Семинар
154-р хичээл—Итгэлийн тунхаг: Аврагчийн сайн мэдээний суурь үнэнийг судлах нь


“154-р хичээл—Аврагчийн сайн мэдээний суурь үнэнийг судлах нь,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Итгэлийн тунхаг,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

154-р хичээл: Итгэлийн тунхаг ба Албан тунхаг 1, 2

Итгэлийн тунхаг

Аврагчийн сайн мэдээний үндсэн суурь үнэнийг судлах нь

Инээмсэглэж буй өсвөр үеийнхэн

1842 оны 3-р сарын 1-нд бошиглогч Иосеф Смит Сүмийн түүх, итгэл үнэмшлийн талаар мэдээлэл өгөхийг хүссэн сонины эрхлэгч Жон Вентвөртийн хүсэлтэд хариу өгчээ. Хариулахдаа Иосеф өдгөө Итгэлийн тунхаг гэж нэрлэгдэх болсон сайн мэдээний 13 суурь зарчмыг тунхаглажээ. Энэ хичээл нь Итгэлийн тунхагт багтсан үнэнүүдийг судлах замаар Аврагчийн сургаалын талаарх ойлголтоо гүнзгийрүүлэхэд суралцагчдад тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Итгэл үнэмшлээ тайлбарлах

Дараах жишээгээр хичээлийг эхлүүлэхийг бод.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд юунд итгэдэг талаар илүү ихийг мэдэхийг хүсдэг найз танд байгаа гэж төсөөл. Найз тань маш их сонирхож байгаа ч хичээлд орохын өмнөхөн сонсох хэдхэн минут түүнд үлдсэн байв.

  • Та Есүс Христийн талаар болон Түүний сайн мэдээний тухай юуг ойлгоосой гэж найздаа хүсэх байсан бэ?

    Та хариултаа судлах тэмдэглэлдээ бичих гурван минутыг суралцагчдад өгч болно. Өөр нэг хувилбар бол хуваалцах зүйлээ ангиараа ярилцаж эсвэл хамтрагчтайгаа уг жишээг жүжигчлэн үзүүлж болно.

  • Та Аврагч, Түүний сайн мэдээний тухай илүү ихийг олж мэдэхэд нь найздаа туслахын тулд ямар эх сурвалжийг түүнтэй хуваалцах байсан бэ?

Шаардлагатай бол тус болох нэг эх сурвалж бол Итгэлийн тунхаг гэдгийг онцол. Суралцагчид судраасаа Итгэлийн тунхгийг олж чаддаг болсон байхад анхаар. Итгэлийн тунхгийн талаарх мэдлэгийн түвшнээ үнэлэх хэдэн минутыг тэдэнд өгч болно. Жишээлбэл: Та аль нэгийг нь цээжилсэн эсэхийг эсвэл хичээл зааж, илтгэл бичиж, Аврагчийн сайн мэдээг бусадтай хуваалцаж байхдаа хэдийг нь ашиглаж байсныг нь суралцагчдаас асууж болно.

Итгэлийн тунхаг

Бид хэрхэн Итгэлийн тунхагтай болсон талаар судлахад нь суралцагчдад туслахын тулд ChurchofJesusChrist.org дээрх “The Articles of Faith” (4:43) видеог суралцагчидтай хуваалцах талаар бодож үз. Та мөн дараах түүхэн мэдээллийг нэгтгэн дүгнэж болно.

4:43

1842 онд Иосеф Смит Иллинойс мужийн Чикагод амьдарч байсан Жон Вентвөртөөс хүлээн авсан захидалд хариулжээ. Вентвөрт Чикагогийн Демократ нэртэй сонины эрхлэгч байсан бөгөөд Иллинойсийн Наувуд амьдарч байсан гэгээнтнүүдийн итгэл үнэмшил, түүхийн талаар илүү ихийг мэдэхийг хүссэн байв. Иосеф захидалдаа Аврагчийн Сүм хэрхэн байгуулагдсан мөн түүний хувь заяаны талаар нарийн ширийн мэдээлэл хуваалцжээ. Бошиглогч Сүмийн суурь үнэн, сургаалууд орсон 13 товч мэдэгдлээр захидлаа дуусгасан юм. Тэдгээр мэдэгдлийг хожим нь Итгэлийн тунхаг гэж нэрлэсэн бөгөөд 1851 онд Агуу Үнэт Сувд номын эхний хэвлэлд нийтэлжээ.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Л.Том Пэрри (1922–2015) Итгэлийн тунхгийг судлах нь бидэнд хэрхэн туслах талаар ийн хуваалцсан.

14:28
Ахлагч Л.Том Пэрри

Би … та бүхнийг Итгэлийн тунхаг болон тэдгээрийн заадаг сургаалуудыг судалж, өөрийн болгохдоо оюуны чадавхаа ашиглахад хөхиүлэн дэмжиж байна. Итгэлийн тунхаг дахь сургаалууд бол Сүм дэх хамгийн чухал, хамгийн товч тодорхой сургаал юм. Хэрэв та Есүс Христийн сайн мэдээг судлахдаа тэдгээрийг удирдамж болгон ашиглах аваас өөрийгөө сэргээгдсэн үнэний тухай гэрчлэлийг дэлхийд тунхаглахад бэлэн болсноо мэдэх болно. Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүний хувьд итгэлийн сууриа энгийн, үнэн зөв, дорвитой арга замуудаар тунхаглаж чадна. (Л.Том Пэрри, “Итгэлийн тунхаг дахь сургаал, зарчмууд,” 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 48)

  • Та энэ мэдэгдлээс Итгэлийн тунхгийг судалж, мэдэхийн ач холбогдлын талаар юу олж мэдсэн бэ?

