Семинар
155-р хичээл—Албан тунхаг 1: “Их Эзэн надад үзэгдэл, илчлэлээр үзүүлсэн”


“155-р хичээл—Албан тунхаг 1: ‘Их Эзэн надад үзэгдэл, илчлэлээр үзүүлсэн,’” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага (2025)

“Албан тунхаг 1,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага

155-р хичээл: Итгэлийн тунхаг ба Албан тунхаг 1, 2

Албан тунхаг 1

“Их Эзэн надад үзэгдэл, илчлэлээр үзүүлсэн”

Ерөнхийлөгч Вилфорд Вүдрафф

Их Эзэний зарлигийн хариуд Сүмийн зарим гишүүн 50 орчим жилийн турш олон эхнэр авах ёсыг хэрэгжүүлжээ. 1890 онд Их Эзэн ерөнхийлөгч Вилфорд Вүдраффт (1807–1898) Сүмд олон эхнэр авах ёс дуусгавар болсныг зарлахыг зарлиглав. Энэ хичээл Их Эзэн бошиглогчдодоо үргэлжлүүлэн өгсөөр байгаа илчлэлээрээ дамжуулан Өөрийн Сүмийг удирддаг гэдгийг ойлгоход суралцагчдад тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Энэ хичээл олон эхнэр авах ёсыг зогсоохоор гэгээнтнүүдэд өгсөн Их Эзэний зарлигт төвлөрөх болно. Энэ хичээлийг заахын өмнө олон эхнэр авах ёсны тухай асуумаар байж магадгүй суралцагчдад туслахын тулд “Сургаал ба Гэрээнүүд 132:1–2, 34–66” хичээлийн эх сурвалжуудыг давтах нь тустай байж болох юм.

Бурхан Өөрийн тааллыг хүүхдүүддээ илчилдэг

сургалтын материалын дүрс зурагӨөрийгөө шинжих, үнэлэх чадварыг урамшуул. Хэрхэн ийн үйлдэх талаар нэмэлт сургалт авахыг хүсвэл Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар: Сүнсээр заах нь хэсгийн “Суралцагчдад Ариун Сүнсээр заалгах орчныг мөн боломжийг бүрдүүлж өг” гарчигтай сургалтаас харна уу. Сургаал, үнэн эсвэл зарчимтай холбогдуулан суралцагчийн өөрийгөө үнэлэх үнэлгээг бүтээх дадлага хийх талаар бодож үз.

Нэг суралцагчийг Итгэлийн тунхаг 1:9-ийг унших юм уу цээжээр хэлэхэд урьснаар хичээлээ эхлүүл. Дараа нь Бурхан Өөрийн тааллыг бошиглогчдоор дамжуулан хүүхдүүддээ илчилдэг талаарх итгэл үнэмшлээ үнэлж дүгнэхэд нь суралцагчдад тусал. Та дараахыг үзүүлж, суралцагчдад хариултаа дотроо бодох цаг гаргаж өгч болно.

Доорх мэдэгдлүүдийг хараад, “Би үүнийг үнэн ” гэсэн хоосон зайг хэрхэн бөглөхийг хамгийн сайн илэрхийлсэн сонголтыг (гэдгийг мэднэ; гэдэгт итгэж байна; гэдэгт ямар нэг байдлаар итгэж байна; эсэхийг мэдэхгүй байна) сонго.

  • Бурхан Өөрийн тааллыг бошиглогчдоороо дамжуулан хүүхдүүддээ илчилсэн.

  • Бурхан одоогоор Өөрийн тааллыг бошиглогчдоороо дамжуулан хүүхдүүддээ илчилж байна.

  • Бурхан Өөрийн тааллыг бошиглогчдоороо дамжуулан хүүхдүүддээ хэзээ нэг цагт илчлэх болно.

Яагаад ийм байдлаар хариулсан тухайгаа бодоход суралцагчдыг урь. Та зарим суралцагчийг хуваалцахад урьж болно.

