгээр хэрхэн дадлага хийх жишээг Сургаал ба Гэрээ 8-ын хичээлд өгсөн байгаа.

Заахад бэлтгэх

Дараах мэдээлэл нь хичээл бүрд юуг урьдчилан бэлтгэх шаардлагатай талаарх санаануудыг багшид өгнө.

Сургаал ба Гэрээ 6

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад эргэлзээ, айдастай тулгарах үед Аврагчид итгэхэд туслах зорилготой.

  • Суралцагчийн бэлтгэл: Сургаал ба Гэрээ 6:36 бол төгс эзэмших сургаалын судрын хэсэг гэдгийг тайлбарла. Тэднийг хичээлд ирэхээсээ өмнө энэ богино шүлгийг цээжилж ирэхэд урамшуул.

  • Зураг: Самбар дээр байрлуулах Есүс Христийн зураг

Мормоны Номын орчуулга

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад Бурхан Иосеф Смитэд Мормоны Номыг орчуулах арга хэрэгсэл, хүчийг өгсөн гэсэн гэрчлэлээ хүчирхэгжүүлэхэд туслах зорилготой.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг өөрсдөд нь нөлөөлсөн Мормоны Номын шүлэг юм уу түүхийг сонгоход урь.

  • Хэвлэмэл материалууд: Ирээд, Намайг дага гарын авлагыг цахимаар унших боломжгүй суралцагчдад зориулж “Сургаал ба Гэрээ 6–9: Энэ бол Илчлэлтийн Сүнс,” Ирээд, Намайг дага—Гэртээ болон Сүмд суралцахад зориулав: Сургаал ба Гэрээ 2025 хичээлийн “Сэргээлтийн дуу хоолой” хэсгийг хувилж өгөхийг бод.

Сургаал ба Гэрээ 8

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Бурхан Ариун Сүнсээр дамжуулан тэдэнтэй хэрхэн ярьдгийг таньж мэдэх чадвараа сайжруулахад суралцагчдад тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Ариун Сүнсээр дамжуулан Бурхан тэдэнтэй ярьж байсан арга замуудыг эргэн санахыг хүс.

  • Бүдүүвч зураг: Оюун санаа, зүрх сэтгэлийг илтгэсэн бүдүүвч зураг

Төгс эзэмших сургаалын дадлага 1

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь төгс эзэмших сургаалын судрын хэсгүүд болон тэдгээрт байх үнэнүүдийг судлах, сүнслэг мэдлэг олж авахад туслах бурханлаг зарчмуудыг сурч мэдэн, хэрэгжүүлэх боломжийг суралцагчдад олгох болно.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг цээжлэхийг хүсэж буй төгс эзэмших сургаалын судрын нэг юм уу хоёр хэсгийг сонгоход урь. Тэд Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2023) дахь судрын эшлэл, түлхүүр үг хэллэгүүдийг аль эсвэл судрын хэсгийг бүтнээр нь цээжилж болно.

  • Үзүүлэх материал: Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийн эшлэл, түлхүүр үг хэллэгүүд бүхий хүснэгт; жишээнд тулгуурласан А, Б, В ярилцах үйл ажиллагаанууд