Итгэлийн тунхгийг судалж, Аврагчийн сайн мэдээг тунхаглахад үүнийг ашигласнаар олж харсан аливаа адислалаа гэрчлэх талаар бодож үзээрэй.

Итгэлийн тунхгийг ашиглан Есүс Христийн сайн мэдээг судлах

тараах материал шигтгээ зурагДараах санаа нь Итгэлийн тунхгийг ашиглан утга учир бүхий туршлага олж авахад суралцагчдад туслах нэг арга юм. “Итгэлийн тунхгийг судлах үйл ажиллагаа” гэсэн гарчигтай тараах материалыг өгөхийг бод. Тараах материал дээрх үйл ажиллагааг гүйцэтгэх цагийг суралцагчдад гаргаж өг. Суралцаж байхдаа Ариун Сүнснээс хүлээн авах сүнслэг удирдамж эсвэл ойлголтод анхаарлаа хандуулахад тэднийг уриал. Зарим суралцагч Тэнгэрлэг Эцэг, Есүс Христийн тухай болон Тэдний сургаалын чухал суурь үнэнүүдийн талаар заадаг итгэлийн эхний дөрвөн тунхагт анхаарлаа хандуулсан байхад анхаар.

Суралцагчдад туслахад бэлэн бай. Гэхдээ гэртээ, сүм дээр болон семинараар олж авсан судлах ур чадвараа үйл ажиллагааг хийж гүйцэтгэхэд ашиглахад тэднийг урь. Хэрэв суралцагчид үйл ажиллагааг хурдан хийж дуусгавал өөр итгэлийн тунхгийг сонгоод, үйл ажиллагааг давтан хийхэд урь.

Итгэлийн тунхгийг судлах үйл ажиллагаа

1-р алхам: Итгэлийн тунхгаас өнөөдөр судлахыг хүсэж буй нэг тунхгаа сонгоод, дараах асуултуудад хариул.

  • Та энэ итгэлийн тунхгаас ямар мөнхийн үнэн эсвэл үнэнүүдийг олж мэдсэн бэ?

  • Энэ итгэлийн тунхаг дахь сургаалууд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцаанд тань хэрхэн нөлөөлөх вэ?

2-р алхам: Сонгосон итгэлийн тунхгийнхаа талаар илүү ихийг олж мэдэхэд тань туслах дор хаяж хоёр үйл ажиллагааг доороос сонго.

  1. Цээжил. Итгэлийн тунхгаа цээжлэхэд туслах санаа бодож олж, цаг гарган цээжил.

  2. Холбогдох эх сурвалжуудыг ол. Таны сонгосон итгэлийн тунхагтай холбоотой холбогдох судар, Сүмийн удирдагчдын мэдэгдлийг хайж ол. Та судар дээрх зүүлт тайлбар, Topical Guide, Судруудын удирдамж эсвэл Gospel Library аппликэйшн дээр байгаа хайлт үйлдэл зэрэг хэрэгслүүдийг ашиглаж болно.

  3. Үзүүлэн толилуулах материал хий. Уран зургийг ашиглах нь сонгосон итгэлийн тунхгийнхаа сургаалуудын талаар ярихад эсвэл толилуулахад тусална. Жишээлбэл: Зураг, эвлүүлэг, үгсээр бүтээсэн зураг эсвэл мийм зэрэг байж болно. (Бурханы ариун нандин мөн чанарыг хадгалах үүднээс Бурхан Тэргүүтэнийг зурахаас зайлсхий.)

  4. Жишээ зохио. Танд болон өөр өсвөр үеийнхэнд тулгарч болох ямар нөхцөл байдалд эсвэл сайн мэдээтэй холбоотой байж болох асуултад таны судлах итгэлийн тухаг тусалж болох талаар бодож үз. Жишээ эсвэл асуултуудыг бичээд, итгэлийн тунхаг дээр заасан үнэнүүд хэрхэн, яагаад тус болж болохыг тайлбарла.

  5. Гэрчил. Итгэлийн тунхаг дээр тань заасан үнэнүүдийн талаарх гэрчлэлээ бич. Эдгээр сургаал нь хэрхэн таны амьдралыг адисалж, таныг Бурхантай илүү ойр болоход тусалсан талаар тайлбарла.

Сурч мэдсэн зүйлээ хуваалц

Сурч мэдсэн зүйлээ хуваалцах, танилцуулахад суралцагчдад туслах арга замуудыг бодож үзээрэй. Та 1–13 хүртэлх тоог 13 жижиг цаасан дээр бичээд, малгай дотор хийж болно. Нэгийг нь сугалаад, уг тунхагийг судалсан суралцагч тэр талаар хуваалцах хүсэлтэй байгааг нь асуу. Ангийн хувьд суралцагчдыг хоёр хоёроор нь эсвэл жижиг бүлгүүдэд хуваагаад, нэг нэгэнтэйгээ хуваалцахад тэднийг урь.

Хуваалцсаны дараа суралцагчид хүсвэл цаасаа өрөөгөөр дэлгэн тавьж бусдад харуулж болно.