“211-р хичээл—‘Мөнхийн ач холбогдолтой сонголтууд’: Сүмийн удирдагчдын сургаалыг судлах,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Мөнхийн ач холбогдолтой сонголтууд,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
211-р хичээл—Сүмийн удирдагчдын сургаал
“Мөнхийн ач холбогдолтой сонголтууд”
Сүмийн удирдагчдын сургаалыг судлах
Жилийн туршид семинараар Есүс Христийн Сүмийн хожмын үеийн сүнслэгээр өдөөгдсөн удирдагчдын сургаалаас судлах олон боломж суралцагчдад олдоно. Энэ хичээл нь тэдгээр захиасыг судлах үед нь сурагчдыг удирдан чиглүүлэхийн тулд “Загвар: Сүмийн удирдагчдын сургаалууд” гарчигтай материалыг багш нар хэрхэн ашиглаж болох жишээг өгнө. Энэ хичээлд ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлсэн “Мөнхийн ач холбогдолтой сонголтууд” үгийг жишээ болгон ашигласан ([Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2022 оны 5-р сарын 15], broadcasts.ChurchofJesusChrist.org). Энэ хичээл мөнх амьдралд бэлтгэхэд нь туслах зарчмуудын талаарх суралцагчдын ойлголтыг гүнзгийрүүлнэ.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Хичээлийг эхлүүлэх
Залуучуудад хандан хэлсэн үгэндээ ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон дараах зүйлийг илэрхийлсэн.
Би та бүхэнтэй ирээдүйн чинь талаар ярилцмаар байна. (Рассэлл М.Нэлсон, “Мөнхийн ач холбогдолтой сонголтууд,” [Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2022 оны 5-р сарын 15], broadcasts.ChurchofJesusChrist.org)
Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич.
-
Ирээдүйд энэ амьдрал болон мөнх байдалд ямар байх талаар бодоход танд ямар бодол, мэдрэмж төрж байна вэ?
-
Хэрэв танд Бурханы бошиглогчтой ирээдүйнхээ талаар ярилцах боломж олдвол түүнээс юу гэж асуух байсан бэ?
Захиасыг судлах
Ерөнхийлөгч Нэлсоны хэлсэн “Мөнхийн ач холбогдолтой сонголтууд” гэх үгийг судлахдаа ирээдүйд дэлхий дээрх болон Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой хамт байх мөнх амьдралд нь бэлтгэхэд туслах үнэнүүдийг ол. Та мөн судлах тэмдэглэл эсвэл самбарт бичсэн танй ирээдүйтэй холбоотой асуултад хариулж болох сургаалуудыг хайж болно.
Ойлголтоо гүнзгийрүүлэх
Ерөнхийлөгч Нэлсоны захиасыг судлахдаа олж мэдсэн ойлголтуудаа тунгаан бод. Танд олж мэдсэн зүйлээ санахад туслах эсвэл утга учиртай ирээдүйд болон мөнх амьдралд бэлтгэхэд бусдыг сүнслэгээр өдөөх ямар нэг зүйл хий. Дараах нь хийж болох зарим нэг зүйлийн жишээ болно. Тухайлбал:
-
Зураг
-
Шүлэг
-
Мийм
-
Сошиал медиа дээрх нийтлэл
-
Ерөнхийлөгч Нэлсоны захиасны аль хэсэг танд үүнийг хийхэд өдөөсөн бэ? Энэ нь яагаад таныг өдөөсөн бэ?
-
Тэрхүү захиасыг санах нь хэрхэн таныг одоо болон ирээдүйд удирдан чиглүүлэх вэ?
-
Таны хийсэн зүйл хэрхэн Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд хандах зурам зоригийг хэн нэгэнд өгч вэ?