“153-р хичээл—Сургаал ба Гэрээ 138, 2-р хэсэг: ‘Их Эзэний тогтоосон цагт урагш гарч ирэхээр бэлтгэгдсэн,’” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээ 138, 2-р хэсэг,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
Ерөнхийлөгч Жозэф Ф.Смит сүнсний дэлхийг харсан үзэгдлээрээ Тэнгэрлэг Эцэгийн ёс суртахуунаар өв тэгш хийгээд агуу олон сүнсийг харсан. Тэрээр Их Эзэний ажлыг үнэнчээр гүйцэтгэсэн эртний бошиглогчдыг харсан юм. Мөн тэр ариун сүмүүдийг барьж, нас барагсдын төлөө ёслолуудыг гүйцэтгэхээр хожмын өдрүүдэд төрөх Их Эзэний хадгалан авч үлдсэн бусад хүнийг олж харжээ. Ийм ёслолуудыг ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлаар дамжуулан гүйцэтгэх боломжтой. Энэ хичээл нь ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцох сэдлийг төрүүлэхэд суралцагчдад тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
-
Амьдралдаа хийж байсан хамгийн чухал зүйлсийн зарим нь …
-
Амьдралдаа хийж болох хамгийн чухал зүйлсийн зарим нь …
-
Тэнгэрлэг Эцэг … тулд намайг дэлхий рүү энэ цаг үед илгээсэн
Цаг хугацааны бүрэн байдалд урагш гарч ирэхийн тулд сонгомол сүнснүүд хадгалагдсан
Сургаал ба Гэрээ 138:53–56-г уншаад, Тэнгэрлэг Эцэг тэдгээр ёс суртахууны хувьд өв тэгш сүнсээр ямар ажлыг гүйцэтгүүлэхээр бэлтгэснийг олж мэд.
-
Эдгээр шүлгийн ямар ямар хэллэг танд хамаатай байж болох вэ?
-
Та Тэнгэрлэг Эцэгийн танд зориулан бэлтгэсэн ажлын талаар юу сурч мэдэж байна вэ?
-
Та эдгээр шүлгийг хэрхэн нэгтгэн үнэний мэдэгдэл болгож болох вэ?
-
Бид Тэнгэрлэг Эцэгт хүүхдүүдээ аврахад нь туслахын тулд Их Эзэний усан үзмийн талбайд ямар ямар арга замаар хөдөлмөрлөж болох вэ?
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн гэрчилсэн.
Энэ гараг дэлхий дээр амьдарч байсан бүх хүн дотроос гагцхүү бид энэхүү эцсийн бөгөөд агуу цугларалтын үйл явдалд оролцож байгаа нь юутай их сэтгэл хөдлөм гээч!
Тэнгэрлэг Эцэг маань Өөрийн ёс суртахуунаар өв тэгш олон сүнсээ буюу хамгийн шилдэг багаа энэхүү сүүлчийн үед зориулан бэлтгэсэн. Тэдгээр нэр төртэй суутан, шилдэг тоглогч, баатрууд бол та нар! (Рассэлл М.Нэлсон, Вэнди В.Нэлсон, “Израилын найдвар” [өсвөр үеийнхэнд зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2018 оны 6-р сарын 3], ChurchofJesusChrist.org)
-
Их Эзэн гэр бүлийн түүх, ариун сүмийн ажлаар дамжуулан Израилыг цуглуулахаар таныг бэлтгэсэн гэдгийг мэдэх танд ямар санагдаж байна вэ?
-
Танд гэр бүлийн түүх, ариун сүмийн ажилд оролцох хүсэл байна уу? Та яагаад ийм мэдрэмжтэй байна вэ?
Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлаар дамжуулан Израилыг цуглуулахад туслахаар хадгалагдсан
Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцох хүсэл
-
Сургаал ба Гэрээ 138-ыг судалж байхдаа олж мэдэн, мэдэрсэн зүйлс тань хэрхэн ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцох хүсэлд тань нөлөөлсөн бэ?
-
Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцох нь яагаад таны хийх хамгийн чухал ажлуудын нэг байж болох вэ?