Семинар
Итгэлийн тунхаг ба Албан тунхаг 1, 2: Тойм


“Итгэлийн тунхаг ба Албан тунхаг 1, 2: Тойм,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага (2025)

“Итгэлийн тунхаг ба Албан тунхаг 1, 2,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага

Итгэлийн тунхаг ба Албан тунхаг 1, 2

Итгэлийн тунхаг ба Албан тунхаг 1, 2

Тойм

Бошиглогч Иосеф Смитийг нас барсны дараах жилүүдэд Сүм Агуу Үнэт Сувдад Итгэлийн тунхгийг, Сургаал ба Гэрээнд Албан тунхаг 1, 2-ыг тус тус нэмж оруулснаар хожмын үеийн гэгээнтнүүдийн судруудыг өргөтгөжээ. Итгэлийн тунхаг бол бошиглогч Иосеф Смитийн бичсэн итгэлийн тухай 13 товч тунхаг юм. Албан тунхаг 1-д 1800-аад оны сүүлчээр олон эхнэр авах ёсыг зогсоохын тулд гэгээнтнүүдэд зориулан Их Эзэнээс илчилсэн, ерөнхийлөгч Вилфорд Вүдраффын бичсэн бичээснүүд багтдаг. Албан тунхаг 2 нь 1978 онд ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын илчлэлийг зарласан бөгөөд уг илчлэл нь Тэнгэрлэг Эцэг бүх хүүхдээ хайрладаг бөгөөд “Бурханд бүгд адил” (2 Нифай 26:33) гэдгийн нотолгоо болсон. Энэхүү зарлал нь бүх зохистой эрэгтэйд Бурханы санваарыг хүлээн авах, Сүмийн зохистой бүх гишүүнд ариун сүмд хишиг хүртэх боломжийг олгосон.

сургалтын материалын дүрс зураг Өөрийнхөө тухай эргэцүүлэн бодох, өөрийгөө үнэлэх чадварыг урамшуул. Суралцагчдад сүнслэг өдөөлт бүхий асуултуудыг тавьснаар тэд аль хэдийн мэддэг, итгэдэг зүйлээ танин мэдэж чадна. Юу мэдэх хэрэгтэйгээ олж тогтоох, эрэлхийлж буй үнэнээ гэрчлэхдээ туслуулахын тулд Ариун Сүнсийг урихад суралцагчдыг урамшуулан дэмж. Аврагч хэрхэн ийн үйлдсэн талаар илүү ихийг Аврагчийн арга барилаар заах нь гарын авлагын “Аврагч хүмүүст Ариун Сүнсээр заалгах боломж олгосон” хэсгээс үзнэ үү. Та мөн хэрхэн ийн үйлдэх жишээг энэ долоо хоногийн “Албан тунхаг 1” хичээлээс харж болно.

Заахад бэлтгэ

Дараах мэдээлэл хичээл бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай зүйлсийн талаарх санаануудыг багшид өгнө.

Итгэлийн тунхаг

Хичээлийн зорилго: Итгэлийн тунхагт агуулагдсан үнэнүүдийг судлах замаар Аврагчийн сургаалын талаарх ойлголтоо гүнзгийрүүлэхэд нь суралцагчдад туслах.

Албан тунхаг 1

Хичээлийн зорилго: Их Эзэн бошиглогчдодоо үргэлжлүүлэн өгсөөр байгаа илчлэлээрээ дамжуулан Өөрийн Сүмийг удирддаг гэдгийг ойлгоход суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Есүс Христ Өөрийн бошиглогчдоор дамжуулан Өөрийн тааллыг илчилсээр байгаа учраас өөрсдийн хэрхэн адислагдсан талаар тунгаан бодоод, дараа нь энэ тухай гэр бүлийнхнээсээ эсвэл найз нөхдөөсөө асуухад суралцагчдыг урь.

  • Үзүүлэх контент: Хичээлийн эхэн дэх өөрийгөө үнэлэх үйл ажиллагаа

  • Видео:Нээлтийн захиас” (4:27; цагийн код 0:42-оос 1:14 хүртэл үзнэ үү.)

Албан тунхаг 2

Хичээлийн зорилго: Тодорхой бус нөхцөл байдал эсвэл сүнслэг асуулттай тулгарсан үедээ итгэлээр үйлдэхэд нь суралцагчдад туслах.

Суралцахуйгаа үнэлэх нь 10

Хичээлийн зорилго: Сургаал ба Гэрээнүүдийг судлах нь суралцагчдад сүнслэгээр өсөхөд нь хэрхэн тусалсныг эргэн санаж, үнэлэхэд тэдэнд тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Үргэлж дурсан санаж байхыг хүсэж байгаа хүнийхээ эсвэл туршлагынхаа хувийн гэрэл зургийг ангидаа авчрахад суралцагчдыг урь.

  • Авчрах зүйлс: Хувийн гэрэл зураг; бөмбөлөг эсвэл янз бүрийн хэмжээтэй үлээсэн бөмбөлгийн зураг

  • Видео:Амьдралыг тодорхойлогч сүнслэг дурсамжууд” (16:43; цагийн код 15:31-ээс 16:09 хүртэл үзнэ үү)

  • Зураг: Сайн мэдээний Сэргээлтийг харуулсан өөр өөр байдал эсвэл үйл явдлууд