Семинар
Сүмийн удирдагчдын зааврууд: Тойм


“Сүмийн удирдагчдын зааврууд: Тойм,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага (2025)

“Сүмийн удирдагчдын зааврууд,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага

Сүмийн удирдагчдын зааврууд

Сүмийн удирдагчдын зааврууд

Тойм

Их Эзэн ихэвчлэн үйлчлэгчдээрээ дамжуулан бидэнтэй ярьдаг (Сургаал ба Гэрээнүүд 1:38-ыг үзнэ үү). Бид Сүмийн удирдагчдын захиасыг сонсож, судалснаар Аврагчийн биднээс юуг сурч мэдээсэй хэмээн хүсэж байгааг мэдэж чадна. Эдгээр хичээл нь Их Эзэний үйлчлэгчдээрээ дамжуулан өгсөн захиасыг судлахад суралцагчдад тусална.

Заахад бэлтгэ

Дараах мэдээлэл нь хичээл бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай зүйлсийн талаарх санаануудыг багшид өгнө.

Ерөнхий чуулганд бэлтгэх

Хичээлийн хуваарийн талаарх зөвлөмж: Энэхүү хичээлийг 4-р сар эсвэл 10-р сарын Ерөнхий чуулганы өмнөхөн зааж болно.

Хичээлийн зорилго: Ерөнхий чуулган дээр Аврагчаас хувийн захиасыг сонсохоор бэлдэхэд нь суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Та Ерөнхий чуулганд бэлдэж, оролцохын тулд юу хийж чадах талаараа гэр бүлийнхэнтэйгээ ярилцахад суралцагчдыг урьж болно.

  • Зураг: Ерөнхий чуулган үзэж буй гэр бүлийн зураг

  • Үзүүлэх контент: Хичээлийн эхэнд гүйцэтгэхэд зориулсан өөрийгөө үнэлэх асуултууд.

  • Тараах материал:Ерөнхий чуулганд бэлтгэх

Их Эзэний үйлчлэгчдийн захиаснаас судлах

Хичээлийн хуваарийн талаарх зөвлөмж: Энэ бүлэг дэх дараагийн хичээлийг заахаас өмнө энэ хичээлийг заах талаар бодож үзээрэй. Та Сүмийн удирдагчдын захиасыг хэрхэн судлахыг суралцагчдад танилцуулахын тулд уг хичээлийг хичээлийн жилийн эхэнд зааж болно.

Хичээлийн зорилго: Үйлчлэгчдээрээ дамжуулан өгсөн Их Эзэний захиасыг судалж, хэрэгжүүлэхийн ач холбогдлыг мэдрэхэд суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Өөрсдөд нь утга учиртай санагдсан Сүмийн удирдагчдын мэдэгдлийг хуваалцахаар бэлдэж ирэхэд суралцагчдыг урь. Энэхүү мэдэгдэл нь Ерөнхий чуулганы захиас, нэвтрүүлгийн яриа, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээрх нийтлэл эсвэл үүнтэй төстэй ямар нэг зүйл байж болно.

  • Суралцагчдад зориулсан материал: Ерөнхий чуулган, Лиахона эсвэл Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүл, Сүмийн онцгой цугларалт, нэвтрүүлгээс авсан захиасны хэсэгчилсэн болон бүтэн хувилбар

  • Харуулах зураг: Одоогийн Тэргүүн зөвлөл, Арван хоёр төлөөлөгчийн чуулгынхны зураг

  • Видео:Хамтдаа урагшилцгаая” (6:01; цагийн код 1:17-оос 1:58 хүртэл үзнэ үү)

Загвар: Сүмийн удирдагчдын зааврууд

Хичээлийн хуваарийн талаарх зөвлөмж: Энэхүү загварыг ашигладаг бүх хичээлийг хичээлийн жилийн аль ч үед эсвэл Ирээд, Намайг дага хуваарьт хичээлийн аль ч долоо хоногт зааж болно. Гэсэн хэдий ч хэрэв та өмнө нь энэ загварыг ашиглаагүй бол Сүмийн удирдагчдын захиасны талаарх шинэ хичээлд бэлдэхээсээ өмнө “Мөнхийн ач холбогдолтой сонголтууд” гарчигтай доорх хичээлийг заах нь тустай байж болно. Энэхүү хичээл нь Сүмийн удирдагчийн захиасны талаар заах загвар болдог.

Хичээлийн зорилго: Энэ загвар нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн удирдагчдын захиасыг судлахад суралцагчдад хэрхэн туслах тухай санаануудыг танд өгнө.

  • Суралцагчийн бэлтгэл: Хичээл дээр судлах захиасны гарчгийг суралцагчидтай хуваалц. Уг захиасыг хичээл эхлэхийн өмнө унших, үзэх эсвэл сонсоход тэднийг уриал. Есүс Христийн үйлчлэгчдийн захиасыг судлахдаа Ариун Сүнсээр заалгахын төлөө залбирч байгаад бэлтгэхэд тэднийг урь.

“Мөнхийн ач холбогдолтой сонголтууд”

Хичээлийн зорилго: Суралцагчдыг эдгээр захиасыг судлах үеэр тэднийг удирдан чиглүүлэхийн тулд багш нар “Загвар: Сүмийн удирдагчдын зааврууд”-ыг хэрхэн ашиглаж болох тухай жишээгээр хангах болон мөнх амьдралд бэлтгэхэд нь туслах зарчмуудын талаарх суралцагчдын ойлголтыг гүнзгийрүүлэх.