Өнөөдрийн хичээл Их Эзэн Өөрийн бошиглогчдод үргэлжлүүлэн илчлэл өгөх замаар Өөрийн Сүмийг удирдаж байгааг харуулсан Сүмийн түүхэн дэх жишээн дээр төвлөрөх болно гэдгийг тайлбарла. Их Эзэнээс үргэлжлүүлэн илчлэл хүлээн авах адислалыг танин мэдэхэд туслах Сүнсний өдөөлтүүдэд анхаарлаа хандуулахад тэднийг урамшуулан дэмж.

Албан тунхаг 1

Албан тунхаг 1 нь олон эхнэр авах ёсыг зогсоохоор гэгээнтнүүдэд өгсөн Их Эзэний зарлигтай холбоотой гэдгийг ойлгоход нь суралцагчдад тусал. Албан тунхаг 1-ийн эхэнд байдаг удиртгал догол мөрийг судар дээрээ олоход суралцагчдыг урь. Шаардлагатай бол хуучин хэвлэлтэй суралцагчдад оршил хэсгийг хувилж өг.

Албан тунхаг 1-ийн удиртгал хэсгийг уншиж, энэ нь гэгээнтнүүдийн олон эхнэр авах ёсыг хэрэгжүүлдэг зан үйлийн талаар юу зааж байгааг олж мэд.

  • Олон эхнэр авах ёсыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд гэгээнтнүүдэд юу саад болж байсан бэ?

Эдгээр саад бэрхшээлийн талаар илүү ихийг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд дараах догол мөрүүдийг унш эсвэл нэгтгэн дүгнэ. Эдгээрийг ангийнхандаа уншиж өгөхөд нэг суралцагчийг урьж болно.

Гэгээнтнүүдийг 1800-аад оны дундуур Юта мужид суурьшсаны дараа Сүмийн олон гишүүн олон эхнэр авах ёсыг илтэд хэрэгжүүлж байв. Засгийн газрын удирдагчид эцэст нь АНУ-д олон эхнэр авах ёсыг хууль бус болгосон хуулийг баталжээ. Эдгээр хууль нь хожмын үеийн гэгээнтэн олон эрийг баривчилж, шоронд хориход хүргэв. Бусад нь баривчлагдахгүйн тулд нуугдаж байв (Saints: The Story of the Church of Jesus Christ in the Latter Days, vol. 2, No Unhallowed Hand, 1846–1893 [2020], 142, 408–409, 518–520-ийг үзнэ үү).

Ийм хүнд нөхцөлд ерөнхийлөгч Вилфорд Вүдрафф Их Эзэнд хандан залбирч, удирдамж хүлээн авчээ. Тэрээр Сүмийн удирдагчдад олон эхнэр авах ёсны зарчмыг заахаа болихыг зааварлах сүнслэг өдөөлтийг мэдэрсэн юм. 1890 оны 9-р сард ерөнхийлөгч Вүдрафф тунхаг бичиг (одоо Албан тунхаг 1 гэж нэрлэгдэж буй) гаргав. Уг тунхаг бичигт ерөнхийлөгч Вүдрафф Сүмийн удирдагчид олон шинэ эхнэр авах ёсыг олон нийтэд урамшуулан дэмжиж байгаа гэсэн хуурамч мэдээллийн талаар үг хэлжээ (Saints, 2:584–585, 597–601-ийг үзнэ үү).

Энэ тунхаг бичиг нь одоо Сургаал ба Гэрээнүүдэд Албан тунхаг 1 болсон.

Ерөнхийлөгч Вүдраффын гэгээнтнүүдэд өгсөн зөвлөгөө, заавраас суралцах боломжийг суралцагчдад олго. Хэрэв шаардлагатай бол судлах догол мөрүүдийг судруудаас хаанаас олж болохыг суралцагчдад үзүүл.

Дараах материалуудыг судлаад, гэгээнтнүүдэд өгсөн ерөнхийлөгч Вүдраффын зөвлөгөөг олж мэд.

