“Сургаал ба Гэрээ 67–70: Тойм,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээ 67–70,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
Сургаал ба Гэрээ 67–70
Сургаал ба Гэрээ 67–70
Тойм
1831 оны 11-р сард Огайогийн Хайрамд болсон онцгой чуулган дээр Сүмийн ахлагчид Иосеф Смитийн хүлээн авсан илчлэлтүүдийн цуглуулгыг хэвлүүлэхээр шийджээ. Зарим ахлагч илчлэлтүүд Их Эзэнээс ирсэн гэдгийг гэрчлэхдээ эргэлзэж байсан энэ үед Тэрээр Сургаал ба Гэрээ 67-г илчилсэн. Түүнчлэн дөрвөн ахлагч тэдний талаарх Их Эзэний тааллыг асуухыг Иосеф Смитээс хүсжээ. Бошиглогч эдүгээ Сургаал ба Гэрээ 68-д цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авсан байна. Үүнд эцэг эхчүүд хүүхдүүддээ сайн мэдээний зарчим, ёслолуудыг заах ёстой гэсэн зөвлөгөөг агуулдаг.
Заахад бэлтгэ
Дараах мэдээлэл нь хичээл бүрд урьдчилан бэлтгэхэд хэрэгтэй санаануудыг танд өгнө.
Сургаал ба Гэрээ 67
Хичээлийн зорилго: Суралцагчдад Их Эзэн бошиглогчдоор дамжуулан бидэнтэй ярьдаг; Сургаал ба Гэрээ бол Түүний үг гэдэгт итгэх итгэлээ нэмэгдүүлэхэд туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Их Эзэн бошиглогчдоор дамжуулан бидэнтэй ярьдаг гэдэгт мөн Сургаал ба Гэрээ нь Их Эзэний үг гэдэгт хэр итгэлтэй байгаагаа бодоход урь. Тэд гэрчлэлд нь нөлөөлсөн туршлагууд, итгэл үнэмшилд нь саад учруулж болзошгүй аливаа асуудлын талаар тунгаан бодож болно.
-
Үзүүлэх агуулга: 2021 оны 6-р сарын Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлд хэвлэгдсэн “The Prophet’s Words Are True” хэмээх зурган дүрслэлийг хэвлэн авч, үзүүлэх (Хэрэв боломжгүй эсвэл тохиромжгүй бол хичээлд өөр жишээ бий.)
Сургаал ба Гэрээ 68:25–31
Хичээлийн зорилго: Гэр орондоо сайн мэдээг хүүхдүүддээ заа хэмээн эцэг эхчүүдэд өгсөн Их Эзэний зарлигийг илүү сайн ойлгоход суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг одоог хүртэл сайн мэдээнээс хэрхэн суралцаж байгаа тухайгаа бодоход урих талаар бодож үз. Дараа нь тэднийг хүүхдүүддээ сайн мэдээг заах болбол юуг ижилхэн эсвэл өөрөөр хийх талаар бодоход урь.
-
Үзүүлэх агуулга: Таны ашиглахыг хүсэж буй гурван үйл ажиллагааны аль нэг нь