Хэрэв цаг гарвал, илүү олон догол мөрийг судлахад суралцагчдыг урих нь тустай байж болно. Ерөнхийлөгч Вүдрафф Их Эзэнээс юу сурч мэдсэнийг олж мэдүүлэхийн тулд та суралцагчдыг цөөн хүнтэй бүлгүүдэд хуваарилж, тодорхой догол мөрүүдийг судлуулж болно. Дараа нь суралцагчид олж мэдсэн зүйлээ ангийнхантайгаа хуваалцаж болно.

  • Эдгээр догол мөр нь Аврагч Өөрийн Сүмийг хэрхэн удирддаг тухай юуг ойлгоход та нарт тусалж байна вэ?

    Дээрх асуултад хариулах боломжийг олон суралцагчид олго. Тэд дараахтай төстэй үнэнийг олж тогтоож болох юм. Их Эзэн Сүмийн ерөнхийлөгчид Сүмийг буруу замаар удирдахыг хэзээ ч зөвшөөрөхгүй. Их Эзэн бошиглогчдодоо үргэлжлүүлэн өгсөөр байгаа илчлэлээрээ дамжуулан Өөрийн Сүмийг удирддаг.

  • Эдгээр үнэнийг мэдэх нь та нарын амьдралыг хэрхэн адисалж эсвэл нөлөөлөх вэ?

  • Эдгээр үнэн нь Аврагчийн тухай болон биднийг гэсэн Түүний хүслийн талаар та нарт юу зааж байна вэ?

Өнөөдөр ч үргэлжлэн ирсээр байгаа илчлэл

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон дараах гэрчлэлийг хуваалцжээ.

4:27
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

Их Эзэн Өөрийн Сүмийн ажил хэргийг удирдан явуулдаг гэдгийг би баттай мэднэ. Тэрээр “өөрийн ажлыг би өөрөө хийж чадна гэдгийг би [чамд] үзүүлэх болно” [2 Нифай 27:21] хэмээн хэлсэн.

Ихэнх тохиолдолд намайг зөвлөхүүдтэйгээ чадах бүхнээ хийсний дараа Тэрээр туйлын хүнд бэрх нөхцөл байдалд асуудлыг зохицуулахыг бид нулимстай нүдээр хардаг. Бид үнэхээр гайхширдаг. (Рассэлл М.Нэлсон, “Нээлтийн захиас,” Лиахона, 2021 оны 5-р сар, 3)

Дээрх мэдэгдлийг хуваалцсаны дараа дараах асуултыг хамтрагчтайгаа эсвэл жижиг бүлгээр ярилцахад суралцагчдыг урь. Бүлэг бүрийн гишүүд самбарт гарч, зарим хариултаа бичиж болно.

Ойлгосноо харуул

Өнөөдөр сурсан зүйлийнхээ талаарх ойлголтоо харуулахад нь суралцагчдад туслахын тулд дараах жишээг хуваалц.

София Сүмд гарсан зарим өөрчлөлтөд сэтгэл зовниж байв. Тэр одоо бошиглогчийн биднээс хийхийг хүссэн зарим зүйл яагаад түүний залуу байх үеийнхээс өөр байдаг юм бол гэж боддог.

  • Өнөөдөр та нар Софиятай хуваалцахад тустай ямар зүйлийг сурч мэдсэн бэ?

Суралцагчид ангийн ярилцлагын нэг хэсэг болгон үүнд хариулж болно, эсвэл та энэ үйл явдлыг хамтрагчтайгаа жүжигчлэн тоглоход тэднийг урьж болно.

Өнөөдрийн ярилцсан үнэнүүдээ гэрчил. Их Эзэний бошиглогчдодоо үргэлжлүүлэн өгч буй удирдамж тэдний амьдралд адислал болж чадна гэдгийг таньж мэдэхэд суралцагчдыг урамшуулан дэмж.